
Хэсэг хугацаа өнгөрхөд Уртаагийн яг хажууд нь нэгэн хүн сууж байгаа харагдав. Уртаа айсан боловч айхгүйг хичээн лавлан харвал лам хүн бололтой завилан суужээ харагдав. Тэрээр Сүндэр рүү их л нухацтай харж байгаа нь сонин санагдав.
Тамжид лам хэн нэгнийг хүлээх мэт ямарч сандарч айсан шинжгүй суусаар л байв. Харин Тамжидын хоёр талд хүн зогсож байгаа нь яах аргагүй тод харагдав.
Уртаа нүдээ аних гэсэн ч энэ удаа өвгөн ламын хэлсэн захиасыг санан айхгүйгээр шийдэв.. удалгүй хүмүүс олширч эргэн тойрон алхаж явах хүмүүс элбэгшив. Яг энэ үед хэсэг хүмүүс тэднийг тойроод байгаа мэт бас хоорондоо учир нь үл мэдэгдэх хэлээр шулганан ярилцах нь бүр ч аймшигтай.
Уртаагийн хажууд суух лам бололтой хүн Сүндэрт ойртон : – Миний охин яаж яваад энд ирчхэв дээ.. Би чамайгаа одоо эндээс яаж гаргана даа.
Миний захиасыг дагадгүй эцэг шигээ зөрүүд байх нь ээ. гэснээ амандаа ном уншиж байгаа мэт Уртаад сонсогдов. Даанч хэдий хичээн харсанч Уртаа түүний царайг харж ер чадсангүй. Гэнэт энэ үед Сүндэр нүдээ нээн өндийгөөд босоод ирэв.
Уртаа өнөөх хажууд суух үл мэдэх хүнээс эмээн юу ч дугарсангүй. Сүндэр ийш тийш харсан аа .. би хаана байна аа. Тамжид ах та байна уу? би айж байна гэхэд Тамжид тайвнаар … – Битгий ай охин минь бид эмгэнтийн энгэрт байна . эндээс гарах арга зам хайж байна. Чи айх хэрэггүй чиний удмын том лам хүн ирчихсэн байна түүнтэй мэндэл гэв.. Сүндэр ийш тийш их л айсан сандарсан байдалтай хараад би харахгүй байна хэнч л байхгүй байна шүү дээ. Уртаа дүү минь юу болоод байгааг надад хэлээч … – Эгч минь би өөрөө ч ойлгохгүй байна. та тэднийг харахгүй байна гэж үү? –
Үгүй ээ та хоёр чинь яагаад байгаа юм бэ? юу ч алга л байна . хэдүүлээ явцгаая . харьцгаая хоосон нүхний хажууд юу хийгээд байгаа юм.. Энэ аймар газраас явцгаая… Уртаа гайхан Сүндэрийн хажуудах булш руу харвал саяхан булаастай байсан шарил хэн нэгэн ухсан мэт хоосон нүх л харагдав.. тэгтэл Уртаагийн чихэнд хэн нэгэн “чи энд үлдэнэ та нар бүгд гарахгүй шүү.. хихихи “ гэж инээгээд тэднийг тойрон хүмүүс эргэсээр байгаа нь үнэхээр үнэн болжээ. Уртаа зориг гарган та нар хэн бэ? надаар яах гэж би энд үлдэхгүй . би та нараас айхгүй.. гэж шийдмэг хэлхэд
Уртаагийн хажууд нэгэн үнэг ирэн оцойгоод суучхав. Тамжид сая сэтгэл нь тайвширан санаа нь амрах шиг болж .. – Та минь ирэв үү? таныг ямар их хүлээв дээ.. эд ч явуулахгүйгээр шийдсэн бололтой. Таныг хорлосон зүйл энэ дотор байна уу? гэж асууснаа.. тийм байдаг байж байхгүй байх нь за багш минь бид яах вэ? та хэлэхтун гээд ном уншиж эхлэв.. Уртаад , Тамжид нэг хүнтэйч юм уу ? яриад байгаа нь анзаарагдсанч өөрт нь ер сонсогдохгүй байх нь хачин санагдав. Ном унших үед хүмүүс шоолсон маягтай инээлдэх нь зүрхийг нь зогсоох шиг Уртаагийн зүрхний цохилт хурдасна. хажууд суух үнэг Уртааг тайвшруулж байгаа мэт толгойгоо Уртаад наан яг ь нохой эзэндээ эрхэлж буй мэт шилгээв.
Уртаа энэ үед нээрээ өвгөн лам талийгч маань үнэг шүү дээ . тэр энд иржээ гэж бодолхийлсэнээ айдасаа даран тайвшрав. Сүндэр их л гайхсан харцаар Уртаа руу харан – энэ чинь үнэг байх чинь зэрлэг амьтаны хоол болох чинь дутаа юу? наадахаа хөөгөөд явуулаач чи айхгүй байна уу? та хоёр харанхуйд суучихаад ер хөдлөхгүй юм. Би лав явлаа шүү.. гээд босов.. Сүндэрт өнөөх жигтэй зүйлс хүмүүс харагдахгүй мэдрэгдэхгүй байгаа нь Уртааг гайхшруулна. Тамжид , Сүндэр рүү харан – Чи алив суугаадхаач чамайг хамгаалж хэн ирсэнийг чи мэдэхгүй болоод тэр чи энэ булш руу сайн хар даа. Хэнийх байж болох уу? охин минь тайван бай тэр чиний хажуд байна …
Сүндэр булш руу удаан харсан аа.. Ээ бурхан минь гэж дуу алдан Өвөг минь байна шүү дээ. Тэр ирчихсэн гэж үү? би яагаад харахгүй байдаг билээ.. – Чамайг хамгаалж хаалт хийсэн байх нь чи яв даа. Нөхрийгөө ол энэ хавьд ирсэн байх гэж бодож байна. өвөг чинь чамаас ер холдохгүй ээ санаа бүү зов. Бид хоёр эндээс одоогоор хөдөлж болохгүй.. – Намуун .. Намуун хаана байна вэ? – Намууныг бид хоёр дагуулаад очно оо. чи минь нөхөрөө ол .. – Балт энд ирсэн гэж үү? тэр хаана байгаа юм бэ? –
Үхэр тэрэг хөлөлж яваа.. чи юу ч гэсэн гэрийнхээ зүг яв замд чинь таарах байх гэв.. Сүндэр босон алхав. Уртаагийн хажууд суух өнөөх лам босон “ Би яаж чадах билээ” би та нарт … гэхэд Тамжид яриаг нь таслан – Та бол өндөр гэгээн хүн бидэнд бүү санаа зов. Биднийг бүгдийг та гаргаж чадахгүй охиноо авар тэр эх хүн шүү дээ. танд баярлалаа ирсэнд … гээд мэхийхэд Өнөөх үл мэдэх лам босон “ за чи сонс үүр гэгээрэх үед эзэн савдаг ирнэ” тэр ямарч байдлаар харагдаж болно. Та нар бүгд гарахгүй нь ойлгомжтой. Чи өөрөө мэдэж байгаа. Гэж хэлээд
Сүндэрийн ардаас явж харагдав.. Уртаа , Тамжид руу харан лам ах минь та саяны хүнийг таньдаг юм уу? үхсэн хүн биш үү? – Тиймээ бид хоёр ертөнцийн зааг дээр сууж байгааг би чамд хэлсэн дээ. Тийрэн болоогүй үхэгсэд байдаг юм. Би зөндөө аврал эрж дуудаж байж сэрээлээ. Үнэхээр л гайхалтай эрдэмтэй хүн байсан болой.. Харин биднийг бүгдийг гаргаж чадахгүй.. – Бид бүгдээрээ гарч чадах уу? эндээ үлдчихвэл яах вэ? Тамжид юу ч дугарсангүй.. нилээд удаан суусны эцэст уулын цаанаас машины гэрэл тусав. Уртаа баярлан лам ах минь тэнд хүмүүс байна машин ирж байна хоёулаа тийшээ очьё … Тамжид эрхээ эргүүлэн .. –
Үхэгсэд байна төөрсөн сүнснүүд очих газраа очиж чадахгүй .. хээрээр хэсч явдхг юм чи тайван суу бидний явах цаг болоогүй байна. Өвгөн багш минь ирээгүй бол бид хоёр аль түрүүн энд нэг нүхэнд булшлагдах байсан биз.. Чи түр хүлээ гэв. Уртаа үл мэдэх энэ байдалаас үнэхээр их айвч Тамжид лам болон хажууд суух үнэгэндээ найдахаас өөр зам үлдээгүйг ойлгож байлаа… Хард Билгүүн Үргэлжлэл бий …