Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 8-р хэсэг

Амьд бус амьдрагсад 8-р хэсэг

0 секунд уншина
0
0
209

Өглөө болж Баагий,Цамба хоёр адуундаа явдагаараа явжээ. Уртаа юу ч болоогүй янзтай .Сэрсэнээ цочин босоод – Энэ муу тэнэг хүүхэн яахаараа миний хөнжилд хэвтэж байгаа билээ.

Ахаа Цамба хэвтсэн биздээ хажуугаар – Наад золибон чинь шөнө ирээд зүрх амаар гаргацангүй . Ингэхэд чи шөнө сонин байсан гайгүй юу? – Би юу ? би зүгээрээ .

Ахын дүү төв орох уу? ах нь зам тосьё доо. ядаж бензенгүй болчихсон байдаг – Би түрдээ байж байя даа ах .. Аав ээж хоёр намайг ирж авах юм чинь надад санаа зоволтгүй…

Балт , Уртааг шөнийн тухай юу ч ярихгүй байгаад гайхсан ч түүний зүгээр царайг хараад тайвширсан уу? лам багшийн захиасыг умартаж орхив. Жавзаа охин гэрт орж ирээд : Навчаа өнөөх чинь энэ л байна шдээ. хэзээдээ ийшээ орж ирээд хэвтчихэв ээ. – Юу гэнэ ээ. өө хөөрхий Уртаа ахаа та Намуунтай арай суух юм биш биз дээ. айн хэхэ… Балт , Жавзаад хандан : Юу гэсэн үг вэ? энэ нэг юм шөнө дөлөөр орж ирсэн юм шиг л байна .

та хоёр ирэхийг нь мэдсэн юм уу? – Ахаа Намуунаа манай майханд шөнө орж ирээд хэвтсэншдээ. Тэнэг шиг ганцаараа ярьж байгаад л унтсан хэзээ харин ийшээ орж ирсэнийг мэдэхгүй. Балт элдвийг бодсонч ямарч байсан Намуун л самуурч тэнэгтэж гэж бодоод дотороо тайвширахыг хичээв. Сүндэр , Намууныг өндийлгөн хүйтэн цай амруу нь хийж өгөн

Балтаа чи дахиж битгий Намууныг ад үзээрэй би явчихана шүү. ядарсан амьтан хаагуур явж ирсэн юм байгаан бүр тамиргүй болчихож алив бос орон дээр хэвтүүлье. Намуун амьсгалтай хэрнээ нүд нь нээлттэй өргөхөд нэг хүнд баймгүй их жинтэй байв. Балт , Уртаа , Сүндэр 3 ,Намууныг орон дээр хэвтүүлээд ажилдаа гарцгаав. Адуу ч ирж унага аа барьж дуусаад гэрийн 4 эр хүн гэрт орон данхтай айрагнаасаа ууцгаан байж байхад Намуун гэнэт өндийгөөд суниагаад.. – Саалиндаа гарах цаг болчихсон байна шдээ. Намайг сэрээхгүй яасан юм гээд уурлах шахам хувин аваад гараад явчихав… 4 үүл уг үйлдлийг гайхахын ихээр гайхав. Саяхан л мэдрэлгүй хөлс нь чийхарч байсан хүн юу ч болоогүй юм шиг гараад явчихсан нь нээрээ л сонин санагдав. Балт :

Энэ яг нэг гай болно оо. амилсан чөтгөр гэж Өнөрөө хэлдэг ортой ч байж мэднэ.Хөөгөөд явуулах гэхээр Сүндэр эгч чинь халгаахгүй юм. Баагий инээмсэглэн – Ахаа та хоёр өчигдөр гадаа юу хайгаад байсан юм бэ? – Чи сэрсэн юм уу? тэгээд гараад ирэхгүй яасан юм. – Намуун чинь хаалган дээр алдалж зогсчихоод унт гээд байсаншдээ. Галзуу юм яачих ч юм билээ. Би унтаад өгсөндөг.. – Намуун тэгэхээр гэрт байсан хэрэг үү? – Та нар чинь юу яриад байгаан миний урд суугаад л нэг Уртаа дээр очоод нэг наашаа ирээд л байсан.. Шөнө ахыг хашгирхад гарсан юм байлгүй алга болчихсон.. – Тэгээд дараа нь яасан – Мэдэхгүй ээ би унтчихсан… Чи дэс дараалалаар нь ярь даа. Баагий инээн яасан юм юу болсон юм. Мэдэхгүй байна аа. ямарч байсан миний урд сүйтгэнээд л байсан галзуу юмыг чинь тэгээд өвөртлөх байсан юм уу ? хэхэ…. Уртаа юу ч дугарсангүй . Балт нилээн гайхсан царайтай сууж байсан аа. Цамба аа чи дээр нэг хээр хоносон доо тэгхэд яг юу болсон юм бэ.. Цамбын царай өөрчлөгдөн би ярьмааргүй байна аа. мартах гэж хичээж байхад гээд гараад явав.

Уртаач мөн гараад явчихав. Цамба .. Өнөрөө ямар нэгэн жигтэй юм мэдэж магадгүй гэж бодоод… сайн морио унаад тэднийхийг хүрхээр хөдлөв. Хонь хэдийн нүднээс хол бэлчээд явжээ. Цамба , Баагий хоёр Уртааг хонь руу явуулчихав. Уртаа хэдий ганцаар явахгүй гэсэн ч өнөө хоёр тоосонгүй. Сүндэрч найзыгаа босоод ирсэнд баярлан сүү сааль гээд Уртааг ч анзаарсангүй. Уул нь Балт, Сүндэрт хэлж захиж Уртааг бүү ганцааранг нь ийш тийш явуулаарай гэсэн юмсанж . Уртаа дотроо айх хэдийч тэгж их айх айдас нь яагаад ч юм арилжээ. Өнөө номхон морио унаад дуу аялан шогшуулсаар хонин дээрээ ирээд морио чөдөрлөөд урд нь хол алдсанаа санаад ганзгандаа уясан аргамжаагаа гарган зоогоод уячхав. Тэрээр элдвийг бодон хэвтсээр зүүрмэглэж орхижээ. Удалгүй адуун чимээ нүргэлж хүн исгэрэх нь сонсогдож эхлэв. Уртаа өндийгөөд харвал тас харанхуй шөнө болчихсон байв. Хажуугаар нь адуу дахин морьд хамар тургилана. Уртаа гайхахын ихээр гайхаж мөн айхын ихээр айн дээш босон юу болоод байгааг үл мэднэ. Хоёр морьтой хүн дөхөж ирэн хээр хэвтэж байдаг яацан хүн бэ? хөл муу юм уу? алив сундалчих гэрт дөхүүлж өгье гэхэд Уртаа юу ч болгүй хэлсэнээр нь мордов.

Давхиж давхиж нэгэн айлын гадаа буулгаад за бид зам эртхэн дөхье .. орой боллоо гэв.. Уртаа сандран – Юу шөнө байхад орой гэдэг чинь гэж хэлсэнч давхиад алга болчхов.. Уртаа хэдий айвч гэрэлтэй ганц гэр олдсонд баярлах шиг мөн тэр хоёр хүн хар шөнө адуу тууж яваа нь үнэхээр таашгүй. Гэр рүү дөхвөл нохой урдаас нь ирэв , Уртаа айн арагш юманд тээглэн хэвтсэнч өнөөх нохой харин сүүлээ шарвагануулан Уртаад эрхэлж гарав. Уртааг идчих шахам долоосон нохойг цааш нааш түлхсээр гэрт ороод ёстойл зүрх нь хаагдах шахав. Гэрт өнөөх нохой дагуулж явсан эмгэн гал түлж байх ба цаад орон дээр ч хүмүүс сууж байв. Эмгэн инээмсэглэн чи ирчихсэн үү? гэх нь тэр Уртаа байдгаараа хашгиран хаалгаар гараад ухаан балартаад сэртэл …. нар дээш хөөрөн хонин сүрэгийнхээ голд хэвтэж байх нь тэр… Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *