
Уртаа босход хоёр цавь нь болоод бөгс нь хорсов.Тэрээр гайхан юу вэ? ийм юм байхаа сонин юмаа гэж бодоод …ёооё ямар новшийн зүүд вэ? зүүд биш ч юм шиг мөн ч юм шиг гээд морио хайн харвал аргамжаагаа мултлаад холоо оччихсон харагдав.
Уртаа гайхан аргамжаагаа нэг тойрч харсан аа. Хүнл тайлахгүй бол энэ тасраагүйл байна даа. Арай нөгөө гэж бодсон оо.. морио барихаар алхав. Алхсаар морин дээрээ ирэн барьж аваад унаад хониныхоо зүг эргэв.
Уртаад нэг юм хачин санагдав морь нь хөлөрсөн байв. Тэрээр тэр өдөр морио барьж авсан эмгэнтын энгэрийг мартжээ. Яг тэр хавиас морио барсанаач мэдсэнгүй. Морио шогшуулан яавж байтал яг халз урдаас нь нохой гараад ирэв.
Уртаа цочих ч морь нь үргэж янз бүр болсонгүй. Уртаа гайхан жов гэж ташуураа далайвч нохой хөдөлсөнгүй сонсохгүй байгаа бололтой. Уртаа гайхсан хэвээр хажуугаар нь өнгөрөөд жалганд орвол араг үүрсэн өнөөх эмгэн зогсож байв.
Уртаа айсандаа морьноосоо унаад хэсэг хэвтээд босход өнөөх эмгэн хажууд нь ирчихсэн хахир дуугаар … – Чи намайг харж байгаа тийм биз.. Уртаа босон мориндоо санд мордоод ухаан мэдрэлгүй давхисаар хонин дээрээ нэг мэдхэд ирэв. Тэрээр байн байн эргэн харж өнөөх эмгэний байсан зүг харсаар ямарч бараагүй байх нь сэтгэлийг нь бага ч болов тайтгаруулав. Тэрээр ямарч байсан хонио ойртуулаад харья хэмээн бодоод гэр рүүгээ хонио туув. Халуун наранд хорсон хонь туух дэндүү удаан байв.
Тэрээр морьноосоо буун туув. Гэр ойртох үед гэнэт хажууд нь өнөөх эмгэн шүдгүй шахам амаа ангалзуулан – “Чи надаас битгий ай” би… Уртаа тэр чигээрээ морио хонио хаяад гэр рүүгээ гүйв. Гүйсээр ядарсандаа алхах үе хажууд нь Намуун хаанаас гараад ирсэн нь мэдэхгүй.. – Чи ямар хурдан гүйдэг юм бэ? ардаас чинь гүйгээд гүйцдэггүй шүү.
Сүндэр чамайг ирж хоолоо ид гэнэ ээ. чи яв би хонио хараад үлдье гээд маш дотноор инээмсэглэв.. Уртаа .. Намууныг ирсэнийг хараагүй бөгөөд хэрэв гэрээс ирсэн бол түүнд ирж байгаа нь харагдах нь гарцаагүй. Уртаа ум хумгүй үргэлжлүүлэн гүйсээр гэртээ ирэв. Гэрт ирхэд үнэхээр хол болж байв. Уртаа уурлан .. – Тэр галзуу юмныхаа оронд Навчаа , Жавзаа хоёрыг явуулчихгүй дээ. Сүндэр гайхсан харцаар хараад… Намуун хаана байна. гэнэт л аргал түүнэ гээд араг үүрээд явсаншдээ. Чам дээр очоо юу? Уртаа үнэхээр балмагдан араг гэнэ ээ. таныг дуудаж байна хоолоо ид гэж надад хэлсэн. Хонин дээр үлдсэн гэв…
Сүндэр гарч хонь руугаа дуран гүйлгэн хараад гэрт орж ирэн – Уртаа минь Намуун харагдахгүй л байна шдээ. хөөрхий харгана бутны ард хэвтчихдэг юм байхдаа. Наршчих вий дээ. Чи ингэхэд яагаад явган ирэв морио яацан юм. – Морь хонин дээр байгаа танд гэж хэлхэд нэг зүйл намайг … үгүй ээ нэг эмгэн гээд бүгдийг Сүндэрт ярив… Сүндэр анхааралтай сонсож суугаад.. Уртаа минь энд ямарч эмгэн байхгүй. Чи хий юм л хараа биз .. гээд уурлах маягтай хэлэв. Уртаад ,Сүндэр тэгж уурлаж харьцадгүй тул гайхан хэлээд нэмэргүйг ойлгоод хонио өөрсдөө хараарай гээд хэвтээд өгөв.
Навчаа ам нээн : – Эгчээ тэр эмгэн гээд байгаа хүн чинь жилийн өмнө бас аавыг … гэхэд… Сүндэр уурлангуй.. за за дэмий солойрцгоогоод согтуу хүн юу ч ярина биз дээ. та нар битгий дэмий донгосч бай гэв. Сүндэрийн элэнц өвөг мундаг номтой лам хүн байсан ба Сүндэр тийм зүйлээс айх нь битгий хэл ярихаас ч цээрэлдэг юмсанж. Энэ үед Балт , Өнөрөөгийнхийг хүрч гадаа нь буугаад гэрт оров. Өнөрөөгийн эхнэр ирсэн байв. Түүнийг Намжилмаа гэдэг бөлгөө… Өнөрөө , Балт руу харангаа .. – Яасан сүрхий довтолгож явах юм. Адуугаа алдчихаа юу? авгайгаа алдчихаа юу? гэсэн үгээр инээхэд.. – Өнөрөө алив гараад ир найз нь бүр яахаа мэдэхгүй байна .. хоёулахнаа уулзах хэрэг байна гээд гарав..
Өнөрөө ч гайхан ардаас нь гараад морины уян дээр очив. Балт : – За найз минь танайх энэ хавиас холдохгүй нутагладаг айл үнэндээ жигтэй юм болох боллоо. Найз нь чамайг гээд л ирлээ. – За хэл юу болоов… Балт зогсохгүй бүгдийг ярив.. Өнөрөө хэсэг сонсож байсан аа. Та хоёрын явдаг өдрийн шөнө хачин юм бас энд болсоон танай дүүг хэн гэдэг билээ. – Уртаа гэдэг – Аан тийн Уртаа… шөнө дундад нэг пургон ирж чагналдсан юмдаг . Уртаа байна уу гэж асуусан би өөрөө балгачихсан шал согтуу байсан болохоор байхгүй гээд явуулсан маргааш нь санаад үхтлээл айлаа..
тэр өдрөө хадмынхыг хүрч авгайдаа мөргөж сөгдөж байж авчираад байж байгаа нь энэ шөнө дундад л пургон дуулдах юм . Би маргааш нүүнэ танайтай ойртож бууя даа. Балт бодлогоширон зогссоноо . Энд чухам юу болсон газар вэ? чи мэдэх үү? Би ямар газар л ирээд буучхав даа. – Аав л сайн мэднэ дээ. хоёулаа манайхыг нүүсний дараа аав дээр очиж асууяа .. Намуун танайд байгаа гэсэн үү? – Тийм манайд.. – Ямар нэгэн аргаар хөөх биш аргалаад явуулах хэрэгтэй дээ. Намууныг юу гэж ярилцдагийг мэдсээр байж чи ч гэж чи… – Харин тиймээ.. Сүндэрийг ажилдаа түүртээд байхаар нь л аваад ирсэн юм. Хөөхөөр Сүндэр халгаахгүй юм.
– Тэр ч тэгнэ л дээ. Уртаа тэгээд явна гэхгүй байна уу? хэрэв үнэхээр чиний ярьсан үнэн бол явна гэмээр юм.. – Мэдэхгүй ээ нэг их явна аймар байна гэсэн юм ярихгүй байгаа… – Тэгвэл байдал нилээн хэцүү болж байгаа юм байна даа. Энэ шөнөдөө ямарч байсан юу ч болсон битгий тоо.. Уртааг харин ганцааранг нь шөнө гаргаж болохгүй шүү .. найз нь Уртаатай аавыг уулзуулах нь зөв байх.. – Чи уул нь их юм мэдэж байгаа юм байна шдээ. – Чимээгүй ээ.. Танайх руу буугаад хэлье … одоо чи юу ч бодохгүй буцаад давхи гэв.. Балт , Өнөрөөгийн хэлсэнээс нэг л юм ойлгов. Тэр өөрт нь яг чухал хэлэх гэсэн юмаа хэлээгүй гэдгийг ойлгов… Хард Билгүүн