
Уртаа гэрээс гарч Балт , Өнөрөө хоёр руу харан даллахад хоёул босон мориндоо мордон ирж харагдав. Уртаа гэрт яаран орж лам руу ирвэл Тамжид номоо уншсаар л байв.
Өвгөн лам Уртааг хажуудаа суулган – За чи их л том юмтай учирч дээ. хувилсан чөтгөр гэж би тэр бол тэр эмгэний чинь дагаж явдаг нохой байж тэр бол жинхэнэ ад зэтгэр болой. Чи даанч гэнэн хүү байна даа. Гээд ханайхад Балт ,
Өнөрөө хоёр орж ирэв. Өвгөн хоёулыг дохин дуудаад хажуудаа мөн суулгаад Өнөрөө минь чи чинь айхтар гайхлыг гэртээ орогнуулаад айх айдасгүй хүн үү?
за чи сонс гэгээн цагаан өдөрөөр нохой дагуулсан хүн ирвэл яасанч гэртээ орогнуулж хонуулж болохгүй шүү .. тэр эмгэний сүнс өөр зүйлд хоргодож тэнэж явдаг харин нохой бол хэнийг нь ч дагаад ирж магадгүй. Чи шүтлэггүй тул танайхаар буух болов уу? Балтынд арайч орж төвдөхгүй биз..
Харин Балт минь миний захиасыг сайн санаж яваарай. Тэгээд эхнэртээ хэлээрэй.. Намууныг заяанд нь даатга гэж хэлээрэй хөөрхийг хажуудаа уяж яах нь вэ дээ. их л тэмцэж дээ
Намуун их хайртай юм байна Сүндэртээ зэтгэрийн хорлолд өртсөнч тэднийг та нарт аль болох ойртуулахгүй байх гэж шөнө дөлөөр тэднийг хайж та нарыг хамгаалдаг бололтой өвгөн би буруу бодож байсанаа сая л ухаарлаа.. Сүндэр нэг удаа мултарсан ч энэ удаа хэтэрхий хэцүү байх болов уу? танай хэдэн айл маш хүнд зүйлийг сэрээчхэж дээ. Сүндэр юу хийхээ бараг надаар заалгахгүй байх… Тамжид минь чи одоо яв .. гэртээ очоод нам жим суу энэ хүчинтэй чиний минь амь нас дэмий үрэгдэнэ чи л миний залгамж учир чамайгаа хайрлаж байна…
Балт руу харан Маргааш өглөө нарнаар намайг ирж аваарай тэр эмгэнтийн энгэрт намайг хөдөөлүүлээрэй. Хэрэв тэр хавиар үнэг харагдвал буудаж эс болно шүү… Балт минь чи зэтгэрийн хувилсан дүрийг хөнөөчихсөн юм байна шүү.Чамд их л өстэй юм байна даа. Гээд ханиалган бугшуулахад амнаас нь цус гарав. Уртаа сандран алчуураар амыг нь арчвал.. Өвгөн Уртаа руу харан – Хүү минь ямарч үед айж болохгүй шүү…
Чи эмгэний ирээгүй хүүтэй дэндүү адилхан төрсөн юм байна. Эмгэн чамайг хүүгээ гэж бодож яваа байх .. Хэрэв дахиж энд тэнд таарвал айж болохгүй шүү. За миний цаг болж байна та хэд явцгаа гэв.. Балт өвгөн рүү нулимстай нүдээ гүйлгэн хараад лам багш минь намайг өршөө би юу хийчхэнэ энэ вэ? гээд их асуулт нүдэнд нь хургаж буйг өвгөн ажилаад .. – Зүгээр дээ өөрийгөө битгий буруутгаарай. Болох ёстой юм болдогоороо л болж байна.Надаас хойш тайван байх болов уу? харин сүр бараа болж миний хойдход ач холбогдол өгч хүн дуудаж хэрэггүй. Миний хэлснээр дөмөгхөн нүү.. хол зугтаавал тэд айж байгааг чинь мэдчихэнэ. Хол зугтлаа гээд тэд арилахгүй. Би ямарч байсан гээд … нүдээ анин одоо явцгаа гэв.. Балт , Өнөрөө , Уртаа гурав нулимсаа нэг дуслуулан гэрээс гарав. Тамжид Багшийнхаа сүүлчийн захиасыг сонсоод гэрээс гарч ирэн морио эмээллээд – За би маргааш нарнаар ирж чадахгүй юм шиг байна. Та хэд ирнэ биз харин энэ тухай цуу тарааж болохгүй шүү.
Багш минь учиртай болоод ингэж байгаа гээд давхиад явчихав. Харин би судрыг чинь авч яваад хэд хоног харж байгаад өөрөө аваачиж өгөмз гэв.. Гуравуул эргэж гэрт орох зүрх хүрсэнгүй. Бие биенрүүгээ хараад мордоод давхицгаав. Үд хэвийх алдад гуравуул ирхэд Намуун гэрээс их наан тосон аваад нэг л гунигтай царай гарган зогсоно. Балт энэ удаа Намууныг муухай нүдээр нүд үзүүрлэсэнгүй. Намуун руу их л дотноор тэгсэн мөртлөө гунигтай хархад Намуун цааш эргэн гүйгээд явчихав. Морины уяан дээр ирвэл танихгүй морь байх нь илхэн Өнөрөө гайхан хэн манайхаар буув гэвэл Жавзаа – Танай он жав гэсэн цэрэгт хамт байсан гэхэд
Өнөрөө гэрийн зүг алхав. Балт гэрт орвол Сүндэр хүлээж байсан мэт харан Балтын нүд рүү цоо ширтэв. Тэрээр толгой сэгсэрвэл Сүндэр бурхандаа мөргөн маань уншин .. зул өргөв. Балт өвгөн ламд харамсахын ихээр харамсавч нэгэнт оройтжээ. Түүнд ад зэтгэрч сонин биш санагдаж болдог бол буугаа аваад намнах сэтгэл төрнө. Өнөрөө бүрий болох үед Балтын гэр рүү алхан дөхөж ирээд Балтын хажууд суун – Балтаа манайд хуучин танил иржээ. Нөгөө Аривжир хөгшиний хүү хэн билээ. Манай он жав биш дээ. танайд орьё гэсэн ирдэггүй шүү. хоёул очих уу? гэв. – Балт юу тэр манатай гунигт автан “ хэн байдаг билээ 2 хүүтэй айл байсан даа” нэг хүү нь зүүн тийш хол явсан тэр ямар хэргээр ирдэг юм бол … – Нэг хүү нь харин хэн билээ тэр л юм шиг байна… – Юу гэнэ ээ. .:.. Балт ухас хийн босоод тэр хүү нь цэрэгт явж ирээд өөрийгөө хөнөөчихсөн гэж дуулдсан юм даа.. яахаараа гэхэд… – Өнөрөөгийн царай хувиран .. чи сая юу гэчхэв ээ. яах аргагүй тэр мөн дөө гэсээр гэр рүүгээ гүйх аядав.
Балт ч байдал бишдсэнийг ойлгон ардаас нь харайлган очвол хэн ч байсангүй. Өнөрөө гэртээ орон эхнээр нөгөө гийчин хүн хаа явчив гэхэд.. – Чиний ардаас л гарсан даа . саяхан шүү дээ яагаад сандарчихсан асууна вэ гэх нь тэр .. Балт гаран морины уяан дээр очвол өнөөх үл таних морь байсангүй. Бүрий болж байгаа тул ойр тойрны юм нэг их харагдсангүй. Өнөрөө үнхэлцэгээ хагартал айсан бололтой. Ийм хурдан яасанч алга болохгүй дээ энэ нэг учир байна гэж Балт руу харав. Тэгтэл хойд зүгээс Намуун гүйчихсэн ирж байгаа бололтой харагдаад гэрийн ойр ирээд суучхав. Балт гайхан Намуунаа чи чинь наанаа юунд сууна вэ? алив нааш ир сая нэг морьтой хүн харав уу? гээд асуучихав. Намуун тачганатал инээгээд босон алхан нэг хүнтэй тоглох шиг болон өөртэйгөө ч юм уу? ярьж байв. Өнөрөө айхдаа гэрт орохыг
Балтад хэлээд гэрт оров. Сүндэр хоёр эр рүү харан – Та хоёр юундаа ингэтлээ айгаав .. хувхай цайчихсан байх чинь.. – Балт , Сүндэр рүү хараад .. ханиа сая нэгэн үл таних хүн ирээд явсан гэнэ .. Аривжир хөгшиний нэг хүү өнөө цэрэгт явдаг гэхэд .. Сүндэр барьж байсан аягаа алдан унагаад .. эргэн аваад чимээгүй суув. Балт , Сүндэрийг гайхан чи мэднэ дээ тэр хүн чинь аль эртээ … гэхэд Сүндэр яриаг таслан .. орой болж энэ талаар ярих цаг биш Өнөрөө минь эхнэрээ айлгачихав даа. Маргааш өвгөн ламыг оршуулна аав , ээжид хөгшчүүлд хэл дуулгахдаа л анхаарцгаая гэв.. Балт гайхах хэдийч Сүндэр рүү харан лам багш биднийг чимээ хэл өгөлгүй оршуул гэж захисан шүү дээ. .. Одоо яадаг хэрэг вэ? би яах учраа олохгүй байна гэж арга ядарсан харцаар Сүндэр рүү харав. – За ямарч байсан өвгөний захисанаар хийцгээе .. тэр саяны ирсэн гээд байгаа хүн бол Намууны хар хүн болох гэж байсан залуу… аав ,ээж нь зөвшөөрөөгүй тул өөрийгөө хөнөөчихсөн хүн дээ..
Намуун маш их хайртай байсан тэд хүүхэдтэй болсон даанч удаан амьдраагүй юм.. Намуун ч галзуурч ухаан санаа нь орон гаран байж байгаад бүр солиорсон байсан би харин Намууны зарим нэг зүйлийг ойлгох гээд чаддаггүй юм. Тэхдээ Намуун бол амьд хүн шүү гээд гэрээс гараад явчихав.. Балт ч золтой ухаан алдчихсангүй ч учир явдалыг мэдээд бага ч болов тайвширах шиг тэхдээ л Сүндэрт ямар нэгэн нуух зүйл байгааг гадарлах шиг болов. Өнөрөө гэрээс гаран Цамбыг дуудан – За хоёул ахындаа очиж жаахан буу халж хонох уу ? даа. Ахад нь нэг .. гэснээ чимээгүй гэр рүүгээ явав.
Цамба , Өнөрөөгийн араас дуртайяа дагав. Балт гэрээс гарч эргэн тойрноо харвал.. Сүндэр , Намууны хажууд сууж байгаа харагдав. Балт өнөө шөнө бурхан минь юу л болдог бол гээд гэрт орон ороо засаад хэвтээд өгөв. Энэ өдөр Баагий , Уртаа хоёр майханд хонохоор хэвтжээ.. Хот айл нам жим болж унтацгаав. Энэ шөнө харин юу ч болсонгүй бүгд бат бөх нойрондоо дугжирчээ .. Өглөө болход харин Намууныг хайгаад хаанаас ч үл олов. Сүндэр хэдий хайвч олсонгүй. Балт үхэр тэрэг хөллөөд Өвгөн ламынд хэлсэн ёсоор очхоор хөдлөхөөр зэхэв… Хард Билгүүн Үргэлжлэл бий