Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 7-р хэсэг

Амьд бус амьдрагсад 7-р хэсэг

0 секунд уншина
0
0
260

Цамба , Сүндэр хоёр удаж , удаж сая ирэв. Балт , Цамба руу харан яаса олсон уу? – Үгүй ээ хаачдаг байна аа. Адуу давхилаач ингэж хурдан давхиж нүдэнд харагдахгүй алга болохгүй дээ. – За за тэр муу галзуу нэг нүхэнд нуугдчихаал биз.

Өдөржин ажлаа алдчихлаа муу новшоос болж .. Балт уурлангуй шүлсээ хаяхад Сүндэр зандран .. чи ичээч Балтаа эцэг эхгүй өнчин өрөөсөн өвчтэй зовлонтой хүнийг ингэж ад үзхээсээ .. яах аргагүй бид нэг ангид хамт суусан даа. Чи ёстой хүний үнэргүй амьтан байна шдээ.

За за дахиад л эхлэх нь маргааш би гэрт нь хүргэж өгнө. Золиборч яваад энд тэнд чонын хоол болчихвол би л хэрэгт орно .. – Тэгж ярихгүй шүү. тэр муу навсгар бор гэрт энэ хүнд хоол олддогч юм уу? бүү мэд… энэ чинь өвчтэй хүн ядарсан амьтан ад үзээд би эсвэл яваад өгье л дө.

Сүндэр үнэхээр халгаасангүй .. Тэрээр багаасаа хамт тоглож өссөн ганц найзыгаа хэнээс ч өмөөрөх ба бас халамжлан тэтгэдэг ганц хүн нь юмсанж. Балт ч цөхрөнгөө баран Сүндэр нэг явахаараа аав, ээжийнхээсээ ирэхгүй маш уддаг тул энэ удаа буулт хийхээс өөр арга үлдсэнгүй.

Тэгвэл Уртаагаа л төв оруулдаг байх даа. Уул нь энэ хоёрыг цуг байлгаж хэрхэвч болохгүй гэсэн юмсан яадаг юм билээ. Төв орох бинзенч үгүй боллоо. Замын машин ирээсэй гэж л залибархаас даа.. гэсэн юм бодоод ажилдаа шуурхайлан оров. Баагий , Цамба хоёр Уртаагаас юу болоод байгааг хэдий асуувч тэрээр ам нээсэнгүй . Яагаад гэвэл тэр хоёр хэлэхээр итгэдэггүй бас шоолдог болохоор тэр юм. Орой болход Намууны бараа ер харагдсангүй. Сүндэр хэдий санаа нь зововч мотоциклны бинзен дууссан тул яах ч аргагүй хүлээхээс өөр замгүй болов.Намуун хааяа ингэж алга болчихдог хэлж ярьж хойноос нь нэхэл болох хүн үгүй учир тэрээр дураараа хаа сайгүй өөртэйгөө яриад инээгээд явах үе бий билээ.

Балт орныхоо урд газар ор засан Уртааг хэвтүүлээд цаана нь Баагийг хэвтүүлэв. Уртаа руу харан … За миний дүү санаж байгаа биз. Уртаа , Балтын юу ярьж байгааг ойлгон толгой дохиод хэвтээд өгөв. Энэ удаа Жавзаа, Навчаа хоёр майханд орж унтжээ. Уртаа унтахгүй байхаар шийдсэн хэдий нойрондоо дийлдэн нам унтаад өгөв. Шөнө дунд болжээ. Уртаагийн хөлнөөс нэг хүн татах шиг болов. Уртаа зүүрмэглэн нүдээ нээснээ лам өвгөний захиасыг санан нүдээ тас аньчихав гэсэн ч өнөөх хүн татсаар Уртаа тэсэн чичирсээр Цамба гэнэт өндийгөөд.. – Чи ямар тээртэй унтдаг юм бэ? дээш доош хөдлөөд яагаад байгаан хүүе Уртаа хүүш… – Уртаа , Цамба сэрлээ ашгүй гэж дотроо баярлан нүдээ нээвэл… өнөөх эмгэн урдаас нь халз харан “чи майхандаа унтахгүй яасан юм бэ” гэхэд Уртаа чангаар хашгирав. Яг энэ үед л Цамба сая цочин сэрж цочих чинь галзуу юм уу? яагаад байгаа новш вэ? гээд лаагаа асаав.

Балт өндийгөөд яасан юу болов. энд сая нөгөө эмгэн чинь байсан яг мөн, яг мөн сая алга болчихлоо гэв. Тэхдээ энэ удаа Уртаа балайрч , солиорч элдэв янз болсонгүй. Ээрч мууран хэлээд гөлрөөд суучив. Балт гайхан миний дүү зүгээр үү ? юу хараад байгаа юм. – Юу ч биш ээ гээд хэвтээд өгөв… Балт юмыг яаж мэдхэв гээд Уртаагаас нүдээ салгахгүй харж байв.Сүндэр саяны чимээнээр сэрсэн хүүгээ унтуулаад .. Цамба минь наад лаагаа унтраа урсчихлаа. Энэ нэг юм хашгираад хүүхэд сэрээчих юм… үглэсээр унтаад өгөв. Балт хэдий Уртааг харавч зүүрмэглэж орхижээ. Тэгтэл Балтын чихэнд халуун ч юм шиг хүйтэнч юм шиг хүний уруул наалдах шахам дөхөөд.. “ Чи бол алуурчин би чамайг хэзээ авахаар ирэхийг чи мэдэх үү”” гэв.. Балт хэдий унтаж байгаач өөрийн эрхгүй хахир тэр үгнээс цочисхийн өндийхөд хэнч байсангүй.

Тэрээр алгаараа нүүрээ даран үрээд босон үүд рүү дөхөн савтай хүйтэн уснаас шанагадаж уугаад эргэвэл урд нь үс нь сэгсийсэн хүн зогсож байх нь тэр .. Балч ээ бурхан минь чи хэн бэ? зайл майхаас гэж хашгирахад.. тачиганатал инээн “ чи намайг байнга л ингэж хэлдэг биз дээ” гээд хажуугаар нь зөрөөд явхад Намуун байв. Балт орныхоо хөлд суугаад Намуун байсанд бага ч болов тайвшран … муу новш чинь хэзээ ирчихсэн юм бол… ёооё бурхан минь ямар их айваа… сая тэхдээ би сэрхэд Намуун байгаагүй…сэрээд Уртаа руу хархад Цамбатай хэвтэж байсан даа… Галзуу хүүхэн орон дор арай.. гэсэн юм бодож суухад… Сүндэр сэрчихсэн .. – Чи одоо өвчтэй хүн шиг зайл гээд хэнийг хөөгөөд байгаан … – Намуун л байхгүй юу муу новш чинь хүн цолтой харвуулчихсангүй. – Юун Намуун хэнч байгаагүйшдээ. Чи бүр цагаан солио тусжээ. Намайг зайл гээд байгаа юм уу хаашаа юм . Би чамайг өндийхөд л сэрдэг чи мэднэ биз дээ. Одоо унт, унт үүр цайлаа гэх нь тэр… Балтын царай хувхай цайн Цамбыг дуудан сэрээгээд ахын дүү .. алив босоод ир хоёулаа нэг гачр юм хараадхаяа сая энд Намуун явж байсан аливээ..

Цамба нүдээ нухлан босоод Балттай хамт гарав. Хоёул махан шагайн харвал Навчаа, Жавзаа хоёр унтаж байв. Хот хашаа болон бүх газраар хайгаад Намууны барааг харсангүй.. Цамба нойрмоглон ах минь ээ юу болоод байгаан Намуун байхгүй байна шүү дээ. ер нь Уртаа та хоёр тарвага агнах гэж явж ирсэнээсээ хойш сонин болцгоогоод байгаа шүү. – Юу ч бишээ. Өглөө чамтай ярилцаяа .. муу новш яг л мөн шиг байсан даа. Хаана нуугдчихав. Сүндэр худлаа надаас өмөөрөхдөө сая худал хэлж гэж бодоод… эргээд гэртээ оров. Харин Уртаагийн хажуугаар нэг хүн хэвтэж байхыг хараад золтой зүрх нь зогсцонгүй..

Цамба харин шууд очин хөнжилийг нь сөххөд Намуун хэвтэж байх нь тэр.. Цамба , Балт руу харан .. энд ороод ирсэн л байна шдээ. Бид хоёрыг гадаа гархад ороод ирж л дээ. хүүе Намуунаа бос би наана чинь унтаж байгаа юм. Хүүе гээд гараас нь угзран сэрээх гээд хөдөлсөнгүй. Балт маш их уурласан бололтой. Намууныг өшиглөхөд ч сэрсэнгүй. Сүндэр орноосоо яаран босоод .. Балтаа чи чинь яаж байна аа. Та хоёр хүн алчихлаашдээ гэхэд Балт айн Намууны зүрхний цохилтыг чихээ наан сонсоод сая нэг санаа амран… хүйтэн хөлсөө арчив.

Хард Билгүүн Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *