Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 50-р хэсэг

АГУУ ХАЙР 50-р хэсэг

2 секунд уншина
0
0
292

Сувдаа ,Саруул руу харан: — Хятад эгч чамайг маш сайн ажиллаж байна маргааш ирэх болов уу ? гэж байна лээ. Манайд 7 хоног ажиллаж байгаа хүн дээ. Энд хятадууд их ирдэг. Солонгос ,Хятадын эрлийзүүд элбэг газар шүү дээ хэмээхүйд Саруул Уянгын тухай бодлоосоо салж ядан. Аан тийм үү? Миний найз энэ ажлаасаа гарч болдоггүй юм уу? гэхэд Сувдаа хариуд нь: -Чи саяны загнуулсанд эмзэглэжээ дээ. Чи надаас асуусан даа , Ямар ажил хийдэг юм ? гэж энд байгаа монголчууд хар бор ажлыг нь л голцуу хийдэг . Өөр газар ч ялгаагүй ийм л зүйл угтаж байгаа.

Онцлог нь Монголоос цалин хамаагүй өндөр, бид ингэж л ажилладаг даа. Саруул минь мөнгө олох гэж л ихэнх Монголчууд энд ирдэг. Нэгэнт ирсэн болохоор яаж ч байсан гүрийх л хэрэгтэй гээд ширээнээс босон аяга таваг хураав. Саруул суусан хэвээр. Муу Шүрээ минь яаж яваан бол доо бас л хүний нутагт яваа амьтан амьдралаа дээшлүүлнэ гээд л гарсан. Хүн өөрөө л биеэрээ мэдрэхгүй бол гадаад гэдэг л сайхан гэж эндүү бодох хүмүүс их юм даа гэсэн бодол төрөв. Орой болж Сувдаагийн ажил дээр Намуун ирэв. Тэрээр Саруулыг харан инээмсэглээд: – За ажил сайн уу? Хувцсаа солиод гараад ир, явцгаая. Чиний ажлын цаг дууссан гэв.

Саруул нэг өдөр хэл нэвтрэлцэхгүй ч цуг ажилласан эгчид явах болсноо дохиход өнөөх нь ойлгосон янзтай толгой дохин инээмсэглэнэ. Саруул хувцсаа солин заал руу гарвал эзэн эрэгтэй нүүр дүүрэн инээмсэглэн Саруулд дугтуйтай юм өгөв. Саруул , Сувдаад баярласнаа хэлээд Намуунтай цуг буудал руугаа явахаар гарав. Намуун: – За ямар байв даа ? Сувдаа чамайг магтаад л байна лээ. – Дажгүй шүү ядарсан ч үгүй. – Чамайг маргааш ирэх үү? гэж эзэн нь асуугаад байна гэсэн энд ч нэг иймэрхүү л ажил хийнэ дээ бид нар . – Маргааш Дөлгөөнтэй барилгын ажилд явна гэсэн надад харин сонирхолтой байгаа – За тэр ч дэмий байхаа даа .Гар хөлөө бэртээчхэв. Саруул эзэн эрэгтэйн өгсөн дугтуйг онгойлгон тоолвол 60.000 вон байв. Саруул монгол мөнгөнд шилжүүлэн дотроо бодоод нэг өдөр л 100 гаруй мянган төгрөг олдог байна шүү гээд инээмсэглэн Намуун руу харвал 60.000 багадаа орно гэв. Ийнхүү өнөөдрийн ажил дуусч буудалдаа ирэн тухлаад Цогтоотой элдвийг ярин хэвтэцгээв. Өглөө болж Дөлгөөн мөн л цагтаа доор хүлээж байв. Саруул доош буун Дөлгөөнтэй хамт бас л ажиллахаар явав. Дөлгөөн : – За өчигдөр ядраагүй биз дээ. Өнөөдөр жинхэнэ эр хүний ажлыг нь хийнэ дээ. Чи ядраад байвал найздаа хэлээрэй би нэг юм бодомз. – Ядраагүй ээ , Гайгүй байхаа. Харин тэр ажлыг чинь хийж үзмээр байна. Өчигдрийнх харин хөдөлж явах юмгүй болохоор жаахан уйтгартай байлаа гээд инээмсэглэв – Их эр байх нь ээ , Зөв дөө. Цалин өндөр болохоор гүрийдэг юм шүү, Анд аа. Хоёул нилээд явсны дараа нэгэн автобусны буудал дээр ирж зогсов. Төд удалгүй машинтай хүмүүс ирэн Дөлгөөнтэй мэндлээд тэр хоёрыг авч явав. Хаашаа явж байгааг Саруул үл мэдэх боловч эргэн тойрноо ажиглан эцэс төгсгөлгүй мэт байшин барилга нь нүд булаана. Хотын захад ирж буй бололтой барилга орон сууц багасаад ирэв. Шинээр баригдаж буй хотхон бололтой газар ирэв.

Машинаас буух хүмүүс дотор Дөлгөөн , Саруулаас гадна 3 ч монгол залуу байв. Тэднийг тусгай бэлдсэн өрөөнд оруулав. Тэндээс хоол үнэртэнэ. Ширээн дээгүүр өнөөх л олон төрлийн ногоо , будаа , кимчи бас шарсан мах авчирч өрөөд бүгдийг хооллон нэгэн хижээл насны Солонгос зааварчилгаа өгөн ярьж байв. Дөлгөөн , Саруулд ойлгомжтой орчуулан өгч: -Хоолоо сайн идээрэй. Энд их халуун шүү. Цаанаасаа хамгаалалттай хувцас тавьж өгнө. Манайхан халууцаад тайлчихдаг тал бий. Тэхдээ наранд түлэгдсэнээс дээр шүү дээ гэв. Хоолоо идэж дуусаад барилгын талбай руу очив.

Саруулын огт хараагүй техник тоног төхөөрөмж байх нь их л сонирхол татна. Ажилд хуваарилах Солонгос залуу хүмүүсийг ялган тус тусын ажлын байрыг зааж өгнө. Дөлгөөн: -Хоёулаа салж ажиллах нь дээ, Хөгшөөн. Өдөр цайны цагаар уулзъя, Хичээгээрэй гээд инээмсэглэн нэг монгол залуу танай хэсэгт байгаа. Би чамайг хэлчихсэн. Хэрэг гарвал түүнд хэлээрэй гээд цааш алхан одов. Саруул зааварлагч Солонгосыг даган бусадтайгаа алхана. Тэд нэгэн барилгын нэг давхарт орвол дүүрэн цемент байв. Саруул хараад баярлах шиг дотроо инээн хуучин танилтайгаа уулзах шиг болов. Саруул , энэ чинь харин болж байна шүү гэсэн маягтай хүлээн зогсоно. Тэдэнд тараасан хувцсыг өмсөөд ажилдаа орцгоов. Саруул шууд хоёрыг мөрөн дээрээ тавиулаад дээшээ гарах шат руу өгсөв. Тэгтэл ардаас нь Хүүе чи хайчих нь вэ? цахилгаан шат руу зөөнө шүү дээ” гээд заав. Саруул инээмсэглэн очиж цементээ буулгаад ийм том сүрхий техниктэй байж ийм их хүний хэрэг байгаа л юм байхдаа гэж бодно. 3 цаг гаруй ажиллацгаав.

Тэнд олон дотор ажил хийх хийхгүй мөн чадахгүй ядрах хүмүүс илт удаашран байн байн цаг харах нь элбэг. Чухам ямар орны хүмүүсийг Саруул үл мэднэ.Тэдний хамгийн ахмад нь Саруулыг дуудав. Саруул очвол Солонгосоор ярих уу? гэж асууж байгаа бололтой . Саруул толгой сэгсэрвэл түүний мөрөнд гараараа хүрээд эрхий хурууг мөн гозойлгоно. Саруулыг тэнд байгаа ажиллагсад мөн зааварлагч хянагч залуу их л ажиглан гайхсан харцаар харна. Саруулын хувьд ёстой л хийж сурсан , дадсан ажлаа энд хийх завшаан тохиосонд баярлах шиг инээмлэглэн ажилласаар.

Өдрийн хоолны цаг болж бүгд өнөөх байшиндаа цугларч хооллоцгоов. Дөлгөөны нүүр нь цагаан болсныг харвал тэрээр эмүлс , замаск зөөсөн нь илт Дөлгөөн : -За яаж байна болмоор байна уу? Амрах цаг гарвал жаахан амарч байгаарай.Тамхилах ч бас амралт юм шүү дээ. Харин чи чинь татадгүй билүү. Би татдаггүй байж байгаад хүн дагаж татсаар орчихсон шүү гээд инээмсэглэв. Өдрийн хоолны цаг их богинохон санагдав. Бүгд өнөөдрийн нормоо биелүүлэхийг анхааруулав. Саруулын хувьд огт ядраагүй бөгөөд сая л нэг халж байгаа мэт санагдан ажилласаар.

Түүний хувьд нэг давхраас цементийг цахилгаан шатанд ачиж өгөх ба дээд давхруудад тоо ширхгээр буулгах хүмүүс бас тусдаа байв. Дээрээс доош буулгасаар 3 давхар хавьд ирэхэд нэг давхрын өнөөх их цемент эрс багасаад ирэв. Тэгтэл цахилгаан шат ажиллахгүй зосчихов .Ямар нэгэн асуудал гарчээ үгд суун амарцгаана. Гаднаас эзэн нь бололтой Солонгос орж ирээд чанга дуугаар хэдэн үг хэлээд гараад явчихав. Бүгд босон амандаа түүнийг харааж байгаа нь илт. Саруул дээшээ зөөх гэж буйг ойлгов. Түүний хувьд 3 давхарт гаргана гэдэг асуудалгүй билээ. Монголд 9 давхар руу цемент ганцаараа зөөх тохиолдол байсан ба дандаа цөөхүүлээ ажилладаг байсан болоод ч тэр үү их ядардаг байснааа санана. Ийм сайхан залуучууд байж юу байхав дээ уул нь гэж дотроо хэлээд манлайлан ажилдаа оров. Цуг ажиллаж буй монгол залуу Саруулын хажууд ирээд: — Чи хөгшөөн жаахан амар л даа.

Чамайг харахаар би өмнөөс чинь ядарчихлаа. Тэр муу Хятадуудыг хар даа хэдийг зөөгөөд л ингээд тамхи татаад зосчихож байгаа биз.Зааварлагч байхгүй бол наад хэд чинь ингээд л ажил явуулдаггүй новшнууд гэх нь өнөөх л Хятад хүнд дургүй монгол зан нэвт үнэртэнэ. Саруул инээн: — Би ядраагүй ээ . Монголд яг ингэж цемент дээр хааяа ажилладаг юм. Харин ч энд аюулгүй ажиллагаа мундаг сайн юм. Техник ч сайтай хялбар юм гэв. Залуу өөрийгөө Цэрэнбат гэж танилцуулаад даанч тийм байхаа нэг л өөр байсан юм. Энд ажиллаж чадахгүй нусан бурантагнууд бас ирдэг юм ш дээ . Чи их сүрхий юм , барилддаг уу? гэхэд Саруул толгой дохин яахав сонирхолтой, тэхдээ хичээллэдэггүй гэв. Цэрэнбат Хятадууд руу өнөөх муухай харцаа чулуудан ажлаа хий гэж нүдээрээ хэлэх нь Саруулын инээдийг хүргэнэ.

Цэрэнбат ,Саруулаас өндөр бие хаа сайтай, давхраатай нүд, хөмсөг болсон сайхан залуу бөгөөд түүнтэй яриа өдөх оффисын Солонгос хүүхнүүд хааяа мэр сэр харагдах нь ажиглагдана. Хоёул 3 давхарт цементээ өрж дуусаад байтал зааварлагч залуу тэр хоёрыг дуудан Цэрэнбаттай яриад Саруулыг дагуулан цугтаа гурвуул оффис нь бололтой шил толь болсон газар руу оров. Цэрэнбат инээмсэглэн: — За хөгшөөн чи азтай байна шүү. Чамайг хурган дарга нь дуудуулсан байна. Энд тэндгүй камертай, чи хараанд нь өртөж дээ . Чамд ажлын санал тавих нь гарцаагүй . Чамд ямар цалин хангалттайв ? гэвэл өдрийн 150 ногоон л гээрэй гээд за найз нь зохицуулна аа гэв. Саруул юу болоод байгааг нэг л сайн ойлгосонгүй. Цэрэнбатыг дагасаар нэгэн өрөөнд орвол хижээл насны Солонгос инээмсэглэн угтан авч Саруул , Цэрэнбат хоёртой гар бариад сандал дээр урин суулгаад яриа эхлэв. Тэрээр Цэрэнбатаар орчуулуулж хэзээ ирсэн, хаана байрлаж байгааг асуугаад энд ажиллах сонирхол байгаа эсэхийг асуугаад түүнд ажлын санал тавив. Саруул Цэрэнбат хоёул тэндээс гарч Дөлгөөний ажиллаж буй хэсэг рүү явав .

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *