Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 15-р хэсэг

Амьд бус амьдрагсад 15-р хэсэг

0 секунд уншина
0
0
278

Өвгөн номоо дэлгэн уншиж эхлэв. Нилээн уншсаны дараа хаалга нээгдэн буцаж нэг хаагдан салхитай ч юм шиг салхигүй ч юм шиг санагдана.

Балт нүдээ нэг нээн нэг хаан дотороо хэдий айвч өвгөн ламын дэргэд байгаа тул айдас үнэхээр багасжээ. Хэсэг хугацааны дараа хаалга тэр чигтээ дэлгэгдэв .

Өвгөний дуу чангаран номоо уншсаар … аяга таваг тачигнан газар унах нь унаж хагарах нь хагарч ёстой л хачин жигтэй санагдана. Балт тэвчээртэй суусаар харин биетэй гэх юу ч харагдсангүй. Балт , Өнөрөөд санаа зовон Өнөрөөгийн тийш харвал цочоод дугарчихмаар үйл явдал болж байв.

Өнөрөө босоод суучихсан байх ба нүд нь тас аниатай мөртөлөө гараа хөдөлгөх нь хачин Балт хэдий цочиж дугармаар байсан ч өвгөний захисаныг бодон сууна. Өвгөн рүү эргэн харвал бүр их жигтэй зүйл харав.

Өвгөний халзан толгой дээр сэгсиймэн үс ургасан байх ба нүдээ тас аньчихсан номоо үргэлжлүүлэн уншиж байв. Балт үнэхээр их айсанч бас л дугарсангүй нүдээ аньчихав. Тэрээ нүдээ нээсэнч үгүй дахин хэсэг хугацааны дараа Балтын зүрхийг зогсоох шахам үйл явдал болов..

Балтын чихэнд “чи намайг харж байна уу? “ гэх нь тэр Балт нүдээ аньсаар байв. Түүний духанд хүйтэн хөлс бурзайна.. хэд хэд тэгж хэлээд чимээгүй болход өвгөн ламын дуу ч зөөлрөөд ирэв. Балт тайвширч одоо л болж байх шиг байна гэж бодоод нүдээ нээвэл ёстой л амьд хүн хэнч ухаан алдам зураглал харагдав.. яг урд нь нэгэн эмгэн суучихсан Балт руу инээмсэглэж байх ба орон дээр нэгэн хүү Өнөрөөгийн дээр гарчихсан гарыг нь нэг өргөж нэг буулгаад л сэрээх гээд байх шиг байгаа харагдав.

Мөн хамгийн хачин зүйл нь тогооны сав нэг хүн ухаж байх ба арагшаа хараад зогссон байсан тул царай нь харагдсангүй гэвч Балтад нэг л танил юм шиг санагдавч Балт дугарсангүй зүрх нь хурдан цохилсоор …Лам багшийн хажууд хүн байгаа бололтой даанч Балт айсандаа толгойгоо хөдөлгөсөнгүй . Эмгэн харагдаж байгаа ч Балт ерөөсөө хараагүй юм шиг дүр эсгэн суусаар өвгөн дахин дуугаа өндөрсгөн ном уншиж эхэлхэд… Эмгэн нэг зүйлээс айх шиг ийш тийш харан сандарч байсан аа..

Нарны гэрэлд уусан Балтад сонсогдохоор “чи намайг харж байгаа би чамайг мэдэж байна “ гээд инээмсэглэхэд Балт гэнэдээд эмгэн рүү гайхсан нүдээр харчихав.. Эмгэн санаа нь амарсан маягтай жаргалтай нь аргагүй инээмсэглэн алга болов. Өвгөн номоо уншсаар Балт юу ч дугарсангүй .. гэнэт хаалга дугарч хаагдхад. Балт нүдээ гүйлган харвал Өнөрөө зогсож байв. Балт гайхан дугарах гэсэн ээ болиод ор руу харвал Өнөрөө хэвтэж байх нь тэр Балт ёстой үзээгүй юмаа үзсэн тул гайхахын эрхэнд нүдээ анин дахин нээвэл Өнөрөө сэрж байгаа янзтай .. ханиалгав. Яг энэ үед өвгөн лам гэнэт арагш саван ойчив.. Балт босон өвгөнийг өндийлгөн хүйтэн цай аяганд хийн уулган – Өвгөн ах минь та зүгээр үү ? лам багш минь та намайг сонсож байна уу? гэж сандран хэлэв.

Өнөрөө гайхсанч сандран босоод Балтын хажууд суунЮу болох нь энэ вэ? Багштан яагаад уначихсан байгаа юм бэ ? гээд хоёул сандралдхад… Өвгөн нүдээ сая нээж өөрөө өндийн хоёр , гурав ханиалгаад … өнөөх хоёр руу нилээн ууртай хараад… – Муу хоёр гайхал ямар айхтар юмтай учирсанаач мэдэхгүй явна уу? би энэ олон жил энэ тухай сонсож байснаас өөрөө үзэж таарч яваагүй.. айхтар юм байдаг юм байна.. энэ судар байгаагүй бол би өдийд хадан гэртээ оччихсон байхсан биз .. гээд дахин ханиалгаад амьсгалаа уужруулан …. та хоёр гэмгүй амьдарч байгаа тийрэнгүүдийг өөрсдөө очоод сэрээчихсэн байна. хоёр заагийн дунд гацсан айхтар бугнууд байна шүү. ямарч байсан өнөөдөртөө хөөлөө.. тэд алга болохгүй . энэ ойлгомжтой юм. Хөгшин би хилэгнүүлээд өөртөө их том зүйл үүрчихлээ дээ. одоо яах ч билээ дээ.

Миний заяа төөрөг ийм хойно.. намайг хэзээ нэгэн өдөр ирж авах нь ойлгомжтой .. өвгөн ихээр санаа алдаад … уугиулж буй арцандаа номоо ариулан мөргөөд дотор нь арц, хүж, мөн нэгэн сахиус бололтой зүйл хийн боогоод Балтад өгөн … – Энэ их чухал шүү. чи сайн сонс өвгөн би нас нөгчсөн хойно.бүр байдал бишдээд ямарч аргагүй болсон хойно. энэ судараа дэлгээд арцаа уугиулаад дэвсрэг засаарай . хажууд нь энэ сахиусыг тавьчихаарай гэв. – Балт гайхан .. багш минь та юу ярина вэ? юу гэсэн үг вэ? – ямар ч байсан энийг мартаж болохгүй шүү. За энэ ч яахав . ингэхэд нөгөө хүү хэн билээ дээ. – Уртаа юу? – Тиймээ тэр хүүг дариу нэг авчираарай. Би түүнтэй ярих зүйл байна. – ойлголоо багшаа .. одоо бид яах вэ? Намуун их сонин жигтэй санагдаад байх юм. – Би ямарч байсан одоохондоо дээшээ явчихгүй байх..

дариу тэр хүүг аваад ир Намуун угаасаа дагаад ирнэ. Би хэлэх юм байна . энэ тухай чи мэдээд хэрэггүй. Харин та хоёр баруун урагшаа нэг их холдолгүй нүүчих хамаагүй холдвол хилгэнэсэн үхэгсэд та хоёрт зөөлөн хандахгүйл байх шүү. Яг танай буусан газар нь нэгийгээ хөдөөлүүлээд ямар ч булш тэмдэг тавиагүй бололтой. Ер нь бол их нуусан л зүйл харагдлаа.. харин хэнд хамаатай нь би мэдэхгүй.. Энэ судар маш хүчтэй судар байна. хэрэв энэ судар танайд байгаагүй бол ёстой аль эрт юу болох байсаныг ч мэдэх юм алга… ламтан Өнөрөө рүү харсанаа … – Би чиний сүнсийг эргэж орууллаа шүү. одоо зүгээр харин архинаас хол яваарай. Архи бузар шингээд архиар дамжаад чи дахиж хорлогдох гэмтэй .. одоо чи морд “Бага хайрханы өвөрт” миний шавь Тамжид гэж лам байгаа түүнийг дариухан ирж уулз гэж хэл дуулгаад буц гэв.

Өнөрөө ламтанд баярласанаа ахин дахин хэлээд мордоод давхичихав. Өвгөн Балтад хандан … энэ нөхөрийн эхнэр зүг их хараал ятга хийдэг том улс байж дээ. заяа төөргийг даанч өөрчилж болох биш гээд санаа алдан… ямач байсан чи энэ хоёр эр , эмийн хооронд юу ч болж байсан оролцож болохгүй шүү .. Харин чи азтай заяа чинь тэтгэсэн л хүн юм. Эхнэр чинь удам сайтай том номтой хүний үр хойч юм байж. Эхнэр чинь чамайг их л хайрладаг бололтой.

Ёстой хал нь гаднаа хайр нь дотороо хүн байна даа.. Эхнэр чинь багаасаа юм үзсэн хүн болохоор юу болж байгааг бараг мэдэж байгаа л болов уу? тэр хүн юу бодож байгааг би харин таашгүй… За одоо чи харь.. өнөө хүүг харин дариу олж ир … – Багш минь би маргааш аваад ирнэ ээ. – За тэгж үз .. өнөө шөнө элдэв юм болвол гээд нэгэн маань зааж өгөөд судараа гаргаж харуулахыг хэлэв.

Ийнхүү Балт өвгөнөөс асуух зүйл их байсан ч гэлээ.. өвгөнийг ядарч байгааг мэдэн ядраахаас айн явахаар босов.. тэрээр өвгөнд маш их талархаад мориндоо мордон давхив. Явах замдаа өвгөн түүнд маш их зүйл хэлэхгүй байгааг гадарласан бололтой яагаад мэдэж болохгүй юм байдаг юм бол гэж бодол болон таамаг дэвшүүлэн явав. Харин эхнэр Сүндэр ааш муутай ханддаг ч их л сэтгэлтэй гэдгийг сонсоод ханиа улам ихээр хайрлан зүрх нь лугшина .. Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *