
Хоёр том алаг нүднээс нь том том нулимс бөмбөрөн нойрноос дутуу сэрж, юу болоод байгаагч ойлгохгүй нүдээ нухлан том дуугаар ЭЭЖЭЭ гэж өвдөглөн уйлна.
Харин АРИУН түүнийг өрөвдөх агаад даган нулимс мэлтэлзүүлэн уйлахад СҮХЭЭ сая бах нь ханав уу гэлтэй дуугүй бай муу өлөн нохойн бөөс минь.
Хүүхэд сэрээгээд хаячихлаа чи наад нэг ядаргаатай юмаа чимээгүй болгооч эсвэл би гаргаад шидэчхэе л дээ гээд. Хүүгийн баруун гарнаас чирж хаалгаруу явахад хүү маш ихээр айж өөрийн мэдэлгүй шээж, эхэр татан уйлна.
Ариун харин сүхээс билэгтийг булаацалдан чаргууцалдаж. Өнөөдөр ганц өдөр хонуулчих нялх амьтан шүү дээ чамаас айгаад байна. Би маргааш эцэг эхийн олж хүүхдийг өгөе. чи ч ёстой хүний үнэргүй юм үзээгүй адгын новш юм даа гэж хэлнэ.
Нгэж ингэж сүхээсая нойрондоо дийлдэн хойморийн орон дээр бүхий л хувцастайгаа билэгтийн нөмрөж байан хөнжлийг дороо давхарлан дэвсээд унтаад өгөв.
Харин Хөөрхий бяцхан билэгт хүүхэд л болсон хойноо айж айчихаад нойрондоо дийлдэн суусан газраа нам унтжээ. Ийнхүү маргааш болж Ариун ч билэгтийг дагуулан гэрийнх нь зүг алхана. Өвлийн тэсгим хүйтэн жавар хацар хайрч бяцхан билэгт хамраа цамцандаа наан улаа бутарсан хоёр хацар нь хөлдөв үү гэлтээ хайрагдсан байлаа. Ариун ч юм бодон би энэ хүүг яах билээ.
Гэрт нь очиход хүн байх болов уу хөөрхий минь даанч нялхаараа юм даа. Гэж өрөвдөм харцаар харж гараасаа хөтлөн гудам өөд өгсөн алхана. Гэрийнх нь хашаагаар орвол гэрээс утаа гарсан шинжгүй. Хаалга үүд нь онгорхой, уяатай жижиг банхар нь байдгаараа гянаж гаслан хүн ойрд хараагүй мэт баярлан сүүлээ годогнуулан дороо эргэлдэхэд
Билэгт түүнийг танисан бололтой гүйж очин тэврээд ход ход инээж амандаа юу яриж байгаа нь үл мэдэгдэм шулганаад л өөрийн нэгэн адил өнчин өрөөсөн хаядсан гөлөгтэйгээ тоглов. Ариун түүнийг ажиглаж хөөрхийдөө хиянээн нялх ч гэлээ өөрийн юмсийг бас мэддэг л юм байх даа.Хэдийгээр гэрт нь хүнгүй ч гэлээ цаанаасаа л жаргалтай харагдаж байх чинь энэ муу амьтан ингэж шулагнаж инээж хөхрөөгүй ямар их удсан билээ дээ гэж бодож гэрт орвол хэнч үгүй бүх юмс нь хөлдөж хөлдүүс болсон гэр түүнийг угтана.
Харин хүрээд ирэв үү гэлтэй жижигхэн үнгэлдэж жааз нь хагарсан гэрэл зураг түүний өөдөөс инээмгэлэн тосох мэт харагдан. Төд удалгүй бяцхан БИЛЭГТ ээжээ гээсээр гүйж орж ирээд хэн ч үгүй хоосон гэрийнхээ хойморьт жижигхэн сандал дээр суугаад хажуу дахь халтардаж хөлдсөн бамбаруушаа тэврэн ээж хайцын гэж асуув. Энэ үед Ариун юу гэж хэлэхээ мэдэхгүй хий л түгдчин гацаж өмнө нь суугаад миний хүү ээж нь хаашаа явсаныг эгч нь мэдэхгүй байна. Гэхдээ удахгүй чамайг авахаар ирэх байхаа гэхэд хүү өөрийн эрхүй уйлж ээжээ ээжээ ,ээж дээрээ очмоор байна гээд эхэр татна.бамбаруушаа элгэндээ чангаас чанга наагаад доош харц буулган гомдолтой нь аргаггүй уйлна.
Ариун ч сандарч хүүе миний дүү уйлж болохгүй хоёул гарч ээжийг чинь хайя гэж хэлэх зуур. Хаалга онгойж салхи сэрвэлзэх шиг болов эргээд харвал нэгэн эмгэн байлаа.тэр эмгэн эдний хөрш ажээ. Эмгэн за сайн байна уу? Хүүхээн чи чинь хэнсэн билээ. Би эдний хажуу айлын хүн байна. Чи билэгтийг хаанаас олж ирээв эг эгч нь маш их хайсан гэхэд Ариун би энд айлд юм хүргэж яваад хажуугаар нь гартал хүүхэд уйлаад байх шиг болохоор нь санаа зовоод гэрт нь яваад ортол хүү ганцаараа бөмбийтлөө уйлчихсан цаас эдээд сууж байсан. Гэрт том хүнгүй тул би даарч хөрөх байх гэж бодоод өөрийн гэрлүү авч явсан.түүнээс хойш гэрт нь хэд хэд ирсэн боловч огт хүнгүй байсаар байх юм.
Та Билэгтийн эцэг эхийн танихгүй биз гэтэл. Эмгэн за охин минь энэ хөлдүү гэрт зогсоод яах вэ. Манайд орьё .би чамд учир байдлыг хэлэмз чи их зөв юм хийжээ. Би Билэгтийг ганцаараа гараад төөрөөд хөлдөж үхчээгүй байгаа гэж санаа зовж суулаа. Эмгэнийнд орвол жижиг 4 ханатай гэрт их л олуулаа амьдардаг бололтой харагдана. Мөн гэрт тавилга гэх юмгүй юу юугүй гэр нь нурахад бэлэн болж хажуу тийшээ налсан байлаа. Харин түүний зээ Билэгтийг таньж хөөе/ Бэби / гэж хэзээний дуудаж өхөөрддөг нэрээр дуудан хамтдаа тоглож эхлэв. Эмгэн наад нялх амьтаны чинь эцэг эх нь гэж залуухан улс бий. Дөнгөж 28-29 настай л байх.
Даанч нөхөр нь өөр хүүхэн дагаад явсанаас хойш эх нь гэх Шүрэнчимэг нь архи ууж хавийн амьтан гэртээ цуглуулж муу хүүгээ өлөн зэлмэн хаасайгүй хаяад явдаг болсон. Заримдаа энэ муугаас болж би их ядарч байна. Хүнд өгмөөр байна гэж хашигчин хүүгээ загнаж зандчиж сонсогддог байлаа. Тэгээд нэг шөнө олон хүмүүс гэртээ авчирч архидаад гараад явсан юм шиг байгаан бодвол тэр шөнө л Билэгт ганцаараа хонож өглөө их уйлхад чи аваад явсан болж таарждээ.
Түүнээс хойш ээж нь үзэгдээгүй ээ амьд мэнд явдаг л байгаа даа. Гэрийнхээ хамаг юмийг зарж үрээд эднийх юу ч үгүй болсон уг нь их л сайхан айл анх нүүж ирж байлаа.тэр үед хүү нь гэдсэнд нь байж билээ гэж хэлэхийг сонсоод Ариуны толгоод Билэгтийг яах вэ? Гэсэн бодол зурс хийнэ орж ирэв.
Гэртээ буцаад аваад харивал нөгөө Сүхээ …. гэж бодоод эмгэнээс эмээ та өнөөдөр Билэгтийг гэртээ ганц нэг хонуулаач би хөдөө явах гээд энэ хүүхэдийг харж хандах хүнгүй болоод гээд худлаа хэлж гуйсан ч дотроо маш ихээр шанлаж байлаа. Гэтэл муу ядарсан эмгэн за да охин минь чи намайг харж байгаа биздээ би нэг ,хоёроос илүү үнэндээ хонуулж дийлэхгүй чи тэгээд хэзээ ирж авах хүн бэ гэж асууна. Ариун эгч минь би ээжийг нь хйя цагдаа сэргийлэхэдмэдэгдэе тэгээд заавал эргэж ирнээ.

Та надад дугаар өгчих өө гээд утасны дугаарыг жижиг цаасан дээр бичиж аваад Билэгт дээр очоод эгч нь явчихаад ирье. Миний дүү томоотой байгаараа эгч нь удахгүй ирж авнаа гэж хэлээд гарах гэтэл Билэгт гүйж очин хүзүүдэн тэвэрч хацар дээр нь жижигхэн улаан хүшуугаараа шоп хийтэл үнсээд баярта гээд том алаг нүдээ эргэлдүүлэн бяцхан бор гараагаа даллахад Ариун өөрийн эрхгүй нулимс туслуулан гарч явна……………. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ ЗОХИОСОН: Э. ЭРДЭНЭЦЭЦЭГ