Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 48-р хэсэг

АГУУ ХАЙР 48-р хэсэг

4 секунд уншина
0
0
304

Саруул: – Энд зах байдаг болов уу? Би нэг цамц л авъя. – Хайраа нэртэйгээр нь Нарантуул шиг зах байгаа юу? гээд асуучих. – Харин тийн байгаа юм уу?

Юу гэж байхын бэ? Алив тэр хараа ! – Энэ өндөр үү? – Тиймээ ийшээ оръё. Уянга , Саруулыг шил толь болсон дэлгүүр лүү дагуулж орон хувцас сонгон өмсүүлсээр гуталнаас эхлээд малгай хүртэл хувцаслав. Саруул инээмсэглэн.

За тооцоо нь хэд болсон надад мөнгө байгаа гээд гар цүнхээ уудлан түрийвчээ гаргав. Уянга : – Тооцоог нь би хийчихсээн, хайрт минь. – Яахын бэ ? Би өөрөө… – Хайраа энд цалин хэд гэж бодож байна. Чамайг ингэхийг чинь мэдээд би аль хэдийн хийчихсэн, болсоон. – Май, Чи сургууль номтой хүн яахын бэ?

Хайраа би харин уурлана шүү. Наад мөнгөөрөө Сэргэлэн ахын хүүхдүүд Шүрээгийн хүүд юм авах уу? Аан. Саруул, Уянга руу харан мөнгийг нь авахгүй гэдгийг мэдэв. Тэрээр тооцооны баримтыг хараад: -Өө, За за сая гаран вон, монголоор 2 сая , За больё . Энэ гутал өмд хоёроо буцаая аа, хайраа ?

Нэгэнт авснаа энд буцаадаггүй юм. Тэглээч чи миний ирээдүйн нөхөр болохоор хувцас хунарт нь анхаарах нь миний үүрэг биздээ. инээмсэглэнэ – Ийм их мөнгө өмсөх гэхээр эвгүй санагдаад… – Ганцхан удаашдээ хайраа. Тэглээч аав ,ээж бүх юмыг маань дааж байна . Хайр нь энд бас ажиллаж байгаа .

Энд цалин сайн байдаг байхгүй юу. Өдрийн л 80 – 200 мянган вон гээд бод доо гэнгүүт хэнэгч үгүй хүүхдийн тасаг руу эргэв. Саруул , Уянга хоёр хүүхдийн тасгаар хэсч жаахан юм аваад онгоцны буудал оров. Саруул , Уянгыг даган явахдаа түүнийг ямар сүрхий эмэгтэй вэ? Биеэ авч яваа болон хүмүүстэй харьцаж байгаа байдал гээд дэргэдээсээ огтхон ч холдуулахгүй хажууд нь л байхын цаглашгүй аз жаргалыг бие сэтгэлээрээ гүнзгий мэдэрсээр… Онгоцонд орж суугаад Саруул , Уянгын гараас атган Уянга аа: –Чи хэдэн удаа Сөүл рүү ниссэн юм бэ? Чиний ширээний шургуулганд ийм билет зөндөө байсан гэхэд: — Уянга , Саруулыг үнсээд.

Чамайг ирсэн цагаас хойш. Тэхдээ чамтай уулзах гээд л зориг хүрэхгүй, надад ямар хэцүү байсан гэж санана. Одоо хоёулаа өнгөрснийг ярихаа больёо хайраа гэв. Саруул дахин Уянга руу харан: — Ээж чинь өвчтэй гэсэн яг ямар өвчтэй юм бэ? – Тархи толгойны өвчтэй . Манай ээж хааяа унаж ойчдог юм. Зүрх нь түр зогсоод байдаг . Бид нарыг их сандаргадаг даа. – Танай ээж надад муу юм шиг санагдсан. – Яагаад тийм байдгийг нь мэдэхгүй юм. Тэхдээ бидний хайрыг хүлээн зөвшөөртөл юу ч болж байсан хоёулаа даваад гарна тийм биздээ ? – Тиймээ. Тэхдээ надаас болж ээжид чинь муу юм тохиолдоосой гэж хүсэхгүй байна. – Би ээжид аятайхан хэлнэ ээ. Миний хайр битгий санаа зов. Саруул , Уянга хоёр гараа атгалцан Уянга , Саруулын мөрийг түшин хөвөн цагаан үүлний дээгүүр аз жаргалтайгаар ниснэ. Удалгүй онгоц газардав.

Хайртай хосууд тэндээсээ такси аван Саруулын буудал руу явцгаав. Буудал руу орвол Намуун , Цамба хоёр ресторанд сууж байв. Намуун : –Өө ирцгээсэн үү? Цамба эмчээ энэ Саруулын найз охин нь хэмээхүйд Цамба царайгаа төв болгон: — За сайн байна уу? Миний дүү Уянга байх нь ээ? Саруулыгаа хаана яваа бол ? гээд санаа зовж эхэлж байлаа шүү. Саруулаа, Миний дүү маргааш хагалгаанд дагаж орох учраас эртхэн амраарай .

Өө, нээрээ Цогтоог миний өрөөнд оруулчих. Та хоёр цугтаа байх байлгүй гэхэд Саруул яаран : — Үгүй ээ, үгүй Уянга өглөө хичээлтэй болохоор оройхондоо буцна аа гэтэл Цамба эмч тайвнаар: -Аан тийм үү ? Сайхан хамт олонтой нь танилцаад хоноод явахгүй дээ гэвэл Уянга инээмсэглэн: — Би дараа амралтын өдрөөр ирнэ ээ. Та хэд явах болоогүй юм чинь гэхэд Цамба: -Тийм дээ, Ирээрэй миний дүү, Тэгэхгүй бол энэ Саруул замаа заалгаад мэдчихсэн хүн чинь нүд хариулаад гүйгээд л байвал яана гээд инээмсэглэв. Саруул , Уянга хоёр Саруулын өрөө рүү дээш гаран орвол Цогтоо зурагт үзэн сууж байв. Цогтоо инээмсэглэн: — За дүү, найз охиноо дагуулаад л Хан мөрнөөр зугаалаад л, их эрээ тэгж байгаад . Миний дүүгийн найз охин чинь хэн билээ ?

Сайн байна уу? намайг Уянга гэдэг. – Сайхан нэр байна . За за, Би ч өрөөгөө хайх болж байна аа даа. – Үгүй ээ, Би буцна дараа л ирэхээс – Өө тийм үү? ингэхэд Цамба эмч хаа байна ? — Доор Намуунтай сууж байна лээ. – Очиж хоолноос нь иддэг хэргээ гээд гараад явав. Саруул , Уянга хоёр буйдан дээр суун бие биенээ тэврэн хэсэг ярилцав. Тэр хоёр цаашдын амьдралаа ярилцах завсар , Должин хөгшнийг өнгөрсөн мэдээг Уянга сонсоод зогсоо зайгүй уйлав. Саруул аргадсаар өөрөө ч мөн нулимсаа нууна. Уянгад ,Должин эмгэн хоёулхнаа байхдаа хэлж байж “Миний охин Саруулыгаа битгий голоорой. Ядуу тарчиг боловч сэтгэл нь сайхан хүн. Аав нь их сайхан дуулдаг бас сайхан сэтгэлтэй нутаг орондоо хүндтэй сайн хүн байсан юм. Ээж нь их мундаг хүн дээ маш их ухаантай. Саруул аавынхаа сайхан сэтгэл ээжийнхээ мундаг ухааныг нь өвчөөд төрчихсөн ганц хүү нь. Хорвоо ямарч хатуу юм бэ дээ ? Орчлон дээр орь ганцааранг нь заяачихдаг… Уул нь төрсөн ганц дүү , ах заяасан бол гэж бодох юм даа.

Хараад байхад Саруул минь чамд их сайн бололтойдог. Өнчин өрөөсөн хүнд насан үүрдийн хань хөлийг нь хучих үрээс өөр түшиг үгүй ийм л заяанд төрсөн хүү дээ. Хааяа муу эгч нь өрөвдөх юм, надаас хойш яана даа гэж их л санаа зовох юм. Амьдрал хойно их л зүйл үзэж туулна. Саруулыгаа өнхөрсөн газраас нь босгож ,цамнасан газар нь номхруулж, гэрийнх нь жаврыг үргээж , насан туршдаа хайрлаж л яваарай. Чи нүдэнд зөөлхөн гэрэлтэй охин юм. Энэ хөгшин, хүн буруу танихгүй ээ” гэж захисан юмсанж. Саруул , Уянгыг аргадан биедээ наан тэврэн хэсэг суув. Тэрээр яриа өөрчлөн: -Хайраа, Нээрээ хоёулаа нэг их зураг даруулж байгаагүй юм байна ш дээ. Намууныг аваад хэдүүлээ жаахан зугаалах уу? гэв. Уянга нулимсаа арчин: -Тэгье хайраа , Намуун их хөөрхөн бас миний хайрыг надтай уулзуулах гээд л сайхан сэтгэлээр их тусалсан шүү.

Хоёулаа бэлэг авч өгье. – Бэлэг гэснээс би чамдаа нэг юм өгөх гээд авчирсан. – Юу юм бэ? Надад чи минь л ирсэн нь хамгийн том бэлэг шүү дээ. Түүнээс илүү юуч хэрэггүй ээ. За одоохон гэсээр цүнхээ уудлан дөрвөлжин жижигхэн хайрцаг гаргаж ирээд гарт нь атгуулав. Уянга догдлон нээвэл бөгж байв. Уянга инээмсэглэн харж байснаа: -Хайраа, Би бөгж чамаасаа авна гэж зүүдэлсэн ч үгүй. Тэхдээ урд өмнө нь харж байгаагүй их үнэтэй бололтой бас … бас ….. -Хуучин гэж үү ? Тиймээ. Энэ бол миний ээжээс нандигнан үлдсэн ганц эд. Ээж минь надад хэлэхдээ” Охинтой байсан бол өвлүүлэхсэн. Даанч хүүтэй, Гэвч хүү минь насан туршдаа амьдрах ханьдаа өгөөрөй . Хүүтэй бол охинтой гэдэг” гэж захиж байсансан. Би ээждээ тэр үед уурлаад л тэнгэрт одох гэж байгаа хүн шиг юм ярилаа гээд яриаг нь тасалдагсан. Хөөрхий минь , ядуу зүдүү тарчиг амьдрал туулсан ч зарж үрэлгүй нандигнаж ирсэн өмч нь дөө.Энэ бол ээжийн минь захиас .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *