Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 30-р хэсэг

Амьд бус амьдрагсад 30-р хэсэг

0 секунд уншина
0
0
181

Балт , Сүндэр хоёр гэртээ ирхэд бүгд хүлээсэн нүдээр гэрээс гаран угтаж авав. Булган , Сүндэррүү харан ах минь хаачаав яагаад ирсэнгүй вэ гэж түгшсэн байдалтай асуув. –

Ах чинь ирэх байхаа ямарч байсан чи харин гэртээ харь даа. Тарваа чамтайг ахтайгаа яваа болохоор хэдэн малаа хараад наашаа дурандаж суугаа биз ..

Уртаа миний дүү хүргээд өгчих маргааш нарнаар эрт ирээрэй хэдүүлээ нүүцгээнээ гэж хэлээд гэртээ оров.. Булган,Уртаатай цуг гэрийн зүг явав.. Замдаа Уртаагаас олон зүйл шалж асуусанч Уртаа үнэхээр санах гэж хичээгээд зарим зүйлийг эс санах билээ..

Харин Сүндэрийн нүдэнд нулимс дүүрэхээс өөр ямарч үг амнаас нь эс гарна. Өнөрөө эхнэртэйгээ гэр бараагаа янзлан нүүхэд бэлдэв . Тэрээ аавынх руугаа очихоор зориг шулуудсан билээ.. Балт ч энэ жигтэй байдлын тухай дахин сөхөж ярьсангүй. Ингээд орой болж бүгд гэр гэртээ амархаар хэвтжээ.

Шөнө дундад нэгэн хүн орж ирж харагдав Сүндэрийн нойр хулжаад байсан тул тэрээр үүнийг анх олж харжээ. Сүндэр босон лаа асаах гэснээ болиод дээлээ өмсөөд гарав.. түүний хажуугаар гарахдаа зэрвэс харвал Намуун дүрээрээ зогсож байх нь тэр … Сүндэрийг гархад ардаас нь

Намуун дагав.. Сүндэр явсаар тугалынхаа хашааны урд зогсов.. Намуун салхинд хөвөх мэт хажууд нь ирээд… – Чамдаа маш их баярлалаа. Чи миний найз шүү дээ.. юу ч хэлж чадахгүй явуулж чадахгүй нь гэж маш зөөлнөөр хэлэх нь сонсогдов.. Сүндэр , Намуунаас огт айсангүй..

нулимсаа унаган харин намайг уучлаарай. Яг энд талийгч чинь өнгөрсөн шүү дээ.. хөөрхий минь ямар ч овилогогүй зүйл хийв дээ. найз нь чамайгаа муу зүйлээс хамгаалж чадаагүй алдчихсан миний буруу одоо би маш их харамсаж байна.. гээд Намууны гараас атгах гэвч хоосон алга аа атгав.. Намуун инээмсэглэн : үгүй дээ .. чиний буруу ерөөсөө байхгүй ээ. Хайртай залуу минь намайг орхиод эндээс явчихсан ..

Би хэзээч чамд гомдож байгаагүй.. муу зүйлийг Тамжид лам түгжчихсэн бид одоо амар тайван хүмүүст харагдахгүй амьдарцгаах болно.. зуны өглөө танай урдуур янзагатай шаргачин гүйж харагдвал найз минь … гэснээ үргэлж хажууд чинь байх болно оо.. гээд салхинд царай нь бүдэгрэв.. Сүндэр сандрангуй Тамжид ламыг хаанаас олох вэ? үгүй ээ хаана байгаа вэ?? – Найз минь энийг би хэлж болохгүй ээ. Миний сэтгэл амарлаа гээд уусан алга болов.. Сүндэр хинээн их дуудавч Намуун эргэж ирсэнгүй .. Сүндэр түүнд хэлэх үг байсан бололтой үүр цайтал хүлээн мэгшин суужээ.. Өглөө болж гэрээ ачаалалцгаав. Балт , Сүндэр дээр ирэн урд шөнө Намуун ирсэн үү? гэж чихэнд нь шивнэхэд.. Сүндэр гайхсан маягтай юу гэнэ ээ. чи яаж … – Мэдэлгүй яахав дээ.

Намууныг гарсаны дараа дахиж нэг хүн орж ирсэн гэр тойруулж харж байгаад гараад явсан бодвол Уртаа дээр ирсэн бололтой.. Би гарах гэснээ чамайг Намуунтай уулзах гэж гарсаныг мэдээд саад болоогүй юм.. ингэхэд Тамжид ах хаана байгаа юм бол.. – Лам ах маань хаана байгааг би мэдэхгүй ээ. – Бүхэл бүтэн хүн алга болно гэж байж болшгүй зүйл хань нь мордоод ирье дээ. гээд яваад өгөв. Цамба ,Баагий хоёр адуу ,

үхэрээ урд зүг рүү туугаад хөдлөв. Өнөрөөгийн гэрийнхэн салах ёс хийгээд аавынхруугаа хөдлөв. Харин эмэгтэйчүүд үлдэн ойр хавийн хогоо цэвэрлэн Балтыг ирэхийг хүлээв.. удалгүй Уртаач ирж тэрээр их л түгшиж ямар нэгэн зүйлд гайхсан янзтай .. харагдав.. Сүндэр , Уртааг дуудан за та хоёр минь сайн явж хүрсэн үү? яагаад оройтов. – Балт ах хайччихсан юм.. – Удахгүй ирэх байхаа.. – Өчигдөр шөнө дундад их сонин юм боллоо. Тарваа ахынд унтаж байтал хажуу гэр хаагдах шиг болсон Тарваа ах сэрээгүй юм билээ.

Булган эгч гарч ирээд Лам ах ирсэн байна лаа гэрт нь асчихаж гэсэн ..Тарваа ах ч хувцасаа өмсөөд гэрээсээ гарч лам ахынд орлоо.. хэсэг байж байгаад орж ирээд намайг дуудаж байна гэлээ… Би гэрт орход Тамжид ах байж байх юм харин хажууд нь хэн байсан гээч… – Хэн тэр вэ? – Өнөөх эмгэн надтай энд ирсэнээс хэд хэд таарсан эмгэн байсан би ёстой их айсан .. –

Тэгээд юу болов.. Тамжид лам эмгэнийг зандраад байсан за чи хар даа биш байгаа биз өөрийгөө битгий зовоо одоо чи амгангийн газар руугаа явж үз гээд л байсан .. өнөө эмгэн надруу их өрөвдөлтэй ширтэн мэгшүүлэн уйлхад… Тамжид лам одоо дүү минь орж унт гэсэн – Тэгээд дараа нь – Би ороод л унтчихсан үнэхээр их айсан болохоор гэрээс дахиж гармааргүй санагдаад.. харин нэг сонин зүйл нь үүр цайх шахаж байхад Тамжид ламын гэр болоод өвгөн ламын хураалгаатай гэр дүрэлзэн шатаж байсан одоо сумаас машин тэрэг хүн амьтан бараг ирсэн биз…

Эгчээ тэхдээ хүний цогцос олдоогүй … Тарваа ах үнэхээр их хайсан даанч гээд нулимс нь унав.. – За миний дүү тайвшир даа халуун галд хүний бие юухэн байхав урсчихдаг шүү дээ.. одоо хэдүүлээ нүүнээ … гээд Уртааг аргадав. Сүндэр бодлогошрон ивий минь дээ дүү дээрээ очилгүй яахав дээ.. хөөрхий минь танийгаа шүтэж амьдрах болно оо гээд хоолой зангируулан хойд зүг рүү харан хэлэв.. Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *