Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 6-р хэсэг

Амьд бус амьдрагсад 6-р хэсэг

0 секунд уншина
0
0
254

Уртаа нүдээ нээн харвал сэгсийсэн цагаан үстэй эмгэн хажууд нь сууж байв. “Ээжээ “ хэмээн орилход Балт сэрэн чи чинь яаж байна аа. Хүүе Уртаа гэсээр босоод ирэв.

Эмгэн шоолсон маягтай инээгээд алга болов. Уртаа үнэхээр энэ удаа айн дагжин чичирсээр Намуун хүйтэн ус аяганд хийгээд Уртаа руу өгөн – Чи битгий ай би ойлгож байна .. тэхдээ тэр чамаар нэг юм хийлгэх гээд байх шиг байна. алив тайвшир Балт уурлан чи юугаа донгосоод байгаан тэр гэж хэн юм. – Таньд хамаагүй ээ.

Балтаа чи хэдэн жилийн өмнө хийсэн нүгэлээ төлөх төлөөстэй шүү гээд.. Намуун учиргүй инээв.. Балт царай нь хувьс хийн .. чи юугаа яриад байгаан муу галзуу эм чи манайхаас маргааш зайлаарай гэж хашгирах шахам хэлэв..

Сүндэр босч ирээд уурлан .. та нар чинь хар шөнөөр яагаад байгаа улс вэ? унтаж амар .. Намуунаа миний найз нааш ир .. гэх нь Балтаас өмгөөлж буйн хэрэг юм. Уртаа чичирсээр аягатай усыг уугаад тайвширах гээд чадахгүй шоконд оржээ.

Тэрээр үг ч хэлж чадахгүй байв. Балт үүр цайтал Уртааг сахин суув. Яагаад гэвэл Балт нарийн учрыг сайн мэдэхгүй ч Уртаад юу тохиолдсоныг гадарлаж байгаа билээ. Өглөө болж Балт мотоциклоо асаан Уртааг ардаа сундлаад .. – Миний дүү одоо чамд юу ч харагдсан бай.. нүдээ аниад ахаасаа зуурдаг юм шүү. Хоёулаа өвгөн ламынд очиж чамайг зүгээр болгоно оо.

Цай хоолооч идэлгүй яаран хөдлөв. Гэрээс хөдлөх цагаас Уртааг нэг хүч ардаас нь чангаагаад байгааг уртаа мэдэрч байлаа тэрээр хол бүр хол явсаны эцэст тэлгэлгүй эргэн харвал өнөөх эмгэн яг ард нь гүйж байгаа харагдав. Уртаа үг хэлж чадахгүй Балтын араас чанга тэврэв. Балт ч юу болж байгааг гадарлан хаазаа тултал нь базаад давхиж гарав. Өвгөн ламынх дөхөхтэй сая нэг санаа амарсанч хурдаа хассангүй.

Бор гэрийн гадаа улаан галзуу тормозоо даран зогсоод .. Уртааг сугадан гэрт орвол өвгөн мэдэж байсан юм шиг арц уугиулан сууж байх ба тэрээр Балт руу харан – За та хоёр ирэв үү? хаашаа янзын юм дагуулаад ирэв дээ та хоёр наад хүүгээ наашаа ойртуулаад суулгачих чи гарч бай үүд онгойх гэвэл сайн дараарай наашаа оруулвал энэ хүү галзуурч би ч хадан гэртээ очно. Өвгөн шуруухан хэлээд ном уншиж эхлэв. Балт гадаа гарч хаалгыг гаднаас нь түгжээд давхан өөрөө дараад зогсчихов. Ном уншиж дундаа орж байгаа бололтой . хаалга татах гэж оролдож байгаа мэт Балт руу татан хаалгыг эвдэх нь холгүй тачигнуулав.

Балт чухам юу оруулахгүй хамгаалж буйгаа харахгүйн дээр нэг зүйлтэй тэмцэж буйгаа л ойлгоно. Тэрээр Өвгөн ламынд нэг бус удаа ирж байсан тул тэр үл мэдэх хүчнээс айсангүй. Өвгөний хоолой өндөрсөн хаалгаар орох гэх хүч улам догширч Балт хамаг хүчээрээ хаалга дарсаар хэсэг хугацааны дараа нам жим болов. Өвгөн гэр дотороос – За одоо ороод ир явчихлаа.. Балт сандран яаран орж ирээд .. багш минь би… – За мэдэж байна. Энэ удаа аргаллаа дараа бол миний хүч хүрэхгүй шүү. үхээрийн газрын албингуудтай барагийн номтой лам тэмцдэггүй юм. Энэ хүүхэд чинь тэдний ертөнцөд орж амьдраад удсан байна. хил хязгаар давж очдог яасан хүн гэхээрээ би хүртэл гайхаж байна.

Багш минь одоо яах вэ? юуны учир .. – Дахиж янз бүр юм болвол төв гандан руу очоорой. Би чамд илүү юм хэлж чадахгүй ээ. миний мэдлээс хэтэрсэн хэрэг байна. … Өвгөн номоо уншин буруу хараад суучхав. Хажууд нь хэвтэх Уртаа сая нэг ухаан орж уртаар амьсгал аван ханайлгасаар би хаана байна вэ? Балт ахаа та энд юу хийж байгаан … Өвгөн лам Уртаа руу харан …чи мэдэхгүй байна уу? гэж зандархад Уртаа цочин босоод гэрээс гарчхав. Балт ардаас нь даган гарвал Уртаа ямар аймар өвгөн бэ? ахаа эндээс явьяа. – Чамайг аварсан багшид мөргөөд адис ав .. Уртаа төдийлөн лам сүсэг бишрэлийн талаар мэдлэггүй мэдэх ч үгүй билээ. Тэрээр эргэж орон лам багш минь өршөөгөөрэй..

Өвгөн Уртааг өмнөө суулган… – За чи хээрээр ганцаар яасанч явж болохгүй шүү. хүүрийн газар руу дахиж хил нэвтрэв дээ.хэрэв дахиж юм харвал ойртож очиж огтхонч болохгүй. Шөнө дөлөөр хэд хоногтоо жаахан эргэж магадгүй айж бас нүдээ нээж харж болохгүй шүү. за одоо явцгаа.. Уртаа гэрээс гарав. Харин Балт хэсэг удаж байгаад гарч ирэв. Уртаа минь чи ер нь явсан нь дээр байхаа ах нь хэд хоногоос чамайг хүргэж өгье. Төв рүү .. Уртаа юу ч дугарсангүй . Хоёул гэртээ ирэв. Сүндэр санаан зосон янзтай угтан ирээд. – Балт аа Намуун алга болчихлоо хайгаад ер харагдсангүй бараа нь ч алга.. – Юу гэнэ ээ. хэзээ тэр вэ?

Та хоёрыг явсаны дараа л энүүхэн энд гүйж явсан гэртээ орчхоод харсан чинь алга Алив миний дүү орж бай би хайгаад ирье гээд эмгэнтийн энгэр рүү шууд зүглэв. Гэгээн цагаан өдөр тул Балт төдийлөн айсангүй . Яагаад тийшээ явсан гэхээр Намуун хааяа тэнд байж байдаг төдийгүй ганцаараа ярин сууж байхыг олон хүн мэддэг болохоор түүнийг галзуу солиотой гэж нэр өгсөн юмсанж. Балт ойртон ирвэл Намуунаа модны сүүдэрт сууж байгаа харагдав. Балт давхин очоод

Чи чинь энд яах гэж ирдэг байна аа. дахиад өвчин чинь хөдөлчихсөн үү. алив суу .. Намуун инээмсэглэн ард нь үг дуугүй суув. Түүнийг яагаад галзуу солиотой юм шиг болсон шалтгааныг дараа өгүүлнэ Балт давхисаар гэрийн бараа харагдан ойртоод ирэв. Намуун ,Балтын чихэнд лам юу гэж байна. намайг асууж байна уу? гэх нь тэр Балт мотоциклоо тормозлон зогсоод царай нь цайн Намуун руу эргэн хараад – Чи бид хоёрыг лам багш дээр очсоныг яаж мэдсэн юм . – Би бүгдийг мэднэ.

Надад хэлдэг юм. Чи надаас үхтлээ айж байна тэ.. тэрийг чинь ч мэдчихлээ. Балт уурлан зайл чи яв чи дахиж манайхаар битгий үзэгдээрэй. Муу галзуу эм гэж үглэсээр буулгаад гэр рүүгээ давхив. Гэртээ ирвэл Сүндэр : – Яасан олсон уу? – Олсоон муу галзуу өвчин нь хөдөлчихөж тэнэж байгаад ирнэ биз .. – Яаж тэгж болдог юм бэ? хаана байгаан би явья . – Ойрхоон энүүхэн энэ доор – Цамбаа миний дүү гараад ирээ хоёулаа Намууныгаа авч ирье Балт гэртээ орвон Уртааг унтаж буйг хараад тайвширан .. айрагнаасаа аяганд хийн хэд сайн балгаад … орон дээрээ суугаад. Намуун яахаараа лам багш өөрийг нь асуусаныг мэддэг билээ. Арай энэ галзуу чинь .. арайч дээ… үгүй байлгүй дээ . Ямарч байсан маргааш энэ муу галзууг гэрт нь аваачиж өгдөгөөрөө өгье .. гэж бодов.. Хард Билгүүн Үргэлжлэл Бий

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *