Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 20-р хэсэг

Амьд бус амьдрагсад 20-р хэсэг

0 секунд уншина
0
0
467

Балт цайнаасаа нэг балгаад Уртаа руу харав.. Уртаа сулхан сая бид нар энд ирхэд Намуун тэрэг аваад тийш явсан даа гэв. Балт уурлангуй : – Чи юу гээд хуцаад байна ..

Намуун энд ер байгаагүй.. хэзээч байгаагүй .. чи Уртаа бид нарыг бод доо… Уртаа санаа алдаад – Ах минь хоёулаа явах ёстой … гээд гэрээс гарав..

Гэрийнхэн бүгд гайхсанч хэн ч тэр хоёрын ардаас гарсангүй .. Цамба шийр заан морь эмээллэн – За та хоёртой би явьяа… Уртаа морд гэв. Балт ч уурласан бололтой мордоод Уртааг морин дээрээ өндийхөд ташуурдан давхив.

Цамба ардаас нь нэхсээр өвгөн ламын гадаа очих үед морьд ойртсонгүй ямар нэгэн юмнаас үргэсэн байртай цовхчив.. Балт уурандаа – Алив Уртаа буугаад ороодхооч … чи айхгүй бол би айхгүй гэхэд Уртаа нэг инээж Балт руу хараад буув… өвгөний бор гэрт дөхөөд Уртаа унан маань унших шиг болов.. Балт уурлан : Хүний гэрт хулгайч шиг очих чи хэн бэ?

алив гээд мориноосоо буун Цамбад цулбуураа өгөөд Уртаа минь чи хар намайг гээд гэрийн хаалга өшигчин оров. Балт хаалгаар ороод дахиж юм дугарсангүй.. Уртаа , Балтыг хаалгаар орохыг болиулах гэж хичээн хаалга шагайн Балтын хормойноос зуураад гэр дотор харвал Тоонын голд нэг хүүхэн айраг аягалан хойморт нь лам сууж байгаа харагдав. Уртаа гайхан лам руу харвал саяхан хөдөөлүүлсэн лам инээмсэглэв..

Уртаа Балтыг өөртөө татан – Ах минь энд нэг биш байна. Та минь миний үгэнд ор гарцгаая гэв.. Балт хаалгаар гаран юу ч дугаралгүй хэсэг байгаад чичигнэн : За Уртаа минь чи эргэж ор хэн нэг нь орохгүй бол хоёул үхнэ. Харин Үнэг гэрээс гүйвэл чи дагаад гарах ёстой шүү.. би явлаа гэв ..

Уртаа гайхан :ахаа би юун үнэг вэ? гэхэд Балт ,Цамбын хөтөлж буй морин дээр мордоод хаяад явчхав.. Уртаа гайхсан ч гэрт ойрхон тулж хаяанд ирэв.. нүдээ анин Балтын хэлсэнг бодоод зоригловол яг урд нь .. сэгсийсэн эмгэн шанагаар цохин унагаад “ Чи намайг харж байна уу?” гэв. Уртаа хаалганаас хол унан айсандаа та хэн бэ? би танийг харж байна.. та хэн бэ? гэхэд Эмгэн : хихихи гэж зүрхэнд сонсогдох шиг инээн .. нарны гэрэлд алга болох үед .. “Би оллоо “” би олсон “”” намайг … гээд алга болов.. Уртаа шороо атган босоод ална..аа гэж хашгирхад… гэрээс

Тамжид гарч ирэв. .. тэрээр ном уншин арц уугиулаад .. Уртаагийн хажууд зогсон .. – Чи сая харсан зүйлээ мартаарай.. миний багш их л тэмцлээ.. энэ чөтгөр чамайг л авч санаа нь амрах янзтай.. ямарч байсан чи өнөөдөр манайд хоно гэв. Уртаа уурлагуй чангаар бас айсандаа … Новш минь би айхгүй та нар новш гэж хашгираад.. гэрт орвол дайн тулаан шиг сүйдсэн гэр угтав… Уртаа гайхасхийн орон дээр суухад. . Тамжид орж ирэн – Тэд их хүчтэй юм .. би дийлсэнгүй ээ. чи надтай байсан нь дээр болуу? Намуун гээд маань уншин … Чи азтай шүү гээд инээн . гэр ачаалла хоёул явцгаанаа гэв. Уртаа хэдий уурлав ч Тамжид ламын үгэнд орохоос өөр арга байсангүй .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *