Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 13-р хэсэг

Амьд бус амьдрагсад 13-р хэсэг

0 секунд уншина
0
0
265

Хоёул морьтойгоо өндөрлөг газар гараад мориноосоо буун ийш тийш харвал өнөөх айлын бараа ч алга сартай шөнө тул харагдах ёстой ч харагдсангүй.

Өнөрөө улам бүр айн хаана байгаагаач бодох сөхөө байсангүй. Балт харин хаана давхиад ирсэнээ мэдэв бололтой. – Тэгнэ ээ тэр би бүр гайхаад байсан юм . за ямарч байсан гэрийнхээ зүг чигийг оллоо . хоёулаа явьяа.. Өнөрөө минь айгаад байвал хоёулаа эндээс амьд гарахгүй шүү.

Өнөрөөд дугарах ч тэнхэл үл байв. Хоёул мориндоо мордоод хөдлөх гэхэд морь нь хөдөлсөнгүй.. Балт мориноосоо буун хөтөлтөл морь нь зүв зүгээр явах нь хачин ,яг энэ үед хахир хачин зүрх зүсэм инээд ард нь цуурай хагалан даажигнан “хихихи” гэх нь тэр Өнөрөө мориныхоо цулбуурыг тавин

Балтын гарнаас зууран тэврээд авав. Балт мөн сонссон учир балмагдан маань мэгзэмээ улам чанга уншив.. Доош буух замд морьд нь юунаас үргээд байгаа нь мэдэгдэхгүй байж чадахгүй цовхчисоор гарнаас алдууран давхиад одов. Өнөрөөгийн нулимс дуслан хоёулаа ингээд үхдэг юм байжээ..

явгарчихлаа хоёулаа хаана яваад байна аа чи хэл л дээ… хоолой нь чичирхийлэн хэлэв.. – Би чамд хэлэхгүй ээ… ямарч байсан зоригтой бай.. би аавд чинь нэг жижиг шилтэй юм өгөх гээд мартаж орхиж хоёулаа ямарч байсан амар үхэхгүй шүү алив хуваагаад уучихяа .. – Чи Луяагийнд байхад гаргаж өгөхгүй яасан юм… – Баян Луяагийнд архи гаргаж өгөөд байхдаа яадаг юм.. алив .. Өврөөсөө мартаж орхисон жижигхэн шилтэй архийг задлан амьхандаа Өнөрөөг зоригжуулах гэж ахиухан өгөв.

Хоёул уусан хэдийч өнөөх нь үйлчилсэнч үгүй. Харин нойр нь үл мэдэг хүрээд байгаа нь бүр их сонин санагдана. Хоёул алхсаар доош буун машин замын бараа харав. Өнөрөө баярлан – Ашгүй гэж зам байна.. хоёулаа ч азтай байна шүү. дээшээ алхаад давчихвал нэг учир нь олдоно доо.. гэээд өчүүхэн сул дуугаар хэлэв. – Балт хөмсөгөө зангидан хоёулаа доошоо бууна аа. дээшээ явахгүй .. чи надаас сайн бариад яв. Хойшоо яасанч битгий эргэж хараарай ойлгов уу? Өнөрөө үнхэлцэг нь дэлбэрэх дөхөн толгой дохин

Балтаас зууран нэг гарт нь зүүгдэх шахам алхана… алхах зуур бас л их сонин чимээ тэр хоёр уг чимээнд хачин их дуртай боловч харанхуй шөнө тарвага хошгирох нь ёстой л сонсмооргүй зүрхийг нь салгалуулна. Хэсэг яваад Өнөрөө ээрч мууран … Балтаа ард хүн яваад байх шиг байна шдээ. миний хормойноос нэг юм татаад болиод байх шиг байна.. – За би хэлсэн биз дээ. Битгий эргэж хараарай чи ер нь нүдээ аниад алх Балт алхаагаа түргэсгэн зүрх нь хагарах шахам сүүлдээ яахаа мэдэхгүй самгардах ч өвгөн ламын захисаныг л санан маань уншин алхсаар .. гэтэл яг урдаас машины гэрэл зурсхийн гараад ирэв..

Өнөрөө машины дууг сонсоод дотороо тайвширч нүдээ нээн Балтаа хоёулаа азтай байна аврагдлаа гэхэд Балт түүнд – Дуугүй бай алив замаас холдьё чи чинь яачихсан хариугүй амьтан бэ? тэр их агсан тавиад эхнэртээ хүртэл гар хүрч айлын найрын нанчилдаанд оройлоод байдаг цөс чинь хайччихсан юм… Балт Өнөрөөг чирсээр хажуу жалга руу орон хэвтээд … за Өнөрөө минь намайг нүдээ нээ гэтэл чи ер нээж болохгүй шүү.. чи миний үгэнд орохгүй бол ёстой яахыг тэнгэр л мэдэх байх гэв…

Хоёул хэвтсээр Балт юмыг яаж мэдхэв гэж бодоод түрийнээсээ бага гарын хэт хутгаа гаргаад гартаа чанга атган машины зүг харан хүлээв. Удалгүйч машин ирж дөхөх тусмаа хурдаа сааруулан ажуухан яваа нь Балтад жигтэй санагдана. Өнөрөө дээлнийхээ энгэрт нүүрээ хийгээд Балтыг дугтран – Хүүе миний хажууд нэг хүн байх шиг байна чи харж байна уу ? Балт сандран харвал хэнч байсангүй. Тэрээр Өнөрөөд хандаж чи нүдээ юу ч болж байсан битгий нээгээрэй ойлгов уу? гэж шивнээд чимээгүй байхыг сануулав. Машин бүр ойртон Балт машин зүг хараад ёстойл үнхэлцэг нь хагарах дөхөв. Тэр машин пургон байсан ба сайн харвал ямарч жолоодож яваа хүн харагдсангүй.

Өмнүүр нь удаанаар өнгөрөөд хэсэг яваад зогсчихов. Балт нүд салгахгүй чичрэн хархад машинаас хүмүүс буугаад ирэх нь тэр Балт харсан нүдэндээч итгэсэнгүй.. Өнөрөө харин тэр үед тэсгэл алдсан бололтой. – Балтаа миний бүсийг нэг юм тайлаад байх шиг байна шдээ. би галзуурлаа би тэсэхгүй нь гээд арга ядсан хоолойгоор хэлэв.. Балт юу болоод байгааг гадарлаж байгаач ёстой яах учраа олохгүй .. за дүүрч гэж бодсон уу? улаан галзуу орилон босоод ташуураа гогцоо гарган эргүүлэн нөгөө гартаа хутгаа чанга атган мааниа уншаад өнөөх машины зүг харвал нөгөө улс гэнэт алга болчихсон байх ба пургон ч алга байв.

Өнөрөө улаан галзуу хүн дээлнийхээ бүсийг цувуулан гүйв. Балт сая нэг сөхөө орж Өнөрөөгийн ардаас ухасхийв. Балт яаж ч гүйгээд Өнөрөөг гүйцэхгүй байлаа.. Өнөрөө хашгиран намайг авраарай намайг барилаа энэ эмгэн намайг барилаа гэх нь л сонсогдсоор Балтад харин тэр эмгэн гээд байгаа зүйл нь харагдахгүй нь сонин.. Өнөрөө гүйсээр нэг мэдхэд хэвтээд өгөв. Балт арайхийн гүйцэж очоод Өнөрөөг хэлээ зажилчихаас сэргийлэн арга хэмжээ аваад ухаан орохгүйг нь мэдээд түүнийг үүрэн цааш алхав. Балтын айдас үл мэдэг саринаж үхэл амьдарлын тулаан хийж байгаагаа ойлгож байв. Ямарч байсан айж болохгүй гэсэн лам өвгөний захиас л Балтад бодогдож байв. Балт маш их ядарсанч алхсаар түүний ардаас дуудах мөн хормойноос нь татах бол түүнд хамаагүй болжээ.. эргэж харахгүй алхсаар мааниа уншин гогцоо гаргасан ташуур бас хутгаа чанга атган мөн найзыгаа үүрэн явна.

Тэрээр түүнийг хээр үлдээнэ гэдэг бол үх гээд хаяж байгаатай адил тул арайч орхиод явчих зүрх хүрсэнгүй. Зөндөө явсаны дараа .. машины дуу дахин гарав. Энэ удаа ардаас нь гэрэл цухуйна. Балт ядарсанч хурдан хурдан алхсаар замаас гаран холдох гэж яаран алхсаар машин ойртож байгааг Балт мэдсэн тул бараг гүйхээрээ явав. Явсаар ядран унаад өгөв . нэгэн том бутны ард нуугдан болохгүй бол эр хүний сүүлчийн тэмцэл үзэлцэх гэсэн бодлоор зоригоо тэжээн хэвтэв. Өнөрөөгийн амьсгалыг шалгавал амьсгалаж байгааг нь сонсоод баярлах шиг … Тэгтэл машин замаар яваад өнгөрөв бололтой харин тэр машин бол пургон биш байв. Балт ардаас нь хашгиравч тэд замаас холдсон учир сонссонгүй.. Балт ямарч байсан явах хэрэгтэй гэж босовч үнэхээр тамирджээ.. мааниа уншин зүрх нь түг түг цохилон сууж байтал гэнэт хажууд нь – “ та нар хоноод явахгүй” юунд зугтаана вэ? гэх нь тэр Балт сандран хажуу тийш харвал хэн ч байсангүй. – Чи хэн бэ? чи юу вэ?

биднээр яах гэсэн юм бэ? – “чи намайг харж байна уу? өнөөх хахир хүний гэхэд хэцүү хоолойгоор хэлхэд – Үгүй би харахгүй байна. биднийг орхиоч чи яах гэсэн юм бэ? – “ чи тэгвэл зүүн тийшээ хар даа” …. Балт зүүн тийш харвал цусандаа хутгалдсан үхсэн Буга бас хажууд нь бяцхан Илий нь амь тэмцэн тийчлэн хэвтэж байв.. Балт лавшруулан хараад сая учрыг гадарлан ухаан балартан унах яг тэр агшинд аймшигтай сэгсийсэн эмгэн нүдний үзүүрт харагдав.. Хэр их удаан хэвтсэнийг ч үл мэднэ. Балт сэрэн цочин босоод хашгичин эмгэн ,, эмгэн байсан шулмас гэж орилход.. Цамба гайхан хараад – Ахаа та зүгээр үү? та чинь яагаад байгаа юм бэ? – Өнөрөө хаана байна .. Өнөрөө хаана байна гэж орилсоноо эргэн тойрноо ажиглан хараад багахан тайвшираад … би ингэхэд яагаад энд байдаг билээ.. – Та хоёр үүрээр гэрийн хойно хэвтэж байсан нил архи үнэртээд тасарчихаж гэж л бодсон

Сүндэр эгч архи уусан архичид гэж уурлаад майханд оруулаад хэвтүүлчихсэн Өнөрөө ахыг харин гэрт нь оруулсан .. харин морьд чинь адуу руугаа давхицан юм шиг байна … Балт маш ихээр айсан бас гайхсандаа.. ээрч мууран гэрийн гадаа гэнэ ээ. үгүй бид хоёр тэндээс ирсэн та нар итгэхгүй байх л даа. Бурхан минь гээд уйлан хайлхад Цамба ёстой мэл гайхаж орхив.. майханд Намуун орж ирэн тагш сархад барин Балт руу өгөн – Энийг уучих дотор чинь тайвширна аа. Балт муухай харан чи наадхаа хаанаас авсан юм . булш ухаж архийг нь авдаг болоо юу? чамайг ирсэнээс хойш … гээд гэнэт дуугаа хураав.. Намуун

Балтыг нэвтлэх шиг цоо ширтэн хараад ёжтой инээмсэглээд болихгүй юу гээд тагштай архийг урд нь тавиад гараад явчихав. Балт ,Намууны саяны харцнаас ухаан алдтал айв.. Цамба инээмсэглэн ингэхэд та хоёрыг хойд бутны ард хэвтэж байгааг дуулгасан хүн Намуун шүү дээ. Харинч авч нааш ирхэд тусласан байхгүй юу гэв. Балт өвгөний хэлсэнийг санан Намуунтай аль болох аргаар харьцахыг чухалчил гэснийг уурандаа мартсан байжээ…

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *