Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 10-р хэсэг

Амьд бус амьдрагсад 10-р хэсэг

0 секунд уншина
0
0
269

Балт , Өнөрөөгийнхөөс давхисаар гэрийн зүг ойртож ирэв. Хониний зүг харвал нэг араг үүрсэн хүн бас хажууд нь нэг хүн явж байгаа харагдав.

Тэрээр ташуур өгөн ойртсоор морь нь бүдрээд уначхав. Мориноосоо ойчин босч ирж тоосоо гүвэд харвал.. араг үүрсэн өнөөх хүн нүд ирэмхийн зуур алга болжээ гайххын эрхэнд мориндоо мордоод давхин очвол Намуун дуу аялан сууж байв.

Чи сая хэнтэй байв. .. – би ганцаараал байгаа биз дээ. Уртаа хоолоо идэх гээд харьсан – Үгүй ээ сая нэг хүн байсан даа.юу гэнэ ээ Уртаа хонь харсан юм уу? Араг үүрчихсэн хүн байсан … тэр хэнийн .. – Би л аргал түүх санаатай араг үүрч гарсан шдээ.

өө тэнд байна шдээ… Балт .. Намууны заасан зүг харвал араг байх хэдий ч өнөөх харсан хүн нь алга … тэрээр уурлангуй.. За чи хонио ойртуулаад хариарай. Би буруу харсан юм байлгүй. гээд давхив. Тэрээр явах замдаа яалт ч үгүй дээ . Би буруу харна гэж байхгүй. Энэ нэг л юм болоод байна гэж баттай итгэв.

Гэртээ ойртож ирээд тайвширан эргэн харвал… Намуунтай үнэхээр нэг хүн цуг байгаа харагдав. Балт гэгээн цагаан өдөр хэдийч цочиж айх хоёр зэрэг давхцан бушууухан уяаны шон дээрээ морио уяад гэрт оров. Сүндээр хөгшөөн дуран аваад аль даа чи ер нь гараад ир дээ. Дуранг Сүндэрээс шүүрэн аваад Намууны зүг дурандвал яах аргагүй Намуунтай нэг хүн байгаа нь илхэн харагдана.

Балт сандран ханиа чи хараа Намуунтай нэг хүн байгааг харж байна уу? – Юун Намуун бэ? хаана байгаан – Тэр хонин дээр хоёр хүн байгаа биз дээ – Үгүй надад юу ч л харагдахгүй байнадаг.. Балт минь хар өглөөгүүр Өнөрөө дээр очоод дахиад хар ус гударчихаа юу? – Юу гэж дээ .. чи хар л даа.. алив гээд харвал нээрээ байсангүй алга болчихсон байв.. Сүндэр уурлан гэртээ орчихов. Балт, Уртаа руу харан чи битгий хонинд яваарай гэж байхад яагаад явчихсан юм.. Баагий , Цамба хоёр хаана байна. золигнуудыг дээ .. – Зүгээрээ би өөрөө явья гэсэн юм аа. – Тэгээд яагаад ирээд хэвтчихээв. – Ахаа Намуун чинь хүн айлгаад байх юм.. энд тэндээс гарч ирээд л чөтгөр аятай.. Би явахгүй шүү хонинд чинь..

Балтын царай хувиран Намуун гэнээ сая хонин дээр надтай таарсан юмдаг. Чи ингэхэд нөгөө эмгэн гээд байдаг тэрийг арай… харсан юм биш биз ..гээд нухацтай харав. Уртаа толгой дохиод эргэж хараад хэвтээд өгөв. Балт байдал бишсэнийг мэдлээч өвгөн лам дээр очих гээд бензенгүй болчихсон бас Өнөрөөгийнх маргааш нүүж ирэх болохоор тэсэхээс өөр зам үлдсэнгүй. Өнөө шөнө ямарч байсан Уртааг гаргаж болохгүй гэсэнийг л бодож суув. Үд болж ажил дуусч бүгд хоолоо идэцгээв. Намуун араг дүүрэн аргалтай ирсэн бөгөөд өвөртөө нэгэн зүйл бондойлгон их л нууж байгаа харагдав. Балт хэрэгт дурлах гэсэн ч галзуу шахуу хүн яаж ч мэднэ гэж бодоод ая тал засч байгаад гэртээ унтуулхаар шийдэв.

Орой болход Баагий, Цамба хоёр морио чөдөрлөж тавиад майханд орж унтахаар хэвтэв. Балт тэр хоёрыг гэрт унт гэж зөндөө хэлсэнч хоёул Уртаатай хамт унтахаас цэрвээд халгаагаагүй юмсанж. Тэр хоёр Уртааг галзуу солойтой амьтан шөнө босч явдаг хүн айлгаад амраадаггүй гэж гомдолсон билээ.. Балт аргагүй Уртаагийн хажуугаар ороод хэвтэв.. Намуун , Уртааг цоо ширтэн хоймын зүүн талаар хэвтэж байв. Жавзаа, Навчаа хоёр орон дээр цуг унтаад өгөв. Балт энэ шөнө л өнгөрчихвөл гэсэн юм бодсоор хэвтэж байх ба Уртаагаас нүдээ ер салгасангүй.. Уртаа айгаад ч нэмэргүй айсанч хэн ч тоохгүйг ойлгосон уу? уртаад амьсгаа аваад унтаад өгөв. Балт аргагүй нүдээ нээж унтахгүйг хичээх ч нойрондоо дийлдэж ээ.. Шөнө дундад нохой боргож эхлэв.

Балт зүүрмэглэн сэрвэл машины гэрэл хаяагаар тусах нь тэр тэрээр босон хаалгаар гарвал өнөөх машин урдхан нь очоод зогсчхов. Балт гайхан яахаараа айлын урд очоод зогсчихдог билээ гэсээр ашгүй төв орох машин бол Уртаагаа явуулчхая гэсэн юм бодоод дөхөж алхав. Алхсаар очвол гэрэлээ гэнэт унтраачхав. Балт хажууд нь шахуу ирээд – За сайн байцгаана уу? манайхыг хардаггүй хүмүүс үү? гэрт буухгүй яагаад урд ирээд зогсчихов. Хаанаас хаа хүрч явна даа. Хэн ч үл дугарана.. Балтын нурууны шар үс босон өөрийн эрхгүй арагшаа алхав. Тэгтэл нэгэн хүн машин дотороос … Уртаа хаана байна гэрт байгаа юу гэх нь тэр … Тэр хүний дуу хэзээч амьд хүнд баймгүй тийм нэг айдас хүргэм дуу байв. Балт санд мэнд гэррүүгээ гүйв. Гэр нь улам холдсоор алга болчихов.

Балт зосон ийш тийш харвал яг хажууд нь нэгэн эмгэн зогсож байх ба “Чи юу хийснээ мэдэж байгаа биз дээ” гэх нь тэр Балт хашгиран цааш гүйсээр нэг юманд тээглэж ойчин ухаан балартав.. Тэрээр сэргэн хашгирсаар сэрэв.. Тэгтэл гэртээ байх ба хажууд нь Намуун сууж байв. Тэрээр уужран зүүд байж хар даржээ. Новш гэж ямар аймар зүүд вэ? Намуунаа чи чинь яахаараа босоод суучихсан байгаа юм. – Чи надад баярлах хэрэгтэй шүү. Чамайг дуудаж авчирлаа. – Чи юу яриад байгаа юм.

Гээд хажуу тийш тэмтэрвэл Уртаа алга байв. Уртаа хаана байна . хэзээ гараад явчхав. Хаана байна гэсээр босох гэвэл Намуун гарнаас нь татан суулгаад … – Хүнтэй уулзаж байгаа чамд хамаагүй асуудал чи дуугүй суу гэв. Балт , Намууныг тийм хүчтэй байгаад гайхах хэдий ч маш их айж байв. Удалгүй Уртаа орж ирээд юу ч дугаралгүй хэвтээд өгөв. Балт ч , Намуунаас айсандаа ч тэр үү ? хэвтээд өгөв. Үүр цайхын алдад машины дуу дуулдав. Балт цочин сэрээд гарвал нүд ирэмхийн зуур алга болчихов.

Балт гайхан эргэх зуур шөнө тэр зүүдэнд үзэгдсэн машин мөн болохыг анзаараад хачин их айв.. Нар гарахыг хүлээн Уртаагийн хажуугаар хэвтэв.. Өглөө болж нар гархад Балтын айдас сая нэг арилж юу ч бодолгүй эхлээд тэр машин зогсож байсан газар ирэв. Тэгтэл тэнд нь хомхио хүний араг ясан толгой байв. Балт нүдэндээ итгэж ядан бурхан минь , бурхан минь гэж хашгирав.. Баагий , Цамба хоёр ч газар тийчлэх ахыгаа хараад яаран гүйж ирээд өөрсдөөч үхтлээ айж балмагдав. Харин Намуун гүйж ирсэн ээ.. ивий дээ энд байж ш дээ. Шөнө битгий алга болоод бай гээд өнөөх толгойг аваад өвөртөө хийчих нь тэр… Цамба , Баагий хоёр Намууны уг үйлдлийг хараад юу ч хэлсэнгүй айж байв. … Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *