Home Өгүүллэг Дутууг минь нөхөөч 10-р хэсэг

Дутууг минь нөхөөч 10-р хэсэг

10 second read
0
0
982

Залуус бужигналдаж эхлэв. Авчирсан юм бүхэн нь үнэтэй, брэндийн вискинүүд байх аж. -За юу байна даа? гэж Өнөрбат асуугаад гар сунгав. -Өө сайн сайн. Яасан удаан уулзангүй вэ гэж уриалгахан хэлээд яриа хөөрөө болов.

Буянаа гэрийнхээ хөгжмийг тавин ирсэн зочидоо аль болох тав тухтай байлгахыг хичээнэ. Залуучууд хажуудаа нэг нэг хүүхэн суулгасан байх агаад үнэхээр таатай үдэш болох мэт хэн бүхний сэтгэл ханаж байв.

Төд удалгүй уусан вискиндээ халсан хүмүүс дундаа орж дуу нь ч чангараад ирлээ. “Энэ залуу хувьдаа давгүй байшинтай, өөрөө ч боломжийн зүс царайтай юм, урхидаад авбал надад л ашигтай” гэж Буянааг сугадан суусан хүүхэн дотроо санаалав.

Буянаа халаа аваад согтоод ирсэн хойноо Одзул болон хүүгийнхээ талаар бодно. “Тийм ээ, миний эхнэр болох хүн бол Одзул” гэж өөртөө итгүүлэв. Харин Ганболд, Өнөрбат нарын хувьд бол дээд давхрын унтлаганы өрөөрүү өнөөх хоёр бүсгүйгээ дагуулаад орсон байлаа. Юу хийж байгаа нь ч ойлгомжтой мэт Буянаад санагдав.

Түүнд санаархсан өнөөх бүсгүй уусан юмныхаа халуунд ч тэр үү, эсвэл Буянааг хүссэндээ ч тэр уруулыг нь озож эхлэх нь тэр. Аясаар нь хэсэг байсан боловч нэг мэдэхнээ дургүй нь хүрч бүсгүйг өөрөөсөө түлхэж орхилоо. -Чи чинь яаж байна аа? гэж танихгүй хүүхэн түүнээс асуулаа. -Надад битгий ойрт…гэж Буянаа хүйтэн өнгөөр хэлэв. Мэдээж ийм зүйл сонссон эмэгтэй хүн шууд л уур нь хүрч түүнээс холдох нь ойлгомжтой.

Тийм ээ…нэг удаа сүйт бүсгүйгээ хуураад алдсан болохоор хоёрдахь удаагаа тийм зүйл битгий болоосой гэж бодсондоо Буянаа ийнхүү татгалзсан хэрэг. Мэдэхгүй байлаа ч гэсэн хайртай түүнийгээ хуурахыг хүссэнгүй. Төд удалгүй дээд давхраас Ганболд, Өнөрбат болон бүсгүйчүүд бууж ирлээ. -Явах уу? гэж уур нь хүрсэн хүүхэн өнөөх хоёр эмэгтэйдээ хэлэв. Гурвуулаа найзууд байсан учир нэг нэгнийхээ шийдвэрээс татгалзана л гэж үгүй. Эмэгтэйчүүд арилаад өгсөний дараагаар Өнөрбат -За угаасаа явуулах гэж байсан юм. Өөрсдөө явчихдаг сайн хэрэг гэж юу ч болоогүй эрүүл хүн шиг хэлэв. Ууг нь түрүүн уугаад л байсан, залгилаад л байсан. Ёстой л өндөр градусын усанд дассан залуу гэмээр.

Ганболд түүний юу хэлэх гээд байгааг мэдэж байсан учраас цүнхээ уудлан өнөөх зүйлээ гаргаж ирэв. Буянаа гайхсан харцаар -Энэ юу вэ? гэж асуулаа. -Хар тамхи л байна гэж Өнөрбат өгүүлэв. -Би л ав энд чинь хамаагүй шүү -За зүгээрдээ, ганцхан л амтлаад үзчих Буянаа дотроо сандарч ямар гээчийн новш нь болоод байгааг ойлгохгүй байлаа. Түүнийг ийнхүү тээнэгэлзэх зуур нөгөө хоёр нь сурамгай гэгч нь судсаа боож байгаад тариуртай зүйлээ хийн шахаж эхлэх нь тэр. -Ямар гоё мэдрэмж гээч…гэж Ганболд хэлээд Буянааруу харав. Өрийг нь өмнөөс нь өгж байгаа Ганболдын хар дуудлаганд Буянаа дургүй байсан ч “Ганц л амьдрана” гэх мэтийн зүйл бодоод нэг удаа амтлаад үзэхээр шийдлээ. Түүнд яг л “А” үсэг зааж байгаа багш шиг бүгдийг нь тодорхой тайлбарлаж өгсөний дараагаар мөн адил судасруугаа өнөөх хар тамхи гээчийг нь шахаж орхив.

Эхэндээ жаахан толгой нь эргэж гар мэдээгүй нь болж байсан ч удалгүй түүнд таалагдаж эхлэлээ. Яг л хорвоогийн хамгийн амттай мэдрэмжийг аваад түүндээ мансуурч буй аятай… Түүний эрээлжлэн сааралтах нүдний өмнө Ганболд болон Өнөрбат нар юуны ч юм бэ талаар хоорондоо маргалдаж буй нь үзэгдлээ. -Хөөе чи муу новш минь юу гэдэг гэнээ! ахиад хэл гэж мөн л хар тамхиндаа мансуурсан Өнөрбат түүнрүү гар далайн хашгичив. Хоосон вискиний шилийг түүнрүү шидсэн боловч онож чадалгүй цонхийг нь хагалж орхилоо. Тас хийн хагарах шилний дуу ч Буянаад үл нөлөөлнө.

Тэрбээр босох гэж оролдсон боловч хөл алдаж унаад ширээний булан мөргөж орхив. Шууд л ухаан алдах нь тэр. Газар тэрийн хэвтэх Буянааг ч өнөөх хоёр анзааралгүй чанга чанга хашгичин маргалдсаар л… Цонх хагарсан болохоор эндэх яриа гадаах орчинд маш сайн сонсогдоно гэдгийг тоцоолох ч ухаан байсангүй. Залуус хэсэг маргасны дараагаар мансуурлаасаа бага багаар салж байлаа. Өнөрбат энэ бүхнээс залхсан аятай -Би явлаа, энд байх сонирхол алга гэж өгүүлэв. -Зайлж үз, муу новш минь Түүнд ямар нэг хариу өгөлгүйгээр Өнөрбат гадуурх хувцсаа өмсөөд арилаад өгөх нь тэр.

Газар хэвтэх Буянааг хараад -Хөөе босоочээ?…Хцссссс, арчаагүй новш ч бол доо гэж хэлээд гэрт нь шүлсээ хаяж орхив. Тэд нарын авчирсан виски дуусах битгий хэл талдаа ч ороогүй байлаа. Ганболд хамгийн наана байх нэгийг нь задлаад залгилан уув. Түүнийг яг л мэдрэл муутай хүн шиг өөртэйгөө ярьж байх хооронд үүдний хонх дуугарлаа. “Өнөрбат л байж таараа, муу тэр мууд яг хэн гэдгээ, бас хэнтэй ам муурийснийг нь мэдрүүлээд өгье л дөө” гэж Ганболд бодоод хоолны шүүгээнээс хутга аван үүдрүү сэмээрхэн алхав. 10-р хэсэг төгсөв. За дараачийн хэсэг нь төгсгөлийн хэсэг байх болно. Хурдан уншхыг хүсвэл дөрвийн тоо бичээд лайк дараарай.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…