Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 49-р хэсэг

АГУУ ХАЙР 49-р хэсэг

7 секунд уншина
0
1
601

Хайраа би авахгүй ээ .Ийм нандин зүйлийг чинь авна гэхээр арай болоогүй . Хуримаа хийхдээ л авъя. Болох уу? – Үгүй ээ . Одоо л чамд өгнө. Чи минь надад бүхнээ зориулдаг бас бүхнээ зориулсан. Одоо бүхнээ зориулна. Хоёулаа хөөрхөн охинтой болоод охиндоо энэ бөгжийг өгнө.

Тийм биз дээ ? Уянгын хоолой чичрэн: -Тиймээ гээд нулимсаа унаган Саруул руу харав. Энэ харц бол өөр байлаа. Тэр нүдээрээ “Саруулд хайртай энэ хорвоог чамтайгаа л туулна.

Чи минь миний амьдрал” гэсэн шиг тийм их чин үнэн хайр бялхсан харцаар хараад Уянга түүнд хайртай ч гэж хэлсэнгүй, баярлалаа ч гэж хэлсэнгүй, харин дуслах нулимс нь аз жаргалын нулимс бөгөөд түүнийг тэврэн уруул дээр нь үнсэнэ. Саруул , Уянгыг тэврэн чихэнд нь: -” Чи минь надад ямар их хайртайг би мэднэ. Чамдаа ямар их хайртайг минь чи мэдээсэй гэж хүссэн юм аа. Чи дэлгүүрт хэлээ биз дээ.

Одооноос чи миний нөхөр гэж одооноос чи миний эхнэр” гэв. Уянга үнэхээр их догдлон хайр, баярын нулимсаа барьж дийлсэнгүй, нүүрэнд нь бас инээмсэглэл тодорно. Хоёул ачаа бараагаа янзалж нүүр гараа угаагаад доош буув. Ресторанд Дөлгөөн ирчихсэн байв. Саруул, Дөлгөөнтэй гар барин энэ миний …. – Мэдсээн Уянга уу? намайг Дөлгөөн гэдэг.

Зурган дээрхээсээ хөөрхөн юм байна ш дээ. – Чамаас зургаа авахаа мартсан байнаш дээ. – За, Энэ байна даа. Танай энэ залуу чиний зургийг харуулаагүй бол чамайг бараг олохгүй байсан шүү . Саруул инээн: -Тийм ээ. Хайраа , Надад тусалсан сайн залуу байгаа юм. Танилц гэв.

Уянга инээмсэглэн гар бариад: – Миний хайрыг надтай уулзуулсан чамд баярлалаа гэв. Дөлгөөн Саруулыг сайтар ажсанаа: -Өө, За за энэ залуу чинь харин жинхэнэ “бренд” болжээ. Шинэ загварууд байна ш дээ. Алив наад пүүзийг чинь харъя даа . Намуун хажуунаас Дөлгөөнийг дугтран: -Чи одоо хүний өмссөн зүүснийг ярихаа болиоч эхлээд Саруулыг юу гэж ярьж байлаа даа ? Хөдөө цэл хөдөө ядаж гутлаа солиосой гээд л байсан. Одоо хар даа. Хүн ингэж өөрчлөгддөг байхгүй юу гээд жуумалзав.

Дөлгөөн бантсандаа: -Намуун худлаа, манийг нь явуулж байгаа юм аа. Та хоёр ингэхэд хоол идсэн үү? Хэдүүлээ гарах уу? Саруул инээвхийлэн: -Бид хоёр яг гарах гэж байлаа. Уянгыг үдэж өгнө. Маргааш хичээлтэй болохооор явах гэж байгаа юм аа. Хэдүүлээ цуг гаръя. Бид хоёр зураг авахуулах санаатай байгаа гэхэд Дөлгөөн уриалгахан зөвшөөрөөд дөрвүүлээ буудлаасаа гаран алхацгаав. Алхах замдаа сонин сайхан хөгжилтэй зүйлс ярилцан явцгаана. Явсаар нар шингэх ч дөхөж Уянга метроны буудлаас буцахаар ирэв. Дөлгөөн , Намуун хоёр үүдэн хэсэгт үлдэн Саруулыг хүлээнэ. Уянга , Саруулыг чанга тэврэн нулимсаа мөрөн дээр нь унагах бөгөөд тэврэлт нь чамтайгаа л баймаар байна, явмааргүй байна гэх шиг ер бусын чанга, халуун байлаа. Метро хөдлөх дөхөж байгааг зарлахад Саруул , Уянгын гарыг хүзүүнээсээ буулган.

Хайраа явах цаг чинь боллоо. Амралтын өдрөөр хайр нь чам дээр очъёо . Сая Дөлгөөн надад хуучин утсаа өгсөн дугаар чинь байгаа, очоод л хайртайгаа ярьж болно шүү дээ гэв. Уянга инээмсэглэн: -Хайр нь залгана аа, хайр нь өөрөө ирнэ ээ. Миний хайр харин утсаа авахгүй байваа ! Мессеж аваад шууд хариу бичнэ шүү гээд уруул дээр нь үнсэв. Метро ирэн хүмүүс орцгооно. Саруул , Уянгыг тэврэн: -“За яв даа хайрт минь, түр баяртай “гээд үлдэв. Уянга метронд суун хөдөлсний дараа Саруул сая нулимсаа дуслуулан яг л монголоос наашаа нисэхэд нь хоцрохдоо үлдсэн тэр мэдрэмж шорвог амтаар мэдрэгдэнэ. Уянга явснаас хойш хэдэн хоног өнгөрөв. Саруул , Уянга хоёр утсаар ярин бас мессеж бичилцэн бараг л хамт байгаа мэт өдөр бүр харилцана. Уянгын шалгалт шахуу тул энэ амралтын өдөр очиж чадахгүй гэдгээ хэлсэн бөгөөд Саруул энэ амралтын өдрүүдээр ажилд гарахаар арабайтанд Дөлгөөнтэй ярьжээ.

Эхэндээ Цамба эмч Саруулыг хоёр хоног ажил хийнэ гэхэд зөвшөөрөөгүй тул Саруул “Хийж үзмээр байна. Энд яг ямар ажил хүмүүс хийдгийг сонирхох гэсэн юм” хэмээн шалсаар байгаад зөвшөөрүүлж чаджээ. Цамба угаас Саруулд их сайн ханддаг төдийгүй түүнийг гэмтэж бэртэх вий л гэж санаа нь зовсон нь тэр байлаа. Саруул амралтын өдөр эрт босон Дөлгөөнийг хүлээнэ. Дөлгөөн ч өглөө тогтсон цагтаа ирэн: -” За хөгшөөн чамд нэг ажил олсон голцуу эмэгтэйчүүд хийдэг л дээ . Сувдааг танина даа. Сувдаагийн ажилладаг шигданд цайны газар угаалга хий, өнөөдөртөө. Харин маргааш надтай хамт барилга дээр ажиллана даа” гэв. Саруул юу ч дуугаралгүй даган явав. Нэг их удаан явалгүй автобусны буудлаас холгүй хоол үнэртсэн нэгэн газар орж ирэв. Сувдаа тосон авч: — За сайн байцгаана уу? Саруул ажил асуусан гэл үү? Эмч болох гэж байгаа мундаг хүн ийм юм хийж болох ч юм уу даа ? Ямартай ч би даргадаа хэлсэн нэг хүн ирж цагийн ажил хийнэ гээд өмнөх гадаад хоёр угаагч нь ирэхгүй өвдчихсөн.

Тэр хоёр иртэл цагийн хүмүүс ажиллуулж байгаа юм. Би хоолны ширээ, заалны цэвэрлэгээг хариуцдаг. Харин чи тэр эгчтэй аяга таваг угаана. Чадах уу? гэвэл Саруул: -Чадна аа. Найз нь хийгээд л үзье. Ямарч байсан шантарч хаяж явахгүй ээ гэв. Саруул хэл ус мэдэхгүйч Сувдаагаар юу хийх дарааллаа бүгдийг заалган аваад ажилдаа оров. Дөлгөөн инээмсэглэн Саруул руу харан: — Эр хүн юм бүгдийг хийж үзэж байх л хэрэгтэй. Маргааш жинхэнэ эрчүүдийн ажил хийнэ, наад чинь бол бие халаалт шүү. Өө нээрээ, орой Намуунаа чамайг ирж авах байх. Найз нь маргааш өглөө чам дээр очно оо, За амжилт гэсээр яваад өгөв. Тэр шигданы эзэд бололтой эмэгтэй,эрэгтэй хоёр Саруултай мэндлээд юу ч юм хэлээд яваад өгөв . Саруул бодохдоо сайн ажиллаарай гэж байгаа байх гэж таана. Хаанахыг нь мэдэхгүй эгч цуг ажиллах ба тэрээр солонгос хүн биш нь ойлгомжтой. Түүнтэй эзэд мөн адил дохио зангаагаар “ярьж” байв. Саруул овоорсон аяга тавгийг халуун ус гоожуулан угаах ба түүний аяга таваг дундарч татарна гэж үгүй улам л нэмэгдэнэ.

Угаагаад гаргасан ч нэмэгдсээр л байна. Саруул дотроо “Энэ солонгосчууд нэг аяганд бүгдийг нь хийгээд идчихэж болдоггүй улс юм байхдаа, ширээ дүүрэн юм тавьчхаад л сонин маркын хүмүүс юм даа” гэж бодоод өөрийн буудалдаа ширээ дүүрэн хоолноос зооглоод гардаг ч ард нь цэвэрлэх гэж ийм их ажил овоордгийг” ойлгов. Хэл ус нэвтрэлцэхгүй эгч Саруулд хүйтэн ус авчирч өгөн уухыг дохив. Саруул инээмсэглэн яг ам цангаж байсан юмсан хүн л бол хүн шүү дээ хэл мэдэхгүй ч нэгнээ бодох сэтгэл зүрх байгааг мэдрэн эгчид баярлан толгой дохино. Эгч, Саруул руу харан эрхий хуруугаа гозойлгоно үүнийг харин Саруул ойлгон инээмсэглэсэн хэвээр нүүр царай дохио зангаа гээд хүнд амнаас гарах авианаас илүү олон хэлээр ярьж болохыг мэдрэв.

Өдрийн хоолны цагийн ачаалал дуусч хүн багасчээ. Сувдаа, Саруулыг дуудан цайны цаг болсныг хэлэв. Саруул нүүр гараа угаагаад гарч заал руу орвол Сувдааг эмэгтэй эзэн загнаж байгаа нь харагдав. Сувдаа толгой дохин бөхийхөөс өөр юу ч хийхгүй ба эзэн эмэгтэй аашилж байгаад Саруулыг хараад цааш эргэн явав. Саруул , Сувдаагийн хажууд суугаад юу болсныг асуувал ширээний тооцоо алдаад аа. Өдөр согтуу хүмүүс хааяа мартдаг ч юм уу? эсвэл зориуд ч юм уу? явчихдаг тохиолдол бий . Өөр бас юм байсан юмаа. Энэ байдаг л үзэгдэл битгий санаа зов оо.

Бид чинь иймэрхүү зүйлд сурчихсан хүмүүс. Харин шинэ хүмүүст их хачин дургүй хүрмээр санагддаг ч цалин мөнгөө аваад ирэхээр урам ордог юм даа гэв. Саруул юм дуугарсангүй. Сувдаагаас юу ч асуусангүй. Харин Уянга минь ч ялгаагүй ингэж л ажилладаг байхдаа гэсэн бодол эргэлдэнэ. Түүний нэг сарын цалинг би өмсчихсөн яваа. Ингэж сар ажилласан цалин нь шүү дээ гэж бодохоор өөрийн эрхгүй хоол нь орохоо болин санаа алдан түүнийгээ улам ихээр хайрлан бас маш ихээр санана.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *