
Түүнийг тэврэн: -Хайрт минь, Би чамайг мэднэ ээ. Хэлсэндээ хүрнэ гэдгийг, би чамдаа итгэдэг. Энэ насан туршдаа би чамдаа итгэсээр байх болно.
Намайг уучлаарай. Би чинийхээ сэтгэлийг зовоосон муу охин шүү дээ гэхэд Саруул: -Үгүй дээ . Би л харин бусдын үгэнд итгэж чамайгаа буруу бодож хэлснээ умартсандаа ичиж байна. Танай ах чамайг найз залуутай болсон.
Цуг амьдарч байга гэж хэлсэн юм л даа . Тэр үгэнд би итгэж эхэлсэн тэнэг байгаа биз гэхэд Уянга: -Нээрээ итгэсэн юм уу? Би чамд анх юу гэж хэлээд явсныг одоо дахиж битгий мартаарай . За юу гээд инээмсэглэв. Саруул Уянга хоёр далайн эрэг хамгаалсан хашлага дээр зогсон хязгааргүй далайн чанад руу харан далайн сүрлэг давалгаа хүрхрэн түрж хадан цохиог шавхуурдан алгадах нь сүртэй бөгөөд эх газрын Саруулд гайхалтай харагдана.
Тэр хоёр удтал зогссоны эцэст сая даарснаа мэдэн Уянгын хөлсөлж байсан байранд ирэв. Далайн эргээс бас ч үгүй хол байдаг юм байна. Байр луу орвол тохилог, чамин загвар хийц, эд хогшилтой бараг л тансаг зэрэглэлийн буудал нүднээ тусна. Саруул дотроо Уянгын ээж нь байсан гэхээр аргагүй байлгүй дээ гэж бодов. Уянга хөргөгч рүү заан: -Идэх юм байвал идээрэй. Уух юм ч байгаа байх. Би усанд орчхоод ирье.
Харин унтчихав аа, хайр минь ээ гээд хөгжилтэй инээв. Саруул зурагт асаан хөргөгч уудлан шилтэй вино , архи болон өөр нэр нь мэдэхгүй шилтэй бүхнийг үнэртэн байтал нэгэн исгэлэн танил үнэр үнэртэв. Энэ чинь юу билээ ? гээд амсвал бараашиг ч юм шиг айраг ч юм шиг амтагдана.
Саруул хоёр стакан уугаад тийм байхаа айрагтай нилээн ойртох юм байна гээд буйдан дээр сууж байгаад унтаж орхижээ. Уянга уснаас гаран Саруулыг сэрээн: -Чамайг битгий унт гэж хэлсэн биздээ. Унтлагын өрөө тэнд байгаа. Алив бос, үүнийг чи уусан уу? хэмээн чангахан дуугарахад Саруул сая л нүдээ нээн өндийгөөд: -Тиймээ айраг ч юм шиг …. гэхэд Уянга инээн: -Үгүй ээ, үүнийг “макоули “ гэдэг юм. За би ор засчихлаа.
Тэнд унт гэхэд нь Саруул унтлагын өрөөнд орон нойрон дундаа хувцсаа тайлан хэвтэв. Уянга гэрлээ унтраагаад Саруулын хажуугаар орон хэвтэв. Саруул Уянгыг тэврэн: -Сайхан амраарай, хайрт минь ядарсан биздээ гэв. Уянга чихэнд нь: -Үгүй ээ, ядраагүй бид хоёр хоёулхнаа байна шүү дээ.Хайрт минь чи намайг санасан биздээ хэмээн зөөлөн өгүүлэхүйд Саруулд “Хоёулхунаа байна шүү дээ” хэмээх үг нэгийг хэлэх шиг. Тэрээр Уянгыг тэврэн хайрт минь чамайгаа хором мөч бүр санадаг, үргэлж шүү. Уянга би чамд бүхнээ зориулна хайрт минь хоёулаа одоо жаахан хүүхдүүд биш тийм биз дээ. Хоёулаа хөөрхөн хүүтэй болно.
Сайхан амьдарна аа, хайраа. Саруулын биеэр ер бусын цахилгаан гүйдэл эрвэгнэн байх шиг … Уянгыг өөртөө нааж чангаар тэврэх тусам тэрхүү ид шидийн “гүйдэл” хамаг биеэр хоромхон зуур жирвэгнэн гүйвэй. Залуу хосуудын анхны шөнө хүртэлх тэдний туулсан бүхэн нь ариун нандин, бие биедээ чин үнэнч, ашид мөнхийн “ агуу” хайрын охь дээжээ бие биедээ шингээсэн хүртээсэн жаргалтайн дэлгэр “шөнө” байжухуй.

Хосууд нам унтжээ. Цаг 23 өнгөрчээ. Саруул нүдээ нээн нар аль хэдийн дээр хөөрснийг сая л мэдэв. Хажуу тийшээ харвал хамгаас хайртай Уянга нь гарыг нь дэрлэн унтаж байв. Саруул өчигдөр шөнйн явдалд ичингүйрэн түүнийг сэрээчихвий гэж эмээн гараа болгоомжтой сугалан авааад 00 – ын өрөө рүү алхан нүүрээ угаагаад өчигдрийн болсон явдалд итгэж ядан нэг л гэм хийчихсэн хүн шиг өрөөнөөс гарахгүй зогсоно. Унтлагын өрөөнөөс “Хайрт минь, чи 00 д байна уу?” гэх сонсогдоход Саруул яагаад ч юм цочин “Тиймээ, хайраа байна одоохон” гэж хэлээд Уянгын царайг харна гэхээс бас л нүүр хийх газаргүй мэт санагдана.
Саруул өрөөнөөс гаран очвол Уянга тэврэн авч: -Хайраа чи намайг сэрээхгүйг их хичээж байна аа. Намайг үнсэх ч үгүй явчих юм гээд инээмсэглэн уруул дээр нь үнсэв. Энэ үед Саруул сая тайвшран тэврээд хайрыгаа унтаг гэж л бодсон юм. – Ингэхэд цаг хэд болж байна аа? – 11 өнгөрч байна – Хайраа Цамба эмч уурлах байхаа. Маргааш сургалттай, өнөөдөр эрт очихгүй бол аягүй удаан явдаг юм байна лээ ш дээ. – Хайраа хоёулаа онгоцоор ниснэ ээ амжина даа амжина. Хоёулаа хоол хийж идчихээд чиний хувцсыг сольёо. Миний хайр юу өмсчихсэн юм дээ гээд инээмсэглээд 00 – н өрөө руу явав. Саруул ор дэрээ хураав. Тэгтэл улаан цус бололтой толбо байгааг анзаарав . Энэ чинь одоо юу билээ. Нөгөө нөгөө …. гэж өөртэйгөө ярин сая ойлгон гялс орны даавууг хумин хувцасны шүүгээ руу чихэв.
Орон дээр суугаад Уянгыгаа хүний хэлснээр төсөөлж, буруу бодож байсандаа дахин гэмшив. Уянга гарч ирээд халаад нөмөрсөн ч дотуур хувцастайгаа хөргөгч рүү явах зуур: -Миний хайр гараад хиам , өндөг аваад ирэх үү? Энэ гэрт будаанаас өөр зүйл алга бололтой гэв. Саруул босон: -За хайраа. Дэлгүүр чинь хаана вэ? гээд заалгаад гарав. Хаалгаар гармагцаа түүний үзэсгэлэн гоо болоод бие галибарыг урд нь би яагаад харж байгаагүй юм бол гэж бодоод эмэгтэй хүний үнэр яагаад ийм анхилам сайхан үнэртэй байдаг юм бол гэсэн сонин бодол төрнө. Дэлгүүрт ортол үйлчлэгчид нь бөхийн мэндлэхэд Саруул ч ёс алдсангүй бөхийн бас ч үгүй солонгосоор “Анион” гэх үг амандаа хэлнэ.

Хэлсэн ёсоор бүгдийг аваад эргэн орвол Уянга аль хэдийн гэрээ цэвэрлээд будаа агшаачихсан хувцсаа өмссөн байв. Тэрээр : -Хайраа чи шкаф руу миний подволк, тирког чихчихсэн байх юм, эрээд олохгүй гайхлаа ш дээ гэхэд нь Саруул түгдрэн: -Аан тэр нөгөө… цуг хумигдаад ….тийм гэвэл Саруул тэсгэлгүй инээд алдан: -Хэ хэ хөөрхөн ш дээ байж байгаа нь гээд үргэлжлүүлэн нилээд үнэмшилтэйгээр би нээрээ жирэмсэн болчихжээ гэвэл Саруул цочисхийн: -Юу ? Хүүхэдтэй юу ? Аан, За, би … би гээд Уянга руу том харахад тэрээр: -За за тоглосон юмаа. Чамайг би Сараатай унтсан байх гэж дандаа боддог байж билээ. Одоо “Итгэлээ” гээд инээмсэглэн Саруулыг зөөлөн тэврэв. Саруул яагаад ч юм ичингүйрэн: – Сараатай унтах аа ? Чи тэгээд хүүхэдтэй болсон бол…. биз дээ гэвэл Уянга инээн.
Чи эмч байж иймхэн юм мэдэхгүй байхдаа яана даа. Та нар л сайн мэдэх бус уу? – Тийм ээ, тэхдээ чамайг бол мэдэхгүй шдээ . Нөгөө юу болохоор … нөгөө – За за нөгөө нөгөө л гэхийн Саруулаа одооноос намайг хуурвал би өршөөхгүй шүү – Хуурах аа , юу хуурах ? – Эрчүүд чинь нэг эхлэхээрээ тэгээд үзмээр байдаг гэж би бас мэднэ шүү. Саруул одоо л юу яриад байгааг ойлгон за хаанаас дээ. Би сандраад л чамайг надад уурлах ч юм билүү гэж бодоод уучлаарай. Чи минь надад нандин зүйлээ зориулсан би үнэндээ юу хэлэхээ ч мэдэхгүй юм. – Юу ч хэлэх хэрэггүй ээ хайраа . Би чамайгаа дэндүү сайн мэднэ шүү дээ. за за хоолоо хийцгээе оройтлоо. Ийн хоёул хоол хийж идээд гэрээс гарахдаа урдныхаасаа ч илүү дотно болсон байлаа. Тэр хоёр яг энэ мөчид хайр дурлалын жинхэнэ мөн чанарыг ойлгоцгоох шиг хоёул аз жаргалтай инээмсэглэн алхах нь хэн ч харсан яасан сайхан хосууд вэ? гэмээр харагдана. Уянга , Саруул хоёр автобусанд суун хотын төвд ирэв.