Нүүр Өгүүллэг Хүний мөс ба Тавилан 3-р хэсэг

Хүний мөс ба Тавилан 3-р хэсэг

0 секунд уншина
0
0
545

Ариун гадаа гарч өөрийн төрсөн хүүгээ айлд орхиод явж байгаа мэт санагдан сэтгэл нь өвдөж нулимс нь хацар даган хэлхэлдэн өөрийн эрхгүй урсаж, байлаа.

Энэ л үед Билэгтийг хаяаад явсан эхэд бус ханилсан хань Сүхээдээ гомдон хорсол нь төрнө.

Хэрэв Сүхээ өөрийн үр шигээ үзсэн бол энэ бяцхан хүүг ингээд нүдийн бүлтэлзүүлэн айлын нэг хяаад зугтахгүй байсан шүү дээ гэж дотроо бодон бачуурч эргэн эргэн харсаар гудамж уруудан гомдолтой нь аргаггүй алхан.

Харин бяцхан Билэгт эмгэнийд зээ хүүгийн хамтаар тоглосоор тэр өдрийг өнгөөж үдэш болоход хэвтэх газар унтах ор олдсонгүй. Гэлээ ч нялх балчир зангаараа тоглож байсан газраа нам унтжээ. Хэн ч түүнийг өрөвдөж

хайрлаж энхрийлсэнгүй бүгд л өөр өөрийнхөө байрыг олж хаан эвтэйхэн багтаад нэг оройг өнгрөөхөө лбодоцгооно. Эмгэн Биндэрьяа харин Билэгтийн дээрээс дээл хаяж нөмөргөнө. Эвий минь дээ. Бурханаас зурсан

төөрөг тавилан нь яагаад ийм хатуу байдаг юм бол доо. Хэтэрхий нялхаараа байна шүү дээ. Бурхан чи яагаад ийм харгис хатуу хандан вэ. Энэ жаахан хүний үр шүү дээ. Гэж бодно түүнийг ширтэн хэвтэн. Энэ үед Ариун гэртээ хоол цайгаа хийж чимээгүй дотроо хөөрхий хүүг бодож би одоо яах билээ. Яах ёстой билээ. Маргааш хүүг яах вэ. Гэж бодон дотроо галзуурах дөхнө. Ерөөсөө л эхний ээлжинд асрамжын газар хайж олоё. Тэгээд хүүг хэсэг тэнд байлгаад тэр хооронд эцэг эхийн хайя гэж бодлоо. —маргааш ч болж Ариун ажилтай юм шиг яаран гэрээсээ гарна.

Хамгийн түрүүнд цагдаагын газар очиж эцэг эхийн тэмдэглүүлээд гэрийнх нь хаягыг зааж өглөө. Дараа нь хүүхдийн асрамжын газар очин байр байдалаа хэлтэл асрамжын газрын Оюун гэх авгай хүүхэд авах өрөөгүй бүх өрөө одоогоор дүүрсэн гэж хариулна. Манайх чинь нийт 320 хүүхдийн хүчин чадалтай гэтэл бид одоогоор нийт 780 эцэг эхгүй, өнчин хүүхэдийг аваад байна.чи харъяа дүүргийн асрамжруу нь очсон нь дээр байх даа гэж хэллээ. Ариун ч өдөржингөө ядарч унталаа явлаа.

Нааштай хариу хэлсэн газар үгүй. Монгол улсад хүүхэд асрамжилах газрууд тийм ч их байдаггүй тоотой хэд л байдаг ажээ. Тухайн газруудад өнчин хүүхэд өгөхөд бас л хэцүү хэн хүн дуртай нь очоод орчихдгүй юм байна гэж бодно. Өө нээрээ гээд анаах эмгэнрүү залгалаа Байна уу? Аан сайн байна уу эмээ Билэгт яамаршуухан байна гэхэд эмгэн Билэгт их даарсан бололтой. Шөнөжин халуурч хонолоо. Гэхдээ ч одоо зүгээрээ өвчнөө мартсан бололтой тоглоод гүйж явна гэж хариулахад Ариун бас л санаа нь зовно.Утсаа таслаад ердөөсөө л очиж байр байдлыг харая байз гэж бодно. Эмгэний гэрийн зүг явлаа. Автобусны цонхоор харан элдвийг бодно. Ариуныг эмгэнийнд очиход санаанд оромгүй зүйл угтаж байсаныг яахан мэдэх билээ. Тун хар утаа манарсан нарангын голын гудман дунд арай хийнэ тэмтичэн нохойноос айн айн эмгэний гэрийн гадаа ирлээ.

Хаалга нүдэн хэсэг зогсоход гэрээс утаа суунаглах бөгөөд хүн огт гарч ирэхгүй байлаа. Ариуны гар нь даарч байдаг хүчээрээ хаалга цохиход сая нэг эрэгтэй хүн хэн бэ гэх нь дуулдан. Нааш ирж яваа нь хашааны завсараар харагдана. Хаалга онгойлоо. Дотогш орвол Билэгт юу ч үгүй хүйтэн шалан дээр цааш харан унтаж байлаа. Эмгэн юу ч дуугарсангүй. За юу болов эмээ гэж асуухад чимээгүй хэсэг байснаа.Би Билэгтийг халуурлаа гэж чамд худлаа хэлсэн юм. Өчигдөр шөнө гэрийн зуух дэлбэрч хүү дээр үнс цог нурам унаж хүү түлэгдсэн. Гэхдээ одоо гайгүй ээ эгч нь боогоод цэврэлсэн гэв. Ариун та чинь юу ярид байгаа хүн бэ.

Гэж дуу алдан хүүг нааш эргүүлтэл хөөрхий минь нүд халтирам болтлоо. Түлэгдэж цэврүүтэн ухаангүй шахуу халууран халуундаа сэрж ч чадахааргүй нүдээ нээх ч тэнхэлгүй айлын шалан дээр хаяа дэрлэн хэвтэж байжээ. Ариун өөрийн эрхгүй дахиад л уйллаа. Та эмнэлэг дуудахгүй яагаа вэ? Ийм аймар болсон байхөд зүгээр гээд суухдаа яахав дээ. Билэгтээ миний дүү сэрээрээ эгч нь ирлээ. Гэх дуунаар ХӨӨРХӨН бор хүү нулимстай нүдээ арай хийн нээгээд аврагч минь ирлээ гэсэн шиг гараа хөдөлгөн ээжээ гэж дуудлаа. Эвий минь дээ.

Чи минь яах нь энэ вэ. Гэж Ариун бодож өөрийн эрхгүй ээж нь ирлээ хүү минь чамайгаа аваад явнаа намайг уучлаарай гээд юу ч үгүй цэврүүтсэн хацар хамар уруул дээр нь хүрж ядна уйлна. Харин Билэгт өвчиндөө шанлан болотой хөөрхий цовоо нүд нь үгүй болж жижигхэн бие нь халуу шатан төөнөж байв. Эмгэн ч би эмнэлэгт хүргэе гэсэн боловч гээд уйлж гарлаа. Харин хажууханд нь зогсох залуухан хүүхэн. Наадхаа бушуухан аваад явж үз хаа яваа газартаа гай тарьж явдаг. Естой хэцүү хүүхэд урьд нь манайх зүгээр галлаад хоноод болоод байдаг байсан.энэ нэг юмыг ирсэн орой зуух дэлбэрэхдээ ч яахав дээ.

За тэгээд түлэнхий гэдэг чинь өөрөө зөнгөөрөө зүгээр болдог хойно юун сүртэй юм. Энэ нэг эмгэнээс ёстой нэг боллоо. Битгий янз янзын юм гэрт оруулаад бай гээд байхад хэнийг ч хамаагүй оруулна. Хмм тэглээ ч манайх гэдэг айл өөрсдийгөө яая гэж яваа хүмүүс юун тэр амьтны хүүхэд маллах гэж уурлана. Харин Ариун юу ч хэлсэнгүй энэ муу амьтанд надаас өөр хүнгүй юм байна аа гэдгийг тэр үед маш сайн ойлгож.хүүх куртикандаа ороогоод эмгэнийхээс гараад явна. Харанхуй гудмаар замын зүг хүүг тэвэрч өөрөө даарсан ч шүд зуун сая автобусны буудалд иржээ. Билэгт хүү тэнхээ алга. Юу ч дууграхгүй бас юу ч хөдөлгөж чадахгүй байлаа. Бодвол хоол унд идээгүй бололтой. Харин түүний ачьсгаа дээрдэн урьдыхаасаа ч илүү бяцхан зүрх нь цээжиндээ багтаж ядна цохилж байлаа.

Автобус хүлээх зуур Ариун хүүг тэврээд хүйтэн төмөр сандал дээр суух зуураа. Түүний тавилан яагаад ийм хатууг олж ядна гуниг тээнэ.хажуу тийш харвал зарлал байлаа. Ойртоод уншвал үхсэн эмэгтэйн цогцос олдлоо. Таниж мэдэх хүмүүс цагдаагын 102 дугаар утасруу яаралтай залгана уу. Гэсэн байлаа.зургыг сайн ажиглаж харвал эртээд Билэгтийг гэрт нь хүргэж өгөхөөр гэрлүү нь ороход жааз нь хагархай зураг дээр байсан эмэгтэй мөн байлаа. Ээ тэнгэр минь яах нь энэ вэ.энэ бяцхан амьтанг яах нь энэ вэ гэж маш олон удаа давтан өөрөөсөө болоод бурханаас асуух зуур автобус ирлээ. Ариун хүүг тэврэн энгэртээ чанга наагаад эмнэлэг бардхаар явлаа. Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт очиж яаралтай тусламж сая нэг авч чадлаа эмч нар хэлэхдээ манай энд ийм хүүхэд авдаггүй ч бид халууныг буулгаж эм өгсөн одоо т түлэнхийн төврүү аваад явах хэрэгтэй гэв. Ингээд Ариун Билэгт дээр ортол хүү сэрсэн байлаа өвчин намдаах эмэндээ ч тэрүү хүү өвчинөө мартсан бололтой.

Өөдөөс нь харан инээмсгэлэхэд сая нэг Ариуны санаа амарлаа. Хүүг босгож шингэн юм уулгаад чи минь гайгүй юу гэтэл .бяцхан толгойгоо дохиж нүдээ цавчилан орчноо харж гайхна.мэдээж цэврүү нь хагараад ус нь гоожсон болотой нүүр нь улаан эрээн юм харагдана. Иш зайлуул энэ бяцхан биендээ баймгүй их ачааг өөртөө үүрлээ дээ хэмээн бодох зуур Билэгт ААВАА гээд босон гүйж нэгэн танихгүй залуугын хөлнөөс зүүгдээд авлаа. Ариун хүүе гэхийн зуургүй Ааваа ааваа гэж олон удаа хэлэхэд залуу чи хэн бэ? Энэ хэний хүүхэд вэ? Хүүхдээ аваач ээ хувцас завааруулаад хаячихлаа наад цус нүжээ хамаг юманд наачихлаа гэж хүүг түлхэхэд хүү түүний хэлэхийг үл хайхран лавшруулан хөлнөөс нь зүүгдэж ааваа иии ааваа ий ий гэж эхэр татан уйлна.

Ариун ч сандарч хүүе миний дүү тэгж болдоггүй юм. За эгчтэйгээ хоёулаа явъя гээд тэврэхэд хүү Ариуны мөрөн дээгүүр нь гараа сарвайн хөлөө тийчлэн ааваа гэж чангаар хашигарч орилоход өнөөх залуу зог тусан эргэж хараад гараад явчихав. Тиймээ хүү үнэхээр аавыгаа таньжээ гэхдээ аав нь түүнийг танихгүй дүр эсгэж хажууд яваа хүүхэнээсээ уучлалт гуйна мэдэхгүй ээ аавтай нь адилхан харагдсан юм байлгүй гэж булзайруулан хажуудхаа эрхэлүүлэн. …. үргэлжлэл бий Зохиолыг бичсэн: Э.Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *