Home Өгүүллэг Хүний мөс ба Тавилан 4-р хэсэг

Хүний мөс ба Тавилан 4-р хэсэг

0 second read
0
1
1,412

Ариун хүүг эцэгээ маш их санаж дээ гэж бодно нулимс туслуулан Билэгтийг тэврэн тайтгаруулна.

Ингээд хүүг ТҮЛЭНХИЙН ТӨВ эмнэлэгрүү хүүхдийн эмнэлэгээс шилжүүлж тэр хоёр эмнэлэгийн машинаар явна.Харин энэ үед Ариуны утас дугарч харвал

Нөхөр болох Сүхээ залгаж байв.Утсаа аваад байна уу?гэтэл Өөдөөс нь ЧИ хаан яваад байгаа хүн бэ.Энэ гэр орон үр хүүхэд чамд хэрэггүй болсон уу.

Хоол унд ч алга хар өглөөгүүр л гараад явсан гэж байна. Гэхэд нь Ариун би эмнэлэг дээр байна.Билэгт хүү түлэгдэж бие нь маш тааруу байна.гэлээ. Сүхээ за чи нөгөө гөлгөө л бөөцийлж явна уу. Яасан их завтай гичий вэ чи.

Наадхаа тэр эмнэлэгт нь хаяад хурдан ир гэж хамаг байдгаараа орилж хашигчиж дарамтлана.Харин Ариун хүүг бодоод явсангүй тэр шөнө түлэнхийн төвд очиж Билэгтийг үзүүлтэл маш хурц түлэгдсэн эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэв.Ариун ч Эмнэлэгийн эрхлэгч болоод эмч сувилагч нарт хүүгийн талаар хэлж учир байдлаа тайлбарласан.

Харин олны дунд заавал нэг чоно байдаг гэдэг шиг.нэгэн сувилагч Ариунийг хий хардана.Энэ хүүхэн өөрөө хүүг хулгайлж энд тэнд түлчихээд аваад ирсэн юм биш биз.Нялх хүү үнэнээ хэлж ярих тэнхэлгүй байдаг.Арай хүүхэд хулгайлж гэж дотроо бодоод ердөөсөө л энэ хүүхэнийг цагдаад барьж өгөе. Гэж бодон цагдаад дуудлага өглөө.За манай Түлэнхийн төвд урд шөнө 20-21 цагын үед нэгэн үл таних эмэгтэй 3 настай хүүг юу ч үгүй түлчихсэн тэгээд бас хүн итгэхийн арггүй байж боломгүй юм яриад эмчлүүлэхээр авчирсан байгаа.

Өөрөө бол асран хамгаалагч хамаатан садан аль нь ч биш. Гэх юм. Энэ нэг л сэжигтэй гэж хэлээд дуудлага өгсөн байлаа .Ариун тэр шөнө гэртээ харисангүй Билэгт хүү түлэнхийндээ шанлаж байнга уйлагнаж унтаж амарч чадахгүй нялх балчир зангаараа боосон бент марло.г авах гэж уийлах нь маш хэцүү санагдана.Мөн тэр 2г эргэж ирэх хүн хэн ч байсангүй.хэдийгээр эмч нарт учир байдлыг хэлсэн ч тэд эмнэлэгийн хувцасгүй гэж дургүйлхэн.Шөнөжин хүү өвчиндөө шаглаж уйлж Харин Ариун түүний хажуунаас алхам ч холдсонгүй сахисаар.Өглөө болоход сая нэг хүү Билэгт тайвширч унтаад өглөө.

Эмнэлэгийн цагаан ороны талын тал хэсэгт нялх биеээ атируулан байдгаараа амьсгаадан унтах хүүг хараад Ариун нулимс нь дахин дахин урсаж.ээж нь гэх тэр эмэгтэйд гомдол тээн.Өөрөас унасан бяцхан зүрх.өврөөс нь тасрах нялх ам.энгэрээс чинь зүүгдэх очир эрдэнэ байхад юунд ингэж хорвоог орхиж чадсан юм бэ.Одоо энэ нялх амьтанг яах вэ.гэж гаслах шахам бодож уйлна.Эмч нарын ээлж солигдлоо.Ариун гэртээ харихгүй бол болохгүй.Өөрийн үрсээ хичээл сургууль цэцэрлэгт нь хүргэх ёстой байдаг.Өчигдөр очоогүй Сүхээ юу гэх бол гэж дотроо айж.сувилагчид хүүг захиад гарах гэтэл.Цагдаагын газраас Мөрдөн байцаагч Сугир та бидэнтэй хамт явна уу.таныг айлын хүүхэд хулгайлж улмаар биед нь хохирол учруулсан.гэх дуудлагын дагуу бид таныг саатуулж байна гэж хэлээд Ариуныг аваад гарлаа.

Энэ үед Ариун хүүг сувилагчид дахин дахин захиж Хөөрхий хүүрүү эргэн эргэн харсаар өрөөнөөс гарав.Билэгт унтсаар л хоцорлоо. Нийслэлийн цагдаагын хэсэгт ирж мэдүүлэг өгтөл түүнийг нотлох хүн байсангүй.Аргаа ядсандаа Ариун Сүхээг дуудлаа.Сүхээ ч ирж байцаагч асуухад Нэг л өдөр хэн нь ч мэдэгдэхгүй нэг хүүхэд дагуулаад ирсэн.хаанаас авчирсанг нь би сайн мэдэхгүй эцэг эх нь байхгүй л гэж хэлсэн.Гүй ээ би их гайхаад байгаа юм.ийм жаахан хүүхэдийг хэн орхиод явах вэ.дээ эцэг эх нь байж л байгаа манай энэ жоохон худлаа яриад байгаа юм болов уу гэж би дотроо бодоод байгаан гэж хэлээд.

Сүхээ Ариун дээр очин чи муу гичий тэр чигтээ тэр зулбасагаа дагаад манайхаас зайлаараа.Ахиж намайг дуудвал хогчин шүү.гэж хэлээд урд шөнийн гэртээ ирж хоноогүйд нь хорсож гараад явлаа.энэ үед Ариун Сүхийг ямар муухай хорон муу санаатай байсан юм бэ.Би яаж түүнтээ ийм муухай хүнтэй энэ олон жил ханьлаваа гэж бодон бодон нулимс нь өөрийн бодолд захирагадалгүй урсана.Ариун Билэгтийн гэрийг цагдаад зааж өгч мөн ээж ньбурхан болсон талаао хэллээ.Цагдаагын байгууллагаас түүний талаар мөрөн шалгалт хийнэ.тэр болтол та энд саатуулагдан хоригдоно.гэж хэлээд Ариуныг саатуулах байранд хорьж орхилоо.Хөөрхий Бяцхан Билэгт сэрээд Ариуныг хайж уйлах бөгөөд түүнийг хэн ч Ариун шиг асарч тойглож харж хадсангүй.

Харин нь эсрэгээрээ загнаж зандчиж.боолт хийхэд нь шүүстэйгээ хамт хатсан марло бентийг эвээр авалгүй хуу татан авч бяцхан хүүг уйлуулна.хаа нэг эмнэлэгээс хоол өгөхөд нь хүүд аяга хоол олдон.энэ мэтчилэн өдөр хоног өнгөрч Ариун саатуулах байранд 7 хоножэн.Цагдаа нараас хүүгийн биеийн байдлын асууж хий л санаа зовно.яагаад ч юм өөрийн гэр үр хүүхддээ санаа нь зовохгүй.Билэгтд л санаа нь өдөр шөнгүй зовно.Харин хүмүүс дорой буурай дээрээс нь яадруу өмссөн хувцас нь халтар болохоор хүүг хамт хэвтэх тасгыг хүмүүс гадуурхан загинаж.хулгай хийлээ жоохон юм байж боов боорцог хулгайллаа гэж гар луу нь алгадна.Цагдаа нар хүүг үе үе ирж харах ч ажил ёсоор хандана. Мөн хүүгийн ээжийг нь нас барсаныг олж тогтоож эцэгийн хайх бөгөөд Ариуныг сая нэг юм сулалаа. Сугир байцаагч За хүүг харж хандах хүнгүйг мэдсэн.тиймээс хүүг хүнд өргүүлэх.эсвэл асрамжинд өгөхөөр хуулийн байгуулага шийдээд байгаа.бид танай нөхөртэй уулзсан.танай нөхөр хүүг өргөж авахаас татгалзсан учир бид таньд өгөх боломжгүй гэсэн хариу хэллээ.ингээд Ариун саатуулах байрнаас гарсан дариуд хүүрүү яаран явлаа. Хүү Билэгт дээр ороод ард нь чимээгүй хэсэг ажиглан зогстол хүү орон дээрээ тонгочин.

Хэвтэн. Чимээгүй очоод Сайн уу.Билэгтээ гэх дуунаар Билэгт ээжээ гэж хөөрч эргэн харна.үед хүссэн хүн нь байгаагүй ч Ариуныг хараад хүү бишүүрхэн туних бөгөөд хэсэг хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн хэвтэж байснаа учиргүй гомдон уйлна.Ариун ч түүнийг ойлгож хөнжлийг сөхөн хүүг тэврэн тэр хоёр уйлалдана.Хүүгийн гал цогтой том хар нүд үгүй болжэн.хэдийгээр эмнэлэгт айх зүйлгүй даарах зовлонгүй ч гэлээ.хүн хүний харцнаас далдичин айх нь хүүг аймхай болгожээ.

Энэ үед эмч үзлэг хийж хүүгийн түлэнхийн шарх аятайхан болсон талаар хэлж Хүүг эмнэлэгээс гаргахыг шаардлаа.Харин Ариунд хүүг авч явах эрх байхгүй тул хүүг Яахаа мэдэхгүй хий шаналсаар л Билэгт Ариунтай хамт явна гээд боджээ.Цагдаа нар хүүг үрчлүүлэхээр бичиг баримтийг цэгцэлж хүүд эцэг эх хайна.хүүг хүнд үрчлүүлэхээр болж нэгэн Өндөр махлаг хижээл насны ах эмнэлэгт ирж Билэгттээ хэд хэд уулзаад амжив.Билэгтэд тэр янз бүрийн тоглоом гоё амттай зүйлс авчирч Ариунтай ярилцаж хүүгийн талаар асууж сураглахад Ариун өөрийн эрхгүй хүүг өгмөөргүй харамлах сэтгэл төрнө.гэсэн хэдий ч бас өгөхгүй бол болохгүй шүү дээ гэж бодно.тэр хүнийг гаднаас харвал тийм ч хүүхдэд сайн хүүхдэд хайртай нэгэн биш юм шиг харагдах нь Ариуны сэтгэлийг улам түгшээн…

Ингээд хүү Билэгт эмнэлэгээс гарах өдөр өргөж авахаар нөгөө ах Эхнэрийн хамтаар ирсэн байлаа.Эмнэлэгийн гаднаас Билэгтийг тэдний машинд суулгаад баяртай гэх агшинд Бяцхан хүү бүхнийг ойлгосон уу эсвэл зөнгөөрөө мэдэрсэн үү гэлтэй Ариунруу өрөвдөм харцаар ширтэж цонхоны цаанаас харцаа салгалгүй гомдолтой нь арггүй ширтэх нь Ариун бүсгүйн зүрхийг хэдэгтэй сийчих мэт болно. Тэдний машин хөдөлхөд хүү цонхойр толгойгоо гарган Ээжээ Ээжээ гэж хэдэн удаа чангаар орилсоор дуу нь холдон Ариун ардаас нь нулимс урсгана харуулдан үлдэнэ…… үргэлжлэл бий Зохиол бичсэн.Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…