Нүүр Лайфстайл Хэнтийд эвдрээд, хээр орхисон машиныг тоносон этгээдүүдийг илрүүлжээ

Хэнтийд эвдрээд, хээр орхисон машиныг тоносон этгээдүүдийг илрүүлжээ

4 секунд уншина
0
0
406

Хэнтий аймгийн Хэрлэн сумын IV багийн иргэн П.Б нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-ны өдөр тус аймгийн Өмнөдэлгэр сумын II багийн нутаг дэвсгэрт “Приус-20” маркийн автомашинаа зам дагуу үлдээжээ.

Тэрбээр машин нь эвдэрсэн тул сэлбэг авахаар зэргэлдээх сум руу явсан байна. Иргэн Б дөрөв хоногийн дараа машинаа авахаар иртэл гэмт этгээдүүд автомашиных нь эд ангийг тоносон байжээ. Тэрбээр цагдаагийн алба хаагчид дуудлага

өгч, хэргийн газарт үзлэг хийсэн байна. Хэнтий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эл хэргийг үйлдсэн Өмнөдэлгэр сумын VI багийн харъяат Б.Б, Э.М нарыг 48 цагийн дотор илрүүлэн, шалгаж байна. Хулгайн гэмт хэрэг

үйлдсэн этгээдүүд уг тээврийн хэрэгслийн иж бүрэн баттерэй, аккумльятор, гурван ширхэг обудтай дугуйг хулгайлсан байсан гэнэ.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын II дугаар баг, Хурахын бургас
гэх газар цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл
эвдэрээд орхисожээ.

Иргэн Б, Э, М, Б нар бүлэглэн, тухайн тээврийн хэрэгслийн эд
ангийг нь хулгайлсаныг тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн
дэслэгч Б.Тэмүүжин мэргэжлийн

ур чадвар гарган илрүүлж, хэрэг
бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.Иргэн та тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй орхихгүй байж,болзошгүй эрсдлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *