
Тамжид номоо уншиж суусаар эрхээ эргүүлэн хараад Уртаа руу их л бодлогоширсон байдалтай хараад – За явцгаая.. бидэнд их бага цаг байна..
Ямарч байсан эмгэнтийн хөндийд очицгооё.. – Лам ах минь тэр чинь хүн хөдөөлүүлдэг газар бус уу? – Тэндээс л Намууныг олох болов уу? ямарч байсан хөдөлцгөөе.. Уртаа , Тамжид хоёр Сүндэрийн хоёр суганаас түшин дамжлаад алхцгаав.
Сүндэр мэдээ орохгүй байгаач түүний зүрх цохилж байгаа нь үхээгүй амьд байгааг илтгэнэ. Явсаар үд өнгөрөх үед Сүндэрийн нүд багахан нээгдэн ус,ус гэх нь бүдэг сонсогдов.. Тамжид өвөрөөсөө жижигхэн савтай рашаанаа гарна өгөөд түүнийг бүрэн мэдээ ортол түр амсхийв..
Сүндэр нүдээ нээн нэг анин байснаа… – Намуун хаана байна вэ? Намуун гэж бүдэг хэлээд.. Би хаана байна аа.. гэж асуув Уртаа , Сүндэрийн өмнө дөхөн очоод Намууныг бид хайж байна та яаж энд ирсэн юм бэ?
Эгч минь бид эмгэнтийн энгэрт байна шүү дээ. гээд хоолой чичрүүлэн хэлэв. Сүндэр нэг их гайхсан нүдээр хараад буцаад нүдээ анив.. Тамжид харин Сүндэрээс элдэв юм асуусангүй .. – За явцгаая эгч нь тэнхээ их муу байна..
Хоёулаа түшээд явцгаая .. Уртаа , Тамжид хоёр түшин амьхандаа л яарсаар явав. Нилээн яваад нэг сонин юм харагдав. Уртаа , Тамжид руу харан лам ах минь та харж байнауу? Адуу туусан хүмүүс байна. – Тиймээ харж байна.. – Тэхдээ ямарч тоос харагдахгүй байна шүү дээ.. Тамжид , хэсэг чимээгүй алхсанаа.. Бид хоёр дээр заавал ирэх байх тэхдээ чи юм асуувал битгий дугараарай .. ойлгосон биз .. Би аргалахыг бодьё гэв.. Уртаа ч толгой дохин тэр этгээд адуу туусан хүмүүсийг нүд салгахгүй харсаар .. Удалгүй бөөн адуу туусаар чиглээд ирж байгаа харагдав.. олон хүмүүс харагдсанч яг ирэхдээ хоёр хүн л ирэв.
Нэг нь бор морьтой том нудрагатай дээл өмсчихсөн яргай том ташуур мөн буу үүрсэн харагдав. Нөгөө хүн нь бараан морьтой уурга суналзуулан барьсан харагдана. Хоёул ойртон ирээд : – Уртаа руу харан танимхайран сайн байна уу? дүү хүү хаа хүрч яваа билээ.. Уртаа , Тамжидийн хэлсэнээ эс дугарав. Нөгөөх хүн нэг л сонин инээснээ:: – Дүү хүү танихгүй байх шив дээ. танина даа чи дээр … бид хоёртой .. Тамжид яриаг нь таслан сайн байцгаана уу? Чи харин намайг нэг зүс үзсэн санагдахгүй байна уу? Чи намайг сайн таних юм шиг санагдлаа.. Өнөө залуу
Тамжид руу нэг их лавлан хараад зэвхий царай нь хувираад та чинь … чи чинь .. нөгөө гэснээ мориндоо ташуур өгөн давхиж холдов.. Тамжид алхаагаа түргэсгэн цааш хурдан явахыг Уртаад хэлээд биднийг мэдчихлээ.. Айхтар юм болох нь дээ. Энэ морьтой залуу болбоос энд отроор ирж байсан залуу мөн байна. их нүгэлтэй юм болсон доо гээд санаа алдан хурдан алхав. Уртаа лам хоёр хэдий ядравч алхсаар … ашгүй ойртон ирэв. Энэ бол хүн хөдөөлүүлдэг оршуулгын газар юм. Тамжид маш их яаран алхсаар сая нэг ирээд Сүндэрийг нэгэн шарилны хажууд хэвтүүлээд Уртаа руу харан чи ухсан нүх бүр рүү хараад яв. Намуун байгаа гэв.
Уртаа ч яаравчлан онгорхой нүх бүр рүү тонгойсоор явав. Тэгтэл нэг нүхэн дотор Намуун хэвтэж байгаа харагдав. Уртаа айх гайхах зэрэгцэн сайн харвал тэрээ нэг хохьмой толгой тэвэрсэн байх нь тэр Уртаа хэдий айсан ч зөөлхөнөөр Намуунаа чи мөн үү? намайг харж байна уу? наанаа юу хийж байгаа юм бэ? гэхэд Намуун , Уртаа руу их л аймшигтай гялс хийн хараад инээмсэглэн.. “чишш ээж минь унтаж байна чи сэрээчих шахлаа чи явж бай ээжээсээ зөвшөөрөл аваадхая хихи “ гэхэд нь Уртаа ухаан алдчих шахан юу ч дугаралгүй Тамжидын зүг гүйв..
Гүйж ирээд болсон явдалаа яривал… Тамжид : – Ашгүй минь гэж Намуун байгаа нь сайн хэрэг одоо хоёулаа ёстойл бүх зүйлээ тэнгэр бурхандаа л даатгах хэрэг удахгүй бүрий болно . Чи бүү айгаарай энэ бүхэн чамд маш аймар байвал харах гээд байх хэрэггүй шүү .. гээд завилаад суучхав.. Уртаа , Сүндэрийг амьсгалаж байна уу ? зүрх нь цохилж байна уу? гэж шалган хажууд нь суусаар Тамжидын учир битүүлэг энэ яриаг ч чухалчилж ойлгосонгүй.. нар доош орж бүрэнхий болжээ.. Уртаа айсан хэвээр Сүндэрийн хажууд суусаар бүрий болох тусам булшны чулууны урдуур хойгуур хүн гүйх шиг нүдний үзүүрт харагдан Уртаа маш их айн ийш тийш харсаар дуу муутайхан Тамжид руу харан : –
Энэ юу вэ? энд хүмүүс байх шиг байна та харж байна уу? би айж байна энэ удаа би айхгүй байж чадашгүй нь ээ лам ах минь би яах вэ? гээд хэнгэнэтэл уйлхад … – Хүү минь уйлахаа боль чөтгөрүүд инээдэг юм шүү дээ. эд бидэнд юу ч хийж чадахгүй ээ. зоригтой бай .. яасан ч айж болохгүй өвгөн багшийн захиасыг чи санаж байгаа биз дээ.. – Тиймээ Уртаа чичирч байлаа.. Тамжид харин завилж суун ямар нэгэн бясалгал үйлдэж буй мэт харагдана. Бүрэнхий ноёлж харуй болох заагт энд тэнд хүн алхах сонсогдон. Хүмүүс хоорондоо дүнгэр дүнгэр ярьж бүр инээх нь хүртэл Уртаагийн зүрхийг салгалуулж байлаа.. Хард Билгүүн Үргэлжлэл бий