Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 12-р хэсэг

Амьд бус амьдрагсад 12-р хэсэг

0 секунд уншина
0
0
289

Балт , Өнөрөө хоёр Доной хөгшинийхөөс гархад үд өнгөрч байв.Хоёул ямарч байсан маргааш лам өвгөнийд очхоор тохиролцоод гэрийн зүг мордов.

Хоёул хатируулсаар нэг их хол явсангүй гүү барьсан айл харагдахаар нь буухаар шийдээд балга цай , эсвэл нэг тагш юм тогшиж магад гэж санасан юмсанж.

Гэрт орвол нутгийн найз Лувсангийнх байв. Гэрийн эзэн хоёр залууг харан инээмсэглэн .. – За сайн явж байна уу? хаанаас хаа хүрч явна даа… – Сайн сайн,, аавынхаар буучихаад харьж явна.

Алив дээшээ суу … Лувсан хоёр найзыг дайлан хоёр шил юм гаргаад хуваагаад хүртчихэв. Балт морь харахаар гарсан аа.. орой болсоныг санан.. ёстой баларлаа.. одоо муу чөтгөртэй нэгийгээ үздэг хэрэг ээ.. гэсэн юм бодоод гэрт орон Өнөрөөг яаруулан харихаар морины уяа руу алхав.

Лувсан хоёр найзыг далимдуулан эхнэрээсээ авдарнаасаа хоёр шил юм гаргуулаад уучихсан юмсанж. Тэрээр хоёрыг хоноод яв гэсэн ч Балт зориг орсон дээр нь яахаас ч буцахгүй өнөөх айдас нь үгүй болсон тул заавал харина гэж зүтгэжээ..

Өнөрөө ч мөн адил эхнэрээ ганцааранг нь үлдээчихсэндээ санаа нь зовиноно.. Хоёул мориндоо мордон хатируулсаар гадаа сартай саруул орой тул хоёул ёстойл айдасаа мартан чухам л одоо янз бүрийн юм таарвал яргай ташуурныхаа амтыг ханатал мэдрүүлнэ гэж маасайтал инээн ярилцаж явав.. Балт, Өнөрөө хоёр салхинд цохиулсан уу? овоо халсан бололтой дуу аялан морио ширүүлэн довтолгоно.. Өнөрөө согтуурхан … – Луяа бид хоёрт ямар янзын архи өгчихөв өө.. одоо толгойд орж байх чинь.. хэдэн жил дарсан юм аа гаргачихав аа даа… – Мэдэхгүй ээ.. нэг нь гадаад хүн өгсөн гэж сайрхаад байсан ёстой хэн мэдлээ.

Одоо гэр ойртмоор юм даа.. толгой эргээд байх юм …хоёулаа жаахан суух уу? – Шөнөөр хээр сууж юугаа хийхэв дээ. одоо хэд цогиод л гэртээ ороод ирнэ.. Тэглээч гэрт сонин юм болоод байгаа өнөөдөр би нэг эр хүн шиг үзчихье .. Балт зориг чанга дөрөө жийсэндээч тэр үү? өнөөх айдас ор мөргүй арилжээ.. хоёул хатируулсаар нэг гүдэн даваад өнгийвөл.. Өнөрөөгийн морь үргэн Өнөрөөч морьноосоо уначихав. Балт , Өнөрөөгийн цулбуурыг барьж явсан тулдаа морийг нь алдчихсангүй.. Өнөрөө босч хувцасаа гүвэд… хар шөнө гүйж явж байдаг хүүхэд байхаа гэв.. Балт цочин чи чинь юу яриад л байна даа юун хүүхэд байдаг билээ. – Мэдэхгүй ээ… урдуур орж ирээд чи хараагүй юм уу? ингэхэд саяны золиг хаачив.. – За чи хүн ядаж явхад айлгах юмаа олж яриарай.

Алив за тэгж таарна… цаашаа хар даа.. ганц гэр байгааг харж байна уу? Балт , Өнөрөөгийн заасан зүг харвал яг урдхан айл байв. Юун айл байдаг билээ.. хоёулаа даялаад буруу замаар хатирчихсан юм байх даа.. Өнөрөө инээмсэглэн за ямарч байсан айлын бараа харлаа ер нь эндээ хоноод явдаг байгаа.. Аав хэлсэн ш дээ.. сүжиггүй хүнд ёр халдахгүй гэж .. ямарч байсан манай нутгийн хэдийн нэгнийх л байж таараа.. морин дээрээ мордоод айлын зүг шогшуулав. Балт хэдий согтуу ч гэлээ айлын гадаа ирхэд нэг л сонин санагдаад шар үс нь босоод байв..

Өнөрөө харин маасайтал инээн харанхуй шөнө хонь мал нь хотолдоггүй айл юм байхдаа.. хашаа хороогоо бариагүйг бодход шинэ нүүж ирж байгаа айл бололтой.. морио тушаад Балтыг хамт орохыг дохин гэр рүү явав. Балт мориноосоо буун ийш тийш ажиглан харж байгаад.. гэнэт царай нь хувиран нэг л биш гэж санаад гэрт оров. Өнөрөө аль хэдийн хоймор ширээний баруун талд суучихсан шинэ ирж байгаа айл юм гэнэ ээ.. алив чи юу хараад байгаан наашаа суугаач.. сая намайг мориноос унагаадаг нөхөр чинь энэ байна шдээ. дэггүй золигийг хараад байгаарай гэв.. Балт гайхан бүр шоконд орсон мэт Өнөрөө рүү гөлрөнө. Өнөрөө дахин инээмсэглэн чи наашаа суугаачээ юу хийгээд байгаа юм.. Балт ээрч мууран – Чи хэнтэй яриад байгаа юм бэ? энд хэн ч алга байна ш дээ. чи солиорой юу? – Юу гэсэн үг вэ? Эмээ ач хоёр л байна шүү дээ. охин нь хониндоо явсан гэнэ ээ. айлын эрчүүд нь адуундаа мордсон юм гэнэ.

Чи одоо надаар тоглоод байна уу? харахгүй дүр эсгэээд… – Өнөрөө минь харанхуй шөнө хонинд явдаг юм уу? чи юу яриад байгаагаа ойлгож байна уу? Балт юуч хэлэлгүй гэрээс гараад мориныхоо зүг гүйв.. Өнөрөө ч согтуу толгойдоо бодолхийлсэнээ.. хамаг шар үс нь босоод санд мэнд гараад Балтын ардаас гүйв.. Мориндоо мордоод учиргүй давхисаар арагшаа эргэж ч харсангүй.. Өнөрөөгийн архи нь гараад Балт руу чангаар бурхан минь хоёулаа ямар газар ирчхэв дээ.. Үнэхээр айж байна хоёулаа ингээд давхиад л байх уу? Балт давхиж , давхиж морио зөөлрүүлж Өнөрөө рүү хархад өнөөх омголон согтуу хүн биш үхтлээ айсан жаахан хүүхэд шиг нулимстай нүдээ нуусан Өнөрөөг харав.

Балт үнэхээр их айж балмагдсан ч гэлээ ламын хэлсэн үгийг санаж хэлж өгсөн маанийг нь байн байн уншаад… – За Өнөрөө минь хоёулаа их л том юмтай нүүр туллаа даа. Ямарч байсан өвгөн ламын хэлсэн үнэн байж би эргэлзэж л байлаа… тэгэхээр одоо юу ч болсон яаж ч байсан чи тоож харж ярьж болохгүй шүү.. надад яагаад харагдаагүй учрыг нь харин би мэдэхгүй байна.. Чи л энэ шөнө галзуурчихгүй бол болох нь тэр …. – Би ёстой юм бодоогүй.. тэхдээ чамайг гараад явхад саяхан асаалттай байсан лаа нь унтарчихсан .. зуухных нь гал бас … – Мэдэж байна аа. хоёулаа тэр явдалын тухай ярихгүй байя.. гол айх тусам айдас чинь ирнэ..

Одоо хоёулаа дээшээ гарч хаана байгаагаа мэдээд гэр рүүгээл дөхөж үзье.. чи зүгээр биз дээ. Ганц удаа эр хүн шиг байгаач хоёулаа айвал өнөө шөнө галзуурна ойлгосон уу? Өнөрөө юу ч хэлсэнгүй .. Балт өндөрлөг газар руу Өнөрөөг морьтой нь хөтлөн дээшлэв.. Мэдээж Балт магадгүй Өнөрөөгөөс илүүтэй айж байх хэдийч энэ шөнө айж эмээж олзлогдвол галзуу солойтой болно . эсвэл хоёул үхнэ гэдгийг бат мэдэж байв. Тэр өдөр өвгөн лам чихэнд нь шивнэсэн зүйлээс ийм нэгэн өдөр ирнэ харин чи яаж өөрийгөө авч гарахаас шалтгаална гэсэн үг байсан төдийгүй.. Балтад ганцхан юм байн байн захисан нь… айж болохгүй айж байгаагаа мэдэгдэж ч болохгүй гэж захьжээ…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *