Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 16-р хэсэг

Амьд бус амьдрагсад 16-р хэсэг

0 секунд уншина
0
0
324

Балт давхисаар гэртээ ирэв. Сүндэр түүнээс юу ч асуусангүй . Балт өвгөн ламын өгсөн сударыг гэртээ оруулан тавив. Яг энэ үед Намуун гэрээс гүйхээрээ гараад явчихав.

Балт гайхан Сүндэр рүү харан – Энэ солиот чинь яаж байгаа юм бол… доо – Мэдэхгүй ээ .. чиний өмнө ирээд л байж байна. – Юу Намуун саалиндаа гараа биз дээ. – Чи цаг хэд болж байгааг мэдэж байна уу? үд өнгөрч байна..

Намуун яасан нь мэдэгдэхгүй алга болчихсон саалинд гараагүйшдээ харин сая орж ирээд байж байлаа. Балт гайхсанч Намуунийг хардан гэрээс гаран харвал Уртаагийн хажууд үхэр тэрэг хөллөж харагдав. Балт очин Уртаад хандан .. – За чи чинь хаачих нь уу? – Усанд явах санаатай

Намуун цуг явьяа гээд байх юм.. – Хэрэггүй ээ би чамтай явна. Намуун их л сонин инээмсэглэлээр Балт руу харангаа … өөрөө л мэд дээ.. их сүрхий юм аа чи ххэхэ… гэж тачигнатал инээгээд цааш алхав. Балт ардаас нь ууртай харан сүрхий байлгүй яахав гэж амандаа бувтнаад Уртаатай усанд явав.. Хоёул тэргэн дээр суун хөдөлцгөөв. Балт гэрээс холдсоны дараа.. сая ам нээн .. –

Чи Намууныг яагаад алдчихав би чамайг сайн харж бай гэж хэлсэн биз дээ. – Үгүй ахаа тэр чинь өөрөө хамт нэг тийш явья гэж шалаад байхаар нь би гэртээ орчихсон жаахан байж байгаад гарч ирхэд алга л болчихсон байсан мэдэхгүй . – Өөр юм анзаарсан уу? хачин юм ярьсан уу? –

Тиймээ сая ирээд л Балт чамайг хорлох гээд байна.. түүний үгэнд битгий ор. Өвгөн ламынд битгий очоорой гээд л сонин сонин инээгээд байсан.. Балт бодлогоширон маргааш өвгөн ламынх руу явна аа. Дүү минь нэгл юм болоод байх шиг байна. Хэцүү зүйл бидэнд тохиолдсон бололтой . ямарч байсан чи айж болохгүй шүү. энэ шөнө юу ч болсон бай надтай л ойр бай ойлгов уу? Уртаа гайхан харсанаа.. ингэхэд ахаа үнэндээ надад сонин юм харагдаад байгаа Баагий , Цамба хоёрт болохоор харагдахгүй юм. Би хий хараад байна гэж бодсонч танийг явсаны дараа.. ардаас чинь 3 , 4 байна уу ? морьтой хүмүүс давхиж байсан ..

Балт цочих шиг болон юу гэнэ ээ. хаанаас гарч ирсэн улс вэ? зүг нь … – Эмгэнтийн энгэрээс байхаа даа .. Балт энэ удаа айх шиг болон бие нь арзайгаад.. явчив.. Уртаа , Балтад их л дуу султай . таныг бас Баагий , Цамба хоёр шиг загнах байх гэж бодоод хэлээгүй юм аа. – Ойлголоо ах нь бүгдийг нь мэдэж байна . энэ тухай Сүндэрт хэлсэн үү? – Сүндэр эгчид хэлсэнч юу ч дугараагүй . гэрт ороод хүрдээ эргүүлээд маань унших шиг болсон … Балтад энэ их л хачин санагдав. Хоёул усаа аваад гэрийн зүг хөдлөн гилдэрсээр гэртээ ирэв. Өнөрөө ирчихсэн байх ба нар жаргаж байлаа. Өнөрөө , Балт руу харан .. – Хэл хүргэчихлээ өнөөдөртөө очих ёстой гээд их л сандраад хөдөллөө тэр хүн .. – Юу гэж байх юм .. юм хэлсэн үү? Өнөрөө толгой дохин гарахыг ойлгуулан гэрээс зайдуу алхав.

Балт ардаас нь хүрч ирвэл. – Тэр лам хэлэхдээ. Багш минь их л хэцүү зүйлтэй таарч дээ. та нар чинь хаанаас юутай таарчихсан хүмүүс вэ? за ямарч байсан очиж учирыг нь асууж мэдье дээ. гэсэн гэв .. Өнөрөө гэррүүгээ яваад өгөв. Балт гэртээ орон бодлогоширон суув. Сүндэр хоол хийсэн ба аягалан гэрийнхэндээ бариад Намууныг дуудхад тэрээр үүдэнд суучихав. Сүндэр гайхан хараад – Намуун минь наашаа ойртож суу хоолоо ид. Чи чинь яагаад нохой аштай тэнд сууна вэ? миний найз наашаа дөх …. – Үгүй ээ .. энд тааламжтай байна гээд инээмсэглэв. Балт, Намуун руу харвал..түүний харц Балтыг цоолох шахам маш хурц харц байв. Балт айдаст автан Намуунаа нээрээ наашаа суу би чамд хатуу ширүүн үг хэлсэн бол өршөөгөөрэй .. Балт үнэхээр Намууны тэр харцны өмнө айсан билээ. Орой болж ороо засцгаав. Баагий , Цамба хоёр майхандаа орж бусад нь гэрт унтацгаав. Жавзаа, Навчаа хоёр орон дээр Балт харин Уртаагийн хажууд газраар хэвтэв. Намуун бүрэнхий болход харин хоймор дөхөн ирээд ороо засав. Балт ч нэг их юм бодсонгүй аашилж янз бүр болсонгүй..

Сүндэр баруун орон дээр хүүтэйгээ унтах гэж байх хэдийч Балт руу харан – Чи чинь орон дээрээ хэвтэхгүй. Газар эвхрээд байдаг чинь яаж байгаа юм бэ? – Энд сэрүүхэн байна аа. гэхээс өөр юм хэлсэнгүй .. Сүндэр уурлангуй ширвэлзээд хэвтээд өгөв. Балт , Намуун руу байн байн харах ч нойр нь огт хүрэхгүй байлаа. Харин Уртаа хурхирч эхлэв. Балт сэргэг хэвтэж байснаа нойр нь гэнэт хүрч аргагүй эвшээн нүдээ анив.. Шөнө дунд болжээ.. Уртаа гэнэт нэг юмсаас цочин сэрэв. Тэрээр өндийн харвал яг урд нь өнөөх үзэгддэг эмгэн нүүр рүү нь цоо ширтэж байв. Уртаа хашгиравч дуу нь гарсангүй .. хөдлөх гээд босч чадсангүй хөшчихөжээ..

Тэгтэл эмгэн их л хачин инээдээр инээн Уртаа руу ойртон “ маргааш чи явж болохгүй шүү” хэрэв үхлээ хүлээж буй өвгөн дээр очвол чи өөрөө үхэх болно шүү…. ойлгов уу? гэж хэлээд аажуухан босоод хаалгаар гарч одов. Уртаагийн зүрх зогсох шахан хөдөлж чадахгүй байвч нүд нь харин хөдөлж байв. Хаалгаар нэг бага насны хүү орж ирээд Жавзаа, Навчаа хоёрын орны урд суучхав. Уртаа хэдий их айвч юу ч хийж үл чадна. Яг энэ үед Намуун өнөөх хүүг хацар дээр нь үнсэх нь тодоос тод харагдав. Уртаа үнэхээр балмагдан ухаан алдан нүдээ анив..

Гэнэд эмэгтэй хүн хашгирах чимээнээр Уртаа давхийн цочин өндийв. Балт мөн сэрээд орны зүг харвал Жавзаа чичирчихсэн хүүхэд байна нэг хүүхэд сая гэрээс гараад гүйчихлээ. Аймар хүүхэд байсан тэр нүдгүй байсан гээд уйлав. Балт хажуу тийш харвал Намуун унтаж байх ба сэрэхгүй байгаа нь сонин санагдав. Тэрээр Жавзааг аргадан – Чи зүүдэлсэн юм байлгүй дээ. тайвшир миний дүү … өнөөх судараар адислаад аргадан хэвтүүлэв.. Сүндэр хэдий сэрэн боссонч гэлээ .. юу ч дугарсангүй эргээд хэвтээд өгөв.

Балт , Намууныг сэрэхгүй байгаад гайхан ойртон очоод харвал Намуун нүдээ нээн инээмсэглэхэд Балт золтой ухаан алдчихсангүй.. Юу ч дугаралгүй .. Уртаагийн хажуугаар ороод хөнжилдөө шургав. Уртаа бодолд автан зүүд дахиад би хар дарсан гэж үү? яах аргагүй тиймээ хүүхэд байсан тэгэхээр зүүд биш байж таараа. Хамгийн сонин нь би сая яахаараа сэрж босдог билээ. За ямарч байсан өглөө болог гэж бодоод Балт руу наалдан хэвтэв.. Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *