Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 24-р хэсэг

Амьд бус амьдрагсад 24-р хэсэг

0 секунд уншина
0
0
264

Балт үхэр тэрэг хөллөөд хөдлөхөд бэлтгэв. Тамжид лам, Уртаа хоёр морио унаад Балтыг яаралгүй ардаас ирэхийг даалгаад түрүүлээд хатируулаад эмгэнтийн энгэр рүү явцгаав.

Тамжид , Уртаад хандан … За чи миний захисаныг мартаж болохгүй шүү. гэж сануулаад ширүүхэн хатирсаар Эмгэнтийн энгэр өгсөөд дээр нь гараад өнгийгөөр харвал тээр нэг цаана ганц бор гэр байх нь тэр Уртаа дурангаа өврөөсөө гарган :

Лам ах минь тэр юун айл байдаг билээ. Би ер наашаа лавхан давж үзээгүй юм байна Балт ах хэлэхдээ айл хунар байдаггүй гэж хэлж байсан шүү дээ. –

Хоёулаа тэр айлд бууна даа.. харин чи юу ч битгий дугараарай ойлгов уу? за явцгаая гэсээр шогшуулсаар айл руу дөхөөд Тамжид лам морио зогсоон буун ганзагатай баадантай зүйлээ задалж хар дээл өмсөөд халзан толгойгоо

далдлан толгойдоо алчуур ороон лам дээлээ баадагнан ганзгандаа уяад за хүү минь идээнээс бүү хүртээрэй гээд мордоод хоёул айлд очхоор шогшив… Уртаад тэр айл ойрхон хэрнээ явхад яагаад ч юм холдоод нэг ойртоод байх шиг жигтэй санагдаад эхлэв. Хоёул явсаар сая нэг айлд хүрэв.

Тамжид , Уртаа хоёр уг айлд ирвэл гаднаа ямарч мал хуй гэж байх юмгүй хашаа хороо байхгүй нь их л сонин байв. Тамжид , Уртаа руу их л шийдэмгий харсан нь захиасаа сануулсных юмсанж ..Уртаа толгой дохин гэрт орцгоов. Гэрт орход маш харанхуй бас ширээн дээр лаа асч байгаа харагдана. Уртаа үнэхээр гайхан дотороо … “ гүй ээ энэ чинь гадаа ийм гэгээтэй байхад яахаараа лаа асаачихсан энэ айл харанхуй байдаг билээ” энэ нэг л биш боллоо гээд дотороо их айвч Тамжидын ардаас холдохгүй бөөрөнд нь наалдах шахам алхав. Гэрт нэгэн эмгэн сууж байх ба мөн орон дээр нэг хүн хэвтэж байгаа харагдав.

Эмгэн цай хоёр гийчин рүү харан : их л сонин хоолойгоор “ Сайн байцгаана уу? хаа хүрч яваа улс вэ? манай энд хүн ирээгүй их удаж шүү хихихи “ гэж инээхэд Уртаагийн зүрх золтой л зогсчихсонгүй.. Тамжид ,Уртаад айж буйг анзаарсан бололтой. Түүний хөл дээр гишгэн “ өө миний дүү ахынхаа бөөрөнд наалдчихаад яаж байна вэ? хөл дээр чинь гишгичихлээ шүү дээ”” орой болжээ хоёулаа эндээ хоноод явах уу? юу гэж бодож байна .. гэхэд Уртаа , Тамжидыг ямар нэгэн санаатай хэлж байгааг гадарлан дугарсангүй.. Харин эмгэн жаахан дурамжхан байгаа бололтой.. – “Манайх зочид хонуулдаггүй айл даа..

та нар зориод ирсэн юм бол өөрсдөө мэд дээ… Би энэ хүүг чинь харин сайн харах хэрэгтэй байна нүдний хараа их муудажээ… Шөнө юм харахгүй хэцүү юм.. гэж үгээ зөөн удаанаар хэлээд данхтай цайнаас хийн Тамжидад бариад,, Уртаад барихаар цай хийн дөхөв… Уртаа уг эмгэнийг танихын эрхэнд арагш налан барьц алдан хашгирчих дөхөөд хөл нь чичрэх шиг болов тэрээр айхгүй хичээсэн ч өнөөх эмгэн үрчгэр царайндаа инээмсэглэл тодруулан “ Тиймээ чи ирсэн байна шүү дээ.. яагаад ингэж их удав даа. “ гээд Уртааг цоо ширтэн ажиглан харж байгаа нь

Уртаад үнэхээр аймшигтай байлаа.. Тамжид харин орон дээрх хүн ямар учиртай хэнийг харах гэж хичээн зүтгэсээр далим гарган аягатай цайл алдаж асгаад “” өө салга золиг гэж алив би өөрөө арччихьяа гээд өндийн орны зүг харцаа бэлчээж амжив… “ тэгтэл Сүндэр дүрээрээ хэвтэж байв.. Тамжид буцаж ширээний хажуул суугаад тайвнаар – Бид нэг хэдэн адуу хайж яваа хүмүүс танай энэ хавьд адуутай айл хэнийх байдаг билээ… Эмгэн нилээд гуниглангуй галынхаа ойр суугаад биш байна.. Тиймээ биш байна.. маш адилхан юм . миний хүү биш байна.. Тэр минь заавал ирэх ёстой юмсан гээд их л хүйтэн хүнийх биш авиагаар уйлаад гэнэт ширүүн царай гарган та нар ингэхэд ямар учиртай хүмүүс вэ?

Миний гэрт яаж ирэв .. хаанаас яваа юм. Зорьж ирсэн шалтгаан чинь юу билээ.. харанхуй шөнө манайхыг олоод ирэх хүн энэ хэдэн жил байгаагүй.. нэг л хүн олж ирж чаддаг өөр хүн байхгүй та нар яаж манайхыг олов гээд уурлахад… Гаднаас нэг хүүхэн орж ирээд эмгэний чихэнд шивнэхэд Эмгэн учиргүй инээд алдан “ одоохон та нар явцгаа” өдөр би та нар дээр өөрөө очно гэв.. Тамжид өвөрөөсөө эрхээ гарган алчуураа тайлан ном уншиж эхлэв.. Эмгэн маш хүчтэй газар нэг ойчиж хөрвөөснөө чи.. чи .. чи лам байжээ.. Та нар биднийг яаж ч чадахгүй.. заавал бид санасандаа хүрж байж сая амарцгаана … чи.. чи яаж энэ гэрийг олсон юм бэ? гэхэд гэрийн хаалга онгойн шороо шууран салхи дэгдэх зуур Уртаа нүдээ өөрийн эрхгүй анив.. салхи намжтал нүдээ нээвэл

Тамжид завилж суун ном уншиж байх ба Сүндэр том чулуун дээр хэвтэж байв.. Уртаа босон Сүндэр эгч ээ… Сүндэр эгч ээ .. та зүгээр үү? лам ах аа .. Сүндэр эгч энд байна шүү дээ … гэж хэдэнтээ чанга хэлэв. Тамжид ном уншиж сууж байгаад алчуураа боогоод:: – Эгч чинь зүгээрээ .. хоёулаа хөгшин тийрэнг хилэгнүүлчих шиг л боллоо доо.. уул нь эсэргээрээ байх ёстой байсан юмсан … Энэ хавьд Намуун бий чи олоодох би Сүндэрийг сэргээх ая бодьёо гэв.. Уртаа.. хэдий жийрхэвч

Намууныг эргэн тойрон гүйн хайсаар ер олсонгүй.. Тамжид лам дээр ирэн ойр хавьд лав алга гэж дуулгав.. Тамжид их л санаа зовсон янзтай.. хоёулаа одоо энэ хил хязгаарыг даваад ороод ирчисэн нэг бол эндээ хорлогдоод үүрд үлдэнэ. Нэг бол энэ хязгаараас гарч Балттай уулзана.. Би эмгэнийг гол хүн нь байсан гэж ёстой бодоогүй минь алдаа байж лам ахыгаа өршөө дүү минь.. энэ бол “амьд бусын амьдрал” тэдэнд шөнө бол бидэнд өдөр … бидний шөнө бол тэдний хувьд өдөр болой..

Одоо энд шөнө болохоор нам гүм байна.. харин нар жаргахад тэд гарч ирнэ маш олуулаа болно. Нар жаргахаас өмнө л хэдүүлээ гарах ёстой.. Намуун бидэнд туслах л ёстой доо хааччихсан юм бол доо.. ямарч байсан ирсэн зүг рүүгээ явцгаая… ингэхэд морьд минь … – Уртаа яагаад ч юм нулимсаа унаган … морьд алга болчихсоон бид хоёрт одоо юу ч байхгүй. Та надад нарийн учирыг нь яагаад хэлсэнгүй вэ? би .. би .. үнэхээр их айж байна .. Тамжид лам Уртаа руу харан бодлогоширон завилж суугаад багшийнхаа захисан номыг уншиж эхлэв. Энэ бол нууц ном бөгөөд аргагүй маш хүнд үед уншдаг дээр үеэс үе дамжиж ирсэн ном юмсанжээ… Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *