Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 46-р хэсэг

АГУУ ХАЙР 46-р хэсэг

12 секунд уншина
0
0
283

Саруул сандал дээрээ суун тухлаад “Хүлээж байгаарай гэнэ үү” энэ үг их танил үг байв.Яагаад гэвэл анх сургалтын төвд хичээллэж байхдаа Саруул хамгийн түрүүнд шалгалтаа өгөөд ангиас гардаг тул Уянга түүний араас “ Хүлээж байгаарай “ гэж байнга шахуу хэлдэг байсан нь сэтгэлд нь зураглана.

Хүүе, Саруулаа ! Чи чинь бүр хүнтэй ирснээ мартчихсан уу? гэсээр Намуун , Доогий хоёр ирэн хажууд нь суугаад Доогий: –Тээр, Би хэлээ биз дээ.

Энэ охин мөн гэж . Намуунаа мөрийгөө авъя. 30 мянга биз дээ алив. Намуун түрүүвчээ гарган 30 мянган вон өгөөд: — Саруулаа, Чи ийм хөөрхөн найз охинтой байсан юм уу? Дөлгөөний барьж явсан зурган дээр арай л өөр харагдаад байсан даа. Аан, тийн үс нь урт байсан ш дээ.За яахав яахав.

Харин Саруулаа орой хоолонд даана шүү гэхэд Доогий инээд алдан: — Хүүе Намуунаа чи одоо хосуудтай цуг шавар хааж явах нь уу? За болио, Энэ мөнгөө ав. Саруул : — Тэгнэ ээ, Орой хамтдаа хоол идэцгээе гэв. Зааланд хөгжөөн дэмжигчдийн дуу цуурайтан өнөөх гурвын яриаг таслав.

Доогий чангаар аваргын төлөө тоглолт юм байна ш дээ. Алив Саруулаа Уянга урд гараад ирлээ дэмжээд өг хэмээн тоглолтонд аль хэзээний оржээ. Саруул хүмүүс босвол хамт босч давалгаа үүсгэнэ. Харин энэ тоглоомыг чухам яаж тоглодог талаар үнэхээр бага мэдлэгтэй байлаа.

Уянгын түүн рүү үе үе харах харц гарын алгаа үнсэн Саруул руу үлээх нь яг л жаахан охин ээждээ эрхлэх мэт санагдана. Тэхдээ л Саруулд Уянгын тоглож байгаа нь гайхалтай сайхан харагдана. Маш их өрсөлдөөнтэй өрнөсөн ширүүн тоглолт өндөрлөв бололтой . Уянгын эсрэг багийнхан баяраа тэмдэглэж дасгалжуулагч багшийгаа өндөр өргөн инээлдэнэ. Харин Уянгын багийнхан дүнсгэр хэдий ч бүгд нэг нэгэндээ баяр хүргэнэ.

Уянгад энэ тэмцээн Саруулыг ирсээр хамаагүй болсон нь илт бөгөөд Саруул руу даллан инээмсэглэнэ. Доогий Саруулыг нудран: -Хүүе, Чи энд юугаа хийгээд дүмбийгээд суугаад байгаан ? Очооч. Бид хоёрыг танилцуулахгүй юм уу? Саруул сая тоглолт болон тэмцээн дууссаныг мэдсэн мэт босон Уянгын зүг алхав . Уянга өмнөөс нь алхан тэврээд: -Удахгүй гэж хэлээ биздээ. Дахиад нэг үе тоглолт гаргаж болох байсан ч чиний хажууд сууж байгаа хоёр охин эгдүү хүргээд больчихлоо гэв. Саруул инээмсэглэн: -Миний хайр хартай хэвээрээ байх шив. Чи намайг Сараатай хардаад хэд хоног дуугараагүй удаа бас байгаа шүү хэмээн жуумалзахад Уянга: -Сараа юу ? Тиймээ угаасаа л Сараа чамд талтай л байсан биздээ гэснээ Өө, өнөөх хоёр чинь ирлээ гэхийн зуур Доогий Намуун хоёр Саруулын хажууд ирж зогсов. Саруул тэр хоёр луу харан: -Энэ Намуун гэдэг бид нарт хэлмэрч хийж байгаа охин. Энэ Долгормаа Намууны хамаатан энд сурдаг .

Намуун байгаагүй бол танил тал , ядаж хэл ус ч мэдэхгүй хэцүүдэх байлаа. Намуун надад тусалсны хүчинд би чамтайгаа уулзаж байна шүү гэв. Уянга , Намуун Доогий хоёртой мэндлээд: -Баярлалаа, маш их баярлалаа гээд хаана сурдаг болон ойр зуурын яриа өрнүүлээд шагнал гардуулах ёслол дуусахаар нь хэдүүлээ тухтай нэг газар сууцгаая гэв. Уянга чухам ямар шагнал авч байгааг нь мэдэхгүй ч хоёр , гурван шагнал авав. Уянга шагналаа аван багийнхантайгаа зураг авахуулахын өмнө Саруул дээр ирэн гараас нь хөтлөн хамт очин зогсов. Уянгын багийнхан Саруулыг яагаад ч юм хэзээний таньдаг мэт мэндлэн инээмсэглэцгээнэ. Заалны үүдэнд Эгшиглэн , Уугий хоёр хүлээн зогсож байв.

Уянгад баяр хүргээд: -За хаачицгаах уу? тэмдэглэнэ биз дээ гэхэд Уянга : -Үгүй ээ, Бид хоёр тухтай ярилцаагүй байгаа. Зөвхөн хоолонд орно. Тэгээд л боллоо. Та хоёр багийнхантай цуг яваа гахэд Эгшиглэн: –За за эвтэйхэн хэлж байх шив. Хоёулаа тэгвэл өнөө хэд дээрээ очъё доо. Саруулаа чи энд хэд хонох вэ? гэж асуув. Саруул юу ч дуугарсангүй. Нөгөө хоёр ч лавлаж асуулгүй яваад өгөв. Уянга , Намуун , Доогий , Саруул дөрөв хотын төв рүү орон хоолны газар орж суув. Намуун Доогий хоёр Уянгатай яриа өрнүүлэн Солонгосын амьдралын тухай Саруулд нэг нэгээрээ ээлжлэн ярина. Хоол идэн 2 цаг хэртэй суув. Намуун босон зайдуу зогсоод Саруулыг дуудан: — Ингэхэд би явлаа. Доогийгийнд очоод хоночихъё. Чи Уянгатай үлд. Та хоёрт ярих юм их байгаа байх.

Уул нь өнөөдөр явчихмаар л байна. Тэхдээ найз нь ойлгож байна аа. Цамба эмчид би хэлчихье маргааш очно гээд гэв. Саруул юу ч дуугаралгүй толгой дохин ширээнд суув. Доогий жуумалзан: — Ямар эвгүй юм бэ? Уянга байхад чинь найз залууг нь дуудаж бид хоёроос нууц юу ярьдаг билээ ? та хоёр гэв. Намуун санаа зовсон янзтай: –Нууц юу байхав . Уул нь бид хоёр оройдоо ингээд буцах ёстой. Тэгсэн харанхуй болчихлоо. Хоноод явъя, би танайд очно л гэж ярилаа. Уянга: – Одоо Саруулд санаа зоволтгүй ээ. Би байна шүү дээ. Маргааш би Саруултай цуг Сөүл ниснээ хэмээн их л баяртай хэлэхэд Намуун инээмсэглэн: -Сайхан мэдээ байна. Тэгвэл би буцлаа. Энд байх шаардлагагүй болчихлоо. Та хоёр маргааш нэг их оройтолгүй ирээрэй. За эртхэн явахаа бодьё доо гээд босов. Саруул Намуунд баярласан талархсанаа дахин хэлээд мөнгө өгөхийг завдавч Намуун авсангүй . Доогийд ч мөн баярласнаа хэлээд гараараа даллан хоцров. Уянга , Саруулын гараас атган: –За одоо хоёулаа юу хийх үү? гэхэд нь Саруул Уянгыг тэврэн үнсээд: -Энд далай байдаг гэж сонссон тэнд очиж болох уу? гэвэл Саруул баярлан: -Тийм ээ? Хоёулаа далайн эрэгт очъё. Тэнд ээж бид хоёр нэг байр хөлсөлж байсан.

Хугацаа нь ч дуусаагүй байгаа. Хоёулаа тэнд хонож ч болно. Хурдан явъяа, шөнө болохоор хааяа салхи хөдлөөд хөдөлчихдөг юм . Ёстой гоё газар байгаа гэмэгц Саруул , Уянгын гараас атгаад түүнийхээ хөөрхөн инээмсэглэлийг харан явахаас илүү аз жаргал энэ хорвоод байхгүй мэт санагдан, энэ мөч битгий дуусаасай, маргааш битгий болоосой хэмээн биелшгүй хүсэл мөрөөдөлдөө умбан баяр хөөр дүүрэн алхаж байв. Тэр хоёр такси хөлслөн бас ч үгүй нилээн хол явав. Барагцаагаар цаг гаран явжээ. Уянга Саруулын мөрийг дэрлэн унтаж байлаа. Таксины жолооч хүрэх газраа ирснийг хэлж байгаа нь илт. Саруул Уянгыг сэрээн: -Ирчихлээ.

Чи ядраад байгаа бол хоёулаа өглөө далай үзэх үү? гэхэд Саруул: -Үгүй ээ, Яг одоо очно оо гэв. Саруул түрийвчээ гарган таксиний заалт руу хараад: -Юу вэ? 120.000 вон гэнэ үү? Энэ арай худлаа байлгүй дээ, Хайраа гэхэд Уянга инээмсэглэн цүнхээ уудлав. Саруул түрүүвчнээсээ мөнгө гарган жолоочид өгөөд: -Чамаас авах гээгүй ээ, зүгээр л такси нь ийм үнэтэй юм байхдаа л гэж аажим хэлэхэд Уянга: -Миний хайр мөн дөө. Хороолол орж хувцас авъяа гээд байхад захруу хүн чирээд л явсан.

Яалаа, хамаг юмаа алдаа биздээ.? гэхэд нь Саруул инээд алдан: -Чи тэр явдлыг мартдаггүй юм уу? Нээрээ чиний хэлснээр л явдаг байсан юм. Тухайн үед их мөнгө алдсан шүү гэв. Уянга , Саруулын гараас атгасан хэвээр хэсэг алхаад: -За ирчихлээ. Энэ дээ. Би энд ирэх дуртай. Яг тэр зүгт Монгол байгаа. Би чамтай энд ирээд өдөр бүр ярьдаг байсан. Тэхдээ дотроо л доо гээд инээв. – Тэр зүгт харин чи байсан. Би тэр зүг дээрээ одоо ирчихсэн.

Чинийхээ гараас атгаад зогсож байна. Би ч гэсэн чамтайгаа ярилцдаг байсаан дотроо чамайг таг чиг болоход илүү ихээр ярилцдаг байсан. – Уучлаарай хайрыгаа надад хэцүү байсаан. Тэхдээ хором мөч бүр чамдаа ямар их хайртайгаа мэдсэн. – Чи санаж байна уу? Би чамайг хүлээнэ гэж хэлснийг би чамайг иртэл хүлээх л байсан. Харин азаар би энд ингээд зогсож байна – Чи минь мундаг шүү дээ. Анагаахад миний нэг найз сурч байгаа. Чи таних байхаа Цэлмэг гээд охин одоо 3 – р курс билүү дээ. Чамайг л магтаад байдаг юм. Хааяа би Цээгийгээс чамайг асуудаг.

Бас энэ хараач миний утсан дээр голцуу чиний зураг байдаг. Саруул хэсэг бодсоноо: – Аан тэр Цээгий байх нь. Саруул ахаа гээд л хичээл ном асуугаад л яваад байдаг . Ямар сонин зурагнууд вэ? ямар эвгүй юм бэ? нууцаар авахуулаад байсан хэрэг үү? – Хааяа л чамайг илүү их санахаараа л Цээгийг гуйдаг байсан юмаа. Очоод мэдээгүй юм шиг байна шүү, хоёулаа. – Чи надтай монгол явах юм уу? – Одоохондоо баттай хэлж чадахгүй байна аа. Саруулаа хоёулаа хэзээч салахгүй ээ. – Ямар ч шийдвэр гарсан би чамдаа хайртай. Миний хайр өөрийнхөө мөрөөдлийг биелүүл. Би чамайгаа хэдэн жил ч болсон хүлээнэ ээ. Уянгад энэ үг л хангалттай мэт.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *