Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 5-р хэсэг

Амьд бус амьдрагсад 5-р хэсэг

0 секунд уншина
0
0
307

Өглөө болж Уртаа сэрэн майхангаасаа гарав. Яг хаалганы хажууд Намуун зогсож байв тэрээр Уртаа руу инээмсэглэн тэнэг гэж хэлчихээд үнээний зэл рүү гүйгээд явчихав.

Түүнийг Сүндэртэй нас чацуу гэх нь бий ч тэрээр яг ч Жавзаа , Навчаа хоёрын үе мэт харагддаг . хамгийн сонин нь тэр хэзээч уйлдаггүй бас уурладаггүй.

Цамба хэдий шогловч зөвхөн инээмсэглэхээр өөр үйлдэл гаргадаггүй билээ. Уртаа , Намууны ардаас чи өөрөө тэнэг хачин амьтан шүү. Аав , ээж нь ямар улс байдаг байна аа.

Ийм тэнэг хүүхэдтэй ядарсанч айл болдоо гэх зэргээр амандаа бувтнав. Навчаа уг яриаг сонссон бололтой . Уртаа ахаа – Намуунаа аав , ээжгүйшдээ нас барчихсан юм.

Тэгээд энэ хаана амьдардаг хэнийд байдаг охин бэ? – Хойшоогоо Банзрагч гээд хөгшинийд байдаг юм. Төрөл садан юм л гэнэ лээ. Тэхдээ Намуунаа хааяа зүв зүгээр ухаан саруул хүн болчихдог . хааяа л жаахан хүүхэд шиг зан гаргаад тэнэгтээд байдаг болохоос … – Та нараас эгч хүн юм биш үү?

Чи гээд байх юм. – Сурчихсан юм аа Навчаа саалийн хувингаа бариад ажилдаа оров. Уртаач майхангаа цахилгаандаад адуу ирэхийг хүлээв. Адуу ч ирж унагануудаа бариад гэрт орцгоон цайгаа ууцгаав. Балт энэ өдөр Цамбыг хонинд явуулав. Харин Уртаад юу ч хэлсэнгүй. Баагий гэрээс гаран Уртааг дуудан хоёулаа усанд явья гээд үхэр тэрэг хөллөөд явцгаав. Баагий замдаа явах зуураав

Ингэхэд чи шөнө Намуунтай хэвтэж байсан уу? – Юу би юу даа. Юу гэж дээ. муу тэнэг амьтан шөнө хүн айлгаад золтойл галзуурчаагүй. – За хөгшин нь хэнд ч хэлэхгүй дээ. Шөнө дөл нэг хархад чиний цаана нэг эмэгтэй хүн хэвтэж байх шиг л болсон доо . эр хүн гэж бас яах вэ? Хэмээгээд учиргүй инээв. Уртаа бүр гайхан юу яриад байгаан би юу гэж л энэ тэнэг юм шиг хүүхэнтэй чинь чи буруу хараа биз. – За за тийм болог дээ .

юун сүртэйн би хэлэхгүй гэм… Уртаа уурлангуй Баагий түүнээр тоглож байна гэж бодоод дахиж юм дугарсангүй. Хоёул голоос усаа аваад эргэж хөдлөв. Баагий , Уртааг аргадан – За миний найз битгий уурла даа би буруу харсан юм байгаа биз гээд жуумалзав. – Тиймээ чи буруу харсан байна. .. – Нээрээ чи тэр хол үхсэнээ хийж явсан юм. Өчигдөр чамайг хайж зөндөө давхисан .. – Мэдэхгүй ээ унтаж орхисон байна лээ. Ядаж морь хонио дагаад явчихсан хар халуун ангаж үхтлээ алхаад … харин уулын хяраар нэг эмгэн аргал түүж явахтай таарсан … Баагий тэргээ зогсоогоод юу гэнэ ээ.

Ямар эмгэн – Мэдэхгүй навсайсан л юм байсандаг бас нохой дагуулчихсан явна лээ. Гэрээр нь орж ус ууя гэсэн харамлаад л байна лээ – Юун ус вэ? гэр ээ… энд манайхаас өөр үгүй ээ тийшээ бүүр айл битгий хэл малч байдаггүй газар ш дээ.. – Мэдэхгүй ээ мэдэхгүй бадарчин мадарчин ч билүү тэр нь л юм байгаа биз .. Шөнө хүртэл манай гаднаас явах шиг болсон Баагийгийн царай хувхай цайн … Юу хуцаад байгаа юм бэ? Намуунаатай адилхан галзуурчихаа юу? Галзуу хүмүүс хий юм хараад байдаг юм гэсэн шүү. Чи ер нь наад мэдрэлээ үзүүл ойлгосон уу? гээд үнэхээр уурлан дахиж Уртааг сонсохыг ч хүссэнгүй .

Уртаа ч Баагийтай дахиж дугарсангүй. Өдөр болж гүү саалиндаа гарцгаав. Намуунаа , Уртаа руу харан – Уучлаарай намайг би хааяа тэгээд байдаг юм аа. – Юу уучлаарай гэж тэнэг юм чинь … – Ямарч байсан уучлаарай гэж хэлээд яваад өгөв. Уртаа дотороо ямар өвчтэй хог вэ? эрүүл хүн шиг жүжиглэж байх шив. Орж гардаг хаашаа янзын амьтан бэ дээ. гээд ардаас нь алхвал нөгөө дэгдэж гүйгээд байдаг охин харинч намбалаг алхаж байв. Саамны цаг дуусч унагаа тавин адуугаа залчихаад Баагий ирэн Уртаа чи Цамбыг тос доо ер харагдахгүй юм. Өчигдөр хонь эргүүлсэн газар руугаа яв. Би үхэрээ бөөгнүүллээ. За аливээ мордоод яв үхсэнээ ангайгаад байгаан гэж хэлээд давхиад явчихав.

Уртаа мориндоо мордоод шогшуулан өнөөх газар руу зүглэв. Үд хэвийжээ . Хэсэг яваад хониныхоо байгаа газрыг хараад шогшуулав. Очвол Цамба явган хонио тууж байх ба их л ууртайгаар та нар чинь ирдэггүй улс уу? муу адсага чинь булигаад шидчихээд яваад өглөө алив наад морио би муу адсагыг барьж авахгүй бол эмээл хазаараа алдчихана.

Чи явган явах дуртай хүн гэррүүгээ хонио туу …бушуулаа бушуул … Уртаа юу ч хэлсэнгүй морио өгөөд Цамба ч улаан галзуу давхин алга болов. Уртаа инээмсэглэн намайг морь унаж чаддаггүй гэж их дооголдог өөрөө унаж чаддаггүй ойчдог л юм байна шдээ. Тэрээр элдвийг бодон яг энэ үед аав , ээжийгээ юу хийж байгаа бол гэж боддог билээ. Сатааран бодон хонио туун алхах зуур хажууд нь нэг хүн байх шиг Уртаа хажуу тийш харвал өчигдөр таарсан өнөөх эмгэн мөн байв. Уртаа цочин – Ингэж цочих гэж та чинь хаанаас гараад ирэв ээ. сая хаана байсан юм бэ ? Эмгэн дугарсангүй … зайдуу алхсаар тэхдээ хонины араас Уртаа гайхан та чинь ямар сонин хүн бэ? гэр оронгүй хүн юм уу? чоно нохойны хоол болвол яана… Эмгэн өнөөх хахир дуугаар .. Чи намайг харж байна уу? гэж асуув. Уртаа инээн та чин яачихсан хүн бэ? би хэлээ биз дээ . харж байна .. харж байна. хэд хэлүүлэх гэсэн юм бэ? Удалгүй мотоцилк дугаран Балт ирж байгаа харагдав.

Уртаа … Балтын зүг хараад .. Өө ашгүй ах маань ирж байна. Та харж байна уу өөрөө гээд эмгэн рүү харвал байсангүй . Уртаа гайхах айх зэрэгцэн царай нь цайгаад ирэв. Балт ирж хажууд нь зогсохыгч анзаарсангүй . – Хүүе Уртаа … хүүш чи чинь хувхай цайчихаад яагаад байгаан яасан гээд хацар дээр нь алгадав. Уртаа нэг амьсгаагаар ахаа эмгэн байна. Эмгэн сая нэг эмгэн энд байсан .. Эмгэн байсан … миний хажууд гээд ээрч мууран хэлэв. Балт уурлангуй. Юу яриад байгаа юм бэ наршчихаа юу чи чинь хэнч л байхгүй байгаа биз дээ. Үгүй ээ би харсан ахаа би худлаа яриагүй.

Нээрээ би үнэн хэлж байна. Балт сөя нэг байдал бишдсэнийг ойлгов бололтой. Уртааг тайвшруулаад гэрийн зүг хамт явав. Тэрээр гэрт очоод саяны харсан зүйлээ битгий яриарай . Өглөө ах нь нэг юм бодно оо гэв. Уртаа гэртээ ирээд юу ч дугарсангүй . шөнө болход Уртаа гэртээ унтав. Харин Баагий , Цамба хоёр майханд хонохоор болов. Уртаа сая нэг тайвширч нойр нь хүрэхийн эрхэнд унтаад өгчээ . Шөнө дөл боллоо. Уртаагийн чихэн дээр “ Манайхандаа хонохгүй яасан юм бэ” гэх нь тод сонсогдов. Уртаа галзуу хүн шиг хашгирсаар даанч түүнийг сонсож байгаа хүн байхгүй байв. Үргэлжлэл бий Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *