Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 51-р хэсэг

АГУУ ХАЙР 51-р хэсэг

1 секунд уншина
0
2
563

Цэрэнбат : – За чи сайн бодоорой . Би лав татгалзахгүй ээ. Виз болон байр хоол бүгдийг зохицуулна. Бас өндөр цалинтай, миний бодсоноос ч их байна шүү.

Үнэнийг хэлэхэд би 4 жил гаран ажиллаад л Монголд сайхан байртай болчихсон. Одоо хэдэн төгрөг хураачхаад буцах санаатай байгаа. Сайн л бодоорой доо гэв.

Саруул юу ч дуугарсангүй. Дөлгөөнтэй уулзвал Саруул руу инээн: — За ажил сайн уу? Одоо цалингаа аваад явцгаанаа. Нар ч жаргалаа гэвэл Цэрэнбат сая оффист яригдсан зүйлээ хэлэв.

3 уулаа цалингаа аваад Цэрэнбат өөр машин, Дөлгөөн өөр машинд суун явцгаав. Дөлгөөн замдаа Саруул руу харан : – Сайн бодоорой. Ийм сайхан боломж ховор шүү. Эд нар үнэхээр сайн ажилчдадаа маш сайн ханддаг. Чи төсвийн цалингаар их юм авч чадахгүй, хүрэхгүй шүү дээ. Тэхдээ өөрөө л мэд. Энд үлдвэл би чамд чадахаараа хань болно шүү гэв Саруул бас л юу ч дуугарсангүй .

Түүний юу бодож байгааг таашгүй. Саруул байрлаж буй буудалдаа буугаад өрөөндөө ороод нам унтаад өгөв. Маргааш болж өглөө эртлэн босоод сургалтын хуваарь ёсоор эмнэлэгт үзлэг хийнэ. Тэрээр өдөржин хэнтэй ч олигтой юм дугарч ярьсангүй. Цамба эмч оройн хоолны дараа түүнийг авч үлдэн хоёул суув. Цамба хэсэг чимээгүй сууснаа: – За Саруул минь яачихаа вэ?

Сэргэлэн цовоо нүд чинь хаашаа одчихов ? – Зүгээрээ ээ, Цамба эмч ээ. – Хоёулаа ах дүү хоёр шиг ярилцъя. Чи тэр нэг ажил хийж үзье гээд л байсан. Тэрнээс хойш их сонин байх чинь юу болсон юм. Надад хэлээ, энэ яриа чи бид хоёрын л дунд үлдэнэ. – Баярлалаа танд ,юуч болоогүй ээ зүгээр . Та санаа зоволтгүй . – Чи юу ч хэлэхгүй юм шиг янзтай. За яахав. Би хэлье. Эмчийн мэргэжил сонгосон хүнд хоёр сэтгэл байх ёсгүй. Чи ямарч сэтгэл зүйтэй байх нь хамаагүй. Чи хүний амь насанд шууд хамааралтай.

Өнөөдөр чи яг бодит байдал дээр ажилласан бол нилээн олон хүнийг сэтгэлийн шаналанд унагаахаар байлаа.Шууд хэлэхэд чиний наад байдал чинь надад ер таалагдахгүй байна. – Эмчээ үгүй ээ . Цамба ахаа энэ бол миний хоёр өдрийн цалин, тэхдээ монголд ажилласан сарын цалингийн гуравны нэг нь . Энд ажиллах санал тавьсан, тэгээд ч энд миний хайртай хүн бий . Би одоо яг яахаа мэдэхгүй л байна. Цамба инээмсэглэн: — Ийм байсан байх нь ээ. Чи залуу хүн өнгөцхөн хараад байх шиг. Амьдрал гэдэг уудам ч нэг л жижигхэн зүйл давчуу амьдралд унагадаг талтай. Миний үед бас л ийм сонголт байсан. Манай ангийн чадалтай хүүхдүүд гадаад гараад ажил амьдралаа хөөсөн нь ч бий. Би хувьдаа харамсдаг, тэд надаас хавь илүү мундаг хүмүүс одоо энд би биш тэдний нэг нь сууж байх ёстой. Чиний өөрийн л сонголт.

Чи өөр замаар явлаа гэхэд өөр нэгэн энд сууж байх л болно.Миний бодлоор чи сайн эмч болж чадна. Миний хувьд хүний амьдралд амь наснаас илүү зүйл үгүй. Би энэ замаар яваа, цаашдаа ч явна, хэзээ ч харамсдаггүй. Харин тухайн үед найзуудаа дагаж яваагүйдээ баярладаг. Миний амьдрал тийм ч хангалуун баян тансаг биш ч өглөө бүр ажилдаа ирэхдээ гэртээ ирж байгаа юм шиг л сайхан байдаг. Миний дүү миний хэлэх гээд байгаа зүйлийг ойлгосон биз. Мөнгөнөөс илүү, алт эрдэнэсээс ч илүү зүйл байдаг юм. Хүн идэх хоолтой, орох оронтой, мөрөндөө хувцастай амар тайван, эрүүл энх байхад л болоод явчихна даа.

Чиний амьдрал хойно чи л өөрөө шийднэ дээ гээд аягатай цайгаа балгаснаа гараад явчихав. Саруул бодолхийлэн сууна. Ийн хэдэн хоног өнгөрч амралтын өдөр болов. Энэ удаа Уянга өглөөний хамгийн эхний онгоцоор нисэн ирэв. Саруул , Уянгыг тосон авч хоёул гадуур зугаалан энэ тэрийг сонирхон “юм үзэж, нүд тайлан” ёстой л аз жаргалд умбах авай. Уянга түүнийг нэг зүйл хэлэх гээд байгааг анзаарсан бололтой. Миний хайр аа чи нэг л сонин, нэг юм нуугаад ч байх шиг яагаа вэ? надад хэлэх юм байгаа юм уу? – Үгүй ээ. Асуух л юм байна. Би их олон хоног бодлоо л доо. – За юу юм бэ? – Би энд үлдчихвэл ямар байна ? гоё байгаа биз. – Нээрээ юу ? Яг үлдэх юмуу? Хичнээн их баяртай байна гээч би.

Тэгвэл энд сургуульд шилжиж ирнэ ээ.Чамтайгаа л цугтаа байна. – Хоёулаа дахиж хэзээч салахгүй тийм биз дээ. Үргэлж хамтдаа байна. Хайр нь ажлаа хийгээд л, чи минь сургуульдаа яваад л ….. – Чи ингэхэд сургуулиа яахын юун ажил билээ хайраа ? Саруул , Уянгын нүд рүү харан хэсэг зогссоноо: — Би чамаас асуумаар байна аа. Түрүүчийн 7 хоногт ажилласан газраас нилээд их мөнгөний боломжийн ажил надад санал болгосон. Виз болоод бүх зүйлийг цаанаасаа даана гэнэ. Ингээд л чинийхээ хажууд л баймаар байна. – Сургууль, хичээл мэргэжил чинь яах болж байна? – Тэр үү? тэр …… . Тэхдээ чамайг үлд гэвэл хайр нь үлднэ ээ . Би шийдчихсэн гэв. Уянга чимээгүй болон би бодох хэрэгтэй байна аа. Чамайг үлдэнэ гэхээр ямар их баярлаж байна гээч гээд Саруулыг үнсэн одоо хоёулаа кино үзчихээд танайхантай явж танилцъя.

Хэдүүлээ яваа билээ гэж асуун ярианы сэдэв өөрчлөгдөв. Залуу хосууд гараасаа хөтлөлцөн хотоор зугаалсаар орой болжээ. Саруул , Уянга хоёр буудалдаа ирэв. Буудлын доод ресторанд Цамба эмч болоод бусад эмч нар суун хөгжилтэй яриа өрнүүлэн инээлдэн сууцгаана.Хажидмаа эмч Уянга , Саруул хоёрыг харангуутаа: -Хүүе хүүхдүүдээ наашаа ирээд суу. Манай Саруул их сүйхээтэй энд ирээд удаач үгүй найз охинтой болчихдог гээд инээв. Цогтоо : – Үгүй ээ . Саруулын найз охин нь энд сурдаг гэж чамд би хэлээ биз дээ. – Өө нээрээ тийшдээ , Алив миний дүү наашаа суучих нэр чинь хэн билээ. Ширээ тойрон сууцгаан яриа өрнүүлэн амралтын өдөр тул бас ч үгүй ганц хоёр дарс задлан ууцгаажээ.

Саруул , Уянга хоёр шөнө болсон бас уухгүй учраас дуу чимээнд нь ядарсан янзтай өрөө рүүгээ явцгаав.Уянга их л хөгжилтэй, инээмсэглэн Саруулын уруул дээр үнсэнэ. Хоёул өрөөндөө орон гар нүүрээ угаагаад цонхны хажууд сууцгаав. Уянга , Саруул руу харан: -Чи минь ингээд л миний хажууд байх сайхан юм аа. Тэхдээ би саяны асуултанд чинь хариулъя. “Чи минь эмч хүн, миний төлөө тэр мөрөөдлөө битгий орхиосой гэж хүсэж байна. Би чамайг энд ажил хийсэн хийгээгүй миний хажууд үлдээсэй гэж ямар их хүсэж байна гээч маш их.

Тэхдээ чи минь өдий хүртэл явсан, зорьсон амьдралаа ингээд хаячихаж болохгүй ээ. Хайр нь чамайг ойлгож байна. Мөнгөнөөс илүү зүйл амьдралд байдаг. Миний аав, ээж хоёр үр хүүхдээ хүнээс илүү амьдруулах гэж зүтгэсээр л хангалуун амьдралд хүрсэн .Тэдний буруу гэж юу байхав. Гэвч манай гэр бүлд хэрүүл салдаггүй асуудлууд бас байдаг . Миний бодлоор мөнгө их газар хэрүүл, уруул салдаггүй юм шиг . Би өөрийнхөө амьдралыг тийм байгаасай гэж хүсэхгүй байна. Тэглээ ч чиний энэ их хичээл зүтгэл хийсэн бүхнийг чинь баллачхаад жаргалтай байна гэж бодохгүй байна. Чи минь мөрөөдөлдөө хүр ээждээ амласнаа биелүүл,би чамдаа хайртай” гэв. Саруул хоолой зангируулан: –Би ч их азтай хүн юм аа. Ийм ухаантай ийм үзэсгэлэн гоо бүсгүйтэй учирдаг. Хэдэн өдөр би бодов. Одоо л дотор онгойлоо. Хайр нь ойлголоо, чамдаа баярлалаа гээд тэврэн үнсэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *