Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 23-р хэсэг

Амьд бус амьдрагсад 23-р хэсэг

0 секунд уншина
0
0
210

Уртаа сэрэхгүй тэр чигтээ унтсаар өглөө болжээ. сэрвэл Тамжид цай чанаж сууж байх ба Уртаа руу харан : Өө чи ашгүй сэрчихэв үү? бие нь яаж байна. зүгээр биз дээ. –

Зүгээрээ Тамжид ахаа өчигдөр юу болов оо.. би зүүдлэсэн юм болов уу? тэр нөгөө тэр… өвгөн лам… – Тиймээ чи зүүдлээгүй. Цайгаа уучих өнөөдөр хоёулаа эмгэнтийн энгэрт очиж ном уншна аа.. Эмгэний сүнсийг тайтгаруулахгүй бол эндээс хэзээч холдохгүй бололтой. – Өвгөн лам мөн биз дээ. энд яахаараа .. –

Чи бүгдийг очоод мэднэ ээ.. одоо тайвшир .. – Намуун .. Намуун хайчсан бэ? – Намуун уу? Намуун Балтынд л байгаа болов уу? Ийн ярилцаж байх зуур Тарваа гэрт орж ирэв. Тэрээр Тамжид руу том харан ах минь Булган алга болчихлоо.. ойр хавиар хайгаад ер олдсонгүй.

Нөгөө шөнө ирдэг хүүхэнч алга шөнө орж гараад байх шиг байсан тэхдээ алга байна. Тэр муу галзуу солиот ч яахав миний хань алга болчихлоо яадаг хэрэг вэ? та нэг төлөг буулгаадхаач … сандрангуй хэлэв. Тамжид цайгаа тайвнаар данханд юүлэн аяганд хийн Уртаа , Тарваа хоёрт бариад өөрөө бор тагшиндаа хийн балгаад эрхээ эргүүлж сууснаа..

Булган ээжтэйгээ уулзсан байх нь эмгэнтийн энгэрт оршуулсаныг би бүр мартаж орхиж зүгээр дээ . муу юм болоогүй бүү санаа зов.. Балтынд очсон байх би аваад ирнэ ээ. Энэ хүү бид хоёр одоо ингээд хөдөллөө.. Чи харин хүүхдүүдээ хараад гэртээ үлд хэрэв цагаан морьтой хүн ирж намайг сурвал хол явсан мэдэхгүй гэж хэлээрэй .. сануулж хэлхэд тэр хүнтэй элдэв юм ярьж болохгүй шүү..

танидаг хүн чинь байх болов уу? айж мэгдэхгүй бол сарниад алга болчихоно. Амьд бусын тийрэнгүүд ихэнх нь сэрчихэжээ.. юу л болдог бол доо гээд санаа алдаад Уртааг дагуулан морь эмээллээд хөдлөв. Тамжид , Уртааг бөөн бодолд автан байгааг хараад : – За хүү минь манай энд дээх нь их сайхан нутаг байсан гэдэг одооч сайхан л даа. Харин өөд болоочдоо болохгүй газар хөдөөлүүлээд хий тийрэн элбэгшсэн гэдэг юм. Эндхийн эзэн савдаг маш хатуу хий тийрэнд юу ч хийж чадахгүй болохоор өвгөн багшийг минь дөнгөчихсөн бололтой.

Нэгэнт үхчихсэн хүмүүст яаж хор хүргэж чадхав дээ. Харин амьд бид нарт бол үнэхээр учирвал маш их халтай зүйл дээ. Тийрэнгээс илүү хүчтэй зүйлс бий тэрний нэг бол уулын эзэн савдаг даа.. Дээх нь олон лам ном хурж эндэх тийрэнгүүдийг намдаасан гэдэг юм.Хэдэн жилийн өмнөөс хааяа ,хааяа эргээд сэргэсэн гэдэг хүн битгий хэл малч тогтодгүй болчихсон ортой байж. Хоёр ертөнцийн завсар амьдарч байгаа улс даа.. Өвгөн багш өчигдөр манайхаар буугаад мордлоо. Амьддаа бодож явсан зүйлдээ хүний бие үхэвч бодолдоо эргээд амьдраад харагдаад байдаг үе бий. Бид айхгүй бол гэмгүй ээ.. Харин айдсаар чинь дамжаад ийш тийш нь төөрүүлээд аваад явчихдаг талтай..

Өнөөдөр хоёулаа айлд бууна аа. харин чи гайхаж цочиж огт болохгүй шүү.. – Уртаа Тамжид руу харан : Багш лам минь та айхгүй байна уу? хоёул тийш явах шаардлагатай гэж үү? Савдаг чинь чөтгөр гэсэн үг үү? – Өвгөн багш минь хамгаалж байгаа цагт би айхгүй ээ… хоёул тийш очиж аргадах зүйл бас байна. тэгэхгүй бол чи цаашдаа хэцүүдэх гээд байна. Савдаг гэдэг яг тийм гэж хэлхэд хэцүү л дээ. ямар ч дүрээр үзэгдэж болно. – Хэцүүднэ гэхээр би үхэх гэж үү? – За хүү минь энэ тухай дараа ярьяа .. бушуу явсхийе… Хоёул морио хатируулан довтолгов.

Балтынх руу ойртов.. Балт гэрийнхээ гадаа сууж байв. Тамжидыг ирнэ гэж мэдсэн юм шиг урдаас нь тосон очив. Тамжид , Уртаа хоёр уяан дээр буун морио уяад Балт руу алхав . Балт ламыг угтаж ирэн лам ах минь өчигдөр … өчигдөр .. гээд ээрэв.. – За чи чинь мэндийн зөрөөгүй ээрч муураад юу болоов.. – Өчигдөр шөнө дундад эхлээд пургон ирлээ.. би таны хэлсэнээр айхгүй дөхөөд очтол хэнч байгаагүй.. эргээд гэр рүүгээ алххад бөөн хүн пургоноос буусан би айхгүй гэсэнч айчихсан гэртээ ороод Сүндэрт хэллээ.. Сүндэр бид хоёр хэсэг харзнаж байгаад гарч харсан юм. Тэгтэл намайг нэг юм толгой руу цохих шиг болоод өнхрөөд ойччихсон би босч чадаагүй. Сүндэр харин өглөө байхгүй байна. хоёр эмэгтэй дүү минь харин пургон битгий хэл дууг нь ч сонсоогүй байх юм…

Тамжид сонсож байснаа ингэхэд Намуун байсан уу? чи харсан уу? – Үгүй ээ би хараагүй байгаагүй ирээгүй шүү дээ. харин Тарваагийн эхнэр Өнөрөөгийнд хэвтэж байгаа хаанаас ч юм гараад ирсэн гэсэн .. Тамжид үг хэлгүй Өнөрөөгийнх рүү алхав. Гэрт орон шууд Булганы толгойг түшин өвөрөөсөө рашаан болотой зүйл урууланд нь дусаагаад арц гаргаж уугиулан ном уншив. Өнөрөө гайхсан нүдээр харах хэдий ч ямар нэг зүйл болсон нь илт байв. Ном унших үед Тамжид Балт руу харан Булганыг яасанч хаалгаар гаргаж болохгүй шүү. Өнөрөөгийн эхнэр рүү чи харин эндээс гар Балтынд ороод байж бай хүүгээ дагуулаад яв гэж хэлээд номоо уншсаар … Булган ухаан орсонч галзуу хүн шиг инээмсэглэн тачигнатал инээн муухай чарлан хаалгаар гарах гэж дайрав..

Уртаа , Булганыг тийм авир гаргахад үнэхээр айсан бололтой ламтаны хажууд суув. Балт , Өнөрөө хоёр Булганыг арай ядан тогтоож байв. Багаасаа морь малтай ноцолдож өссөн хоёр хүчтэй бяртай залуус эмэгтэй хүний хүч чадал ийм айхтар байгаад гайхан балмагдан тэмцсээр… Булган учир нь ойлгогдохгүй зүйлс ярьсаар орон дээр суугаад таг чиг болов. Хэсэг хугацааны дараа арагш очоод амьсгаа нь давчдан ханиалгасаар өндийгөөд ээжээ ,, ээжээ … гэсээр сэрэв.. тэрээр ийш тийш харан гайхсан харцаар Балт руу хараад. – Би би .. хаана байна вэ? ээж хаана байна.. миний хүүхдүүд ,, хүүхдүүд минь хаана байна .. гэж ийш тийш хараад Тамжидыг сая нэг харан өмнө нь суугаад ……

Ах минь миний хүүхдүүд хаана байна би хаана байна аа… Тамжид номоо зөөлрүүлэн уншиж дуусаад … дүү минь одоо тайвшир хүүхдүүд чинь аавтайгаа байгаа сая харин юу харагдсанаа санаж байгаагаа надад хэлээдэх дээ. – Ээж минь байсан ээж минь харагдсан үнэндээ би хүсээгүй . Намайг нэг зүйл хөдөлгөөд байх шиг би маш хурдан гүйж байсан .. – Юу хэзээ гүйсэн гэж хаашаа тэр вэ? – Булган нүүрээ даран хэсэг сууж тайвшираад… Өчигдөр Тарваа танайх руу орохоос жир бус юм үзэгдсэн.. тэр хүүхэн гэнэт хөгшин хүн шиг болчихсон Би эхэндээ буруу харж гэж бодсон ч үнэхээр хөгшин хүн байсан Тарваа орж ирхэд би хэлсэн ч тэр итгээгүй.. Дараа нь шөнө дундад өнөөх хүүхэн гарч ороод байсан гараад нэг их удхаар нь би хаалгаа түгжих гээд босоод очтол урдаас хаалга татхад ээж минь инээмсэглэн зогсож байсан тэр мөчөөс л би юу болсоныг сайн санахгүй байна. Ээж минь яг мөн байсан намайг авраарай гээд надаас аврал нэхсэн би даанч аварч чадаагүй явчихсан … –

Хаашаа явсан гэж хэнтэй тэр үү? мэдэхгүй ээ би машин дугарахыг л бүдэг санаж байна. нэг хүүхэн намайг энд үлдээгээд явсан байхаа нээрээ нэг хүүхэн байсан тэр хүүхэн тэр ягаад хөгшин хүн шиг тэгсэн мөртөө залуухан хүүхэн шиг харагддаг билээ. .. Тамжид анхааралтай сонсоод … За дүү минь чи минь сүйд болох дөхөж эндээ намайг хүлээж бай.. одоо ах нь Сүндэрийгээ олж авахгүй бол хэцүүхэн юм болох шинжтэй. Өнөрөө чи энд үлдээд Булганыг сайн харж бай ганцааранг нь явуулж болохгүй шүү.. Балтаа үхэр тэргээ бэлд гэв.. Балт үг дуугүй гаран явав.. Тамжид хөгшин нүүрээ шувтран “ хөөрхий охин галзуу солиотой ч найзынхаа ардаас явчихжээ янз нь “ амьд мэнд л байгаасай … амандаа бүдэг хэлээд ном судараа эвхэн өвөртлөв. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *