Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 45-р хэсэг

АГУУ ХАЙР 45-р хэсэг

11 секунд уншина
0
0
234

Намуун: -За гүнжтэйгээ удахгүй уулзах нь байна ш дээ. Доогий энд сурдаг. Манай аавын талын хамаатан, сурлага сайтай сайн охин байгаа юм. “Төөрсөөр төрөлдөө гэж яг хүнээ олоод уулзчихдаг байна шүү. Чамд баярлалаа энд ирснээс хойш зөндөө тус болж байна даа. Доогий гаднаас орж ирэн: – Сургуулийнхаа зааланд байгаа гэнэ ээ. Тэмцээн болж байгаа юм байлгүй, явцгаах уу? Намуун босон: – Чи хэлчихээгүй биз бид хоёрыг ? -Үгүй ээ, яалаа гэж хэлэхээр яасан юм? -Яахав дээ . Гэнэтийн бэлэг болно ш дээ .

Тийм ээ Саруулаа, Саруулын зүрх нь хүчтэй улам түргэн цохилж: – Одоо тэгээд шууд очих юм уу? яах вэ? гэв. Доогий инээмсэглэн: – Хүүе, энэ залуу чинь сандраад, бүр нүүр царайг нь хараач ээ. Чиний найз охин юм уу? Хайртай охин чинь юм уу? гэхэд нь Намуун яриаг нь таслан: – Гэмгүй хүнийг ичээгээд л, Аль аль нь даа, За за явцгаая. Энд тэгээд гайгүй залуучууд их биз гэсээр 3 уулаа гаран таксинд суун сургуулийн зүг хөдлөв. Саруул таксины урд суудалд суугаад нөгөө хоёрын ярихыг үл анзааран дотор нь зөвхөн Уянга л бодогдоно. Түүнийгээ харна гэхээс л дотор нь үгээр хэлшгүй байв.

Нэг их удсан ч үгүй ирэв бололтой . Нүсэр том харагдах сургуулийнн авто зогсоол дээр ирэв. Саруулын хувьд энэ сургууль өөрийн гэсэн нэгэн вант улс шиг л санагдана. Төв хаалгаар ороод л оюутны байр , номын сан , тоглоомын талбай , хоолны газар, явган хүний зугаалах төгөл гээд л бүгдийг цогцлоожээ. Доогий утсаа аван: -Найз нь ирчихлээ, чи гараад ирэх үү? гэх нь сонсогдов. Саруул дотроо догдлон Уянга цуг гарч ирэх үү? гэж асуух гэсэн ээ? санаа зовон зогсоно. Хаалгаар тайрмал үстэй ч намхан охин гарч ирээд Доогийг тэврэн мэндлээд: – За , Наашаа зүглэдэггүй хүн ямар хэргээр ирээв ? Доогий Намуун Саруул хоёрыг танилцуулаад учир явдлаа хэлэн Уянгыг асуув. Өнөөх охин инээмсэглэн: -Аан, Чи нөгөө Саруул байх нь ээ . Уянга дотор байгаа. Оюутны байрнаас ээж нь аваад хэсэг ээжтэйгээ байж саяхан энд буцаад ирсэн. Эхлээд би чамд нэг юм харуулъя. Харин та хоёр орж бай. Дотор Даваа байгаа. Чамайг ирнэ гэж хэлсэн.

Үүдэнд хүлээж байгаа байх гээд Саруулыг дагуулан оюутны байрын зүг явав. Өөрийгөө Эгшиглэн гэж танилцуулсан өнөөх охин дотуур байранд орон нэгэн хаалган дээр ирээд тогшив. Хэн бэ? гэж дотроос асуув. Эгшиглэн гэхэд хаалга онгойв. Хаалга тайлах охин сандран: -Эрэгтэй хүнтэй явна гэж хэлэхгүй яасын гээд дотуур хувцастай охин халаад шүүрэн өмсөөд Эгшиглэн рүү уурлангуй харав. Эгшиглэн: — За уучлаарай. Энэ хэн гэж бодож байна таа даа . -Алив байз. Энэ чинь нөгөө … нөгөө -Тиймээ Саруул нь л байна -Өө бурхан минь OMG Сайн байна уу? уучлаарай . Намайг Ууганчимэг гэдэг Уугий л гэж дууддаг юм аа гэв. Саруул Уянгын илгээсэн захидал дунд нээрээ Уугий гэх нэр хэд хэд гарч байсныг санав. -Намайг Саруул гэдэг танилцсандаа баяртай байна . -Ингэхэд чи Уянгатай уулзаагүй юм уу? Эгшиглэн яриа таслан: – Өөдгүй охин чинь, Харин бид нарт худлаа хэлсэн байна. Саруул чи ирээд 9 хонож байна уу ? Бараг чамайг тосно гээд Уянга явсан юм . Тэгээд буцаад ирснээ: – Чамтай уулзах нүүргүй гээд л маяглаад уйлаад байсан.

Дараа нь 4,5 хоногийн өмнө бас л чамтай энд ирсэн юм чинь уулзахгүй явуулж чадахгүй гээд л дахиад явсан бас л иргэж ирээд дуугаа хураагаад суучихсан. Уржигдар билүү ? Та хоёр явсан биз дээ Сөүл рүү ? Уугий: -Тиймээ, Чиний буудалласан газар очоод чи байхгүй байсан. Танайхан байхгүй байж таарсан болохоор доор зурвас үлдээгээд явсан. Чи аваагүй юм байна л даа. Харин ч сайн хэрэг болж. Энэ Уянгын хэсэг. Бид хоёр л цуг амьдардаг юм гээд ор болон хичээлийн ширээг нь заагаад чи очиж үзэж болно оо. Чамайг ирэх гэж байгааг бид хоёр уул нь эрт мэдсэн л дээ. Уянга жаахан шалтгаантай байсаан. Хэдэн сар ээж нь ч ирээд, чи мэдсэн л байлгүй. Ээж нь өвчтэйн байна лээ. Тэхдээ чамтай харьцахад дургүй байдгийг би ойлгоогүй. Уянгад тэр залуутай харьцаад байвал би хурдан үхээд өгнө шүү гэх мэтээр их айлгана. Зарим үед хэлмээр байвч бас өвчтэй хүнийг тайван байлгах хэрэгтэй гээд эмч нар хүртэл Уянгыг хэлснээр байхыг зөвлөдөг. Сүүлийн нэг жилээс үнэхээр хэцүү байгаа цаадхад чинь. Тэхдээ л тэр чамд л хайртай хэвээрээ шүү гэв. Саруулын нүдэнд нулимс дүүрэн Уянгын ширээнд ойртон сандал дээр нь суув. Хамт авахуулсан тэр нэгэн зураг өдөөс нь инээмсэглэнэ. Шургуулгыг нь нээвэл онгоцны тасалбар байв.

Саруул аван харвал маргааш Сөүл рүү нисэх билет мөн тасалсан байрын билетүүд байв. Тэр бараг өдөр бүр Сөүл рүү ниссэн байжээ. Саруул сая бүгдийг ойлгон өөрийнхөө бодож санаж дотроо хардаж байсандаа ичихийн дээдээр ичиж нулимсаа барьж чадсангүй дуслуулав. Саруул ширээн дээрх Уянгын зургийг ширтэн суугаад хэр удсаныг мэдэхгүй. Эргэн харвал өнөөх хоёр байсангүй. Саруулын толгойд “Тэр хоёрыг хүлээн ирэхээр нь Уянга дээрээ очиж уулзъя л” гэсэн бодол эргэлдэнэ. Удаан хүлээсний эцэст хаалга онгойв. Хаалганы өмнө хайрт Уянга нь зосгож байх ба Саруул руу харан нүдэндээ нулимстай хэрнээ инээмсэглэх нь Саруулын дотор бүгэх бүхнийг цэлмээж баяр баясгаланд умбуулан үүлнээ хөвөх мэт орчноос тасран одох шиг ээ. Энэ бол хайртай хосуудын мэдэрдэг үгээр хэлшгүй мэдрэмж билээ. Уянга үг дуугүй Саруулын зүг алхан Саруул ч босон түүний зүг алхана. Энэ алхсан зай хэдий ойрхон ч тэдний хувьд хол мэт тэрхэн зуур хамтдаа бие биенээ хүлээнэ гэсэн амлалт анхны үнсэлт гээд бүгд нүдний өмнө зурайна. Саруул Уянгыг тэврэв . Уянга яг л жаахан охин аавдаа эрхэлж буй мэт ихэр татан уйлна.

Тэр юу ч хэлэлгүй уйлаад л байлаа. Саруул ч нулимсаа залгин юу ч хэлэлгүй тэврэн зогсоно. Тэдний хайр үггүй хайр бөгөөд нүднээсээ бие биенээ олж харсан төдийгүй хоёул яагаад тэврэлдэн зогсож буйгаа хэн хэн нь мэдэхийн дээдээр мэдэж тэврэлтээрээ бие биенээ ямар их санаснаа хэлэх мэт. Эгшиглэн хаалганы цаанаас: – Та хоёрт дараа нь зөндөө цаг байна аа. Одоо харин Уянга тэмцээндээ орох хэрэгтэй байна. Манай баг медалийн төлөө тоглоно шүү дээ. Уянга миний найз эсвэл тоглохгүй юм уу? Би багшид очоод хэлчих үү? … Уянга Саруул хоёр тэврэлдэн зогссоор нулимс дуслахаа больж харин нүүрэнд нь баяр хөөрийн инээмсэглэл тодорно. Уянга инаамсэглэн: — Чи харж байгаа биз дээ. Би одоо тоглож чадна гэж үү? Саруул тэвэрч байсан гараа Уянгын мөрөн дээр тавин нүд рүү нь хараад: -Би чамайг тоглож байхыг ер нь хараагүйн байна шдээ. Чи минь тоглолгүй яахав. Харин би дэмжээд харж байя гээд уруул дээр нь үнсэв. Уянга энэ мөчид Саруулаас алхам ч холдохыг хүсэхгүй байгаа нь мэдрэгдэнэ. Саруул Уянга хоёр өрөөнөөс гаран байрны гадаах хаалгаар гарвал Уянгын багийнхан ихэнх нь солонгос охидууд хүлээж байв. баярлан угтав. Энэ нь Уянгын яриад байдаг хайртай залууг нь харах гэсэн үйлдэл гэлтэй Бүгд шивнэлдэн инээмсэглэн толгой дохин Саруултай мэндэлнэ. Уянга ч Саруулын гараас чанга атган чамайг одоо би хааш нь ч явуулахгүй гэж хэлэх мэт.

Зааланд орвол том цэлгэр , саруул бас их гоё цэмцгэр 2 давхар дээр суудалтай спортын их танхимд тоо томшгүй олон хүн цулажээ. Уянгын багийн тоглолт эхлэхээр зарлагдаж байв. Уянга тоглолтын талбайд гаран биеэ халаахын зэрэгцээ Саруулаас нүдээ салгахыг хүсэхгүй байн байн харан инээмсэглэнэ. Тоглолт эхлэн шүгэл дуугарахтай зэрэгцээд Уянга Саруулын хажуугаар гүйх зуураа түүний уруул дээр дахин үнсэн тэврэв. Тэрээр чихэнд нь “Маш их санасан чамайг энд байгаад би итгэж чадахгүй нь ээ. Би чамд хайртай” ….. Саруул би ч гэсэн чамайгаа маш их санасан , Хүмүүс хараад байна ш дээ. Тоглолтондоо анхаарсан нь дээр байхаа миний хайр . Уянга инээмсэглэн: -Харж л байг. Чи минь л хажууд байвал энэ бүхэн ямар хамаатай гэж . -Тэнэгхэн минь дээ, Амжилт хүсье. Үзүүлээд өг. Миний хайр. -Ойлголоо , удахгүй ээ, хүлээж байгаарай гэсээр тоглолтондоо оров.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *