Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР ТӨГСГӨЛИЙН 53-р хэсэг

АГУУ ХАЙР ТӨГСГӨЛИЙН 53-р хэсэг

0 секунд уншина
0
0
523

Саруул Пусаны эмнэлэгт ирсээр нилээн уджээ. Мэдээж хэрэг хайртынхаа хажууд байх нь гайхалтай сайхан байх нь дамжиггүй. Уянга ,Саруул хоёр яаж ийгээд л бие , биендээ цаг зав гаргацгаана. Тэр нэгэн өдөр муу мэдээ ирхээс өмнө хоёул аз жаргалаар бялхаж байлаа. Тэр бол Францад ажиллаж амьдарч буй.

Должин хөгшиний ганц охин Шүрээ зуурдаар өөд болсон зурвас байлаа. Саруул нүдний аяган дахь нулимсаа барьж ядан анир эвдэн нусаа хааяа шурт хийн татна. Уянга ,Саруулын хажууд ирэн тэврэхээс өөр юу ч хэлсэнгүй.

Саруул зангирсан хоолой арган байж “Шүр минь дээ дөнгөж хорин хэдтэй нялх юм байгаашдээ” даанч яаав даа. Уянга түүнийг чанга тэвэрсэээр.

Саруул монгол нисэхээр болж онгоцны буудалд ирэв.Уянга түүнрүү харан – Хайртай шүү чамдаа би удахгүй очно – Миний хайр сургуулиа төгсөөд ирээрэй хайр нь хүлээх болно оо – Удахгүй уулзаяа . Уянга түүнийг тэвэрсээр салж ядан онгоцонд суулгав. Саруулын нүдэнд бяцхан Итгэл, Сэргэлэн ах, Бадам эгч нь л харагдана.Тэдэнд минь ямар хэцүү байгаа бол гэхээс очих гэж яарна.

Онгоцны буудал дээр түүнийг Цэнгэл тосон авав.Саруулыг тэврэн аваад намайг уучлаарай би л Шүрээгээ дуудсаар байгаад ………… гэсээр мэгшин буй нь мэдрэгдэнэ. Саруул хурдхан л гэрийнхэнтэйгээ уулзах гэж яарсаар, хоёул явсаар Сэргэлэнгийн өнөөх бор гэрийн үүдэнд ирээд хэсэг тайвшраад гэрт оруут Сэргэлэн бодолд автан нэг л зүг рүү ширтэн үг үгүй сууна.

Бадам ,Саруул зүг харан тэврэн дүү минь хайран сайхан дүү минь гэхээс өөр анир гарсангүй. Саруул , Итгэл рүү харвал хүүхдийн гэнэн инээмсэглэл тодрон түүнийг ирж тэврэв. Саруул , Итгэлийн тэр инээмсэглэлийн өмнө өнөөх мөчид нулимсаа нууж чадсангүй. Ийнхүү гэнтийн ажил явдал дуусч амьдын ертөнцийн бор өдрүүд эхэлдэгээрээ эхлэв. Саруул харин нэгэн шийдвэр гаргасан нь тусдаа өөрийн гэсэн гэр оронтой болох шийдвэр байв.Тэрээр Шүрээг өөд болсоноос хойш ажил , гэр, сургууль гэж явсаар сургуулиа төгсөөд авав. Одоо харин өөрийн гэсэн гэр оронтой болох байв. Саруул ,Уянгатай холбогддог ч “чи одоо амьдарлаа бод доо” гэсэн өнгө аяс цухалзуулна.

Уянга түүнийг юу бодож байгааг гадарлавч ил хэлж чадахгүй байсаар харин Шүрээгийн золгүй явдал ямар хүнд туссанг л ойлгож байв. Саруул маш их ажиллаж байв. Цэнгэл ч нэг мэдхэд хаашаа ч юм алга болов.Ам яриагаар хүнтэй суугаад явсан сураг гарсан ч хүний л амьдрал хойно. Саруул юу ч бодсонгүй. Нэгэн өдөр Саруул , Сэргэлэнгийнд ирдгээрээ ирэн, халуун дотно яриа өрнүүлэн сууна. Сэргэлэн, Шүрээг өөд болсоноос хойш нилээн сархад хүртэх болсон ба түүний ярьдаг зүйл нь : – “Ганц охин дүүгээ явуулж л байдаг гүй мөн тэнэг хүнээ” эндээ байсан бол бор хоолтой ч гэсэн сэтгэл цатгалан байхгүй юу? Ахыгаа битгий хориорой ах нь хааяа давчдаад байх юм. Саруул:

Та минь уул нь ингэж уух хүн биш л юмсан даа. Бадам: Чи одоол зогсоохгүй бол орлоо шүү дээ. Хэлээд нэмэр алга Саруул минь байхгүй байсан бол ч энэ айл хэцүүдэдгээ хэцүүдээд аль хэдийн модоо барьцаан барьцан . Саруул: Эгч минь ах яахав болохгүй бол эмчилгээ сувилал сэтгэл засалд явуулж болох.Харин би нэг чухал юм асуух гэж ирлээ. – За би ч чамд зөвлөх юу? байгаан бол доо. – Би Итгэлийгээ өргөж аваад хань татах санаатай. Одоо нэг орон байрны ая бодох гээд муу ижийнхээ,Должин эгчийнхээ,Шүрээгийнхээ гэгээн сүнсийг амирлуулах хүсэлтэй л танаас асууж явна. – Юу чи чинь хэдтэй билээ дээ.Залуу, дээр нь эхнэргүй хүн хүүхэд өргөж авна гэдэг байж болох уу? даа эгч нь сайн ухахгүйл байна.

Ямар ч байсан шийдсээн Эх хүн үрдээ ямар харам билээ дээ. Би ч өөрөө муу эхээсээ хагацсан адилхан зовлонтой хүн. Муу дүүгээ өрөвдөөд байх юм. Тэглээч бид нэгэн гэр бүл шүү дээ. – Бадам сүрхий харан: Саруул үнэхээр шийдсэн нь илт байв. Сэргэлэн: Харин ч Саруул сайн аав байж чадна шүү.Амьдралын замын хүзүү урт гэж өөрөө мэд дүү минь… Ийнхүү Саруул их амьдрал руу одоо л алхах гэж буй мэт баярлах мөн дотроо нууцхан гуних шиг алхана. Хэдэн сарын дараа цоо шинэ 2 өрөө байр авчихав мэдээж ижийнхээ хураасан мөнгөн дээр нэмж байгаад зүтгэсэн нь ойлгомжтой. Итгэлийгээ гэрийнхээ ойролцоо нэгэн сургуульд өгчхөв.

Түүнд одоо нэг л хүн дутуу байгааг мэдэх ч үнэхээр хувь тавилангийн эрхээр хэмээн өөрийгөө хуурна. Өдөр хоног өнгөрөх тусам Итгэл , Саруулд дасч аав гэж хэлдэг болсон нь Саруулд ямар их үүрэг хариуцлага ирж байгааг хэлэх шиг. Энэ өдөр Итгэлийн төрсөн өдөр билээ. Саруул ойр дотны найзуудаа гэртээ урьсан юмсанж. Ангийн найзууд Болороо, Энжи,Мандах, байрны найз Бек,Түмээ мөн Анар , хамгийн холоос ирсэн нь Багахүү байв. Дараа нь Нандиа ,Хүслэн хоёр орж ирэв. Саруулын ажлын ах Цогт, Хажидмаа,Хонгор нар ч байв. Бүгд ээлжлэн хөгжилтэй явдал болсон явдлаа ярин инээд хөөртэй сууцгаана. Орой болж зочид шингэрэх зуур Саруул аяга тавагаа хураана. Багахүү ,Саруул руу харан одоо миний найзад хань л хэрэгтэй болж дээ. Ажлын газрын чинь Хонгор чамд их сайн л юм шиг харагдлаа. гээд инээвхийлэв. Саруул инээмсэглэхээс өөр хариу хэлсэнгүй. Зочид явж Саруул ,Итгэл хоёр үлдэв.Маргааш амралтын өдөр тул хоёул нам унтжээ. Хонх нилээн дуугарсаны эцэст Итгэл хаалга нээв.

Нэгэн бүсгүй инээмсэглэн Итгэлийг тэврэн үнсээд Саруулыг асуувал Итгэл аав байгаа би сэрээчих үү? . Тэр хүн бол Уянга байв . – Яахын бэ? Миний дүү хэддүгээр анги билээ . Чи ингэхэд намайг оруулахгүй хүн үү?. – Та чинь хэн билээ. Аав хэлэхдээ танихгүй хүн гэртээ оруулж болохгүй гэсэн . – Аавын чинь сайн найз байгаа юм . чи мундаг том эр болжээ. Хаалга багахан нээсэн Итгэлийн араас – Миний хүү хэн ирээв. Хэнтэй юм яриад байна. Өнөөдөр амралтын өдөр юу хийхүү хоёулаа гэсээр ирэв . – Би байна аа. Сэргэлэн ахаас гэрийг чинь асуугаад ирлээ. Саруул нүдний харцаараа Уянгыг нөмрөн үг үгүй зогсов. Уянга : миний охин аавдаа оч энэ хүн шүү дээ. Сэргэлэн цовоо охин Саруулын гуянаас тэврэн авав. Саруулын хоолой арган Уянга минь…. Уянга : Тиймээ хайр нь мэдсээн чамайгаа энэ бол чиний охин нэр нь Шүрэн-Эрдэнэ хайр нь чиний оронд байсан бол адилхан л чам шиг байх байсан.

Хайр нь сургуулиа төгсөөд охиноо дагуулаад ирлээ. Орж болох уу? Саруул : Уянгыг тэврэн хайрт минь гэхээс өөр үг хэлсэнгүй… Уянга гэрт орон хоол унд хийн Саруулд хандан : чам дээрээ ийм удаан ирээгүйд уучлаарай. /урт санаа алдав/ Саруул : сая л нэг сэхээрэн Шүрээг тэврэн миний охин эмээтэйгээ ямар адилхан юм. – Хайрт минь охин чинь чамайг явхад 1 сартай жирэмсэн байсан даанч хэлэх гээд би чадаагүй.Ээж маань чи бид хоёрыг зөвшөөрсөн ачдаа амин хүн болсон хайраа одоо л хоёулаа гээд / баярын нулимс бүрхэнэ/ Саруул : Уянгыг тэврэн хайрт минь намайг уучлаарай. Чи минь дэндүү уяхан мундаг ухаантай бүсгүй ямар их хайр ,бэлэг вэ? Энэ явдалаас хойш 3 жилийн дараа Саруул нутагтаа ирэв. Пунцаг эмч, болоод Нараа,Багахүү нар угтан. Халуун нутгийн түмэн салхи Саруулын хацарыг илбэнэ. Саруул хүү , охин , хайрыгаа дагуулан. Ижийнхээ газар дээр ирэн : Хүү нь ирлээ ээжээ хүү нь ийм олон болоод ирлээ. Энэ миний хань Уянга миний хүү Итгэл , охин Шүрээ гэдэг удаан ирээгүйд уучил ижий минь гэсээр нулимсаа сул асган мэгшин уйлав.

\Энэхүү хайрын түүхийг энд хүргээд өндөрлөв. Бяцхан намайг үргэлж үнэлсэн уншигч танаа баярланам. \ Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *