Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 52-р хэсэг

АГУУ ХАЙР 52-р хэсэг

8 секунд уншина
0
0
503

Өглөө эрт Цамба эмч доош буун цай уун, бичиг цаас болж суудгийг Саруул мэдэх тул эртлэн босоод доош буув. Цамба эмчийн хажууд суун: – Сайхан амарсан уу? та.

Сайхаан сайхан ,чи чинь харин хайртай бүсгүйгээ үлдээчхээд өглөө эрт ямар ажилтай буугаад ирэв ? – Би тантай адилхан замаар явахаар шийдсээн.

Анхнаасаа энэ замыг шийдчихээд байж жаахан юман дээр эргэлзэж тээнэгэлзээд …. – За тэгвэл ажилдаа орох уу? Маргааш чамайг хагалгаанд хуваарилсан байгаа, сайн хараад аваарай. Маргаашнаас манай багийн хагас хүн буцахаар болсон. Надад ар гэрийн асуудал гарсан болохоор буцна.

Энд Хажидмаа эгч чинь даргалж үлдэнэ . – Та надад өөр юм хэлэхгүй юм уу? – Би ганцаараа баймаар байна аа. Саруулаа чамайг хаяад явчихгүйг ах нь мэднэ. Чи тийм хүн биш. Чагнаа эмч чамд зуун хувь итгэдэг бас найдвар тавьдаг.

Чагнаа эмч миний багш би багшдаа хоёр зуун хувь итгэж байна гэв. Саруул өрөөндөө орон Уянгын хацар дээр үнсэн: -Хайраа өглөөний мэнд гэвэл Уянга инээмсэглэн тэврэн: -Жаахан хэвтэцгээе л дээ .Өнөөдөр амралтын өдөр биз дээ. Би орой явна шүү дээ гэв. Өдөр болж Уянга , Саруул хоёр доош буувал Намуун доор ирчихсэн солонгос эмч нараас бас харагдав.

Намуун, Уянга руу харан: -Сайн байна уу? Хэзээ ирсэн юм ? -Өчигдөр ирсээн орой буцна . Ингэхэд энд юу болсон юм ? -Та хоёр мэдээгүй юм уу? Өнөө өглөө Цамба эмчийн ээж нь бурхан болжээ гэтэл Саруулын царай яг тэр мөчид хувьсхийн Хэзээ тэр вэ? -Үүрээр л юм шиг байна. Бие нь муу байсан бололтой . Энд 2 ч удаа хагалгаанд орсон юм байна. Дараа 7 хоногоос наашаа ирэх байж , хөөрхий . – Цамба эмч өглөө надад юу ч хэлээгүй шүү дээ. Зүгээр л байсан яг л энгийн өдрүүд шиг … – Саруул минь дээ.

Дотор нь ямар байгааг хэн мэдэх билээ дээ. Уянга , Саруул руу харан: -Хайраа, чи эндээ үлд дээ. Хайр нь энд байдаг хамаатантайгаа уулзчихаад ирье дээ гэв. Саруул толгой дохин Цамба эмчийн өрөө рүү очин үүдэнд нь зогсон хаалга тогшин орвол Цамба эмч Цогтоо хоёр сууж байв. Цамба эмч Саруул руу харан: -Өнөө шөнөдөө би буцах болж байх шиг байна . Их юм сураад ирээрэй, Би хүлээж байя. Очоод хариуцлагатай байцгаана шүү гэв. Саруул,Цамба эмчид уй гашуу тохиолдоод байхад хүртэл ажлаа бодож байгаа нь бас түүний ил харагдах нулимс биш цаана уйлж байгаа зүрх сэтгэлийг нь мэдрэх шиг болж өмнөөс нь нүдэнд нь нулимс дүүрээд ирэв. Саруул бөмбөрөх нулимсаа арчаад Цамба эмч рүү харан: — Уучлаарай эмч ээ хэмээн өөрийгөө яагаад ч юм буруутгав.

Цамба , Саруул руу харан: — Чи юунд уучлалт гуйх вэ? дээ .Энэ бол хорвоогийн жам, харин ч хөөрхий ижий минь эрт өвчнөө мэдэж олон жил эмчилгээнийхээ хүчинд амьдарлаа. Хэтэдсэн өвчинд сэтгэл санааны бэлтгэлтэй байдаг юм шүү дээ.Ээж минь их өвддөг байж билээ . Одоо надад харамсах зүйл байхгүй. Ээж нь сэтгэл амарлаа. Дахиж хагалгаанд орохгүй гэж учирлаж хэлэхэд нь би зөрүүдлэн барин энд ирээд эмнэлэг эмч бүгдэнтэй нь яриад сүүлчийн удаа хагалгаанд оруулах гэж байсан юм. Яг хүнд тулаад ирсэн зовлонд нэг, хоёр хоног ч цуг байхыг хүсдэг юм байна даа. Харин би л харамсаж сууна.

Ижийнхээ дэргэд толгойг нь түшиж сэтгэлийг нь дүүргэсэнгүй дээ гээд нулимс нь бөмбөрөв. Саруулын хувьд ээжийгээ алдах ямар хүнд гэдгийг өр зүрхнээсээ мэдэрсэн тул нулимсаа нууна. Цамба эмчийн хэлсэн “Толгойг нь түшээд сэтгэлийг нь дүүргэсэнгүй” гэдэг үг Саруулын зүрхийг урах шиг… Тэрээр дотроо мөн адил харамсан шанална. Өрөөнд уур амьсгал сүүдэр мэт чимээ аниргүй хэсэг сууцгаав. Орой ч болж Цамба эмч болон хамт ирсэн хэсэг хүмүүсийг гаргаж өгөхөөр онгоцны буудал дотор зогсоцгооно. Уянга , Саруулын гарнаас атган түүнийг өөрийнх нь хажууд байгаад хязгааргүй жаргалтай инээмсэглэнэ. Цамба эмч Саруул руу харан: — За Саруул минь ах нь явлаа.” Миний дүү хэлсэндээ хүрнэ шүү. Хүний итгэлийг алдвал цаад итгэж байгаа хүн өмөрдөг юм шүү дээ. Чиний энд сурсан бүхэн чинь хэн нэгний алтан амийг аврахад маш хэрэгтэй учир сайн хичээгээрэй дээ.

Уянга минь Саруулыг минь аваад үлдчихэв дээ” хэмээн инээмсэглээд онгоцондоо суухаар явав. Цогтоо , Хажидмаа , Саруул, мөн хоёр залуу эмч үлдсэн бөгөөд буудал руугаа хөдлөв. Саруул , Уянга хоёр гадуур зугаалан хөтлөлцөн алхана. Уянга: – Хайраа чи өдрөөс хойш нэг л сонин дуугаа хураачих юм . Надад хэлэх юм байгаа юм уу? – Үгүй дээ . Цамба эмчийг л өрөвдөөд эцсийн мөчид нь ээжтэйгээ байж чадаагүйд л … – Би чамд яагаад хайртайг мэдэх үү? – Үгүй нээрээ, Яагаад асууж байгаагүй юм бол…. – Чиний зүрх сэтгэл ийм сайхан болохоор л тэр… Би өдөржин чамайг ээжийгээ санаад хэцүү байгаа гэж бодсон. Тэгтэл би ээжийгээ санаад байна гэж хэлсэнгүй …. харин Цамба эмчид санаа зовниж явж шүү миний хайр. – Мэдээж хэрэг маш их санаж байна аа.Санахгүй өдөр гэж байхгүй ээ. Эмнэлгийн үүдээр орохоор л ээж минь байгаа юм шиг санагддаг. Миний ээж насаараа энэ байгууллагад ажилласан хүн шүү дээ.

Тэгээд ч ээж минь хажууд байгаа гэж үргэлж итгэж явдаг юм. – Ээж минь бид хоёрыг эсэргүүцээд л чамд хэцүү байгаа байхдаа ? Хайр нь хааяа ээжтэйгээ ам зөрөх юм. Саяхан хүртэл чамайг энд ирснийг мэдсэн, уулзаад үзээрэй гээд л загнаад байсан. – Хайраа … ээжийн чинь зөв шүү дээ. Эх хүн үрдээ буруу хэлдэггүй гэсэн. Би ээжийг чинь ойлгож байгаа, мэдээж шүү дээ. Ах дүү хамаатан садангүй хүн гэнэт гарч ирээд л охинтой нь суухаар хэмжээнд очихоор ямар ч эх хүн ингэх л байх. Түүнд санаа зоволтгүй ойлгож байгаа.Хорвоо зөөлөрдөг хойно хоёулаа л сайн сайхан явбал биднийг зөвшөөрөх цаг ирнэ гэж итгэдэг. Тэглээч хайр нь сайн эмч болоод ээжийг чинь эмчилчихье . инээмсэглэв – За яршигаа .Ээж мөн эмчлүүлэх байх даа. Энэ хүнээ соль гээд хашгирчиж мэднэ шүү. инээв . Миний ээж уул нь их цайлган хүн байгаа юм, наанаа хааяа их хатуу л болохоос … – Ээжийнхээ урдаас битгий юм хэлж бай. Хайр нь их тэнэг байж ээ. Муу ижийгээ үглэж загнахад нь уурлаж хэдэрлээд л хаалга саваад гардагсан. Одоо маш их харамсдаг.

Миний хайр одооноос битгий тэгээрэй. Уянга толгой дохин Саруулыг тэврэн үнсээд амрахаар буудлынхаа зүг явцгаав. Буудалдаа ирвэл багийнхан бүгд өрөөнд цуглараад Саруулыг хүлээж байв. Цогтоо чухал царай гарган: -Саруул наашаа ирээд суу. Уянга миний дүү өрөөндөө байж байх уу? гэв. Хажидмаа босон: — За, бид ирээд сар шахам боллоо. Өнөөдөр сурсан, мэдсэн зүйлээ бүгд тайлагнан ярилцацгаана. Дүнгийн хурал гэж хэлж болно. Одоо бидэнд дахиад нэг сар бий. Цаашдаа яаж үр дүнтэй суралцахаа ярилцъя. Өө нээрээ, Пусан хотын эмнэлэг , мөн Дэгү хотын эмнэлэг рүү нэг нэг хүн явуулж туршлага судалж сургалтанд суух боломж гарсан гэв. Бүгд сурсан мэдсэнээ ярьж , тайлагнаж дуусав. Цогтоо босч Пусан руу мэдээж Саруулыг явуулна. Та нар мэдэж байгаа даа. Манай эрхэм “гүнж” Уянга тэнд суралцдаг болохоор түүний “ханхүү” Саруул маань алзахгүй байх аа гэв.Бүгд дэмжин Саруулыг явуулахаар болов.

Саруул инээмсэглэн Уянга минь ямар их баярлах бол гэхээс хөөр баяр дүүрэн байв. Саруул дээш өрөөндөө орвол Уянга хэдийн нь унтаад өгчээ. Саруул буйдан дээр суун түүнийхээ унтаж байгааг харан хэсэг азнаснаа маргааш явахдаа бэлдэв. Өглөө болж Уянга сэрэн хажууд нь Саруул байхгүй харин чемоданаа бэлдчихсэн байгааг ажиглав. Саруул гаднаас өглөөний цай бэлдэн орж ирэв. Ширээн дээр хөнгөн зууш ,цай идэх уух юм тавиад Уянгын уруул дээр үнсэн: — Чи минь өчигдөр юу ч идэлгүй унтсан шүү дээ. Цайгаа ууцгаая гэв. Уянга ширээ рүү ойртон суугаад: — Ямар гоё юм бэ? Чамдаа баярлалаа.Нээрээ, та нар нүүх гэж байгаа юм уу? Чемоданаа бэлдээд хаачих нь вэ? Саруул инээмсэглэн: – Харин нэг тийшээ явах гэж байгаа юм аа. Чи таалдаа . – Би яаж мэдэх юм бэ? Та нар өөр байранд л орох гэж байгаа байх даа. – Тиймээ, өөр байранд орно оо.

Манайхнаас Пусаны эмнэлэгт нэг хүн явуулах санал ирсэн гэнэ. Тэгээд л чемоданаа баглачихлаа гэв. Уянга , Саруулыг тэврэн нээрээ юу? Хайраа, ямар сайхан өглөө вэ? Тэгвэл хоёулаа явах нь ээ? Хайр нь маш их баяртай байна . Уянгын баярлаж байгаа шиг л Саруул баярлана. Хоёул ачаа тээшээ аван доош буув. Цогтоо , Саруулыг гаргаж өгөнгөө: — Чамайг онгоцны буудал дээр хүн тосч авна гэсэн. Тэгээд тэнд байрлах газрыг чинь зохицуулах байх, сэтгэлээсээ хичээгээрэй. Уянгатайгаа уулзалгүй яахав. Гол нь энд яах гэж ирснээ мэдэж байгаа биз ? гээд инээмсэглэн амжилт хүсэв. Саруул , Уянга хоёр хязгааргүй аз жаргалд умбан явцгаав. Хоёр цагийн дараа гэхэд Пусанд буув. Саруул , Уянга руу харан: — Өндөр хөгжилтэй орон сайхан ч юм аа даа. Хэдхэн цагийн дотор л ингээд хүрээд ирдэг . Уянга : –Метронд сууж болох л байсан ш дээ. Хоёул ийн ярилцан явж байтал Уянга аа гэх дуу гарав . Дуу гарсан зүг харвал Уянгын өрөөний найз Уугий, мөн хамт сурдаг найз Эгшиглэн хоёр байв.

Уянга инээмсэглэн: — Чамайг ирнэ гээд мессеж бичсэн чинь итгэхгүй байсан юм аа. Ойрхон явж байна, Цуг явъя гээд байсан хүлээж байжээ хайраа гэв. Уугий: -За, сайн явж ирцгээсэн үү? Саруул нээрээ ирсэн байх нь ээ. За тэгээд амьдраад байж дээ. Саруул : — Сайн сайн, Та нарын хичээл сайн уу? Би энд эмнэлэгт дадлага хийнэ ээ. Эгшиглэн : -Өө , за за мундаг залуу байх нь л дээ. Анх хараад чамайг би ямар хөдөөний ……. ? Уянга, Эгшиглэнг нудран: -За бүгдээрээ хоол идчихээд явцгаая даа гэхэд нь Саруул инээн: –Нэг хүн эмнэлгээс тосох юм гэсэн. Уулзчихаад явцгаах уу ? Яах уу? гэхэд Уянга: — Өө тийм ш дээ . За бид хоёр уулзаадахъя. Та хоёр үүдэнд хүлээж байх уу? гээд Саруулыг дагуулан явав.

Хоёул хайсаар монголоор “Саруул” гээд бичсэн цаас барьсан хүн дээр ирэв. Хижээл насны Солонгос хүн байв. Саруул очин өөрийгөө Саруул гэвэл инээмсэглэн чемоданыг нь аван явахыг дохив. Уянга өнөөх хүнийг зогсоон ярилцсан боловч Саруул одоо шууд явах ёстой гэсэн бололтой дурамжхан: – Уул нь чамтайгаа өнөөдөр хамт байна гэж бодсон юмсан. Чамайг заавал авч явах юм байх аа. – Орой ч юм уу? Уулзаж болох байлгүй дээ хайраа? – Тэндээ байрлах юм байна л даа. Уул нь чамтайгаа л хамт байна гэж бодсон ш дээ. – Саруул инээмсэглэн Уянгыг аргадан үнсээд өнөөх хүнийг даган явав. Өнөөх хүн таксины жолооч бололтой . Машинд тээшийг нь хийгээд Саруулыг суулган хөдлөв. Саруул ,Уянга руу “Хайр нь амралтын өдөр очно оо. Чи минь жаахан хүүхэд шиг уйлчих гээд байхаар чинь яваад өглөө. Жаахан удаан байвал чи уйлчихна шдээ” гээд мессеж явуулав.Саруул хэдий Уянгатай байхыг маш их хүсэвч Цамба эмчийн захисан болон Цогтоо ахынхаа хэлснийг бодон явж байлаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *