Нүүр Лайфстайл Цэнхэр дэлгэцийн шигтгээ Ч.Ичинхорлоо

Цэнхэр дэлгэцийн шигтгээ Ч.Ичинхорлоо

3 секунд уншина
0
0
475

Цэнхэр дэлгэцийн шигтгээ Ч.Ичинхорлоо

Цэнхэр дэлгэцээр мэдээ шимтэн суух хүмүүсийн ихэнх нь хоолойг нь сонсоод л “аан… энэ өнөөх нэвтрүүлэгч бүсгүй байна” гэж андахгүй. Чихэнд хоногшсон дуу хоолойтой, нэвтрүүлэгч хүн ийм л байдаг даа гэсэн жишгийг тогтоосон гэж хэлж болохуйц нэгэн бол Ч.Ичинхорлоо. Түүнийг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн, нэлээд хэдэн кинонд дүр бүтээж, миссийн тэмцээнд оролцсон явсан авьяаслаг нэгэн.
Тэрбээр 1971 онд Улаанбаатар хотод мэндэлжээ.

Аравдугаар ангиа онц дүнтэй төгсөж, Анагаахын дундад суралцаж, Анагаагын дээд сургуульд суралцах урилга авч байсан.  Салаа хархан гэзэгтэй, ном шимтэн уншдаг эгэл даруухан тэрбээр хувь тохиолоор жүжигчин болох гараагаа эхэлж “Цөвүүн цагийн богд” зэрэг хэд хэдэн кинонд дүр бүтээсэн бөгөөд 1995 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн.

20-иод насандаа учирсан эгчмэд бүсгүй түүнийг тухайн цагтаа ихээхэн алдартай байсан Энэтхэг киноны жүжигчинтэй төстэй хэмээгээд “чи жүжигчин болох ёстой” гэж. Ихээхэн урамшсан тэрбээр кино драмын ангид шалгалт өгөөд тэнцэж жүжигчин мэргэжил эзэмшсэн түүхтэй. Оюутан ахуй цагтаа дөрвөн кинонд дүрээ бүтээсэн. Багаасаа биохимич болох хүсэлтэй байсан тэрбээр жүжигчин, нэвтрүүлэгч болно гэж төсөөлж ч байгаагүй гэдэг

20 насандаа хувь тохиолоор жүжигчин болох гараагаа эхэлж, басхүү 90-ээд оны гоо бүсгүйчүүдийн төлөөлөл болж явсан аж. Түүнийг мисс гэдгийг мэдэхгүй хүн үгүй бизээ. 1991 онд Монгол туургатны оюутан мисс шалгаруулах тэмцээнд оролцож дэд байр эзэлж байсан. Тэрбээр тэмцээнд оролцох болсон тухайгаа “Байгаль бид хоёрыг Хайдав багш сургуулийн нэрийн өмнөөс тэмцээнд ор гээд, “Та нарыг орохгүй бол сургуулиас хөөнө” гэж айлгаж байлаа” хэмээн өгүүлсэн нь бий.

Жүжигчин мэргэжилдээ хайртай түүнийг нэвтрүүлэгч болоход ээж нь ихээхэн түлхэц болсон гэдэг. Төгсөх дамжааны оюутан байхад нь Монгол телевизэд нэвтрүүлэгч шалгаруулан авч байж. Багшийнхаа зөвлөсний дагуу шалгаруулалтад оролцсоноор нэвтрүүлэгч болох гараагаа эхэлж, 1995 оноос МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон. Ингэж л эдүгээг хүртэл цэнхэр дэлэцийн чимэг болон гялалзаж яваа нэгэн. МҮОНТ хэмээх их айлтай залуугаасаа ажил амьдралаа холбон эдүгээ 26 жил болж байна.

Мөн түүнийг хотын дарга асан С.Амарсайханы гэргий гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз.

Хоёр хүүхдийн ижий тэрбээр эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг нэгэн. Тэрбээр “Зөв хооллолт, эрүүл амьдралын хэмнэл, байнгын идэвхтэй хөдөлгөөн хамгийн чухал санагддаг. Мөн сэтгэл санаа өөдрөг, амьдралыг гэгээлгээр харж байх хэрэгтэй. Зарим бүсгүй тийм юм идэж, уувал үлгэрийн юм шиг гэнэт сайхан болно гэж ярьдаг ч би түүнд итгэдэггүй, дагадаггүй” гэжээ.

Түүний охинтойгоо хамт авахуулсан зураг авалт нь “эндүүрмээр адилхан” хэмээн олон нийтийн дунд нэлээд шуугиан тарьсан билээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *