Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 19-р хэсэг

Амьд бус амьдрагсад 19-р хэсэг

0 секунд уншина
0
0
460

Цамба , Өнөрөө хоёр гэрээс гаран Балтыг зүглэн ирж харагдав. Уртаа майхнаас гарч дээлээ өмсвөл Балт , Уртаа руу харан – Миний дүү үлд дээ .. биднийг иртэл хонио хараад байж бай..

Чи ийм юм үзээгүй хүн дэмий биз биднийг ирэхээр харин эмгэнтийн энгэр рүү цугтаа явьяа гэв. Тэрээр үргэлжлүүлэн Цамба , Баагий , Өнөрөө дөрөвүүл явна аа. эмэгтэйчүүд саалиа өнөөдөр тавь буяны юм бэлд гээд үхэр тэрэгээ хөтлөөд Балт түрүүлээд хөдлөв.

Сүндэр маань уншин гэртээ оров. Энэ гэрт юу ч ойлгохгүй байгаа хүмүүс бол Жавзаа , Навчаа , Намжилмаа,, Баагий ,бяцхан хүү Энэбиш энэ хэдүүл билээ . Бие ,биерүүгээ гайхсан харцаар харцгаан гэрт оров. Сүндэр арц уугиулан маань уншин эрхээ эргүүлэн суув.

Жавзаа , Навчаа хоёр тугалаа бүгдийг хашаанаасаа гаргахаар явав. Дөрвөн эр өвгөн лам гэрийг зүглэн одов.. Уртаа санаа алдаад хонио усанд оруулахаар хойш туун явав. Энэ нь хэрэв тэд ирвэл өөр нь харагдах билээ.

Дөрөвүүл явсаар өвгөн ламын гадаа ирэв.. Баагий гайхахын ихээр гайхаж байгаа харагдав. Тэрээр юм хэлэх гэхэд Цамба дуугүй байхыг дохив. Балт , Өнөрөө хоёр гэрт ороод цочих шиг болов. Өнөрөө буцаж хаалгаар гарах гэсэн ээ Балтаас санаа зовсон уу? үлдэв..

Балт – Ээ бурхан минь гэж шивнээд лам өвгөн рүү сайн харвал .. тэрээр орон дээрээ завилсан байдалтай нас барсан байлаа.. Өнөрөө одоо яах вэ? гэж айж мэгдсэн хоолойгоор асуувал Балт хэсэг мэлэрч зогссон оо.. мундаг хүн байж дээ.. бидэнд л ямар ч байсан муу санаагүй нь ойлгомжтой . захиас ёсоор ёсыг гүйцэлдүүлэх нь бидний ажил гээд ойртон очоод өвгөн ламд хүрвэл гулдайн хажуу тийш унав.. Балт зогтусан гайхан дотороо бодолхийлэн… “ийм юм байхаа өчигдөр өнгөрсөн байхад шөрмөс нь зангирчихмаар юм даа. Тэгээд бие цогцос нь амьсгал хураагаад удаагүй мэт бүлээн байх юм. Бид арай амьд хүн оршуулж … “ гэж бодсон оо..

Өнөрөөг хүрвэл айж мэднэ гэж бодоод… Өвгөныг дээш харуулан хэвтүүлээд Өнөрөөг дохин гадагш гарав.. Балт хэдүүлээ хэсэг харзнаяа шавь Тамжид ирж магад хонх дамар хойтыг нь унших лам үгүйг өөрөө мэдэж байгаа даа гээд тэргэн дээрээ суув.. Хэсэг хугацаа өнгөрөөд Балт өвгөний гарт хүрээд цочин гараа аваад “ тэгнэ ээ тэр ..” айхтар номтой лам байж дээ .. ум мани бад мэ хум гэж гараа хавсраад… Өнөрөөд хандан цаад хоёрыгоо дууд хэдүүлээ одоо явцгаая гэв. Цамба , Баагий хоёр орж ирээд балмагдавч Өнөрөө хэлж сануулсан тул дөрөвүүл өвгөний хөрсөн биеийг цагаан даавуугаар ороогоод тэргэн дээр тавив..

Балт хөдлөх гэсэн ээ Өвгөн нэг зүйл рүү харсан байхыг гэнэт санан гэрт орвол явган ширээн дээр байх ламын судар байлаа. Балт сударыг аваад гайхан харав.. хэн нэгэн урж тасдаж, эс бөгөөс хэн нэгэнтэй булаацалдсан юм шиг уранхай болсон байв. Балт ямарч байсан өвөртлөөд өвгөний хэрэглэлийг мөн баадагнан аваад тэргэн дээр тавив.. яг энэ үед саяхан онгорхой байсан хаалга тас хаагдав. Балт цочин харсанч хэнч байсангүй . Салхигүй ийм байхад яахаараа хаалга хаагдав гэж Балт гайхан гэр рүү ойртвол чихэнд нь үл мэдэх хүн “одоо явцгаа..” бүү ийшээ ор гэх нь сонсогдов. Балт айж сандарсан ч чухал үйл гүйцэтгэх гэж буйгаа ухааран хоолой нь зангиран явцгааяа гээд ммориндоо мордоод үхэр тэрэг хөтлөөд явав.. Цамба , Баагий хоёр үхэр тэрэгний ардаас Өнөрөө, Балтын хажууд явав.. Ард явсан хоёр Балт дээр ирэн –

Ахаа морь үргээд байх юм.. тэгээд хий тангараад аргаа бараад бид урд гараад ирлээ гэв. – Балт гайхан харсанаа Өнөрөө хоёул ардаас нь явцгаая.. та хоёр хөтлөөд яв гээд ард гарав. Балт ард гаран морио алхуулхад нээрээ хулмайж үргээд байв. Балт өвгөн ламын заасан маанийг уншаад явхад арай дээр болоод үргэх нь багасав. Нилээд удаан яваад эмгэнтийн энгэр рүү шууд зүглэв.. Лам ингэж захисан тул Балт хэлсэн ёсоор байхыг хичээнгүйлэв. Уртаа өнөө хэдийг хараад хонио тогтоо гэррүүгээ чиглүүлээд тэдний зүг шогшив… Уртаа гайхсан нүдээ томруулан улам морио ташуурдав. Эмгэнтийн энгэр өгсөх үед Уртаа тэднийг гүйцээд Балтын хажууд ирээд … – Ахаа энэ ардах юун хүмүүс вэ? гэх нь тэр … Балт гайхан юу хүмүүс билээ . Бид 4 явна өөр хүн хэн байхав.. – Ахаа та юу яриад байгаан энэ ардаас чинь хэдэн халзан лам дагаж явна. Бас арай зайдуу хэдэн хүмүүс эргэлдээд байна шдээ. Балт юу гэнэ ээ.

Чи чинь ийм өдөр за ямар ч байсан юу ч хараагүй юм шиг бай .. Уртаа минь чи лам багшийн хэлсэнийг мэдэж байгаа биз гээд Уртаа руу шийдэмгий харав. Уртаа Балтын царайг хараад өөрийгөө нэг л ер бус юм харлаа гэж итгэн айсандаа эргэж ч харсангүй Балтын хажууд гилдэрсээр… Хүрэх газраа хүрээд Баагий , Цамба хоёр гялс нэг нүх ухаад орхив. Нас өөд болоочийг энд ховор хөдөөлүүлдэг бөгөөд хамгийн сүүлд магадгүй Намууны ээжийг хөдөөлүүлсэн санагдав. Уртаа эргэн тойрноо хараад юу ч эс нүдэнд нь өртөв хуучны гэмээр чулуун булшнууд л харагдав. Балт Уртаад дөхөн – Миний дүү бүү айгаарай .. гээд итгэсэн нүдээр харав. – Уртаа толгой дохив… Удалгүй өвгөн ламын биеийг,эд зүйлтэй нь газар булж сүүлчийн замд нь даруухан үдээд

Өнөрөө нэгэн жижиг дөмөгхөн чулуун хөшөө босгон “Ум мани бадмэ хум” гэхээс өөр юу ч бичилгүй өвгөний захиасаар үлдээв.. Балт л энэ үед өвгөн лам багшид харамсан нүднээсээ нулимсаа дуслуулан ямар чадалтай хүн байсаныг биширч байлаа. Хэдүүл хөдөлж гэр рүүгээ буцав. Уртаа эргэн ,эргэн хараад нэг л юм олоод харчих юм шиг совин татаад байв. Тэрээр тэр халзан лам нар ямар учиртайг бодоод бодоод олохгүй байв. .. эмгэнтийн энгэрийг давах зуур Уртаа маш жигтэй юм харав. Тэрээр – Балт ахаа тэр харсан уу? Бидний багшийг хөдөөлүүлсэн газар хавиас нэг “Үнэг” гараад гүйчихлээ хүүе ардаас нь нэг нохой элдэх шиг боллоо.. –

Балт сандран тэр зүг хараад юу ч эс харав. Уртаа гайхсан ч тэр нохой нэг л танил санагдах шиг болоод дотор нь зарсхийв.. Балт гэртээ харьтал юу ч дугарсангүй. Баагий хониндоо явж бусад нь гэртээ ирэв. Сүндэр буяны юм бэлдэн зул асаан арц уугиулж судараа хоймортоо залсан байлаа.. Балт Сүндэр рүү харан : – Энэ судар гэхэд… – Аан түрүүн Тамжид лам ирээд явсан судар авчирч тавьсан юм. Зул барьж маань хөгжөөгөөд явсан.. Лам багшийн гэрт хийх ажилтай гээд хөдөлсөн гэв.. Балттай яагаад уулзаагүйд Тамжид ламыг гайхсанч гэрт ажилтай гэнэ ээ гэж бодоод буяны ажилд бэлтгэсэн хоол цайнаас идэв.. Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *