Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 21-р хэсэг

Амьд бус амьдрагсад 21-р хэсэг

0 секунд уншина
0
0
196

Балт , Цамба хоёр гэррүүгээ ойртож ирэв. Балт , Цамбаруу харан : Чи ингэхэд яагаад гэнэт талийгчийнх рүү бид хоёртой явахаар болов. – Цамба сая дуугүй байж байсан аа…

Ах минь та намайг нэг шөнө хээр хонолоо гэж зэмлэсэн дээ.. тэр цагаас хойш их сонин зүйл ажиглагдах болсон .. би эхэндээ тоодоггүй байсан харин сүүлийн үед их жигтэй юм тохиох боллоо.. Баагий бид хоёр үүр хаяархад адуундаа явдаг ..

тэгтэл яг тэр үед баруун урдаас олон адуу туусан 3 хүн үзэгдэх болсон .. Баагийд харагддаггүй . Харин надад харагддаг гэв… – Балт ихэд гайхан хараад … Тэгээд энэ явдал хэдэн удаа тохиолдсон бэ? – 4,5 удаа харагдсан хамгийн сонин нь тийм их адуу хэрнээ ямарч тоос байхгүй … Балт мориныхоо амыг татан зогсоод чи тэднийг ойроос харж байсан удаа байна уу?

Тийм харж байсан нэг нь саяхан Өнөрөө ахынд ирсэн гэх хүнтэй их төстэй.. харин сая хоёр нь тугалын хашааны тэнд морьтой эрэгцээд байсан даанч надаас өөр хүнд харагдаагүй бололтой.. – Чи тэгээд сая надад хэлэхгүй яасан юм .. –

Биднийг гэрээс гараад давхихад ардаас нэхэн давхисан ямар учиртайг мэдэхгүй юм .. сая тэнд үлдчихсэн … Балтын царай хувьс хийн : юу үлдсэн гэж чи юу яриад байна… – Тэр хоёр морьтон тэнд үлдчихсэн шүү дээ… Би ч их айсан харин та яагаад Уртааг тэнд орхиод хөдөлчихөв.. Балт морио урагшаа алхуулан .. Уртаа өөрөө очхыг хүссэн шүү дээ..

үнэндээ сая манай урдуур нэгэн Үнэг нүдний үзүүрт гүйсэн тэрийг Уртаа ч харсан болов уу? тэр Үнэг их тайвнаар хараад ямар нэгэн юмнаас зугтааж яваа бололтой.. Хүн шиг толгой дохиод гүйчихсэн юм. Уртаа харин яагаад Намууны тухай тэгж ярьсаныг би мэдэхгүй.. ямар ч байсан Үнэгний ардаас явах ёстойгоол ойлгосон юм.. Цамба минь чи тэр шөнө үнэхээр эмгэнтийн энгэрт очсон хэрэг үү? Цамба бодлогошрон тиймээ та хэд итгээгүй шүү дээ.. тэгээд би дахиж ярихгүй байхаар шийдсэн сая өвгөн ламыг хөдөөлүүлхэд холгүй нэг булш байсан та анзаарсан уу? тэрийг ухчихсан байсан … – Үгүй ээ би хараагүй юм байна.

Ухсан булш зөндөөл байдаг шүү дээ.. – Ах минь тэр булш бол Намууны ээжийн булш байсан … тэнд харин миний тэр өдөр хаядаг ташуур байсан би авах гэснээ нэг л зориг хүрээгүй.. Яагаад тэнд хэвтэж байгааг би мэдэхгүй байна .. Намууны ээж яаж үхсэн хүн бэ? та таних уу? Балт үнэхээр том зүйл болоод байгааг зөнгөөрөө мэдэрч байв. Тэрээр урт амьсгал аваад : Мэднэ ээ их ажилсаг мундаг эмэгтэй байсан даа.. Хүмүүс янз янзаар л ярьдаг юм. Гэртэйгээ шатсан гэх нь ч бий.. хээр өөрийгөө боомилсон гэж ч ярьдаг .. яагаад үхчихсэнийг би сайн мэдэхгүй.

Ямарч байсан эмгэнтийн энгэрт нүхэн дотор хэвтэж байсан гэдэг юм.. чухам ямар байдалтай байсаныг бол би хараагүй.. юу болсоныг ч сайн мэдэхгүй. Тийм саруул эрүүл хүн яагаад энэ хавиар нутаглаж байсаныг л би гайхаад байдаг юм.. барагтай айл энэ хавиар буудаггүй шүү дээ.. – Уртаа лавшруулан Намууны аав гэж хүн байдаг уу? Намуун тэгэхээр багаасаа энд өссөн гэж үү? – Тиймээ энд өссөн дөө… аавынх нь тухай би сонсоогүй.. манайхан явуулын хүний хүүхэд л гэдэг юм.. Сүндэр эгч чинь л Намууны тухай юм мэдэх байх даа.. гээд гэррүүгээ яаравчлан ..Уртааг асуувал ардаас ирнэ гэхээс өөр юм битгий хэлээрэй.. Цамба толгой дохиод гэнэт мэлрэн зогсов. Балт , Цамба руу харан чи чинь яааваа.. – Ах минь та харж байна уу? тугалын хашааны тэнд нөгөөх Өнөрөө ахын яриад байсан морьтой хүн зогсож байна . – Юу гэнэ ээ.. хаана тэр вэ? би харахгүй байна .. хаана .. – Тэндээ ах минь яадаг хэрэг вэ ? би би .. гээд Цамба айхын ихээр айв.. Балт өвгөн ламын захиасыг санан

Цамба минь битгий тийш хар айсанаа ер харуулж болохгүй шүү.. намайг дагаад гэрт ор .. гэв.. Хоёул мориноосоо буун гэртээ ороод Цамба хоймор тийш шигдэн царай нь хухай цайсан хүн чичрэн суув.. Балт хоймор бурханыхаа хүрдийг эргүүлэн маань уншаад Сүндэр рүү харав.. Сүндэр , Балтад хандан та хэд юунд сандран гараад давхилдав би юу ч ойлгосонгүй.. гээд үүд рүү харан Уртаа ингэхэд ирээгүй хэрэг үү? – Үгүй ээ.. ардаас ирэх юм гэсээн Сүндэр маань уншаад … өвгөн ламын гэрт үлдсэн хэрэг үү? Тамжид лам шийдсэн бололтой.. гэж амандаа бувтнаад Цамбыг их л сонин байгааг гадарлан .. миний дүү гарч болохгүй шүү.. гээд гэрээс гаран тугалын хашаа руу явчихав.. Балт ардаас нь гаран Сүндэрийг ажиглав.. Балтад өнөөх Цамбын хараад байгаа хүн харагдахгүй хэвээр.. Сүндэр хашаан тэнд очоод эргээд ирэв..

Балт юу ч дугарсангүй.. Сүндэрийн ардаас гэрт оров.. удалгүй Намуун орж ирээд ам нь цангасан бололтой хүйтэн ус залгилав. Балт , Намуунийг чухам хаанаас ороод ирсэнд үнэхээр их гайхан “ энэ чөтгөр үү? хүн үү? “ ээ бурхан минь гэж анх удаа Намуунаас үнэхээр их жийрхэв.. Намуун ус угаад Балт руу харан … – Уртаа .. Уртаа хаана байна вэ ? юу гайхаад хараад байгаа юм..Уртаа хайччихсан юм.. – Балт итгэл муутай зөөлхөн дуугаар “ тэнд үлдсэн одоо ирэх байх тэнд …тэнд…” – Юу гэнэ ээ? үлдсэн гэнэ ээ.. болохгүй шүү дээ.. болохгүй гэж нэг их дуугаа өндөрсгөн Сүндэр рүү харсан аа.. гэрээс гараад гүйчхэв.. Балт ардаас нь гарах гэвэл Сүндэр : Намууныг тайван орхи доо.. Балт минь лам багшийн хэлсэнээр бид даруй холдож нүүе … гэв..

Навчаа , Жавзаа хоёр Өнөрөөгийнхөөс орж ирэн Намуун гүйгээд явчих юм хаашаа ингэтлээ яаараа вэ? нээрээ ардаас нь Баагий морьтой яваагүй юм уу? Баагийг гэж бодлоо та хэд бүгд энд тэр морьтой хүн хэн байдаг билээ. .. Сүндэр зөөлхөнөөр цайгаа ууцгаа маргааш жаахан буйр сэлгэж нүүцгээнэ шүү.. ажил төрөлөө хийцгээе дээ үд боллоо гээд гараад явчихав. Балт , Цамба хоёр ч юу ч дугарсангүй .. Харин Баагий л гайхшран сууж байлаа… Яг энэ үед Уртаа , Тамжид лам хоёр өвгөний гэрийг ачааллан дуусав. Өвгөний гэр их дөмөг жижигхэн тул хоёул ядах юмгүй.. ачаад Тамжидын зүг явав.. Тамжид .. Уртаа руу харан … Чи ингэхэд их зоригтой хүү байна шүү.. наашаа ирж л байдаг … – Өвгөн ламын захиас байгаа юм аа. тэхдээ үхэр тэрэг Намуун энд авчирсан биз дээ. би буруу харсан юм болов уу? – Үгүй дээ чи буруу хараагүй гэв … Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *