Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 3-р хэсэг

Амьд бус амьдрагсад 3-р хэсэг

0 секунд уншина
0
0
304

3 – р хэсэг Балт айлд хоног төөрүүлэхээр болсондоо баярлан айдас хургаж байсан нь замхарч хундага архинаас шуналтай хөнтрөөд найзруугаа харан .

Манай энэ дүү янз бүрийн юм харсан бололтой гэвч би хичээгээд ч үл харлаа. Юм гэж сонин юм даа… – Манай эхнэрч элдэв юм яриад надад загнуулаад ээж, аавруугаа гүйчихээд байна.

Нуулгүй хэлхэд шөнө элдэв юм дуулдвал битгий тоогоорой. Ийн хэлээд гэрийн эзэн унтаад өгөв. Балт илүү хэдэн хундага тогтоочихсондооч тэр үү согтуурхан доторооо бодно. Энэ муу туучий хүн айлгах юм аа олж шив дээ. Өөрөө эхнэртээ гар хүрээд байдагийг би ямар мэдэхгүй биш.

Хэцсс тэр сүнс мүнсийг нь би ямар харсанч биш хийморьгүй муусайн юманд харагддаг л юм байгаа биз гэх зэргээр өөртэйгөө ярин хэвтээд өгөв. Тэгтэл шөнө дөлөөр хачин чимээ сонсогдохтой зэрэгцэн Балт сэрэв.

Нүдээ нээн харвал Уртаа аль хэдийн босчихсон сая гаднаас орж ирж байгаа бололтой хувцасаа гүвэж харагдав. Балт зандрангуй …. Чи чинь шөнө дөл унтаж амрахгүй гадаа чимээ гаргаад яадаг муу тийрэн бэ?

Ахаа та ерөөсөө сэрээгүй шүү дээ. таныг би зөндөө дуудлаа. Урдхан нэг машин зогсчихоод асахгүй байгаа бололтой би очиж түлхэлцэж өгөөд ирлээ.. – Юу гэнэ ээ. хар шөнөөр айлын гадаа машин зогсоно гэж юу байхав дээ. тэгээд аяны хүмүүс бол ирж хоноглоод явна биз дээ. – Би ирж хоноод яв гэсэн чинь үүр цайхаас өмнө хүрэх газар байна гэж хэлсэн – Юу надад машины дуу сонсогдоогүй дээ. Чи ер нь архи уугаад дэмий нөхөр байна шүү . одоо унт … Балт зэмлэнгүй хэлэв. Айлын залууг Өнөрөө гэдэг юмсанж Балт , Өнөрөөг сэрээн хүүе хөгшөөн сая чи машины чимээ сонсов уу? Сая манай энэ мангар машин түрсэн гэцэн орж ирэх юм.

Өнөрөөгийн царай хувьсхийн – За Балт минь унтаж амар би чамд хэлсэн байхаа… Балт гэнэт Өнөрөөгийн хэлсэнийг санан үг дуугүй хаалгаа цоожлоод лаагаа унтраалгүй хэвтэв. Уртаа инээмсэглэн та хоёр чинь яагаад байгаа юм бэ? Би та хоёрыг зөндөө дуудсан сэрэхгүй болохоор чинь согтож гэж л бодсон.Тэхдээ танай энэ нохой намайг явхад боргоогүй байж буцаж ирхэд цолтой идчихсэнгүй.Сандарсандаа ойчоод хувцасаа шороо болгочихсон юм.Хурдан явдаг машин бололтой.

Нэг муу поргон гэхэд тоосч үгүй алга болдог шүү. Балт байдал бишдсэнийг мэдээд Өнөрөө рүү өндийн том харвал Өнөрөө урдаас нь толгой сэгсрэн чимээгүй байхыг дохив. Балт дахиад энэ Уртаа золиг гараад гүйчиж магадгүй гэж бодоод хажуугаар нь ороод нүд салгалгүй ажиглан хэвтэв. Үүрийн гэгээ дөнгөж бүрсийн цайх үест Уртаа өндийн – Ахаа та сонсож байна уу? Энэ урдаас хөдлөөгүй бололтой эсвэл эргээд ирж алив гараадхая. Балт уурлан битгий дэмий донгосоод бай.Ямарч машин байхгүй. Чамайг дахиж гаргахгүй гэж мэд бид хоёр хоёулаа сонсохгүй байхад алив хэвт нар гарахаар хоёулаа харина. Уртаа , Балт руу харвал үнэхээр уурласан байх тул гайхасхийгээд хэвтээд өгөв. Нар гарах үед Өнөрөө босон хаалгаа нээн эргэн тойрноо харав. Балт өндийн Өнөрөөгийн хажууд зогсон бас л ажиглав. Уртаа харин хурхиран ёстой л дуг нойрондоо дугжирч байв. Өнөрөө нүдээ томруулан чухал царай гарган – Чи сая нээрээ сонсоогүй юу? – Уртааг орж ирхэд л сэрсэн сая харин нэг чимээ гарах шиг болсон баттай ч биш л дээ. .

Би сая бас сонссоон шөнө танай дүүд сануулдаг байж гараад явчихана чинээ санасангүй. – Ингэхэд арай шөнө бүр … – Үгүй дээ ойрноос л элдэв чимээ гарах болчихоод байгаа юм. Барагийн лам хар ирдэггүй юм. Бодоод байхад юу гэж ч хүн хөдөөлүүлдэг газар ирж ном хурхав дээ. Дүү чинь гайгүй байгаа миний санаа дүүд чинь л зовж байна. Балт бодлогоширон зогссоноо. Ямарч байсан хэд хоног харья даа. Өөрт нь учир явдалыг хэлчихвэл галзуурчих ч юм билүү. Мэдээгүй чигээрээл байг бурхан минь гэж … алив арц , хүж асаа ариулаад хөдөлдөг хэрэг юмыг яаж мэдхэв.

Өнөрөө энд бараг зусдаггүй ч өвсний сайханд татагдаад бэлчээрээн дагаад зориглоод буучихсан нь энэ юм. Тэглээч бурхан болоочдын шарилнаас хамаагүй хол тул элдэв юм бодоогүй юмсанж. Өлгөө болж нар дээш хөөрчээ Балт, Уртааг дуудан – За хоёулаач явах уу даа. Адуу мал хэцүүдлээ. Уртаа болсон цайнаас амсан боорцог хөшиглөн идээд – Ахаа өчигдөрын хүмүүсийн царайг харах гээд чадаагүй шүү. Гэрэлгүй машин байсан мөртлөө намайг холдход гэрлээ асаагаад давхичихсан , ингэхэд яасан айхтар арц асаагаа бэ? Балт юу ч дугаралгүй . Уртааг босгон бүсэлхийгээр нь нар зөв арцыг тойруулаад… За хөдлөе дөө. Харин чи гэрт очоод элдэв юм ярив. Төөрсөн хүмүүс л таараа биз гайхуулаад яриад байх юм биш ойлгов уу? Уртаа толгой дохин Балтыг битүүхэн гайхсан нүдээр харна. Ах дүү хоёр мотоциклоо асаан гэрийн зүг давхив.

Нилээн явсаны дараа Уртаа : – Ахаа нөгөө айл шөнө нүүчихсэн юм байх даа. Ер харагдсангүй уул нь өчигдөр ингэж л явсан даа. .. Балт дугарсангүй. Тэрээр гэрээс гараад л хэргээр урд чимээ гарсан зүгээр эргэцсэнч пургон битгий хэл машины ямарч мөр үзээгүй. Дээр нь замаа мэдэхгүй төөрлөө гэхэд энэ замаас гажаагүй гэдгээ сайн мэдэж байв. Хоёул давхисаар гэрийн бараа сая харж ирж зогсов. Баагий, Цамба хоёр адуугаа авчираад унагаа барьж байв. Харин Сүндэр ууртай нь аргагүй хүрч ирээд – Ажлаас их юм байхгүй байхад айл хэсч архи хөнтрөөд ирэв үү?

Согтуу толгой чинь шөнө орой болсон хойно гэрийнхээ гаднаас буцаад явдаг чинь яаж байгаан … Балт гайхахын ихээр гайхаж – Би Өнөрөөгийнхөөс л ирлээшдээ. Гэрээ олохгүй байх гэж бодоод оройтхоор нь төөрчихөнө гэж бодоод унтчихсан юмдаг . юундаа уурлаад байгаан нутгийн залуучууд л даялж явсан юм байгаа биз … – Битгий донгос чи чиний энэ ямбийгийн дууг би битгий хэл хотны нохой хүртэл андахгүй. Өөр мотциклын дуу гарсан бол энэ хоёр боргож дагахгүй яадаг юм.

Алив буугаач чи мөрөөрөө архиа уухгүй хүний хүүхэд дагуулж архинд уруу татав чи… Сүндэр их л ууртай эргэж хараад үнээн зэлрүү алхав. Балт гайхаад гайхаад энд ирсэн гэдгээ ойлгосонгүй. Уртаа инээмсэглэн манай гэр байсан байна ш дээ хүн хэлээд байхад чинь гээд Баагий, Цамбын зүг явав. Балт гайхширан … Би хэдий согтууч гэртээ ирчихээ мэдэлгүй дээ. Яахаараа надад харагдадгүй билээ. Би ерөөсөө нэг газраа тойроогүй замаараал давхисан энд ирлээ гэхэд үхрийн зам дагаад явхад гэртээ ирэхээс тэр хол Өнөрөөгийнд давхиж очно гэж байхаа гэх зэргээр бодон гэртээ оров. Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *