
Бүгд хөдлөхөөр зэхэн Балтыг ихэд хүлээв.. Балт хүлээлгэсэний эцэст нэг ирэв. Тэрээр Сүндэрт хандан :
Тамжид ах минь ер харагдсангүй шүү.. ямар сонин юм бэ? би зөндөө л хайлаа.. шөнө ирэх болов уу? гэж их харсан одоо нүүе дээ.. нэг өвгөнийхнөөр
буугаад сонин ярьж суугаа юм байхдаа гэв… Уртаа юу та Тамжид ламыг хайсан хэрэг үү? шөнө гэртээ ирээд … гээд болсон явдалыг хэлэв.. Балт санаа алдан итгэж ядан яахаараа шатдаг байна . Ахад минь их нууц байна даа..
Надад ер хэлээгүй юм.. за ямарч байсан нүүцгээе .. Маргааш Тарваатай очиж уулздаг хэрэг гэсээр бодолд авангуй юм эргэцүүлж бодож буй бололтой толгой сэгсрэн явна.. Сүндэрч юу ч дугарсангүй.. тэднийг хөдлөх үед Сүндэр эргэн харж нулимсаа унагав.. Энэ бол тэднийг хамгийн сүүлчийн удаа харж буй юм.. хойд уулынх нь дээр лам хувцастай хүн завилж суусан байх ба хажууд нь хүмүүс тойрон сууж харагдав.
Нэгэн хүн түүнрүү гараа даллаж байгаа нь ч харагдав.. Сүндэр эргэн эргэн харж явааг Балт анзаараад – Чи чинь яагаад л эргэж хараад явна даа. Энд ямар айхтар юм болов доо..
Сүндэр дахиж хараагүй бөгөөд Балтад болон бусдад харагдахгүй байгааг гайхсангүй.. Уул нь Сүндэр багын л юм хум үзэж хардаг охин байсан тул баргийн юмыг тоолгүй өнгөрөөдөг юмсанж харин энэ удаа эрт арга хэмжээ аваагүй тоолгүй өнгөрөөсөн нь л түүний алдаа байсаныг ойлгож байлаа.. Харин хоёрын хоёр лам хайртай найзыгаа энд үлдээгээд яваадаа л сэтгэл нь үнэхээр шаналж байгаа нь энэ юм.. Энэ өдрөөс хойш сарын хугацаа өнгөрчээ . Балт сумын төвөөс бүүр урагш буусан билээ.
Харин Тарваагийнх нүүгээгүй тэндээ үлдсэн юмсанж .. Уртааг ээж аав нь ирээд аваад явсан билээ.. харин нэгэн өдөр Балтын ойролцоо янзагатай шаргачин явж харагддаг гэгддэг болсон билээ. Сүндэр үүнд маш их баярладаг төдийгүй өглөө эртлэн босч харахыг ихэд хичээдэг болжээ.. Харин нэгэн таагүй мэдээ сонсогдсон нь энэ юм .. Уртаа гэртээ очин хот суурин газарт энх амар амьдарч байлаа… намар хичээл дөхөх үед юмсанж яг гадаад руу сургуульдаа очих үе таарчээ.. Нэгэн шөнө тэрээр найзуудтайгаа явсаар оройтож ирээд гэртээ унтаад өгч харин тэрээр нэг зүйлээс
цочин сэрхэд хажууд нь өнөөх эмгэн “ Чи намайг олохгүй гэж санаа юу “” Одоо чи мөн , биш байх надад хамаагүй ээ.. гээд хихихи хэмээн инээхэд Уртаа нүхэн дотор хэвтэн яг өнөөх эмгэнтийн энгэрт хүрээд ирчихсэн байжээ.. Тэрээр нүхнээс гарах гэж хэдий хичээвч гарч чадахгүй гараагаа хий самардсаар л … Энэ үед гэрийнхэн нь сэрэн тайвшруулахыг хичээсэнч дийлдээгүй тул арга бараг шар хаданд аваачаад өгчихсөн гэдэг.. Тэрээр үргэлж нэг эмгэн ярьж сэтгэл мэдрэлийн тасгийн
өвчтөнүүдийг хүртэл айлгадаг болсон нь үнэхээр хачин бөгөөд байнга өнөөх газараа ярьдаг болжээ.. Хэдий лам хараар үзүүлсэн ч төлөг буулгаад эмнэлэгтээ дээр болов уу? зарим нь миний мэдлээс хэтэрсэн хэрэг юм гээд ер хавьтуулдаггүй юмсанж .. Балт , Уртаад хэдий санаа зововч түүнд хийх зүйл байхгүйд дэмий л сэтгэлээ зовооно. Уртаа эмнэлэгт очсоноос 3 жилийн дараа Балтын чихэнд их л сонин зүйл сонсогдсон нь ..
нэгэн үл таних залуу яг тэр эмгэнтийн энгэрийн даваан дээр осолдсон явдал байлаа.. Балт энэ мэдээг сонсоод Сүндэрт : – Ханиа саяхан нэг залуу эмгэнтийн энгэрт осолдож гэнэ ээ. зам мэдэхгүй л хүн явж таарч дээ.. – Тэргүүр явах хүн бараг байхгүй дээ.. арай гэснээ.. дуугүй болов.. Энэ явдалаас хойш тэр хавьд их л хачин жигтэй зүйл болсон тухай дам яриа сонсох боловч Балт , Сүндэр хоёр ярихаас ч цээрлэдэг болжээ..
Уртаа аажимаар дээрдэн эмнэлэгээс гарсан ч эмгэнийг ярихаа больж харин хотын шөнө хаа газар инээмсэглэн хий газар ширтчихээд хүнтэй ярьж байгаа мэт босооч , хүүе сайн уу? гэх зэргээр ганцаараа ярьдаг ч байнга л хөдөө явах юмсан гэж шалдаг болжээ.. Заримдаа эв эрүүл хүн заримдаа галзуу хүн шиг тас тас инээдэг болж.. Сүндэр уг мэдээг сонсоод маш их цочирдсонч
Балтад хандан – Яасанч наашаа ирүүлж болдоггүй юм шүү.. гэж аминчлан захьжээ.. Өнөрөө бүүр хол аймаг руу нүүгээд алга болсон төдийгүй .Балттай тэр өдрөөс хойш яриагүй ирээчгүй билээ.. Тарваан харин буйраа сахин амар жимэр амьдарч байгаа нь гайхалтайч хүмүүс үе , үе тэдний хажууд лам Тамжид сууж байхыг харсан удаач байдаг гэлцэх болж .. Балт , Сүндэр хоёр сумынхаа урдуур нутагладаг болсон ба охин үр заяахад
Намуун гэж нэр хайрласан төдийгүй.. тэр цагаас өнөөх янзагатай шаргачин ч үзэгдэхээ байж Сүндэр охиноо улам их хайрлан энхрийлэх болжээ .. Хоёул дахиж өнөөх муухай дурсамжид энгэрийн тухай ярианаас сонсохыгч хүсэхээ больжээ.. Цамба , Баагий хоёр эхнэр хүүхэдтэй болж амар жимэр амьдарч байгаа ч Цамба эмгэнтийн энгэрийн яриа дуулдхад өөрт тохиолдсон явдалаа нутгийнханд гайхуулан хөлчүү ярьж явсаар нэгэн өдөр осолдож цолтой л нөгөө энгэртээ өөрөө очих дөхжээ.. Ийм нэгэн газар байж болох байхгүй ч байж болох юм… Хард Билгүүн