Home Өгүүллэг Амьд бус амьдрагсад 4-р хэсэг

Амьд бус амьдрагсад 4-р хэсэг

0 second read
0
0
587

Балт гэртээ орон данхтай айрагнаас айргийн том шаазандаа хийгээд залгилаад хоймор бурханыхаа хүрдийг эргүүлэн залибараад гарав. Унагаа барьж дуусаад гэрийн эрчүүд гэрт орцгоов.

Цамба мотоциклны ганзаганд байх хулгар шарыг барьж үзээд гэрт орон – За та чинь байтлаа хөхүүл юм агнадаг болоо юу ? – Юу гэнээ. Өнөрөө бид хоёр арай ч хөхүүл хулгар буудаагүй дээ ямар завхарсан юм бэ?

Та хар л даа гараад… Балт гарч үзвэл хоёр тарвага агнасаны нэг нь хөхүүл байж таарав. Тэрээр дотороо яах аргагүй дөрвөн сайхан бурхи агнасан юм даа.

Согтуу золиг нүгэл хийж л дээ. ээ бурхан өршөө гээд хөхүүл тарвагаа холхон шидчихэв. Гэртээ орон Цамба руу харан – За чи наад сайхан Бурхиа сайхан өвчөөд боогоодох Уртаа миний дүү өнөөдөр хонио харна шүү. Уртаа толгой дохин цай хоолоо сайн идэж аваад өнөөх номхон морио унаад хониндоо явав.

Уртаа бодлогоширон ах яагаад өчигдөрийн тухай юу ч ярьсангүй вэ? Сүндэр эгч их ууртай байсан тэр гэр манайх байсан юм бол ах хармаар юм. Тэгтэл надад юу ч хэлэхгүй чимээгүй байх юм. Гэсэн бодол эргэлдүүлээд хонин дээрээ ирээд гэрээсээ нилээн хол хээр очоод хэвтчихэв. Нэг мэдэхнээ зүүрмэглэжээ.

Түүний зүүдэнд өнөөх пургон орж ирэн хажууд нь зогсоод цонхоор нэг үл таних хүн – Чи ямар өөдгүй хүн бэ? буруу газар зааж өгөөд биднийг унагаачихлаашдээ. Чи алив яваад ир гэж хашгирав. Уртаа цочин сэрвэл хэнч байсангүй харин чөдөрлөөд тавьсан морь нь тээр дээр уулын энгэрт оччихсон харагдав. Хонь нь бас тийш явжээ. Уртаа санаа алдан новш гэж ямар хогийн зүүд вэ? өчигдөр бүр унтаагүй нөгөө нойрны саажилт гэдэг нь болж таарлаа гэсээр морио барихаар алхав. Хөлсөө гартал хар халуунд алхсаар морио барь авч унаад уулын энгэр өгсөн хонио эргээв.

Тэгтэл уулын хяраар нэгэн араг үүрсэн хүн үзэгдэв гэрээсээ бас ч үгүй хол яваа тул ам нь цангасан тул энд хүн явахыг бодход айл байжил таараа аяга хүйтэн хар цай балгачих юмсан гэсэн шүү юм бодоод тэр хүний зүг дөхөв. Явсаар өнөө хүн дээр ойртон очвол сэмэрхий халтар дээлтэй үрчийсэн бор эмгэн зогсож байв.Тэхдээ тэр эмгэнийг нэгэн нохой бас дагасан яваач Уртаа руу ер хуцсангүй. Уртаа энэ хавийн ядуу ард юм болов уу? гэсэн юм бодоод – Сайн байна уу ? эмээ та энэ уулын хяраар юу хийж яваа хүн бэ? танайх хаана байдаг айл вэ? дүү нь сая морио хайж наашаа овоо алхчихсан чинь ам минь цангаад болдоггүй …

Хөгшин дуугүй зогсох хэдийч Уртаа руу ер харсангүй . Тэрээр газар ширтэн зогссон оо. Манайд цай байхгүй … байхгүй … гэв. Уртаа инээмсэглэн ус ч байсан болно л доо. харина гэхээр дэндүү хол явчхажээ. – Ус ч байхгүй … байхгүй .. – Танайхаар буугаад жаахан сэрүүцээд явж болохгүй юу эмээ. .. – Манайд чи очоод хэрэггүй ээ … гээд Өнөөх эмгэн эргэж хараад алхангаа чи намайг үнэхээр харж байгаа хэрэг үү ? гэж асуув… Уртаа гайхан та чинь юу ярина вэ? бүхэл бүтэн хүн харахгүй хэн байхав дээ.

Эмгэн яах ийхийн зуургүй цааш алхав. Уртаа ардаас нь явах гэсэнч өнөөх эмгэн өөртөө байлгүй хурдан алга болоод өгөв. Тэрээр гайхахын ихээр гайхаж гүйчихдэг чавганц байна даа хар ус харамлаад монгол хүн байж арай ч дээ усгүй айл гэж хаа байдаг юм гэсэн юм бодоод эргэн явав. Тэхдээл тэр эмгэн ер сонин санагдав. Эмгэн дээр очход хэдий номхон морь байлаач үргэхээр , мөн түүнийг дагаж яваа нохой ер хуцаагүй.. бас царайгаа олигтой сайн харуулаагүй. Түүний ярих нь дууний хөвч нь тасарцан хүн адил ямар эгшиггүй хахир байсан .. хамгийн анхаарал татсан зүйл нь араг үүрч савар атгасан хэрнээ ганц ч аргал түүгээгүй.

Эргэж хараад алххад хөлийн чимээ сонсогдоогүй гээд хачирхалтай зүйл анзаарагджээ. Уртаа төв хотын тэр тусмаа гадаадаас ирсэн хүү тул энэ бүхэнд гайхсан ч ерь юм бодсонгүй. Тэрээр хонио туун гэрийн зүг явав. Урдаас нь Баагий давхин ирээд – Чи чинь хааччихав даа. Яасан хол явдаг юм. Боодог болсон чамайг дуудаж байна. – Би харин нэг мэдэхнээ унтчихаж тэгээд … – За за хурдал чи ч дээ хонь хариулж чадахгүй ээ. Адуунд явж чадахгүй ээ. ер нь яахаараа манай удамд чам шиг нурмаан төрдөг байна аа. алив бушуулаа .. Уртаа сонин эмгэний тухай ярих гэсэн ч Баагий шавдуулан үг хэлүүлсэнгүй .. Хоёул хонио ойртуулаад гэртээ ирэв. Тарваганы боодог болсон байх ба бүгд тойрон идэцгээв. Уртаагийн хувьд шинэ сонин хоол тул сатаараад өнөөх эмгэнийг ч мартаж орхив.

Орой болж дулаахан сайхан орой байгаа тул өөрийн авчирсан том майхан аа бариад авав. Баагий ч дуртай босголцоод – Чи бас галуу шувууны мах идээд гадаад , дотоодоор явсан шүү юм гэсэндээ сайхан юм авчирчээ. Өнөөдөр найз нь энд чинь унтчихаж болно биз дээ. – Бололгүй яахав .. энэ чинь 6 хүн элбэг багтах майхан .. чи энийг хараа гээд гэрэл гарган дээр нь өлгөв – Күй ер өө сайхан эд байх чинь ээ. гэрт шахцалдаж бүгчимдэж байхаар аштай юу даа. За би ч эртхэн сайхан унтаад өгье дөө. Шөнө болж бүгд унтахаар хэвтэв. Уртаа гэрэлээ асаан нойр нь хүрэхгүй байгаа тул жаал ном уншив. Баагий тухтай сэрүүхэн байгаа бололтой хурхирсаад.. Уртаа хэсэг уншиж байгаад нойрмоглон гэрлээ унтраав. Яг шөнө дундад майханыг нь тойроод хүн яваад байх шиг санагдав.

Уртаа тэр чимээнээр нүдээ нээхэд Баагий хурхирчил байв. Уртаа гэрэлээ асаан дээр өгүүрнээс аван гарвал.. нэгэн хүн цааш алхах шиг болов. Уртаа нойрмоглон хэн бэ? Цамба уу? хэн бэ? гээд ойртов. Тэгтэл цааш харан зогссон хүний дээл нь маш танил харагдав.Энэ чинь юу билээ гэсэн юм бодоод эмээ та мөн үү? та чинь хар шөнө гэхэд… ардаас нь нэг хүн учиргүй алгадаад авав . Уртаа гэрэлээ алдан унагаан гараараа тэмтжин аваад босон – Хэн бэ гээд харвал…. Балтын авчирсан Намуунаа гэх охин инээмсэглэн зосож байв. Уртаа гайхах уурлах зэргэцэн чи чинь яаж байна аа. тэнэг юм уу? яагаад цохиж байгаа чинь энэ вэ?

гээд урлахад… Тэрээр гэрийн зүг гүйгээд явчихав. Уртаа дахин гэрэлээ тусгаад өнөөх эмгэнийг дахиж харсангүй. Тэрээр хэдий шар үс нь боссонч би одоо нойрмог байсан буруу харсан юм болов уу? гэсэн юм бодоод майхан руугаа орохоор явав. Шөнө дөл байсан тул Баагийг сэрээж Намууныг ховлох гэсэнээ болив. Яагаад гэвэл Сүндэр , Намуунд их сайн тэрээр үнэхээр ч жаахан оюуны хувьд эрүүл биш хүн юмсанж… Үргэлжлэл Бий Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…