Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 11-р хэсэг

Амьд бус амьдрагсад 11-р хэсэг

0 секунд уншина
0
0
243

Балтыг Цамба , Баагий хоёр гэрт оруулан хүйтэн цай өгөн арайхийн тайвшруулав. Сүндэр чимээгүй сууж байсан аа авдарнаасаа судар гаргаж ирээд толгойд нь адис өгөөд арцаар ариулан.

За Балт минь бид нэг л болохгүй газар ирээд буучхаж дээ.. ер нь нүүж нутаг сэлгэсэн нь өлзийтэй болов уу? өчигдөр шөнө би тэр машиныг чинь харсан чамайг галзуурчхана гээд би чамайг сэрээгээгүй юм. Нүд чинь тас аниастай гараад явчихсан хэрэв тэр үед би сэрээсэн бол чи өрөөл татанхай болох байсан юм.

Удалгүй ойлгосон юм уу? улаан галзуу хүн гүйж ирээд босгонд тээглээд орондоо ороод хэвтчихсэн… Балт яриаг таслан чи одоо итгэв үү? Намуун миний хажууд юу хийж байсан юм тэр бас байсан хажууд.. – Намуун миний хажууд орон дээр гарч унтсан чиний хажууд нэг хүн байсан би айсандаа юу ч дугараагүй. Азаар удахгүй гараад явчихсан .

Балт минь эндээс нүүе .. – Юу гэнэ ээ. Намуун тэгэхээр биш байсан хэрэг үү? тэхдээ тэр өвөртөө толгой хүний толгой хийчихсэн явж байгаа тэр чөтгөрийг би буудаад алчихьяа л даа.. Тэрээр уурлан хананд өлгөөтэй буугаа шүүрэн авав.

Цамба , Баагий хоёр ноцолдон бууг нь аваад далд хийв. Сүндэр уурлан – Чи хүн алаад шоронд орох чинь дутаа юу? Намуун галзуу хүн өвчтэй хүн бузар шингэчихсэн юм байгаа биз .. мөрөөрөө явж байгаад төөргөөрөө болог чи харин яасан ч болохгүй шүү.. Балт нилээд суусаар сая нэг тайвширч Өнөрөөг ирэхээр больё гээд хүлээж байв. Уртаа морьдоо бариад ирж байгаа бололтой. – Та нар чинь яаав аа .. өнөөдөр адуундаа явахгүй юм уу?

Баагий инээмсэглэн өнөөдөр адуунд явахгүй ээ… Эмгэнтийн энгэр даваад арилсан наашаа орж иртэл би лав тийш зүглэхгүй. – Нөгөө миний очдог газар уу ? тийшээ давахаар яадаг юм.. – Чи өөрөө шалгахгүй юу? би лав явахгүйдэг.. Уртаад улам сонирхолтой санагдав. Гэрт орж ирвэл Балт бодол болон мэлрэн сууж байв. Навчаа , Жавзаа хоёр болон Сүндэр , Намуун эмэгтэйчүүд саалиндаа гарчээ. Балт , Уртаа руу хэсэг харсан аа … – Чи ингэхэд шөнө хайчсан юм бэ? алга байсан.. – Би юу би хаачхав дээ. гараагүй шүү дээ.. – Ерөөсөө юу ? Чи санахгүй байна уу? ямар нэг машин тэрэг сонссон уу? – Үгүй ээ.. юу ч сонсоогүй та яагаа вэ? – Аан зүгээрээ зүгээр…

Балт гайхах хэдий ч ёстой сүнс хий үзэгдэл чөтгөр юу ч байсан нэг юм болоод байгааг ойлгов…. Өдөр болж үхэр тэрэгтэй жин ирж байгаа харагдав. Балт ,Өнөрөөг ирж байгаад баярлан урдаас нь тосч очив. – За сайн байцгаана уу? аян зам сайн биздээ. Манай хажууд ирээд буучих хэн хэндээ ханьтай амар биз дээ. Намжилмаа намжиртай инээмсэглэн – Та хоёр нийлж дариваад амар юм болно гэж бодов уу? манайх тусдаа бууна аа.. Балт сүүлдээ гуйж , гуйж хажуудаал буулгаад авав. Өнөрөө мал хуй харах хэдэн дүү нартай болсондоо баярлан бушуухан гэрээ босгоод авав.

Олуулаа тул хурдан гэрээ барьчхав.. Балт морины уяан дээрээ очоод өчигдөр болсон бүх зүйлээ ярив. Өнөрөө сонсож байсан аа.. – Хаана тэр вэ? алив очиж харяа.. Балт заан өгөөд хоёул харвал ёстой машины мөр битгий хэл хүний мөр ч харагдсангүй. Өнөрөө санаа алдаад за явна аа. хоёулаа аав дээр очиж асууя арга чарга байжил таараа.. гай болж эвгүйтвэл яачих ч юм билээ. Балт зөвшөөрөн морио эмээллээд Цамбыг дуудан хэрхэвч Уртааг ганцааранг нь ийш тийш явуулж болохгүй шүү гэж сануулаад

Өнөрөөтэй аавынх руу нь хөдлөв. Өнөрөөгийн аавын холгүй ч гэлээ бас зайтай билээ.. Балт , Өнөрөө хоёр хатируулсаар овоо явж байж гэрт ирэв. Өнөрөөгийн аавыг Доной гэдэг бөгөөд залуу байхаасаа ан хийж хээрээр их явсан хүн билээ.. Доной өвгөн хэрэг зоригийг асуугаад Балтыг их л сандарч явааг анзаарав… – Чи чинь аягатай цайгаа барьж чадахгүй чичрээд зүрхэнд чинь юм орчихжээ дээ янз нь … – Ах минь танаас асуух зүйл байна аа. Би ер нь ямар газар очоод буучхав даа. Их л сонин зүйлс ажиглагдах боллоо. – За юу тэр вэ? Балт бүгдийг эхнээс нь ярив. Өвгөн удтал сонсоод гаансаа асаан хэд нэрээд… Өнөрөөг загнангуй чи хүртэл мэдэж байж тийшээ дөхөөд муу золиг …

Балт гайхан юу мэднэ гэж би энэ жил л анх удаа ирж байгаа хүн… Тэр мэдээж чи мэдэхгүй байх нь аргагүй ээ.. Энд хуучин цагт олон лам хуварга буудаж хөнөөсөн юм гэж ярьдаг юм. Дээх нь үед юм даа хэзээ гэдгийг би ч мэдэхгүй. Энд нэг эмгэн нутагладаг байсан юм гэсэн ганц хүү нь хугацаагүй албанд яваад эргэж ирээгүй. Тэгээд эмгэн хүлээсээр нэг л өдөр бурхан болсон юм гэсэн тэр үед хөдөөлүүлсэн ч юм байхгүй хаячихсан юм шиг байна лээ.

Эхэндээ юу ч мэдэгдэдгүй байгаад соц үед хачин , хачин юм их дуулддаг л байлаа. Тухайн үед хаалттай учир янз бүрийн юмыг дараад л өнгөрөөчихдөг байсан. Сүүлд хэдэн жилийн өмнө жигтэй юм болсон юм.. гаднаас отор хийж явсан айлын хүмүүс хоорондоо муудалцаад нэгнээ хөнөөсөн юм . тэр цагаас хойш энд хүн ирж нутаглах нь багасаад нутагласанч холуур нутагладаг болсон .. хамгийн сонин нь тэр айл их адуутай айл байсан гэдэг ч адуу нь хайцан юм бүү мэд алга болчихсон гэж дуулсан шүү. Тэр эмгэн гээд байгаа чинь хүүгээ хүлээсэн эмгэний тийрэн байж болох тэхдээ гэмгүй л гэж өвгөчүүл ярьдаг юм.

Эмгэнтийн энгэрт буусан айлыг байлгадаггүй гэж ярьдаг юм. Танайх тийм хол байхад яагаад эргээд байдаг байна даа. Намууны хувьд бол тэр толгой нь ээжийнх нь араг ясны толгой байгаа юм.. бид ээжийг нь хөдөөлүүлээд хэд хонож байхад л ухаад авчихсан байсан хүүхэд шүү дээ.Хааяа аваачаад хийчхэн хааяа гаргаад ирдэг.Эхэндээ их сэжиглэдэг байсанч заяа төөрөг нь тийм юм байгаа биз дээ зайлуул… Өвгөн би ам дамжсан яриаг л мэднэ. Харин тэр хавиар явах зориг хүрдэггүй юм даа.. уул нь сүжиггүй хүнд харагддаггүй л юм даа. Янз бүрийн юм харагдаад байгаа бол сайны ёр ч биш дээ. Өвгөн ламыг залвал яасан юм…

Балт сандран Өвгөн лам ирэхгүй л болов уу? үхээрийн газрын тийрэн дарж чадахгүй гэсэн … Тэгвэл та хоёр хоёулаа дариу нүү Намууныг харин заяа төөргөөр нь орхи тэрэнд өөр амьдрал бий… Балт гайхан өөр амьдрал гэдэг чинь юу гэсэн үг вэ? – Чи ойлгохгүй байна уу? Намууныг чи сайн ажиглаад хараарай .. тэр өөр амьдралаар явж байгаа хүн цаг нь болоогүй юм байлгүй дээ зайлуул… өнөө дүү чинь хэн билээ. – Уртаа юу? – Тийм Уртаагаа татаж авахгүй бол… Намуунд хань болгож л таарах нь дээ. – Юу гэсэн үг вэ? та надад ойлгогдохоор … – Би мэдэх юмаа л хэллээ. Бушуухан нүү.. Өвгөн ламаас ядаж хаашаа яаж нүүхээ асуугаарай ойлгов уу? Өвгөн их зүйл мэдэх байж яагаад чамд юу ч хэлээгүй юм бол доо. учиртай л байлгүй өвгөнөөс асуу … миний мэдэх юм энэ гэв. Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *