
Сүндэр явсанаас хойш хэсэг хугацаа өнгөрөв. Тамжид лам эрхээ эргүүлэн маань уншсаар харин Уртаа , үнэгнийхээ хажууд чичирсээр сууна.
Өнөөх машин энэ тэргүүр хэсэн тэнүүлчилж эмгэнтийн энгэрээс урагшаа давсан хэдий ч дахин хойноос гараад ирэх нь хачин бас аймшигтай санагдана.
Тамжид босохгүй суусаар л Уртаа эргэн тойрноо ажигласанч одоо бүх зүйл тод харагдахаа больжээ энэ шөнө болж буйг илтгэнэ . Уртаа хажуу тийш тэмтрэн үнэгийг хайсанч тэр гарт нь баригдсангүй. Үнэг алга болчхожээ.. тэрээр
Тамжид руу зөөлхөнөөр: – Үнэг алга байна . Тамжид ах аа үнэг гэхэд… – Мэдэж байна аа. хажууд байгаа зүйлээс битгий айгаарай.. хоёулаа явах цаг болжээ. үүрээс өмнө гарах хэрэгтэй.. гээд Тамжид босох шиг болов..
Уртаа даган босвол яг хажуунаас нь нэг хүн босох шиг болов. Уртаа , өвгөн лам байх нь гээд лавшруулан харвал өнөөх эмгэн байв. Уртаагийн гарнаас атган авч
“Чи намайг орхиж явахгүй шүү” түүний гар цэв хүйтэн байх ба эмгэн хүн гэхэд баймгүй чадалтай байх нь тэр … Уртаа ээрч мууран Тамжид ламтаан авраарай энэ нөгөө … нөгөө .. гэхэд Тамжид хажууд нь ирээд ном уншиж байсан аа.. Намуунаа миний охин сэрээрэй гээд өнөөх эмгэнийг эрхээрээ цохиход газарт унах шиг болов. төд удалгүй босон ирхэд Намуун байв тэрээр Тамжид руу харан : – Ээж ,,, хүү.. минь хаана байна та харсан уу? миний хайртай залуу энд байгаа .. ээж минь хайччихав. Гээд цурхиртал уйлав. Уртаа саяны болсон явдалд итгэж ядан Намууныг эмгэн байсан яах аргагүй эмгэн байсан гэж өөртөө хэлэн зогсож байв.
Тамжид , Намууныг аргадан охин минь явцгаая даа .. Ээж , хүү хоёрыгоо тайван явуул даа. Хайртай залуу чинь чамтай байхыг хүсдэгч чи бол энд амьдрах хүн биш чи энэ хоёр амьдарлын хооронд чухам юу хийнэ вэ? Чамайг ойлгож байна аа.. харин яаж яваад энэ айхтар хүчтэй тийрэнд хорлогдчихов доо.. энэ эмгэн ямар учиртай юм бол чи мэдэх юм байна уу? надад хэлээч гэв. Намуун хэдий галзуу , солойтой гэгддэг ч тэрээр санаа алдан : – Би хээрээр явдаг болчихсон яах гэж явдагаач мэдэхгүй. Тэр эмгэн аймшигтай зүйл тэр тийрэн биш тэр бол чөтгөр хүний сүнсийг айлгагч чөтгөр тэр энд их нөлөөтэй.. тэр бүгдийг удирдаж чаддаг ..
надаар их зүйл хийлгэсэн … Түүнийг харсан хүн Уртаа тэр хэнд ч харагдахыг хүсдэггүй . харин Уртаа тэр өдөр хараагүй бол уулзаагүй бол …. гээд мэгшин уйлаад надаар Уртааг алуулах гэсэн би чадахгүй .. Уртаа үхвэл түүний ирээгүй хүүг нь орлож энд үүрд үлдэнэ. Уртааг алахгүй болохоор миний хамгийн хайртай найзыг минь хорлоно гэж айлгасан тэгээд энд Сүндэрийг авчирсан тэр сонсож байгаа аймар зүйл… Миний ээжийг одоо хүртэл чөлөөлөхгүй шорондоо хийчихсэн байгаа байх миний хүү хаана байна вэ? гэв Тамжид ёстой л үзээгүй юмаа сонссон тул шорон гэнэ ээ .. юун шорон билээ.. энэ тухай би сонсож байсан ч ёстой өөрөө орчихоно гэж зүүдлэсэнгүй явлаа.. – Хохимой толгойг нь авч
гэрт нэгэн авдарт хийдэг тэндээс гарч ирэх их хэцүү би хэд хэдэн удаа нууцаар болон гуйж авч ирж ээжийнхээ газар булдаг . даанч намайг үхтэл ижийг минь зовоосоор байдаг. – Чи энэ тухай яагаад ярьдаггүй байсан юм.. – Хэн итгэх юм бэ? надад хэнч итгэхийг хүсээгүй . Би аргаа бараад ижийнхээ толгойг авч явдаг болсон тэр цагаас би өөрөө ч галзуурсандаа бүрэн итгэсэн юм шүү дээ.. Тамжид лам Намууныг үнэхээр их зовж зүдэрсэнг ойлгохын ихээр ойлгож хөөрхий охинг тэврэн : – Охин минь бид гарна аа. одоо тайван бай бид явцгаана гэхэд – Үгүй ээ ээжийг минь
аваад явчихсан байна. тэр түүний сүнсийг зовоож байгаа би явахгүй .. – Яаж тэгж болох вэ ? маргааш хэдүүл дахиж ирж ээжийг чинь өөр газар хөдөөлүүлье гэж хэлэн аргадсаар Намуун… гуравуул хөдөлцгөөв.. Тамжид лам Намууны хэлсэнийг анхааралтай дотороо бодоод урд нь сүнс, чөтгөр, тийрэн нэг зүйл гэж бодож явлаа . тэгтэл өөр өөр зүйл байдаг байх нь ээ.. Чөтгөр гэнэ ээ. .. Чөтгөр гэж амандаа бувтнаад… Уртаагийн гараас атган за хүү минь зоригтой байгаарай гэв. Гуравуул алхсаар оршуулганаас холдон энгэрт мацан орой дээр нь гарав. Тэндээсээ нэг чиг аваад доош бууцгаав. Тамжид чимээ аниргүй байгаад их л сэрэмжлэн явж байв.. Уртаа , Намууны гараас бас чанга атгажээ. Явж байтал Уртаагийн араар хүмүүс гүйлдээд эхлэв. Уртаа хий юм сонсож дээ гэж бодоод өөрийгөө тайтгаруулсанч ардуур нь гүйлдээд байгаа нь илхэн сонсогдов.. Тамжид лам алхаагаа түргэсгэн ямарч байсан тэр доод жалганы цаана гарах хэрэгтэй хурдал гээд гүйхээрээ явав..
тэгтэл бүгдийг үл мэдэх зүйл унагаачихав. Гуравуул өнхөрсөөр жалганы наана ирэн сэрцгээв. Уртаа айсан дуугаар – Тамжид ах аа, Намуунаа байна уу? та хоёр байна уу? Намуун хажууд нь сууж байх шиг харагдав. Уртаан гүйн очоод алив босоорой явцгаая гээд түшин босговол Намуун их хурдан босоод Уртаа руу “ чи эндээс явахгүй” надтай үлдэнэ ойлгов уу? гэхэд Намуун биш өнөөх эмгэн байлаа. Уртаа сандран холдох гэвэл түүнийг газарт унагаад хоолойг нь боох гэж оролдов. Яг энэ үед үнэг хаанаас ч юм үсрэн гарч ирээд өнөөх эмгэнийг Уртаагийн дээрээс холдуулав.. Уртаа босон Тамжид ахаа хэмээн хашгирахад. Тамжид сая сэрж буй бололтой. – Би энд байна аа . алив нааш ир энд юу болоод байна Намуун хайччихсан бэ? – Тэр .. тэр эмгэн .. мөн байсан тэр эмгэн … гэхэд Тамжид байдлыг ойлгон чимээ гарах зүг рүү яаран очив.
Тэнд үнэг хүн хоёр ноцолдож байгаа нь үнэхээр гайхмаар харагдавч яг үнэндээ бол өөр тулаан байсан нь ойлгомжтой.. Тамжид маань уншин эрхээрээ дахин эмгэнийг цохин дээр доороо орж ноцолдож байгаад чимээгүй болов. Уртаа яаран гүйн ойртоод Тамжид ах аа та байна уу? – Тиймээ би энд байна. чи Намууныг босго одоохон үүр боллоо. Тэгвэл бид балархана тэр … Уртаа , Намууныг түшин босгоход гар нь цус болсон байв. Үнэг харин харагдсангүй. Уртаа Тамжид руу харан Үнэг хайцан бэ? өвгөн ламтан … –
Өнөөх гайхалыг хөөгөөд явчих шиг боллоо. Бид гуравт жаахан боломж байна алив түргэл… гэв.. Намуун , Уртаагийн чихэнд би үлдье намайг орхи эндээс бид гурав гуравуул гарахгүй үүр болчихсон шүү дээ. Нэг нь заавал уулын савдагт боол болж үлдэх болно. Би үлдье тэглээч би энд ээж , дүү нартайгаа уулзаж баймаар байна. Намайг орхи гэв.. Уртаа ,Намууны яриаг ойлгох сөхөөгүй .. юу ярина вэ? одоохон гарлаа гээд Намууныг түшин алхсаар.. Яг жалганд ойртож ирхэд хүмүүс шуугийлдан анир гүмийг эвдэн хөлийн чимээ айсуй …
Хард Билгүүн Үргэлжлэл бий