Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 28-р хэсэг

Амьд бус амьдрагсад 28-р хэсэг

0 секунд уншина
0
0
269

Гуравуул жалганаас гарч чадсангүй . Нэгэн үл мэдэх зүйл Уртааг татаад байгаа нь дахин мэдрэгдэв.

Намуун тэр зүйлийг холдуулах гэж хүчлээд арга барагдан доош унав. Тамжид хэдий ном уншивч найдлага тасарсаар Намуун хамаг хүчээ шавхан

Тамжид ахаа намайг үлдээ би энд үлдье та хоёр явж үз одоохон яв эс бөгөөс бүгд энд үлдэх нь байна. Уртаа чи найзад минь дамжуулаарай би хэзээч чамд гомдож байгаагүй гэж хэлээрэй. Одоо яв гээд Уртааг жалга руу түлхэв.

Яг энэ үед Уртаа ямар аймар зүйл байгааг харав тэр болбоос гурван толгойтой хүн шиг өндөртэй чоно гэхэд чоно биш хүн гэхэд хүн биш ёстой нөгөө уулын савдаг гэдэг нь бололтой гэж бодоод маш их айн жалганы нөгөө тал руу мацав.. Тамжид , Уртаагийн ардаас мөлххөд өнөөх зүйл

Тамжидын хөлнөөс татхад үнэг гарч ирэн эр зоригтойгоор өнөөх зүйлтэй тэмцэлдэв. Тамжид арай хийн мултраад жалганы нөгөө талд Уртаатай хамт мөлхсөөр гарав.

Харин цаана нь хүмүүс шуугилдан хихихи гэж хүйтэн инээх нь зүрх зүсмээр аймшигтай байлаа… Уртаа айдас болон ядарсандаа газар хэвтээд ухаан балартав. Тамжид түүнийг цааш чирсээр Балтынх руу ойртсоор үүрийн гэгээ туслаа… гүүвээний чандаас тэдний нэрийг дуудан хашгирах хүмүүс ойртсоор ирэв. Энэ бол Балт , Сүндэр хоёр байлаа.. Тамжид хөлөө завилан суугаад ирэхийг нь хүлээв. Балт санд мэнд ирээд : – Та хоёр минь зүгээр үү? ямар их санаа зовов. Бид шөнөжин хайсан эмгэнтийн энгэрээр зөндөө явсан хаанаас гараад ирэв … –

Дотор нь орчихсон байж та нарт яаж харагдах вэ? бид хоёр зүгээр ээ… харин муу хөөрхий охин л бидний төлөө амиа өгчихлөө .. ээ бурхан минь ийм юм үзэх гэж … сонсож байснаас ёстой өөрөө туулна гэж бодсонгүй… гээд толгой сэгсрээд Сүндэр минь харин яасан зүгээр үү??? – Сүндэр .. нулимсаа дуслуулан би зүгээрээ Намуун яасан гэнэ ээ. би найзыгаа хаяад явчихсан шүү дээ.. Намуун минь дээ гээд өвдөг дээрээ сөгдөв… Балт түүнийг түшин босгоод аргадангуй … хөөрхий минь дээ.. одоо хэдүүлээ яадаг хэрэг вэ? – Сүндэр , Тамжид руу харан Намууны цогцос хаана байна.

би олох ёстой гэв.. – Тийм шүү.. түүний сүнсийг амирлуулах нь зүйн хэрэг за Балтаа чи яваад үхэр тэрэгээ аваад ир хэдүүлээ Намууныгаа хайя даа гээд босов.. Уртаа энэ үед ухаан орон халуун зун байсан тул хамаг хөлс нь цутгажээ.. Тэрээр халууран дэмийрч тачигнатал инээсээр Тамжидыг шоолонгуй хараад та айсан уу? ламтан айсан гэж дэмийрч байгаад нүдээ анин хэвтэв.. Балт гайхан Тамжид ах минь Уртаа яасан юм бол гэхэд – Сүнсийг нь аваад явчхаж за яах вэ? өдөр бол харин бид тэднээс айх нь тэнэг хэрэг очиж байгаад нэгийгээ үзчихье .. одоо надад харамсах зүйл байхгүй. Та нар миний хэлсэнээр бүгдийг хий гээд босон

Уртааг Сүндэрийн моринд тэгнэн хүлээд морийг нь хөтлөөд Сүндэртэй эмгэнтийн энгэр рүү буцан алхав.. Балт ч морьтойгоо ухаан жолоогүй гэрийн зүг давхив.. Тамжид , Сүндэр рүү харан … – За тэгээд өчигдөр юу болов.. Өвөг дээдэс өндөр гэгээн хүнээ олж харж чадав уу? юу гэж захьсан бэ? – Өчигдөр би та хоёроос салаад яг энэ жалган дээр ирхэд ард хачин чимээ гараад эргээд хархад нэг хүн … үл мэдэх гурван толгойтой зүйлтэй ноцолдож байсан тэр хүн их чадалтай санагдсан тэхдээ би айгаад жалганаас гархад хоёулаа дахиж харагдаагүй… Балт удалгүй миний ирсэн зүгээс гарч ирсэн хамгийн сонин нь тэр намайг ер хараагүй байсан бид хоёр бие биенээ харахгүй зөрөх ямарч боломжгүй биз дээ… –

Тамжид ихэд нухацтайгаар бодолхийлэн…. Тийм байдаг байж харин шөнө юу болов.. – Шөнө үү? шөнө нэг хачин юм болох нь ч болсоон бид шөнөжин та хоёрыг хайсан тэгээд гэрт Булган , Баагий , Жавзаа гурав хүүтэй минь үлдсэн тэр үед нэг зүйл гэр шөргөөсөн гэсэн Баагий гараад хартал нэг эмгэн сууж байсан гэсэн Баагий айсандаа гэртээ буцаад орход дагаад нэг хүү орж ирсэн тэр уйлж байгаад гараад явсан гэнэ лээ.. Тэр хүү нэг л дотно хараад хэн нэгнийг хайгаад байх шиг байсан гэнэ лээ… гэв – Тийм байдаг байж тэр эмгэн тэгээд хайчсан хэрэг үү?? – Тэрийг ёстой мэдэхгүй .. тэр ямар учиртай юм бол.. шөнө бид хамтаа хайж энэгүүр дүүрэн явсан юу ч таараагүй .. шүү дээ… – Ёстой л чадалтай хүн болой ..

Сүндэр минь бушуухан нүүцгээе дээ.. нүүхээсээ өмнө жаахан аргадахгүй бол айхтар газар юм байна.. Чиний өвөг хэн гэдэг байлаа даа… – Мэргэн арш Догсом гэж хүн байлаа.. Би бага сага юм харж үздэг тэхдээ Балтад хэлдэггүй юм зарим зүйлийг нуух ёстой санагдаад … – Тэр ч бас тийм шүү .. за тэгвэл хоёулаа чадахаараал хийцгээе .. чи айхгүй биз дээ.. – Би айсан бол эхний өдрөөс л эндээс явчих байлаа.. одоо яваагүйдээ маш ихэд харамснав.. Намуун минь гээд дахин хоолой нь зангирав.. Тамжид , Сүндэрийн ярианаас дотороо бодон “ эрдэмтэй хүн даруу гэж “” надад ч тойруулж хэлээд байдаг байна шүү.. үе дамжсан эрдэм захиасыг юу гэж л ярих вэ дээ. ухаантай бүсгүй юм даанч дэндүү оройтжээ гэж бодов. Хоёул алхсаар яг хүн хөдөөлүүлдэг газараа эргээд ирэв. Тэгтэл цаана өнөөх бор гэр утаа савсуулан харагдах нь тэр..

Сүндэр , гайхан энэ чинь хэнийх билээ.. юун айл энд байдаг билээ.. – Энэ гэр их удаж байгаа гэр ээ? өнөө айхтар буг болсон эмгэнийх юм байгаа. Манайханд хааяа харагдаад хааяа харагдадгүй гэр дээ.. Өнөөдөр бид хоёрыг зочлохыг урин дуудаж байгаа болой.. – Юу гэнэ ээ. тэр байх нь ээ… тэгээд хоёул яах вэ? – Яах юу байхав очиж Намууныхаа шарилыг авалгүй яахав. Уртаагаа эхлээд сэргээж сүнсийг нь авчиряа даа.. – Хэн аваад явчихав даа… – Өвгөн багш минь чөтгөрт өгөхгүй их л тэмцсэн багш минь л авсан болов уу? за хоёулаа энд удаад яахав .. гээд Уртааг мориноос буулган хэвтүүлэв.. Тамжид номоо уншин Сүндэр алгаа хавсран суугаад ариулсан арц , болон шороогоо тойруулан цацаад… өвгөн ламын захиас болох суудаг олбогийг нь гаргаад Тамжидын хажууд тавив.. Тамжид инээмсэглэн Сүндэр рүү хараад хоёул алзахгүй ээ..

Сайн байна гээд номоо үргэлжлүүлэн уншив.. Ном уншин ид дундаа орж байхад хаанаас ч юм доголон үнэг гараад ирэх нь тэр Сүндэр цочин харсанаа нүдний харц руу нь цоо ширтэснээ сая тайвширав.. үнэг энэ тэргүүр явж байснаа өнөөх олбог дээр оцойгоод суучхав. Тамжид үнэгэнд мэхийгээд номоо үргэлжлүүлэв.. Сүндэр нүдээ анин сүсгэлсээр удалгүй Уртаа өндийж босоод : – Өвгөн багш минь та чинь мөн үү? багш минь та … гэх сонсогдов… Сүндэр , Уртаагийн гарах авианд нүдээ нээн харвал Өвгөн лам завилан сууж байгаа харагдав. Сүндэр мэхийн ёсолход инээмсэглэл тодруулан нарны гэрэлд уусан шингэв..

Тамжид номоо уншиж дуусаад Уртаа руу харан за чи минь зүгээр үү? өчигдөр болсон явдалыг санаж байна уу? – Би Зүгээрээ харин Намуун зүүдэнд минь юм хэлээд байх шиг байсан юм өчигдөр юу болсон юм бэ? Өвгөн лам хаашаа алга болчхов оо… гэв… Тамжид инээмсэглэн багш минь үнэхээр чамайг хайрласан болой одоо дахиж ирэхээргүй явсаан…чамд л их санаа нь зовж дээ.. хөөрхий минь цаг нь болоод амар тайваныг олжээ… гэсээр босов.. Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *