Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 43-р хэсэг

АГУУ ХАЙР 43-р хэсэг

5 секунд уншина
0
0
316

Чи ямар хөгжилтэй юм ярьдагийм бэ? Ямар таксинд гэнэ ээ? Инээд хүргээд л байхын түрүүнээс хойш гэхэд Саруул: -За юу нь инээдтэй байгаан.

Манайхан чинь цонхоо онгойлгоод л болоо. Хааяа зарим такси нь бас мэр сэр ийм шүү гэнэ. Намуун тэр хоёр удалгүй хүрэх газраа иржээ . Хоёул таксинаас буун алхав. Саруул зөрж өнгөрөх солонгос охид залуусыг харан мөн өндөр өндөр барилгууд, гэрэл чимэглэл гээд харж сонжихгүй юм байсангүй.

Нэгэн газрын үүдэнд ирснээ Намуун: — За ирчихлээ, орцгооё. Манайхан дотор байна гэж байна. Биеэ барих хэрэггүй дээ. Чамаар монголын сонин сайхан яриулах гэхээс тэсч ядсан хүмүүс байгаа гэв. Саруул , Намууныг даган орвол ресторан маягийн бололтой газар байх ба үүднээс эхлээд хүмүүс толгой бөхийн мэндлэх нь их сонин бас гоё ч юм шиг.

Нүүрэнд нь инээд тодрон алхсаар нэгэн ширээний дэргэд ирэв. Ширээ тойрон суух 5,6 залуус Намууныг харан: – Сайн байна уу ? Чи чинь ямар уддаг юм бэ? гэж гомдоллох ба Саруул руу эргэн: – За сайн байна уу? Танилцъя гээд бүгд гар барин танилцацгаав. Ширээн дээр мөн л өчигдрийнх шиг дэлгэсэн төрөл бүрийн ногоо бас харж үзээгүй янз янзын хоол харагдана.

Намууны хажууд суух өөрийгөө Сувдаа гэж танилцуулсан охин Саруул руу харан: — Чи сургалт семинараар эмч нартай ирээд л мундаг юм аа. Анагаахын ганц гавал нь уу, Үгүй юу ? гэхэд Саруул: — Үгүй дээ, Аз таараад л ирсэн хэрэг .

Харин та нар бас анагаахын сургуульд сурдаг уу? – Үгүй ээ ? Намуунаа энэ Төгөлдөртэй хамт анагаахын сургуульд сурдаг . бусад нь өөр өөр сургуульдаа, энгийн ажил хийдэг хүн ч байгаа. Ер нь бол энд бүгд ажил хийдэг дээ. – Тийм үү? ямар ажил хийх үү ? Тэгээд. – Чи сонирхоод байгаа бол амралтын өдөр нэг арабайтанд гарч үзэхгүй юу ? гээд инээмсэглэн яахав яг ямар ажил хийдгийг нь үзэхгүй юу? гэхэд Намуун , Сувдааг нудран: — Чи юм уучхаа юу? Юу яриад байгаан дөнгөж ирсэн хүнд .

Сувдаа дуугаа хураан чимээгүй суув. Дөлгөөн гэх залуу ярианы сэдэв өөрчлөн Саруултай монгол орны сонин сайхныг их л дотночилон ярилцах авай. Ийн залуус нилээн удаан суув. Төгөлдөр гэх залуу ширээнээс босон: — “За орой болж , би явлаа” гэвэл өөр нэг охин бас босон хамт явъяа гээд ширээнд 5 уулаа үлдэв. Намуун болон Сувдаа ,Саруул , Дөлгөөн, бас нэгэн нүдний шилтэй охин байв. Саруул түүний нэрийг мартаж орхижээ. Намуун уурлангуй: – Энэ хоёр одоо өөрсдийг нь мэдэхгүй гэж боддог юм байхдаа гэхэд хэд хэдэн шар айраг уучихсан Сувдаа халамцсан бололтой: — Энэ Төгөлдөр монголд найз охинтой, өдөр бүр утсаар яриад л байдаг байж нөгөөх нь ч гэсэн дээ мэддэгийн байж ингээд л яваад байгаам даа гэхэд нь Намуунаа: -Хая ! наад хоёроо битгий тоо.

Өөрсдөө л мэдэж байгаа юм байлгүй дээ гээд бусад руугаа эргэн: -Хүүе, Уянга аа ! Чи чинь яагаад дуугаа хураачихаваа ? гэх нь тэр. Саруул , Уянга гэсэн нэрийг сонсоод дотроо цочих шиг бас нэг л сонин мэдрэмж зурсхийн өнөөх охин руу харан Уянга гэнэ үү? Надад нэрээ хэлсэн бол би мартах ёсгүй дээ.

Энэ охин нээрээ хэлээгүйн байна гэж бодов. Уянга гэх намхавтар нуруутай , нүдний шилтэй, цайвар царайтай нилээн даруухан байрын охин харагдана. Тэрээр Сувдаа руу харан: – Маргааш шалгалтаа яаж өгөх вэ? гээд хямраад сууж байхад чинь. Чи одоо уухаа болио хэмээн бухимдангуй хэлэв. Саруул яагаад ч юм Уянга гэх нэртэй тэр охиноос Уянгын хаана байгааг асуумаар ч юм шиг нэг л дотно санагдана. Сувдаа халамцуу учир Уянга түүнийг сугадан түрүүлээд явав. Харин Дөлгөөн Намуун .

Саруул гурав тэндээ жаахан юм ярьж сууж байгаад гарцгаав. Намуун Дөлгөөн рүү харан: – Чи Саруулыг буудалд нь хүргээд өгчих . Найз нь ажил гарчихлаа . Саруулаа, уучлаарай өрөөгөө олно биздээ ? Саруул: – За ололгүй дээ , болгоомжтой яваарай , санаа зоволтгүй гэв. Дөлгөөн , Саруул хоёр юм ярин алхсаар дээшээ харвал харанхуй боловч эргэн тойрон өдөр шиг гэрэлтэй гудамж талбайгаар алхана. Дөлгөөн сурахаасаа илүү ажил хийдэг . Монголд байх ар гэрээ авч явдаг нь ярианых нь өнгөнөөс мэдэгдэнэ. Саруул , Дөлгөөн хоёр автобусны буудлын сандал дээр суун Дөлгөөн такси дуудаадахъя гээд утсаар ярив. Саруул Дөлгөөнөөс: – Саяны Уянга гээд охин чамтай хамт сурдаг юм уу? гэхэд – Тиймээ бид хоёр нэг сургуульд сурдаг. Намуунаа бид хоёр нэг нутаг байхгүй юу?

Уянга найз залуутай ш дээ гээд инээмсэглэхэд – Үгүй ээ ? тэр утгаар биш ээ. Нэг хүнтэй адилхан санагдаад л … – Аан ойлголоо , хайртай хүнтэй чинь үү? – Хэ, хэ нэр нь л адилхан юм. Тэр уул нь Солонгост байгаа л юмсан. – Аан энд үү? Чи тэгээд юугаа хийгээд байгаан уулзаагүй байгаа юм уу? Хаана ? аль хотод байдаг юм бэ? Би хүргээд өгч болно шүү ? – Харин тэрийг л мэддэггүй ээ? Ямарч байсан ирснээ дуулгаж интернет хаягаар нь захиа бичсэн . – Дугаарыг нь мэдэх үү? Эрх биш утастай биз дээ? Миний утаснаас яриач хө гэхэд нь Саруулын царай нь гэрэлтэн Нээрээ тийм байнаш дээ. Чиний утас шууд холбогдоно биз ? – За чи дугаарыг нь хэлээдэх дээ гээд залгаснаа” Өө шиба” холбогдохгүй байна. Аль хотод байгааг нь мэдэх үү? – Урд нь Дэгү билүү тэнд байгаа сурагтай байсан тэгээд тэндээсээ сургууль шилжээд явсан гэж дуулсан, тэгээ л мэдэхгүй . – Чамайг хаячихсан юм уу?

Холбогдоогүй удаж байгаа юм уу? Ядаж Hi5 , Myspace – ийг нь мэднэ биздээ. – Тэр чинь юу юм? – Өө, Чи нээрээ овог нэрийг нь надад бичээд өгчих. Зураг нь байвал бас сайн байна. Би хэдэн танилаараа дамжуулаад асууж өгье лдөө. Хэрэв чамайг хаясан бол өдийд түрүүний Төгөлдөрийг дагаад гардаг охин шиг ….. гэснээ Саруул руу харсан аа за за явцгааяа . Манай байр танай буудаллаж байгаа газраас холгүй байдаг юм аа. – Аан тийм үү ? Чамд баярлалаа . Ийм их хүнтэй том газраас би хаанаас ч гэж хайхав дээ . Чамд энэ хэрэг болох байх гээд түрийвчиндээ нандигнан харж явдаг ганц зургаа түүнд өгөв. Такси ч ирж хоёул буудлын үүдэнд ирэв. Дөлгөөн , Саруулыг хаалгаар оруулан: – Санаа зоволтгүй ээ.

Би хоёр гурав хоногоос ирнэ ээ гэж хэлээд яваад өгөв. Саруул дээш гаран өрөөндөө орвол Цогтоо нам унтаж байв. Саруул ороо засан орондоо ороод Дөлгөөн олж чадахгүй юмаа гэхэд зургийг минь алга болгочихгүй байгаа хэрэггүй өгч үү? гэж бодон нээрээ намайг хаясан юм болов уу? Магадгүй л юм. Энд хэл устай сайн залуучууд олон л байгаа байхдаа гээд гунигийн манан дэрлээд нойронд автлаа. Сургалт семинар үргэлжилсээр даруй 7 хоног өнгөрлөө.

Нэгэн өглөө Дөлгөөн буудлынх нь гадаа нэгэн үл таних залуутай хамт зогсож байлаа. Саруул Дөлгөөнийг ирсэнд баярлан: – Сайн уу ? Найз сайхан амарсан уу? – Сайхаан, За танилц. Энэ танай залуу, танай Уянгын байгаа газрыг олоход чамд тусална. – Тийм үү? Нээрээ юу ? хаана байгаа гэж ? – Яарах хэрэггүй дээ . Би Дэгүд сурдаг хүмүүстэй холбогдоод ярьсаар байгаад энэ залууг оллоо. Хэлний бэлтгэлд хамт сурч байсан гэнэ. – Өө тийм үү ? Баярлалаа. Намайг Саруул гэдэг …… гээд нөгөөх залуутай гар барин танилцав. Залуу, намайг Насанжаргал. Энэ зурган дээрх чиний хайж байгаа охин мөн л бол Пусанд байгаа гэж сураг дуулсан. Би Дэгүд байхдаа жил орчим л нэг ангид сурч байсан.

Хэрэв Пусанд үнэхээр байгаа бол тэнд миний таньдаг ганц хоёр хүн байгаа. Чамайг уулзуулж чадах байх аа. Уянга эхэндээ гэрээ санаад байна гээд л хааяа уйлаад байдаг байсан. Ирээд удаагүй байж сургуулиас чөлөө гуйсаар байгаад Монгол руу хүртэл явж байсан санагдана. Их хөөрхөн, тэхдээ Уянгатай найзалдаг охидыг санахгүй юм. Голдуу л ганцаараа явж харагддаг. Сүүлд ажил төрөл хийж эхлээд ажлын найз гээд нэг охинтой явж харагддаг болсон. Тэхдээ хэдэн жилийн өмнөх юм л ярьж байна ш дээ, би гэснээ Чамд нөтебүүк байгаа юу ? гэвэл Саруул: -Надад байхгүй. Дотор байгаа хэдэд байгаа байх яасан ? – Би чамд зургийг нь харуулъяа интернетээр , чамд hi5.com байгаа биздээ. – Тийм юм мэдэхгүйш дээ – Тэгвэл нөтебүүк аваад доор буугаад ир.

Бид хоёр доор хүлээж байя. Саруул дээшээ гаран Хажидмаагийн өрөөг тогшив. Хажидмаа нойрмоглосон байртай хаалгаа онгойлгон: – Өглөөний мэнд. Өнөөдөр амралтын өдөр гэсэнш дээ. Намайг дуудуулаа юу? – Үгүй ээ . Та нөтебүүкээ түр өгөөч. Би нэг юм харах гээд л … – Аан за хүлээж бай. …… май янз бүрийн юм устгачихав аа. Цамба эмчид толгойгүй болно шүү, би гэв. Саруул удахгүй аваад ирнэ гэж хэлээд нөгөөх хоёр дээрээ ирэв. Насаа нөтебүүкийг нь асаан оролдож байсан аа: – За энэ мөн үү? гээд илбэ шидтэн шиг зургийг нь гарган үзүүлэв. Саруул яаран: – Тийм ээ, мөн байна. Чи хаанаас гаргаад ирэв ээ? Чи мундаг юм аа. Ганц хоёр юм оролдоо л гаргаад ирдэг.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *