Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 17-р хэсэг

Амьд бус амьдрагсад 17-р хэсэг

0 секунд уншина
0
0
597

Үүр цайх үед зуухны урд нэг хүн сууж байгаа нь Балтад тод харагдав. Тэрээр өндийн Намуун руу харвал өндийсөн байх хэдий ч өнөөх хүн рүү цоо ширтээстэй байв.

Балт ханайлган чимээ өгөөд Баагий , Цамба та хоёр уу ? гэж асуухад – Өө миний хань сэрээ юу ? өнөөдөр эртхэн босч ажлаа амжуулах гээд сууж байна гэж Сүндэр хэлэв. Балт үнэхээр их гайхав Сүндэр хэзээч ийм эрт сэрдэггүй босдоггүй билээ.

Харин хамгийн эрт Навчаа юм уу? Жавзаа босдог юмсанж. Балт гарч чөдөртэй морьдоо барих санаатай босон хазаар , ногтоо аван гарах үед Намуун ардаас нь дагах үед Сүндэр түүнийг зандрангуй .. дахиад тэнээд алга болох нь уу? чи өнөөдөр гарахгүй ойлгов уу? гэх нь сонсогдов..

Балт гайхан Сүндэр рүү харсан аа.. – Ханиа чи чинь Намууныгаа яагаад зандрана вэ? хөөрхий өглөө эрт дандаа энэ тэргүүр явдаг шүү дээ..аягүй бол гэрт шээчих вий дээ гээд Намуун руу хархад Балт ёстой л цочиж орхив..

Залуухан бүсгүй эмгэн шиг бөгтийсөн үс гэзэг нь яалт ч үгүй хөгшин хүнийх шиг хэрнээ царай нь Намуун байв.. Сүндэр .. Балтад хандан чи мориндоо яв даа .. өнөөдөр өвгөн ламынд очно биз дээ.. оройтож магадгүй шүү … Балт эхнэрийнхээ үгийг сонсоод морьдоо барихаар явав.

Тэрээр явах замдаа Сүндэр гарцаагүй ямар нэг юм мэдээд байна. Намайгяв гэхийг бодвол Намуунтай ярих юм байгаа юм байна гэж бодоод тэхдээ Намуун биш гэхэд мөн ,, мөн гэхэд биш ёстойл амилсан чөтгөр гэдэг нь тэр байх гэж бодонгоо морьдоо барьхад нар ургаж байв. Балт амьхандаа яаран ирвэл Жавзаа , Навчаа гэрийнхэн босчээ.. Сүндэр цай чанаж байх ба Намуун руу харвал үсээ толийтол нь самнаад шинэ хувцас өмсөөд ёстой л хөдөөний бор гуалиг хүүхэн болоод хувирчээ..

Балт нүдээ томруулан харвал Сүндэр түүний аяганд цайн дээж хийн бариад хойморт суухыг урив. Балтын царайг ажигласан Сүндэр, Намуунд минь энэ дээл яг таарч байна шүү. Миний найз өнөөдөр саалин дээр өнжинө шүү гээд Балт руу нэг л их чухал харав. Баагий , Цамба хоёр морьдоо эмээллэн адуундаа давхицгаав. Уртаа морьдоо эмээллэн өвгөн ламынх руу явахад бэлтгээд орж ирэв. Жавжаа , Навчаа , Намуун гурав саалиндаа гархад… Сүндэр хоцорч үлдэв. Намуун , Сүндэрийг хүлээн үүдэнд зогсход .. – Чи явж бай би ардаас чинь очно.

Гэхэд Намуун их л сонин хараад яваад өгөв. Сүндэр чимээгүй сууснаа.. За хань минь байдал нилээд хүнд болжээ гэхэд Балт цайгаа унагах шахаад – Юу тэр вэ? чи юу яриад байна .. – Чи мэдэж байгаа шүү дээ надаас илүү мэдэж байгаа байж … Миний өвөг дээдэс номтой хүмүүс байсан надад бага байхад нэг зүйл мэдрэгдэж их зовоосон харин тэр зүйл өчигдөр харагдлаа. Энэ бол үнэхээр хэцүү зүйл хэрэв энэ зүйл өвгөн лам дээр очвол тэр гарцаагүй үхнэ. Ламтан үхэхээ мэдэж байгаа учир л дуудаж байгаа байх даа. Амиараа хааж байгаа хэрэг харин энэ яг ямар учир шалтгаантай байгааг би ёстой мэдэхгүй юм. – Чи чинь юу ярина вэ? ямар зүйл билээ. Чи юуны тухай яриад байгаа юм бэ? тэр нэг эмгэний сүнс энд

Намуунтай … шөнөөр ирдэг тухай юу? – За чи аяар гэм.. тэр эмгэн биш ээ. эмгэнээс чинь өөр зүйл байна. тэд гэмгүй учир би тоодгүй юм. Харин тэр зүйл бол өөр шүү гэхэд Балт золтой л ухаан алдчихсангүй. – Чи тэгхээр хардаг гэж үү? чи биднийг айж байхад яагаад чимээгүй байсан юм бэ? – Би сахиустай хүн надад тэр бүр харагдадгүй. Сүүлд л би чамайг өвгөн ламынх руу явхад ардаас чинь тэд хөдлөхийг харсан тэхдээ хамгийн сонин нь тэдний ардаас дахиад морьтон явж байсан .. тэрийг Уртаа хараагүй юм гээд ямарч байсан та хоёр одоо хөдөл ламтан та хоёрт хэлэх юм бий амууны би явуулж чадахгүй ээ. тэр бол миний найз би түүнийг үхүүлэхгүй ингэж их хамгаалчихаад явуулахгүй гэв…

Балт , Уртаа хоёр гэрээс гаран мориндоо мордход Өнөрөө морьтой шогшиж ирээд за явцгаах уу? гэхэд Балт : Миний найз үлд дээ чи яваад дэмий байх … – Үгүй шүү .. харинч явна гэв… Гуравуул өвгөн ламынх руу давхив. Балт гэнэт зогсоод би судараа мартаж ээ гээд эргээн давхив. Уртаа , Өнөрөө хоёр Балтыг хүлээн морьдоо амраах зуур Өнөрөө инээмсэглэн…. – Дүү шөнө айсан уу ? даараагүй биз гэхэд Уртаа гайхан – Айгаагүй ээ? даараагүй.. – Чамайг дугарахгүй хэвтчихээр чинь би гайхаад байсан юм босох гэсэнээ нойрондоо унтчихаж гэх нь тэр .. Уртаа толгойгоо маажин тэр чинь юу гэсэн үг вэ? Би өчигдөр гэртээ л унтсан даа. Өнөрөө инээн .. шөнө чи орж ирээд үүрээр харин нэг эмэгтэй хүн манайхаар шагайсан чи үүрээс өмнө гараад явчихсан юм байлгүй байхгүй байсан гэхэд Уртаа нүүр нь хувирч.. Ах минь би бишээ гэхэд.. Өнөрөө сая нэг үнэмшин царайгаа хувирган – Өө золиг даанч дугарахгүй чимээ аниргүй байсан юм аа. тэхдээ яг чи мөн дөө.. Цамба , Баагий хоёр байлаа гэхэд надтай дугарахгүй байх золигнууд биш тэгээд хэн байдаг билээ …

Өнөрөө чухам гайхширав.. Балт тоос талуулан давхин ирж харагдав. Тэрээр их л сандарсан байдалтай мориндоо ташуур өгөн довтолгоно.. Балт ойртон ирээд өвгөн лам сүйд боллоо гээд морио давхиулан өнгөрөв. Хоёул мөн морьдоо ташуурдан довтолгов. Хэдүүл хэсэг давхиад морины сайнд өвгөн ламынд ирэв. Гэрт орвол Өвгөн лам,, шавь Тамжидтай завилан сууж байв. Өвгөн нүдээ нээн Уртаа руу харан хажуудаа суухыг хэлээд Балт, Өнөрөө хоёрыг холхон очоод байж байгаад ир гээд явуулав. Балт , Өнөрөө хоёр хэлсэн ёсоор яваад өгөв. Өвгөн , Уртаа руу харсан аа.. – Чи ихчөтгөр байх нь ээ.. яаж чи ирж зүрхэлж байна .. чи намайг сонсож байгаа гараад ир чи гэхэд.. Уртаа гайхан та чинь яаж байна аа. Би .. би … гэхэд Тамжид босон эрхээрээ Уртааг ороолгон муу зэтгэр чи хүний айдсаар даажигнаж зугаацах санаатай.

Өнөөдөр бид хоёр чамтай нэгийгээ үзэхээр шийдсэн чадал чинь байвал чи гараад ир гээд хашгирах шахам хэлхэд… Уртаа бүр ч айн та нар солиорчихоо юу? яагаад байгаа юм бэ? гэж уйлах аядан хэлвэл… нэг их хар сүүдэр бүрхсэнээ гэрийг харанхуйлан … салхи дэгдэн өнгөрөх шиг болж хаалгаар өнөөх эмгэн ороод ирчихсэн инээмсэглэн лам руу харав.. Өвгөн лам уурлангуй … – Гэгээн цагаан өдөр намайг ирж авах гээ юу? энэ хүүг чамд хэрэггүй чи энэ хүүгээр яах гэсэн юм бэ?

Харин Тамжид ном уншин суув. Уртаа харин энэ удаа эмгэн гээд байгаа зүйлээ харсангүй.. Өвгөнийг хий сориорч гэж ойлгоод завдал гарвал хаалгаар гарахаар бэлдэв. Өвгөн өнөөх эмгэнийг сайтар харан сүүлчийн тулаандаа улангассан бололтой эргэлт буцалтгүй зориг шулууджээ.. Тамжид лам зогсоо зайгүй ном уншина. Өвгөн гэнэт арагш унаад амьсгал нь давчдав. Уртаа ухасхийн Өвгөнийг өндийлгөн аманд нь ус хийн тайвшируулахыг хичээнэ.Тамжид номоо уншсаар хаалга онгойход хаах гээд ирэх үед хажуугаар нь нэгэн зүйл хүчтэй орж ирээд

Тамжидыг түлхэх адил унагаад Уртаагийн чихэнд чи минийх гэж хэлэх нь тод сонсогдов. Уртаа дав хийн цочоод харвал хэнч байсангүй. Харин өвгөн их ядарсан дуугаар Балт ахыгаа дууд надад одоо их бага цаг үлдсэн би энэ шөнө үхэх болно гэв. Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *