Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 29-р хэсэг

Амьд бус амьдрагсад 29-р хэсэг

0 секунд уншина
0
0
296

Уртаа мориндоо мордон Тамжид ламын хэлсэн ёсоор гэррүүгээ явав. Балт үхэр тэрэгээ хөтлөн ирлээ..

Тамжид Балтад хандан – Чи энэ булшийг ух толгойгүй яс гарч ирэх болуу хажууд нь бас жижиг булш бий тэрийг ухаад яснуудыг болгоомжтой ачаад доошоо буугаарай бид хоёрын зүг ардаас аажуухан ирээрэй ..

Бид хоёр жаахан хийх юм байна гэв.. Балт гайхсан ч Тамжидын хэлсэнээр бүхнийг хийхийг зөвшөөрөв. Сүндэр болон Тамжид хоёр өнөөх бор гэрийн зүг алхав.

Хамгийн сонин нь хол харагдах гэр алхах тусам ойртоод байх шиг Сүндэрт санагдав. Хоёул алхсаар нилээд ойртоод Тамжид , Сүндэрт хандан элдэв юм чамд харагдаж магад тэхдээ чи юм үзсэн хүн байна даа айх хэрэггүй шүү гэж захиад гэрт орохоор дөхөв.

Гэрийн гадаа ирхэд томоос том сагалгар сүүлтэй нохой үүднийх нь өмнө зогсож байв. Тамжид их л нухацтай харсан аа. Тийм байдаг байж эд биднийг ирэхийг аль эрт мэдэж байж л дээ гээд эрхээ гарган нохой руу далайхад нохой үүднээс холдон хэвтээд өгөв. Сүндэр ,

Тамжид хоёр гэрт орвол өнөөх эмгэн сууж байх ба тэдэн рүү их л зөөлнөөр бас аймшигтай нүдээр хараад… – Ирчгээцэн үү? та нар биднийг тайван орхигүй бололтой.. хихихи гээд алив сууцгаалдаа гэв.. Тамжид тайвнаар алхсаар баруун хойд хойморт завилаад суучхав. Сүндэр харин маш их түгшсэн айсан царайтай болоод Тамжид ламын хажууд суув. Тамжид , Сүндэр их сандарч байгааг анзааран ямар нэгэн юм байгааг зөнгөөрөө мэдрэв.. Сүндэр гэнэт өндийн Тамжид ламын чихэнд – Намуун тэнд орон дээр суугаад намайг хараад байна та харж байна уу?

Тэр тэхдээ нэг юмнаас айсан бололтой надтай харьцахгүй байх шиг байна. Бас нэг хүү байна. Тамжид лам эрхээ гарган эмгэнд хандан шийдмэг өнгөөр хоолойгоо засаад – Чи одоо яв даа.. олон жил хүн айлгаж гэмгүй сүнснүүдийгч амраасангүй. Чиний хугацаа энэ хүрээд болсон өнөөдөр би чамайг авч явахаар ирлээ. Чи ч мэдэж байгаа.. Эмгэн тачигнатал инээхэд Тамжид ганцхан ухасхийн хойморт байх авдарыг өшиглөхөд таг нь онгойж гэрээр дүүрэн хүмүүс чихчилдэн бас тэр дуу чимээ аймшигтай байлаа. Сүндэр хүмүүсийг тэр дор нь ажиглаад хараад амжвал бүгд эмгэнтийн энгэрт нойрссон хүмүүс нь илт байв. Эмгэн муухай орилон гараад явхад өнөөх хүмүүсч алга болов. Тамжид эрхээ эргүүлэн маань уншсаар дуу чимээ ч арилав. Сүндэр ,

Намууныг санан харвал орон дээр хэвтэж байв. Амьд байсан гэж дотороо хэлэн Намууны орон дээр очоод өндийлгөх гэхэд аль хэдийн хөшиж хүйтэн болсон цогцос байх нь тэр тэрээр маш их гуниглан чи минь яаав даа. Намайгаа өршөөгөөрэй хэмээн хэнгэнэтэл уйлхад Тамжид босон ирж – За хоёул хөдөлцгөөе дөө. Чи харсан бүгдээ хүнд харин битгий яриарай . за явцгаая гээд Намууны биеийг өргөн гэрээс гарав. Гэрээс гархад л өнөөх гэр замхарсан мэд алга болчхов.. Балт энэ үед урд зүгээс ирж буй нь харагдав. Тамжид санаа алдан ямарч байсан хэрэг явдал бодсоноос хурдан бүтлээ. Тэхдээ юм бүхэн өртэй байдаг шүү дээ.

Сүндэр минь энд болсон явдалыг нууцлаарай гэж захья.. Сүндэр царай нь хувиран – Та чинь юу ярина вэ? арай та энд … – Чи мэдэж байгаа шүү дээ.. их үйл хийсэн лам хүн өөрөө бүгдийг даадаг жамтай тэглээч эд намайг амьд байгаа цагт тайван байлгана гэж үү? – Чөтгөр амилсан гэж та хэлэх гээд байна уу? – Тиймээ чамайг багад авч явах шахсан чөтгөр чинь хүний сүнсийг хөлөглөж зоргоороо авирлаад уджээ. Сүндэр айхын ихээр айн тиймээ тэр бол маш аюултай чөтгөр гэж сонссон тэр үед Эрдэмт өвгөн минь ана мана үзэлцээд эцэстээ өөрөө хамт явсан гэж ярьдаг . Өдөр нь энгийн нохойн дүрээр шөнө ямарч юм аймшигтай дүрээр үзэгддэг би шөнө түүнийг гурван гартай 5 хөлтэй нохой мэт араатан дүрээр харж байсан удаатай.. – Тиймээ тэр чөтгөр эргэж иржээ.. Энэ удаа би явах нь зүйн хэрэг харин намайг явсаны дараа эмгэн болон Намуун эд ирж магад харин чи энэ арыг хариуцаж тайтгаруулдаг юм шүү гэв.. Сүндэр , Тамжид лам руу харан гунигтайгаар –

Та ингэж болно гэж үү? эндээс зүгээр нүүгээд явчихаж болно биз дээ.. – Бид ийм л тавилантай.. намайг хар амиа хойхоолж явсаны дараа чухам хэнд хэдэнтээ гай учирхыг таашгүй . охин минь бүү санаа зов энэ удаа би түүнийг дахиж ийшээ зүглүүлэхгүй ээ гэв. Сүндэр энэ үед ламын зориг болоод сүсэг итгэл бишрэлийг хүндлэхийн дээдээр хүндлэв.

Балт ирэв .. тэрээр тэргэн дээр хэвтэх Намууныг хараад зүрхний гүнээс харамсал зангидан – Ивий минь нээрээ өнгөрчихлөө гэж үү? ивий минь , хөөрхий минь гээд нулимс унагав. Сүндэр, Балтыг тэврэн өөрийгөө золионд гаргаж дээ. Би түмэн буруутай хүн анх энд ирхэд л сонин зүйл ажиглагдаж байлаа даанч би чамдаа хэлээгүй. Харинч эсрэгээр чамайг айх вий гэсэндээ уурлаж байсан миний буруу их байгаа уучлаарай хань минь … Тамжид газар завилан суугаад – За Балтаа энд болох юм байна. газар ух гэв… Балт ламын заасан газарт гүнзгий нүх ухаад

Тамжидын хэлсэнээр Намуун болоод толгойгүй хоёр ясыг ч мөн хийгээд эргүүлэн булав.. Балт газрыг тэгшилж дуусаад – Лам ахаа толгойгүй байдаг нь сонин байгаа биз .. яаахаа ийм зүйл байдаг билээ.. – Чи мэдээд дэмий байхаа хар хүн аль болох энэ тухай их зүйл мэдэх гээд хэрэггүй байдаг юм. За та хоёр одоо яв эргэж харж болохгүй шүү.. явцгаа би одоо энд нэгэн ном унших учиртай гэв… Балт , Сүндэр хоёр Тамжидын хэлсэнээр эргэж ер харсангүй явцгаав. Замдаа Сүндэр мэгшүүлэн уйлж байлаа.. Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *