Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 22-р хэсэг

Амьд бус амьдрагсад 22-р хэсэг

0 секунд уншина
0
0
224

Уртаа, Тамжид хоёр үд өнгөрч байхад зорьсон газараа ирцгээв . Тамжидынх “Бага хайрханы өвөрт” хоёр гэрээр нутагладаг нэг гэр нь Тамжидын, дүү Тарваагийнх билээ.

Уртаа, Тамжид хоёр тэрэгтэй гэрээ буулган гэрээс холгүйхэн хураав.. Тарваагийнх хоёр хүүхэдтэй эхнэр нь гэх залуухан бор өндөр бүсгүйг Булган гэдэг юмсанж .. Булган ,

Тамжид өнөө хоёр дээр ирэн их л гунигтай царайтай байх бөгөөд ах минь орж цай уу? хөөрхий өвгөн багш минь юу л болчихов доо.. харамсаж буй нь илхэн харагдав..

Тамжид , Уртааруу харан : – За орцгооё доо орой ч боллоо.. үг дуугүй гэр рүү алхав… Гэрт орон цай , хоол идэцгээв. Нар жарган үдэш болж байхад гэрийн эзэн Тарваа орж ирэв. Тэрээр их л жигтэй Тамжид руу хараад … –

Ах аа та хоёртой хүмүүс явсан уу? би цаанаас дурангаар хархад ардаас чинь хүн дагаж байгаа харагдсан юмсан… Тамжидын царай хувирч дүү рүүгээ нүдээ гүйлгэн ямар нэгэн юм нүдээрээ хэлээд байх шиг болоод юу ч дугаралгүй… За хоёулаа манайд орцгооё доо.. гээд Уртааг дагуулан гэрээс гарав..

Тамжидынд орвол өвгөн ламынх шиг бурхан шүтээнээ хоймортоо залсан байх ба лам нарын адил л жижиг бор гэрт ном уншин суудаг нь анзаарагдана.. Тамжид арц , хүж уугиулан маань уншаад Уртаа их л нухацтай харж эрхээ эргүүлэн нүдээ нэг нээн нэг анин ямар нэг юм үзэж харж байгаа харагдав… тэрээр – За чи наашаа ойртоод суу өнөөдөр шөнө их сонин юм болж магадгүй чи харин айж л болохгүй шүү.. манай энэ нутаг болбоос их эрдэмтэй лам нар байсан өлгий … талийгч багш минь ….. санаа алдав… Уртаа царайгаа төв болгон Тамжид руу харан –

Ламтан минь та надад хэлээч бүгдийг нь би юу ч ойлгохгүй байна. энэ зүйлс надад харагдаад байгаа зүйлс надад тохиолдоод байгаа зүйлс юу бэ? нүдэнд нь нулимс цийлэгнэн асуув… – Үнэндээ чи бүгдийг мэдэж чадахгүй..хэрэгч үгүй биз .. энгийн хүн та нар байтугай эрдэмт лам нар ч хариултыг эс олсон зүйлс орчлон хорвоод олон байдаг юм шүү дээ.. Лам багш минь учрыг нь олох гээд өөрийгөө золионд явуулсан нь учиртай болов уу? – Өөрийгөө золионд гаргана гэхээр юу гэсэн үг вэ? – Эмгэнтийн энгэр рүү явсан гэсэн үг өөрөө энийгээ ч мэдсэн хэрэг харин яг юунаас тэгтлээ айсаныг нь би асууж чадаагүй. Ямар ч байсан энэ тийрэнгүүдээс лав биш биз.. Чамайг их л годмдол тээсэн тийрэн дагаад байгаа бололтой.

Тэд их хэцүү салахгүй хэдэн жилээр ч магадгүй насаар чинь ч дагах магадлал өндөр… за шөнө хоёулаа айхгүй өнгөрөөчихвөл бага сага учир нь олдох байх ямарч байсан чи айж болохгүй г л цээжилж ав… гээд лаа асаагаад өөртөө ташуураа ойртуулан суув… Уртаа , Тамжидын хэлсэн үгнээс айж болохгүй гэдгийг л маш сайн ойлгов. Айлын ноход нэг их хуцан чимээ өгхөд Уртаа цочин Тамжид руу харвал.. зүгээр , зүгээр ирэх хүн нь ирчихлээ.. гэхээс өөр юм хэлсэнгүй.. Удалгүй Тарваагийн эхнэр Булган хоёр хүүхэдтэйгээ орж ирэн :: Ахаа нэг хүүхэн ирлээ. Тарваа адуугаа залчихаад ирнэ гээд ирдэггүй. Би айгаад харуй бүрий болж байхад галзуу солиотой нь мэдэгдэхгүй хачин хүүхэн байна.. яах вэ? –

Миний дүү битгий ай холоос яваа хүн хоол цай өг.. яасанч айж болохгүй шүү. дэвсгэр засаад өг зочин шиг л дайл Тарвааг ирвэл нааш ороод ир гэж хэлээрэй.. Булган , Тамжид руу харан тайван байхыг нь анзааран сая нэг тайвширч буцаад гэррүүгээ явав.. Уртаа гайхан ламтан минь арай .. арай … – Тиймээ Намуун ирж ээ… хөөрхий минь зараал болчихсон юм байна.нэг морьтой хүн дагаж иржээ дээ. – Морьтой хүн гэнэ ээ. арай .. Балт ах … – Үгүй дээ .. хүн биш бололтой . аа тийм одоо саналаа тэр байх нь гээд Тамжид хаалга руу харан суув.. Уртаа , Тамжидын үл мэдэгдэм бас айдас хүрэм ярианаас үнэндээ ойлгох юм бага байв. Шөнө болжээ.. гадаа сартай саруул шөнө болж байв. Тарваа ирж байгаа бололтой морьтой хүн шогшин ирээд бууж байгаа сонсогдов.

Хэсэг хугацааны дараа Тарваа орж ирэн : – Ах минь юун айхтар хүүхэн гэрт ороод ирэв та тэр хүүхнийг таних билүү.. – Чи л таних ёстойсон доо.. Аравжир гуйан нэг хүүтэй ойр дотно болоод байсан … – Юу гэнэ ээ.. Намуун уу? арай үгүй байлгүй дээ. би царайг нь сайн харж чадаагүй.. Намууныг чинь галзуурсан гээд яриад байгаагүй билүү.. бүр ингэж айлаар явдаг болчихоо юу хөөрхий минь.. – Аравжирын хүүг хэн гэдэг байлаа. – Бид хоёр гэмгүй сайхан найзууд байсан даа. Амгаа гэдэг байсан нарийн учрыг нь сайн мэдэхгүй өөрийгөө буудчихсан гэж ярьдаг юм.. – За тэгвэл чи сонс .. өнөө шөнө чамд харагдаж магадгүй айж болохгүй шүү. Харагдахыг хүссэн хүндээ харагддаг юм.. – Ах минь юу л болоод байна даа..Би чинь хоёр хүүхэдтэй эцэг хүн шүү дээ. тэр жилийнх шиг хэцүү зүйл дахиад тохиох гэж үү? – Өвгөн багшийнхаа захиасыг биелүүлж байна аа..

би ч өөрөө мэдэх юм алга ямарч байсан тохиолддоггоо тохиолдоод байгаа бололтой.. за чи гэртээ ор энд ямарч чимээ гарч байсан орж ирж болохгүй шүү.. Тарваа лам ахаасаа адис аваад гэррүүгээ явав. Алтны дэргэд гуйл шарлана гэж ямар нэг хэцүү зүйл болоод байгааг ч ойлгов. Тарваа их л зоригтой ширүүн барагийн юмнаас нэг их жийрхээд байдаггүй юмсанж.

Шөнө болж Тамжид лаагаа ээлжлэн барьсаар ямар нэг юм хүлээж байгаа бололтой хаалга руу харан сууна. Уртаа нүд нь анилдан орон дээр хэвтэн унтахгүйг хичээнэ. Нилээд удаж Уртаач зүүрмэглэн нойрондоо дийлдэж ээ.Тамжид нэг хүнтэй юм яриад байх шиг санагдаад байхаар нь Уртаа нүдээ нээн нухлан харвал Тамжид нэг хүнтэй яах аргагүй ярьж байв. Тэрээр гайхсан хэвээр өндийх гээд орны хөлд нь өнөөх эмгэн хэзээний ороод ирчихсэн Уртаа руу харан инээмсэглэж байв. Уртаагийн зүрх нь хүчтэй цохилж амнаас нь авиа гарсангүй.. нүдээ аниад буцаад хэвтэн чичирсээр хүйтэн хөлс нь ялгараад ирэв. Уртаагийн хацар дээр хүйтэн уруул үнсэх шиг боллоо тэрээр нүдээ нээсэнгүй.

Гэрт гэнэт хүүхэд уйлах сонсогдов. Уртаа аргагүй нүдээ нээн харвал нэгэн хүү үүдэнд уйлчихсан зогсож байх ба Намуун түүнийг аргадаж байгаа харагдав. Уртаа , Намууныг яг мөн үү ? биш үү ? гэж харвал гарцаагүй мөн харагдав.. Өнөөх эмгэн харин харагдсангүй. Уртаа сая нэг өндийгөөд Намууныг Тарваагийн нэг хүүг дагуулаад ороод ирж гэж бодон тайвшираад Тамжид ламын зүг харвал.. саяхан өнгөрсөн Өвгөн лам хажууд нь сууж байв. Уртаа уруулаа чимчигнүүлэн юу ч эс дугарана. Өвгөн лам Уртааг харсан аа.. үл мэдэг инээмсэглэн гэрээс гарахаар босов.. Уртаа өвгөн ламын зүг хараа салгасангүй .. хаалга нээгдхэд үнэг гүйх шиг харагдав.. Тамжид номоо уншиж эхэлтэл лааг хэн нэгэн үлээчих шиг болжээ.. Уртааг ямар нэг хүн дээрээс нь даран гарч болохгүй шүү тэд чамайг аваад явчихана. Балтынд очихгүй бол тэнд сүйд боллоо гэж шивнээд хаалгаар нэг хүн гараад явж байгаа харагдав. Уртаа энэ бүхэнд тэссэнгүй ухаан балартан нүдээ анив.. Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *