Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 2-р хэсэг

Амьд бус амьдрагсад 2-р хэсэг

0 секунд уншина
0
0
319

Цамба газар сөгдөн алгаа хавсран суугаад мэддэг маань мэгзэмээ уншиж гарав. Түүнийг тойрон хүмүүс бүчиж байгаа юм шиг санагдавч үл зогсон хөлсөө урсган уншсаар зарим нь дооглож байгаа бололтой учиргүй инээх нь зүрхийг нь зогсоох дөхнө.

Цамба өөрийн мэдэлгүй ухаан нь балартан унав. Өглөө нар хөөрчээ. Зуны өглөөний нар халуун тул Цамба ам нь цангасан бололтой ус зүүдлэсээр сэрэв. Тэрээр цочин босоод эргэн тойрноо харвал өнөө бурхан болоочийг оршуулдаг газар бус гэрээсээ холгүй бололтой хэвтэж байв.

Гэрийнхээ зүг харан гайхасхийн энэ чинь одоо юу вэ? зүүд үү ? эсвэл гэж бодонгоо ташуур нь байхгүй байгааг анзаарав. Удалгүй мотоцикл дугарсаар Балт ирж яваа бололтой. Улаан галзуу амьтан уурлангуй хажууд нь зогсоод – Цамба минь чи хааччихдаг хүүхэд вэ? өчигдөр шөнөжин хайлаа.

Сүнс зайлах дөхлөө.Би чамд хэлдэг дээ айл хунар хэсээд битгий яваад бай гэж … – Үгүй ээ ахаа би айл хэсээгүй . гэрээ олохгүй төөрөөд … – Битгий дэмий донгосоод бай . хойд айлын хоёр нохойг морьтойгоо улаан галзуу хөөж элдэж байгаад алга болсон гэнэ билээ. – Би юу даа . ах минь нээрээ би үнэнгээ хэлж байна ш дээ. – За алив суу.. бие чинь бэртээгүй биз .

чи ер нь болохгүй нөхөр байна шдээ. Балт үглэсээр гэрийн зүг хөдлөв. Гэрт ирвэл Намуунаа гэх бүсгүй ирчихсэн байв. Түүнийг галзуу, солиотой гэж янз бүрээр ярьдагч гэлээ. Хүн хархад ухаан саруул өндөр бор бүсгүй билээ.

Цамба , Уртааруу муухай харсан аа. чи муу өчигдөр хааччихсан юм. Чамаас болж би буг чөтгөрийн хорлол болох шахлаа. Муу новш минь чи хайцан юм гэсээр улаан галзуу амьтан дайрав. Балт , Цамбыг цохин аваад – Чи чинь яаж байна аа. Наад муу чинь чамайг хайж зөндөө явсан шүү. Сүндэр, Цамба руу зэрвэс харан : Чи мордож яваад удаагүй байхад ирнэ лээ. Та хоёр зөрчихсөн юм байгаа биз. Хойд айлын охин хэн билээ. Цээпил билүү. Тэрэнтэй уулзах гээд хонины ээлжээ таруулдагийг чинь би мэдэхгүй биш. Айлын охин жирэмсэн болгочихов.

Цамба минь … Цамба үнэхээр Цээпилтэй уулздаг тул бантсандаа дуугаа хураан Баагийг ирэхийг хүлээж байсан аа. Балтын моринд мордон адууныхаа зүг давхив. Балт инээмсэглэн муу золиг чинь айлын охин эргүүлж явж л дээ.Тэхдээ морио хаяад явган явах ч хүн биш дээ. сонин юмаа . гэж хэлээд адуугаа ирэхийг хүлээв. Цамба , Баагий дээр улаан галзуу амьтан давхиж ирэв Баагий гайхан – Чи чинь хааччихав аа. чамайг зөндөө хайлаа. – Битгий донгос хүн хурдан тэр өлгүүр шиг юмаа аваад ир гэж байхад хүнд гай болоод золтойл галзуурчихсангүй. – Юун галзуурах чи хээр хоноо юу? морь чинь адуундаа ирчихсэн байна лээ. Жигтэйхэн хөлөрсөн бололтой. – Хээр цаашаа чи хэлээд итгэхгүй биз.Өглөө сэрхэд голын наашаа дэрсний ёроолд хэвтэж байнадаг .

Морьноосоо унаад ухаан алдчихаа юу? Тэхдээ би зөндөө л тэрэнгүүр явсан даа. – За за адуугаа туугаад харья . Цамба яах аргагүй л би тэр муу үхээрийн газар л байх шиг байсан даа. Өглөө яахаараа энд ирчихдэг билээ. Хэрэв би ухаангүй гүйлээ гэхэд энд мэдэж ирнэ гэж байхгүй дээ. Хэмээн бодоод орой үдэш Цээпилийнх рүү нээрээ яваад байдаг удаатай тул бүр больё хэмээн шийдэв. Өдрийн ажил үргэлжилсээр энэ явдалаас хойш бас ч үгүй хэд хоног өнгөрөв. Цамба ч сэтгэл санаа нь тайвширан өнөөх зүүд зэргэлээ шиг явдалаа мартаж эхлэв. Тэрээр хэнд ч ам нээж ярихыг хүсээгүй юм яагаад гэвэл түүнд нь итгэх хэн ч байхгүйг мэдэх билээ.

Нэгэн өдөр Уртаа болон Балт хоёр тарвага зурам эргүүлэхээр буугаа аваад гарав. Нилээн явсаны эцэст зогсон дурандаж дурандаж нэгэн хөтөл даваад зосов. Уртаа инээмсэглэн – Та яагаад энд зогсчихов. – Энэнээс цааш хоёул давахгүй ээ. – Яагаад тэр вэ? – Ярзайгаад золиг минь… хэрэгт дуртай хогов дээ. Авч болдоггүй газар байдаг юм ш дээ. Хоёул буцаж эргэн нэвт хойшоо даван айлын бараа харан хаазалсаар ирж зогсов. Балтын танил бололтой маасайсан залуу угтан ирээд… – Эмгэнтийн даваанаас нааш буцах чинь вэ? айгаа юу даа миний найз… – Тийш зүглэдэг мал , адгуусч байхгүй атал амьнаасаа уйдсан биш юу гэж дээ… .

Чи ч сайн эр болдоо … алив саатаад явна биз дээ. – Танайх харин амруу нь дөхөөд буучихдаг лут айл юм аа. – Энэ жил энд их аятайхан идээших шинжтэй. Удахгүй танай тийшээ бууна найз нь .. Гэрт орон хоёр найз шилний тал сархад хүртээд тарваганы оройны гараа үзхээр хамтдаа хөдөлцгөөжээ. Уртаа гэрт үлдэн хүлээв. Бүрэнхийн алдад Балт , өнөө залуу хоёр ирэн ангийн хишгээ янзлаад авав. Балт инээн – За найз нь газар дөхье. Гүүгээ барьж байгаа ажил их .. гэсээр Уртааг сундлан хөдлөв. Хэсэг явсаар харуй болоод ирэв. Уртаа , Балтын чихэнд ахаа урд айл байна та харж байна уу? – Үгүй ээ? Харагдахгүй байна . энд юуных нь айл байхав дээ. – Нээрээ ахаа араг үүрсэн нэг эмээ аргал түүж явна – Чи чинь юу солиороод байгаа хүүхэд вэ? юун эмгэн надад юм харагдахгүй байхад… – Ахаа та дахиж юм уусан юм биш биздээ. Айлаа өнгөрчихлөөшдээ… Балт тоормосоо огцом даран зогтусан зогссоноо.

За дүү минь тоглоом чинь тоотой нь дээр шүү. ахаараа даажигнаад байна уу? – Хүүе агаа сая хойно байсан айл алга болчих юм. – За чамайг хохино шүү. сайхан мэдээрэй чи…. Балт үнэхээр уурлах тул Уртаа дахиж дугарсангүй. Удтал яван мотоциклныхоо гэрлийг асаан харуй ноёложээ.. Балт, Уртааг дугарахгүй байгааг анзаарсан уу? эсвэл хань татсан уу? – Чи ч эр хүн болдоо хүний үг даахгүй арай уйлаад байгаа юм биш биз дээ. – Ахаа …. – Яасан бэ? – Та уурлаад байх юм. – Юу болсон гэж … – Нөгөө айлаа тойроод байх шиг байна даа. – Юун айл … – Яагаав аль түрүүн өнгөрдөг … Балт зогсон алив юу гэнэ ээ. Хаана байна тэр айл чинь – Мотоциклоо асаагаад явахаар гэрэлд орж ирээд байгаа юм аа. таныг харж байгаа л гэж бодоод байгааш дээ. Балт сая санан зам буруу салаад өнөөх хөтөл рүү ороод ирсэнээ анзаарав. Уртааг айлгахгүйг хичээн – Хоёул тэр айлд чинь очихгүй ээ. харин буцахаас даа.

Яагаад ахаа орой болж айл бараадсан нь дээр бус уу? Балт юу ч дугаралгүй.. давхисаар … Уртаа гайхсан дуугаар … – Ахаа та замгүй яваад байна шүү дээ. – Мэдэж байна аа. хоёулаа жаахан төөрч – Тэхдээ үхрийн замаар явсанаас замаараа явбал дээр биш үү? – Удахгүй айлд очно оо. Нилээн явсаар анх хөдөлсөн айлынхаа гадаа ирэв. Өнөөх залуу гайхширсан бололтой. – Чи чинь хаагуур яваад ирэв . яагаад урдаас бууж ирдэг билээ. Балт хар цагаан дуугүй гэрт оров. – Уртаа өнөөх айлд ирсэндээ гайхан хоёулаа ийм удаан явчихаад эргээд ирж байгаа хэрэг үү? сая л тэр айлаас зам асуудаг байсан юм ш дээ. Гэхэд өнөөх айлын залуугийн царай хувьсхийн Балт руу харав. Балт толгой сэгсэрвэл айлын залуу инээмсэглэн.

Танай ах хугас юм үлдсэндээ хоргодсон юм байлгүй дээ. за хоноод өглөө хөдөлцгөө дөө. Шөнө би ч хааяа төөрдөг юм гэв. Уртаа ядарсан уу. хоёрын архи уухыг тэвчилгүй дээр нь айлын залуу ганц балгаад унт гэх архинаас нэг балгаад нам унтаад өгөв. Балт сая ам нээн хөгшин чинь буруу сална гэж баймааргүй юм. Яах аргагүй нөгөө замаар орчихож цаашаа лав яваагүй тулдаа наашаа ирлээ. Орой битгий хэл өдөр зүглэхээс цэрвэдэг шүү дээ. сая хавар хоёр байна уу даа сарын өмнө жуулчид зам мэдэхгүй ороод нэг пургон билүү дээ хөрвөөчихсөн сураг дуулдсан юмдаг. Найз нь ч танай руу нүүх минь … Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *