Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 14-р хэсэг

Амьд бус амьдрагсад 14-р хэсэг

0 секунд уншина
0
0
257

Балт элдэв дэмий юм ярьж байсанааа сая нэг тайвширсан бололтой Өнөрөөгийнхрүү явав. Тэрээ гэрт орвол Өнөрөө чичирчихсэн орон дээрээ сууж байх ба .

Намжилмаа цай чанан галынхаа урд сууж байв. Балт , Өнөрөө рүү сүрхий харвал цаадах нь дугарсангүй харин Намжилмаа ууртайгаар… – Та хоёр чинь аавынд очоод ирнэ гэчхээд хаагуур доншуучилж архи гудраад ирээв дээ.

Энэ нэг галзуу солойтой нь мэдэгдэхгүй юм ярьсан хүн байх юм. Гэрийнхээ гадаа ирээд өнхрөөд өгдөг ямар сонин хүмүүс вэ? дахиж ингээд архи эргүүлээд алга болвол яршиг шүү Балт минь … гээд тогоотой цайгаа гаргаж данханд юүлээд хувингаа аваад саалиндаа гарав.

Балт юу ч дугарсангүй аяганд хийж өгсөн цайг оочлон Өнөрөө рүү харан – Чи зүгээр үү? өчигдөр шөнийн явдалаас юу санаж байна .. Өнөрөө чичирсэн хоолойгоор мэдэхгүй би мэдэхгүй. Энэ үнэн гэж үү? өчигдөр ,,, өчигдөр яагаад ингэхэд хаана байсан юм бэ? Балт дуугүй сууж байсан аа.

хоёулаа өвгөн лам дээр очихгүй болч болохоо байж магад.. – Ингэхэд чи мэдэж байгаа юм аа ярь л даа .. би зарим юмаа санахгүй байна .. – За яахав. Үнэндээ хоёулаа Луяагийнхаас гараад гэрийнхээ чиг л шогшиж явсан тэгтэл нэг гүдэн даваад бор гэр байсан даа. Тийшээ орход хэнч байгаагүй.

Чи л нэг эмгэн нэг хүүхэд байна гээд байсан санаж байна уу? – Өнөрөө чичрэн…. тиймээ лаа барьсан байсан болохоор би сайн санаж байна. Эмгэн нэг хүү байсан тиймээ тэр тэгэхдээ маш сонин үгээ зөөж ярьж байсан … – Тэр их сонин айл байсан хашаа хорооч байхгүй . анхнаасаа би сэжиглэсэн л дээ.. харин гараад хоёул нэг уул бараадаж гараад эргэж хархад ямарч айл байгаагүй .. Тэгээд л их юм болсон доо. хоёулаа амьд мэнд эрүүл саруул байгаа нь харин гайхмаар шүү … – Тиймээ одоо саналаа .. Тэр эмгэн миний хажууд л наалдсан юм шиг яваад байсан тэр чухам юу вэ? – Би ч мэдэхгүй байна . ямарч байсан хоёулаа эмгэнтийн энгэрт ирчихсэн байсан нь л хамгийн сонин … – Юу гэнэ ээ.. эмгэнтийн энгэрт гэнэ ээ… –

Тиймээ тэр шөнө явдаг пургон осол болсон гээд байсан тэр газараа очоод зогсчихсон нь сонин шүү… Өнөрөө босон тиймээ яг тэр үед эмгэн намайг бос гээд байсан одоо саналаа.. Бурхан минь хоёулаа өвгөн дээр очиё .. эндээс ч нүүе .. хувцасаа өмсөв . дээлээ нөмөрхөд хаанаас ч юм хувхай ясний хэлтэрхий унав. Балт цожин – Чи чинь юу аваад ирээв энэ юу вэ? – Мэдэхгүй … хэсэг бодсон оо…. аан тэр эмгэн тавагтай ааруул өгсөн нэгийг аваад өвөртөө хийчихсэн шүү дээ. тэхдээ яахаараа яс …. – За алив хурдал явцгаав… Балт , Өнөрөөг шалавлуулав. Тэрээр байдал нилээн хүндэрч байгааг мэдэрч байв. Баагий адуугаа туун ирээд Балт ,

Өнөрөө хоёр дээр ирэн… – За хоё ах гайгүй юу? дотор ямар байна. та хоёр чинь мориноосоо унатлаа согтоо юу даа. Хоёр морь чинь адуундаа ашгүй очиж тэхдээ бусад морьд унаж явсан хоёр морийг чинь тангарч хазаад байх юм сонин юм аа .. Би бүр гайхаад л … – Балт хөмсөгөө зангидан … за за алив морьд бариад эмээлээ аваад сайн хоёр морь бариад эмээллээдэх бид хоёр өвгөн багшийнд очно.. Баагий , Балтыг зандрангуй хэлхэд гайхан хэлсэн ёсоор бэлдэв. Уртаа , Балт руу дөхөн ирээд инээмсэглэн – Та хаачив өчигдөр ирэхгүй байхаар чинь гайхаад .. – Балт , Уртааг зайдуу дагуулан … за чи надад яг үнэнээ хэлнэ шүү.. өчигдөр чамд ямар нэгэн хачирхалтай юм болсон уу? зүүдлэх ч юм уу?

Би таныг хүлээгээд унтахгүй нилээн удаан хэвтсэн тэгээд нэг мэдхэд би унтчихсан байсан… – Шөнө дөлөөр сонин юм анзаарсан уу? чи хэнтэй хэвтсэн юм… – Баагий , Цамба хоёр майханд би гэрт унтсан хачин юм гэвэл би ерөөсөө хар дарж зүүдлээгүй. Харин Намуун зайтай хэвтэж байсанч шөнө миний хажууд хэвтэж байсан .. галзуу юм чинь гээд цааш нь түлхсэн чинь гомдсон юм уу? гараад явчихсан … тэгээд үүрээр байхаа орж ирээд цангасан бололтой данхтай цай амаар нь уугаад миний хажууд хэвтчихсэн … их л гүйсэн янзтай амьсгаадаад байсаан..

Балтын царай хувирч шөнө гарсан гэнэ ээ. за чи сонсож бай .. ах нь одоо өвгөн ламынх руу явлаа харин Намуунаас нүдээ салгаж болохгүй шүү. хаачих нь уу сайн хар … ийш тийш явьяа гэвэл харин дагаж явж огт болохгүй шүү.. – Юу гэнээ . та ингэхэд лам багш дээр … – Дараа чамд хэлье.. Балт гэртээ орон Сүндэр рүү шийдэмгий харан – Алив хөгшөөн судараа гаргаад аль хөгшин нь лам багш дээр очихгүй бол санаа амрахгүй шиг байна. аливээ хурдал дараа загнаж зэмлэхээ бол … Сүндэр , Балтын царайг хараад үнэхээр шийдэмгий байхыг мэдэн авдарнаасаа судараа гаргаад Балтад өгөн болгоомжтой яваарай гэв… Балт толгой дохиод гараад явав..Сүндэр энэ удаа ерөөсөө юм яриагүй ба Өвөг дээдсээс дамжиж ирсэн үнэт зүйлээ өгөхдөө ч цааргалаагүй нь сонин…

Өнөрөө , Балт хоёр арын ажлаа Цамба , Баагий хоёрт захиж үлдээгээд сайн гэх хоёр морио унаад ташуур өгөн довтолгов. Өнөрөө өчигдөрийн болсон зүйлд итгэж ядах хэдий ч өнөөх айдас нь арилахгүй зүрх нь чичирсээр л.. Балт гэнэтхэн Өнөрөө рүү харан чангаар – Өнөрөө минь яасанч байсан эргэж харж болохгүй шүү. Бид хоёр ч нилээд том зүйлтэй учирч дээ.. Найз минь морь хулмайгаад байна гэв.. Өнөрөө нээрээ морьнийхоо чихийг харвал байдгаараа хулмайгаад байв. Хоёул давхиж , давхиж лам багшийн гэрийн барааг хараад дотор нь уужирч морио хатируулав. Балт тайвширсан дуугаар – За хө ямарч байсан ирлээ дээ.

одоо жаахан морьдоо амрааж зөөлөн явьяа аа. Өнөрөө юу ч хэлэхгүй хатирч байсанаа гэнэт мориндоо ташуур өгөн улаан галзуу давхиж тоос татуулаад сугарч довтолгов.. Балт ардаас нь давхисанч эс гүйцнэ.. Хоёул хурдалсаар Өнөрөө ламынд түрүүлж хүрэн мориноосоо буун өнхөрч нэг унасанаа босч ирээд өвгөнийд орохгүй зогсоод байх нь хачин.. Балт давхисаар Өнөрөөгийн зүг нүд салгахгүй харна. Өвгөн гэрээс гэрч ирэн

Өнөрөөг гэртээ оруулж байгаа харагдав. Балт хурдалсаар өвгөний гадаа ирээд морио уячихаад гэрт оров. Өвгөн Өнөрөөг орон дээр хэвтүүлсэн байх ба Балтыг дэргэдээ суухыг дохиод… – Дахиад хүрээд ирэв үү? та хоёр чинь хэдэн юм дагуулаад ирэв дээ. би хэлсэн биз дээ . үхээрийн газрын зүйлүүд даахгүй би дийлэхгүй гэж .. одоо нэгэнт ирчихсэн юм чинь яая гэхэв . өвгөн би амиараа дэнчин тавихаас өөр арга алга алив судараа гаргаад ир гэв. Балт гайхан өвгөн лам намайг судартай ирж байгааг яаж мэдсэн юм бол гэж бодоод юу ч хэлэлгүй . Өвөрөөсөө судараа гарган өгөв.

Өвгөн сударыг нээгээд Балтад хандан : За чи сайн сонс одоо бол хаалга бариад дийлэхгүй . элдэв юм харагдвал яасанч байсан дугарч болохгүй шүү. Өнөрөө сэрэхгүй ээ сүнс нь явчихсан байна.. энд ирэхдээ нэг тийрэнд хорлогдохоо шахлаа.. сүнс нь явчихсан хүнд өдөр , шөнө ялгаагүй юм харагддаг юм. аз таарвал сүнс нь буцаж ирэх байх надад баталгаа байхгүй би өөрөө амиараа дэнчин тавьж байна . Чи яасан ч дугарч болохгүй шүү .. юм харагдвал хараагүй юм шиг л байдаг юм шүү… Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *