Нүүр Өгүүллэг Амьд бус амьдрагсад 1-р хэсэг

Амьд бус амьдрагсад 1-р хэсэг

0 секунд уншина
0
0
379

2000 оны эхэн үе баруун аймгийн нэгэн сумын төвөөс зайдуу залуухан гэр бүр зусландаа буужээ.Залууг Балт гэдэг эхнэрийг нь Сүндэр гэдэг тэд нэг хүүтэй хүү нь Энэбиш 4 настай бүдэг бадаг шулганан ярих нь эгдүүтэй.

Балтынх эхээс 12 уулаа өөрөө айлын хамгийн бага хүү билээ. Хүний өөрийн подхийсэн малтайн дээр адуу олонтой айл юм.Тэднийд зун бүр ах , эгчийнх нь хүүхдүүд ирж зусдаг ба зуны амралтаа өнгөрүүлдэг маш олон хүүхдүүд ирдэг билээ.

Энэ зун харин том ахынх нь хөвгүүн гадаадад суралцдаг Уртаа гэх хүү ирсэн юмсанж.Уртаа энэ жил 17 настай ч морь малнаас хол хүмүүжсэн болоод ч тэр үү голдуу л явган аргал түүж үзэгдэх нь элбэг.. харин Балтын эгч нарын хоёр хүү 16 настай Баагий.

Цамба гэх хоёр хөвүүн бол моринд сайн төдийгүй адуу адгуулж хээрээр давхих дуртай хоёр билээ. Сүү саалин дээр Сүндэрт тус болох охид олонч голдуу Жавзаа, Навчаа үе тэнгийн 15 настай хоёр охин байнга ирж зуны амралтаа өнгөрөөдөг юмсанж. Балтынх энэ жил сумын төвөөс хол зусаж байгаа нь бас учиртай. Дэндүү ойр бол хүүхдүүд болсон хойно төврүү эмээ , өвөөгийнхрүүгээ зурагт, кино үзэх гээд гүйчихдэг болохоор айлын хүүхдүүдийг загнаад байж болохгүйн эрхэнд төвөөс хойш голоо бараадан энэ жил ийн холджээ.

Ойр орчимын хамгийн ойр айл 7- 10 км орчим яагаад ойрхон айл байдаггүй нь ч учир шалтгаантай. үүнийг дараа өгүүлнэ …. Нэгэн өглөө Балт ,,, Уртааг дуудан … – За Уртаа минь чи чинь эр хүн байна даа. Ах нь хамгийн номхон морио барьж өглөө. Аргал түүж явган явах чамд юун сайхан байна аа. Ядаж үхэр тэрэг хөллөөд явж болно доо. Гэрээ санаад байгаа бол ахдаа хэлээрэй … – Юу гэж дээ.. хөдөө байх надад сайхан байна.

Морь унаж чадахгүйгээс хойш яахав дээ. – Чи нээрээ хархад том болсон эр хүний шинжтэй хэрнэ ээ яасан ч олхиогүй эр бол доо. Маргааш хоёулаа ямарч байсан тарвага , зурам эргүүлж айлаар бууна аа.Танай аав чинь энд ч шуугиулж явсан эр дээ… хэхэ Балт бүдүүн инээсээр гэр рүүгээ оров. Удалгүй адуун төвөргөөн газар доргиох мэт чимээрч Баагий , Цамба хоёр адуугаа туун ойртож ирэн харагдав. Балт гэрээс гаран үнээний зэлэн дээр байх Сүндэр рүү хандан… – Сүндээр өнөөдөр хичнээн унага барих вэ? Төврүү айраг цагаа оруулах хоног ойртоод байдаг. – Мэдэхгүй ээ. Чи өөрөө намайг ямар их ажилтай байгааг харж байгаа биз дээ. Эсвэл тугалаа тавиад явуулчихаяа. Эсвэл гүүгээ барихгүй байдаг юм уу? Би чинь хүн юм байгаа биз дээ. ядарч байна …. гэх зэргээр уурлав. Балт толгойгоо маажин за битгий уурла даа хөгшөөн Намууныг хэд хоног туслаач гэж гуйя даа. Жаахан мэдээ муу ч ажилд сайн охин доо.

Алив Навчаа, Жавзаа нааш ирээ ямарч байсан адуугаа хашаадхаяа. Сүндэр зэмлэнгүй наад Уртаа чинь байгаа бус уу? ажилтай байгаа хүмүүсийг л дуудаад байх юм. – Энэ бид хоёр ч дээ. Адуунд дайруулаад хөл гар нь бэртчихвэл ахад би зэмлүүлнэ. Чамд аргал түүж өгөөд л явах нь энэ хүний ажил шив. Ийн адуугаа хашаад унагааа бариад авав. Баагий , Цамба хоёр гэрт орон хүйтэн цай балган Уртааг даапаалж тоглоом хийн хүүхэн аятай хаашаа янзын эр юм бэ дээ гэх хэдийч Уртаа нэг их уурладаггүй бас тэднийг тоодоггүй байв. Балт мотоциколоо асаан Цамба руу харан .. Ах нь хойшоо Ганга ахынд оччихоод ирье Намууныг л гуйж хэд хоног гүү саалгахаас эгч чинь ажилдаа түүртээд бөөн уур.За тэгээд хонь мал,үхрээ харж байгаарай гэсээр яваад өгөв. Баагий , Уртаагаар байнга тоглоом хийх дуртай тул номхон халтар моринд шалсаар байгаад мордуулаад хонь руу зүглүүлээд удахгүй ардаас чинь очно гээд явуулчихав. Цамба , Баагийд хандан.

Чи бид хоёр айлын хүүхэд сүйд хийж нэг балрах вий… Өвөө биднийг зүгээр өнгөрөөхгүй шүү. алив цаад чинь хаана явна. – За эр хүн байна даа. Очиж ,очиж хонины халтар морьноос унаж гэмтвэл монгол хүн битгий хэл бидний хамаатан биш болог яаавал гэж… Хоёул ярилцах зуураа ээлжлэн дуран шагайн Уртааг харан инээлдэнэ. Нэг бодлын зугаацаж байгаа хүүхдүүдийн томоогүй үйлдэл мэт… гүү саах цаг болон Сүндэр , Жавзаа хоёр Баагий , Цамба хоёрыг дуудав. Гүү саамны ажил цагаан идээ боловсруулах ажил гэсээр үд хэвийгээд иржээ . Сүндэр амандаа бувтнан Балт яг ажил ихтэй үед ингэдэг байхгүй юу? аяга тагш юм хараад наашаа ирэхээ умартаж л дээ. Чамайг ирэхээр яах вэ…… Цамба аа хонь чинь наашаа толгой нь эргэж тэхдээ Уртаа харагдахгүй юм. – Сүндэр эгчээ цаад чинь аргал түүж яваа биз хаачив гэж эсвэл хониныхоо араас морио хөтлөөд явж байгаа биз … – Та хоёр хот хүрээний хүүхдээр арай хатуу тоглох юм. Нашчих вий дээ зайлуул.. одоо нэг саам аваад унагануудаа тавь даа. Цаад Уртаагаа олж ир…

Цамба нээрээ хоньруугаа дурандвал ойр хавьд нь морьтой битий хэл явган хүнч харагдсангүй. Тэрээр Баагий руу нүдээрээ дохин чи яваад цаадхаа аваад ирээ би ганцаараа дөнгөнө. Баагий уурлангуй … – Хүн хэлээд байхад чи дандаа цаадхаа зарах юм. Муу хүнийг зар ,,, зарсан хойно өөрөө гэж чи өөрөө явахгүй юу? – За тэг л дээ … Би тэгвэл орой адуугаа залья – За за Цамба ажлаа дуусгаад унагаа тавьчихаад Баагий , Уртаа хоёр ирэхгүй байгааг гайхан адуугаа залаад хонио ойртуулахаар явав.. Бүрэнхий болж байгаа тул нээрээ яасан юм бол санаа нь зовинин муу золигоор хэрэггүй тоглож уу? хаачив даа.. Баагий бас яачив даа гэх зэрэг зүйл бодон хонио гэртээ ойртуулаад ямарч байсан хоошоо гаряа хэмээн бодоод давхив. Хэсэг явсаны дараа гэрийн бараа ч харагдахаа байв. Цамба гайхширан багцаалдан давхисаар арга ядан ямар сонин юм бэ? дөнгөж саяхан л харагдаж байсан юмсан. Холдлоо гэхэд морь ингэж хөлрөх газар холдмооргүй юм даа. Морьноосоо буун газарын баримжаа аваад дахин давхиж , давхиж морь нь тээглэж унав уу гэлтэй годройтов.

Цамба цулбуураа алдсангүй . Инээмсэглэн хашир хүн гэж энийг л хэлнэ дээ . Морьгүй бол ёстой балрах байлгүй гэсэн юм бодон Мориндоо мордон ташуур өгвөл дэмий эргэцэн мор нь хөдөлсөнгүй. Яаж байгаа нь энэ юм бол доо хэсэг амандаа бувтнан мортио ташуурдаад явсангүй. Морь нь харинч нэг юмнаас үргээд байгаа бололтой бас үнэхээр хөл нь хөдлөхгүй байх шиг санагдаад ирэв. Цамба олон удаа шөнө морьтой цахилж явсан удаатайч арай ийм байдалд орж байгаагүй билээ. Тэрээр морьноосоо буухтай зэрэгцэн морь нь өөрөөс нь үргэв үү? гэлтэй . саяхан эргэцэж байсан морь ум хумгүй хурдлан алга болов. Цамба гэнэт байдал бишдсэнийг анзааран өөрөө айхгүйг хичээн өндөрлөг бараадан алхав. Түүний араас нэгэн үл мэдэх амьтанч юм уу? хүн ч юм уу? дагаад байх шиг шар үс нь босно. Тэрээр исгэрэн ташуураа чанга атган хэн ч ирсэн үзэлцэхэд бэлдэн газрын өөд алхсаар.

Хичнээн алхсанг үл мэднэ.Яагаад ч юм газар хорохгүй харин өөрөө маш их ядарч байгаагаал мэдэв. Удаан алхсандаа ч тэр үү зогсон амрахаар газар суув. Энэ шөнө даанчямарч гэгээ байсангүй. Зуны одот шөнө бус…. муу ёрын харанхуй шөнө мэт Цамбад санагдав. Тэрээр ямарч байсан айж болохгүй хэмээн өөрийгөө зоригжуулаад босон алхав. Жаахан явсаны дараа нэг нүхэнд бүдрээд уначихав. Энэ чинь юу билээ тэмтрэн үзсэнээ. Ээ бүү үзэгд бурхан минь гэж амандаа үглэсээр нүхнээс мацан арай гэж гараад гүйв. Түүний араас ямар нэгэн юм татсаныг мэдхийн дээдээр мэдэв. Тэрээр хаана байгаагаа сая мэджээ. Энэ газар бол Балтынхаас зүүн хойшоо нилээн зайдуу намхан уулсын ёроолд орших нас барагсадыг хөдөөлүүлдэг газар юм.Энд төдийлөн хүн оршуулдаггүйч гэлээ хүн битгий хэл мал адгуусч ойртодгүй газар юмсанж.Цамба салхи сөрөн гүйсээр яагаад энд байгаагаа яаж ирсэнээч үл мэднэ. Түүний чихний яг хажууд “Цамбаа хаачих гээд байгаа юм бэ?” “Чи эндээс гарахгүй шүү дээ” гэх сонсогдоно.

Тэрээр гүйсээр л ташуураа эргүүлэн дэмий савчисаар ухаан балартан унав. Хэр их удаан хэвтсэнийг мэдсэнгүй. Бөөн чимээнээр сэрэн харвал бөөр гэрэл энд тэндгүй харагдав. Тэд нэг юм хайгаад ч байх шиг эсвэл түүнийг дуудаач байх шиг тэрээр нээрээ оршуулгын газраас гараагүй байгаагаа л ухаарав. Хэдий 16 настай хөдөө өссөн чийрэг залууч гэлээ .. ааваа … ээжээ хэмээн хашгиран нулимсаа дуслуулан дахин гүйв… Энэ удаа үнэхээр хоёр талд нь хүн дагаад байгаа нь тод харагдав. Цамба зогсход адилхан зогсоод гүйхэд алидхан гүйгээд түүнээс салахгүй байлаа. Хэдий олон гэрэл ойр тойрон харагдах хэдий ч яг очихоор байхгүй тэглээч тэр гэрэлүүд гэрэл биш гэдгийг Цамба хөлсөө урсаж, хөлөө алхаж чадахгүй болтол гүйсэний эцэст ойлгожээ…. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *