Home Өгүүллэг АГУУ ХАЙР 42-р хэсэг

АГУУ ХАЙР 42-р хэсэг

3 second read
0
1
473

Тэрээр: – За, өлсөж байгаа биздээ. Доор та нарыг ширээ засаад хүлээж байна аа. Доошоо бууцгаана уу? гэв. Цогтоо баярлан: – Ашгүй дээ, Эд нар чинь хоол цайндаа сүрхий. Өлсөж цангаж үзсэн улс чинь цаанаа л өөр.

Урд би нэг ирж байсан ёстой хоолоор бол тасраагүй шүү. Тэхдээ хоол нь ч бас асуудалтай л даа . За за чи сурна аа гэсээр дагуулан буув. Саруул ширээ дүүрэн хоол болон пиво ундаа өрснийг хараад гайхшран ямарч байсан.

Цогтоо ахын хэлсэн үнэн юм байна гэж бодно. Ахалж яваа Цамба эхлээд босч бүх хүнээ танилцуулаад суув. Тэгтэл Солонгос талын эмнэлгийн эрхлэгч гэх хүн хүмүүсээ танилцуулаад хундага тулгахыг урайлан монголоор “Тавтай морил” гэж хэлэв. Бүгд инээлдэн “Баярлалаа” гээд өнөөх хундагатай архийг ууцгаав. Цогтоо Саруулыг нудран.

Эхний хундага зүгээр дээ уучих гэвэл Саруул уугаад золтой л огьсонгүй. Цогтоо пиво задлан Саруулд бариулаад гадаадад ирсэн хүн байна даа. Гадны юмнаас уухгүй юмаа гэхэд амсаж үзээч. Ах нь ч уудаггүй хүн хааяа тэхдээ байх шүү дээ гээд инээмсэглэв. Хоол идэж дуусаад Саруул , Цогтоо хоёр өрөөндөө орон ээлжлэн усанд орцгоогоод зурагтаа асаан суваг солино.

Цогтоо: – За дүү, хоол сайн идсэнгүй харагдсан аяндаа сурчихна даа. Бүр болохгүй бол монгол хоолны газар руу явна даа. – Монгол хоол байдаг юмуу ? – Байлгүй яахав дээ. Юм юм байгаа, бүр нөгөө улаан дэнлүүний гудамж гэж ч байгаа шүү дээ. – Тэр чинь юу билээ? – Өө, Чи одоо мэдэхгүй мэдэн будилаад худлаа нөгөө юу яагаав дээ. Биеэ үнэлэгчдийн газар гэхий муу.

За чи мэдэж байж… – Бас тийм юм байна аа, зурагтаар гараад байдаг уу? Та очиж үзсэн юм уу? – За үгүй дээ . Би чинь эхнэр хүүхэдтэй хүн, Чамайг л сонирхох юм болов уу ? гэж хэлж байхад чинь. За за унтацгаая, Чи чинь бүр юу ч үзээгүй юм шив дээ. Саруул орондоо орон Цогтоо ахыг явуулж байхад уурлачих шив дээ. Тийм юм ойлгохгүй хүн гэж юу байхав дээ хэмээн инээмсэглээд урд нь ээжтэйгээ шавар байшиндаа хам хум хогшил гэх зүйлгүй хэвтэж байснаа санан одоо тэгтэл тансаг буудалд гадаад оронд ингээд байж байгаа ч сэтгэл нь хов хоосон ганцаардаж буйгаа мэдрэх мөн ижий минь намайг харж байгаа, хүү нь харийн оронд ирсэн ч нэг л тэнгэр дор амьсгалж буй болохоор ижий минь одоо ч дээрээс намайгаа харж байгаа байхдаа хэмээн дэрэн дээрээ дусал нулимс унагаад нойрондоо дийлдэн нэг мэдэхнээ нам унтжээ.

Өглөө болж хэлмэрч охин Намуун хаалга тогшин орж ирэн: -Сайхан нойрсов уу? хэмээгээд “Эд цагийг их сайн баримталдаг улс. Хоцрохгүй байхыг хичээгээрэй “ гэж эелдгээр хэлээд гарав. Саруул, Цогтоо хоёр босон хувцсаа өмсөөд доош буув. Өглөөний цайн дээр зөвхөн монголчууд байх агаад Цамба босон бүгдэд нь амжилт хүсээд ийш тийш хэл сураггүй явахгүй байхыг анхааруулаад өнөөдрийн ажлын төлөвлөгөө, үүрэг чиглэлийг товч танилцуулав. Цайны дараа автобусанд суун эмнэлэгт ирэв.

Саруул эмнэлгийн барилга, ногоон байгууламжуудыг хараад Намуунд хандан: – Энд шороо тоос босдоггүй байхаа гэвал Намуун : -Яаж байна ? Мэдээж их салхитай үед боснош дээ. Ер нь чийглэг болохоор бага талдаа. Ингэхэд чи аль нутаг вэ? – Би Архангайнх – Тэгээд л асуугаад байж л дээ . Би Хөвсгөлийнх л дөө. Эхлээд чамд бүх юм сонин сайхан харагдаж байгаа биз. – Тиймээ гоё юм аа . Манай хот ийм болчихвол ч …. – Харин тиймээ тэхдээ уур амьсгал бас нөгөөлдөг биз . Чи хэддүгээр курс юм ? Чамайг оюутан гэсэн. – Тиймээ, Би дараа жил төгсөнө – Өө , Чи чинь надаас хэд дүү юм байна ш дээ. Би энд ирээд 6 жил болох гэж байна. Би чамайг эндэхийн оюутнуудтай танилцуулнаа гэв . Эмнэлгийн хаалгаар ороод л бүх зүйл сайхан санагдахын зэрэгцээ урд нь харж байгаагүй тоног төхөөрөмж Саруулын хувьд ёстой л нүд тайлах гээч нь байв.

Тэрээр бүгдийг нухацтай бичиж тэмдэглэн бүр зурж байгааг нь ажигласан солонгос эмч түүнийг Намуунтай хамт дуудан жижигхэн зургийн аппарат өгөв. Саруул гайхан: – Бидэнд байгаа зүгээр баярлалаа гэвэл Намуун : –Чамайг бүгдийг зурах шаардлагагүй, их цаг орно үүнийг авч хэрэглэ. Надад олон байгаа гэнээ. Бас чамайг магтаж байна гэв. Саруул: – За би эргүүлж өгнө өө баярлалаа гэв. Намуун инээмсэглэн: – Чи нээрэнгээсээ зурсан юм уу? Алив харъя гэвэл – Үгүй ээ, зураагүй зүгээр л юм тэмдэглэж байсан юм. – Нүүр чинь улайчихлаа . Ичих хэрэггүй дээ. За за тэгээд наадхаа яаж ашиглахаа мэднэ биздээ. – За мэдэлгүй яахав дээ . Явцгаая хоцорчихлоо, нөгөөдүүлээсээ гээд явцгаав. Эмнэлэгтэй танилцаж дуусаад өдрийн хоол идэцгээгээд, үндсэн сургалтандаа орцгоов. Таван цаг орчим үргэлжилсэн сургалт дуусч гэгээ тасрах дөхжээ. Намуун Саруулыг дуудан: – За хэр ойлгож байна .

Чи сургуулийнхаа онц сурлагатан гэл үү? Цамба эмч чамайг магтаад л байна лээ. – Үгүй дээ . Аз таараад л энд ирчихлээ бас эмнэлгийн дарга надад их нөлөөлсөн хэрэг. – За тийм байж. Тэгвэл чамайг энд сурдаг монгол найзуудтайгаа танилцуулъя, Чамд хэрэг болно. – Бид нарыг хэлэлгүй ийш тийш явахгүй байхыг анхааруулсан. Би чадахгүй байх аа. – За зүгээр дээ. Би Цамба эмчид хэлчихье . Өө ашгүй тэр явж байна. Цамба эмчээ … гэсээр Саруулыг дагуулан очив. Цамба ирж буй хоёрыг харан хүлээн зогсов. Намуун : -Та хэдийн автобус урд зогсоол дээр байгаа, буудалд чинь хүргэнэ. Сая би утсаар ярьсан, оройн хоол бэлэн гэсэн … Цамба , Намуун руу том харснаа: – За мэдлээ, даргаа гээд хээв нэг инээмсэглэн ажилтай бол яв даа.

Бидэнд санаа зоволтгүй. Манай хэдээс бас хэл нэвтрэхгүй ч ойлголцоод байх хүмүүс бий хойно. Намуун инээмсэглэн: – Би нөгөө харин… Саруулыг хамт дагуулж явах гээд найзууддаа монголоос нэг оюутан ирсэн танилцуулна гээд хэлчихсэн юм л даа гэвэл Цамба царайгаа төв болгон: -Юу ? Одоо орой болж байна. Гэгээтэйд уулзаж болдоггүй юм уу? …. гэснээ Намууныг гонсойлгохыг хүсээгүй юу ?, Яав ? хоолойгоо засаад: -За, шөнө дөл болгов. Нийлж дарвиж болохгүй шүү. Ганц залуу хүүг минь төөрүүлээд хаячиваа чи хэмээн инээвхийлээд Саруулыг дуудан энд тэнд олон хүний хөлийн газар явж байж төөрчхөв, нөхөр минь. Намуунаас огтхон ч холдож болохгүй шүү . Хэрэв төөрвөл цагдаагийн газар л очдог юм шүү . За тэгээд тэр сөжү нтрээс нь балгав. 2 цагийн дараа гэхэд ирсэн байгаарай гээд цааш эргэн алхав. Намуун , Саруулыг дагуулан явсаар доошоо шатаар буун метронд суув.

Саруулын хувьд бүх зүйл шинэ дээр нь хурдан түгжрэлгүй явах метро гайхалтай санагдах нь мэдээж . Саруул , Намууны дэргэд очин: – Энэ газар доогуур яваад байгаа юм уу? Ёстой гоё юм аа. Чи дандаа энэнд суудаг уу? – Тиймээ, голцуу л метродно ш дээ. Тэхдээ автобус ч байгаа. Ирэхдээ автобусанд сууж үзэх юм уу? – За яршиг аа, монголд дандаа л автобусанд суудаг байж түүгээр яахын. Харин энэ чинь таалагдаж байна. Эндэхийн эрэгтэй залуучууд нь арай цагаан уу ? – Хэ,хэ чи хэд хоноод л цайраад эхэлнэ дээ. – Охин аятай зарим нь, тэрийг хараа Намуунаа яг охион … – Хүүе битгий хүн рүү нь зааж яриад бай. Наадуул чинь бас сайхан зантай хүмүүс биш шүү найз минь , За бууцгаая, ирчихлээ. – Ийм хурдан уу? Саруул эргэн тойрноо сонирхохын зэрэгцээ Намуунаас алхам ч холдохгүй дагана. Хоёул дээш шатаар гаран такси зогсоов. Саруул: — Эндээс бас өөр тийшээ явах юм уу ? Намуун цаг харангаа: – Холдохгүй ээ ? Цагаасаа хоцорчихлоо. Түрэлье гэнэ. Гадаа их бүгчим халуун атал таксинд суухад сэрүүн агаар сэнгэнэнэ. Саруул хөлсөө арчин: – Ямар сайхан такси вэ? Хоёулаа хаа очиж зөв таксиндаа сууж ээ гэвэл Намуун инээд алдан:

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…