Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 44-р хэсэг

АГУУ ХАЙР 44-р хэсэг

8 секунд уншина
0
0
300

Дөлгөөн инээд алдан: – За, би ч чадна ш дээ. Хүүе, найзаа одоо чинь техник технологи хурдацтай хөгжиж байна. Аан, энэ хар л даа . Болд овогтой Уянга гэж байгаа биз дээ.

Энэ өөрийнх нь цахим хуудас зургууд нь харагддаг байхгүй юу? -Алив Насаа чи Саруулын зургийг аваад Уянга руу нь явуулчих, очиж явна гээд биччих гэв.

Насаа ч зураг дараад Уянга руу явуулав. Саруул: – Тэгэхээр эндээс хол байгаа хэрэг үү? Хэдэн өдөр явах бол? Бид нар уул нь амарч байгаа л даа гэхэд Насаа инээмсэглэн: -Хэдэн цаг л явна ш дээ. Одоо явлаа гэхэд үдээс өмнө бараг очно. Би даанч ажилтай явж чадахгүй . Харин очоод тус болчих хоёр хүн байгаа.

Би холбоод өгч болно гэв. Саруул Дөлгөөн рүү харвал Дөлгөөн: – Найз нь бас ажилтай, ажлын цаг болох гээд байдаг . Харин Намуун одоо ирж байгаа. Цаад чинь чамтай явж магадгүй .

Чи гуйгаад үз л дээ. Тэгээд ч хэл ус сайтай алзахгүй ш дээ .Ямарч байсан би хаана байгааг нь олж өглөө шүү гэхэд Саруул: – Та хоёрт маш их баярлалаа. Би та хоёрт хоол авч өгье. Гурвуул хоол идэн яриа өрнүүлэн сууж байх зуур Намуун ч ирэв .

Намуун: -Өглөөний мэнд. Намайг дуудаад байсан юу болоов ? гээд Дөлгөөн өөд харвал Дөлгөөн: – Аан харин Ромьеогийн Жульетаг олчхоод уулзуулах гэж л гээд инээмсэглэн Саруулын найз охины сургийг гаргасан юм аа. Тэгээд л тэр гээд Дөлгөөн учир байдлыг хэлэв. Намуун инээмсэглэн: — Тэгье л дээ. Би бас тэнд байдаг хамаатантайгаа уулзаагүй удаж байна. Тэхдээ чамтай яагаад холбоо барихгүй байгаан бол гээд Саруул руу харав. Саруул юу ч дуугаралгүй: — Би хувцсаа өмсөөд, энэ нөтебүүкийг нь оруулж өгчхөөд Цамба ахад хэлчхээд ирье ээ гээд явав.

Саруул дээшээ гүйн гарч хувцсаа сольж өмсөөд Цамба эмчийн өрөөнд оров. – За Саруул ямар эрт босоов ? Амралтын өдөр жаахан унтахгүй. – Харин би нэг тийшээ явах хэрэг гараад танаас чөлөө авах гээд – За хаашаа тэр вэ? Хэнтэй? – Намуунаатай Пусан гэсэн байхаа – Юу ? Пусан гэнээ. Эндээс хол шүү дээ . Намуун хаана байгаан ? – Доор байгаа, Алив хоёулаа бууя . Цамба доошоо буун өнөөх гурав дээр ирэн: -За залуус сайн байцгаана уу? Намуунаа энэ Саруулыг минь бас хаашаа дагуулж явах нь вэ? Намуун: — Би дагуулаагүй шүү эмчээ. Энэ удаа Саруул гуйсан юмаа.

Гүнжтэйгээ уулзах гэж байгаамаа . Би өөрөө ч хамаатны охинтойгоо уулзах санаатай явъя гэж бодсон юм. Цамба , Саруул руу харснаа: – Энэ залуучууд бас цуг явах уу? -Үгүй ээ ажилтай. Би явж чадахгүй болоод л Намууныг гуйсан юм. -Найз охинтой, энд сурдаг байж ээ. Нэгэнт ингээд ярьцгаасан бол яваад ир дээ . Харин хэзээ ирэх вэ? гэхэд Намуун: -Шөнөдөө эсвэл маргааш өдөр ирчихнэ байх аа хэмээн зөөлөн хэлбэл Цамба дуугаа өндөрсгөн: -Маргааш байхаа биш, маргааш гэхэд ирсэн байна шүү.

Саруул минь төөрчихөв дөө. Миний хэлснийг санаж байгаа биз.Би чамайг мөн ч эрхлүүлж байна даа. Итгэл алдахгүй шүү нөхөөр гэж хэлээд гараад явчихав. Саруул , Намуун хоёр ч явахаар буудлаас гаран такси зогсоон Дөлгөөн , Насаа хоёрт баярласнаа хэлээд хоёул метроны буудал руу явав. Метроны буудал дээр ирээд Намуунаа: –Хоёулаа хурдан галт тэргээр зорьсон газраа бараг нисээд буучихна даа. Чамд сургуулийнх нь хаяг байгаа биз дээ? гэхэд Саруул: – Ямар хаяг ? гэвэл Намуунаа: – Нөгөө Уянгаагийн чинь л байхгүй юу ? – Аан. энэ Насаа бичиж өгсөн юм.

Их сургууль байх нь хоёулаа оюутны байрнаас нь л сураг гаргах юм байна даа. За за, Замдаа намайг уйдаахгүй шүү гээд инээмсэглэн метронд орон суув. Саруулын хувьд энэ метро түрүүчийнхээс арай өөр тухтай санагдав. – Энэ өөр юм байна тэ дээр хоёул сууснаас – Тиймээ энэ чинь хурдан галт тэрэг байхгүй юу ? – Тийм байж . Чамд баярлалаа . Надад маш их тус болж байна даа. – Зүгээр дээ , санаа зоволтгүй . Саруул суудалдаа суугаад “Уянга минь ямар болсон бол намайг хараад баярлах болов уу? Ээж нь цуг байгаа болов уу? Нээрээ найз залуутай болчихсон байвал би яах вэ?” гэсэн олон янзын эгзэгтэй бодолд дарагдав.

Ямартай ч түүнтэйгээ уулзана гэхээс зүрх нь булгилна. Харин хажууд суух шавилхан биетэй Намуун гэх охин түүнд маш их сэтгэгдэл төрүүлнэ. Харин саяхан л хөгжилтэй гоё юм ярина шүү гэж байсан хүн метро хөдлөөд удаагүй байхад нүдээ анин унтаж байв. Нэг мэдэхнээ Саруул ч зүүрмэглэн унтаад өгчээ. Хэр удсаныг бүү мэд. Саруулыг Намуун : – Одоо дөхөж байна шүү, Саруулаа сэрээрэй гэх нь сонсогдов. Саруул ч сэрэн: – Ирчихсэн үү ? Би удаан унтсан уу? Чи хэзээ сэрэв. Би түрүүхэн сэрлээ.

Зөндөө унтчихлаа, Чи харин хурхираад сэрээчихлээ гээд инээмсэглэн 30 минутын дараа бууна шүү гэв.Саруул цагаа харан за ойлголоо гээд бодолд автан дуугаа хураав. Тэрээр Пусанд буутал юу ч дуугарсангүй. Намуун яриа өдөх хэдий ч түүнийг ярих сонирхолгүй байгааг ойлгон дагаад үг дуугарсангүй. Удалгүй Пусанд ирснийг зарлав. Үд өнгөрчээ. Намуун Саруул руу харан: -За ирчихлээ дээ . Чи баярлахгүй байгаа юм уу? Манай хамаатны охин бид хоёрыг тосно. Хоёулаа зам заалгах хүнтэй болсон шүү гээд инээмсэглэн эхлээд юм идэцгээе тэгээд чамайг хайрттай чинь уулзуулна аа.

Харин хоноод явах уу? шөнөдөө буцах уу? гэхэд Саруул Намуун руу инээмсэглэн хараад: — Цамба эмчээс асууна даа. Чамд баярлалаа. Харин би уулзмааргүй ч юм шиг санагдаад… үнэнээсээ тэр найз залуутай болсон байвал би түүнийг зовоохын нэмэр гэж бодлоо. -Юу ! юун найз залуу билээ ? -Аан юу ч бишээ. Бид хоёр утсаар ч яриагүй нилээн хэдэн сар болчихож8 тэгээд л -За үгүй байлгүй дээ. Харин ч нүдээрээ харж чихээрээ түүнээс өөрөөс нь сонссон нь чамд ч амар биз дээ.

Одоо энэ хүртэл ирчхээд буцахгүй шүү. Хоёул метроноос буун Намуун утсаар ярьж тосч авах хүндээ хаана байгаагаа хэлээд хэсэг алхаад нэгэн хоолны газаршигданд орон хоол захиалав. Хоол идээд сууж байтал: – Намуунаа сайн явж ирсэн үү? гэх дуу хаалганы тэндээс гарч Намуун ч босон үл таних тэр охиныг тэврэн үнсээд: — За сайн уу? Чи бүр танигдахын аргагүй болжээ. Ямар их тураа вэ? Өө нээрээ, энэ манай энд сургалтаар ирсэн залуу Саруул гээд танилцуулав. Түүнийг Долгормаа гэх ба Намуун Доогий гэж дууддаг юмсанж. Доогий ч ширээнд суун тухлан удаан уулзаагүй найзтайгаа хөөрөлдөн цаг хэртэй болов. Саруул цагаа харахыг ажигласан Намуун: – За за ,Доогий үндсэн ажилдаа оръё. Энэ сургуулийн хаяг. Бид хоёр нэг хүнтэй уулзах гэж хайж явна аа.

Уянга гээд оюутан одоо төгсөх курс гэсэн гэвэл Доогий: — Тиймээ. Энэ сургууль чинь эндээс нэг их холгүй ээ. Миний нэг танил тэнд сурдаг юм. Уянгаа ! Нилээн сонссон нэр байх чинь. Волейбол тоглодог , өндөр нуруутай,тайрмал үстэй охин мөн үү? гэв. Саруулын царай тэрхэн зуур хувьсхийн: – Тиймээ тоглодог гэж хурдан хариулав. Доогий инээмсэглэн: – Сургуулиудын тэмцээн дээр харж байсан юм байна. Хэрэв тэр мөн бол угаасаа өөр Уянга гэж нэртэй оюутан тэр сургуульд байхгүй болов уу? За за би танил руугаа залгаад хаана байгааг нь мэдээдэхье. Бас та хоёрт зайрмаг аваад ирье гээд утсаа аван гарав.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *