Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 41-р хэсэг

АГУУ ХАЙР 41-р хэсэг

3 секунд уншина
0
0
288

Ийн 4 найз уулзан нэгэн ресторанд тухлан суув. Мандах Саруулын мөрийг алгадан: – Овоо залуу шүү, За тэгээд Уянга чинь мэдээж бөөн баяр биз дээ.

Андаа, Очоод л хайрандаа бялуурахын байна даа . За тэгээд очоод тэндээ харлачихав аа, хайртаасаа хагацаж салахгүй гээд инээмсэглэн хэлвэл Болороо Мандахыг нудран дохив.

Болороо, Мандахыг дагуулан үүдэн хэсэгт очоод: — Хүүе, чи чинь одоо яагаад байгаан ? Уянгатайгаа яриагүй зөндөө удаж байна. Мандах гайхан: — Юу? Салчихсан юм уу? гэснээ Би ямар мэдсэн бишдээ. За за ойлголоо дахиж ярихгүй дээ .

Чи ингэхэд хүнтэй үерхэж байна уу? хэмээн гэнэт асуухад Болор тамхи гарган: — Чамд ямар хамаатай юм. Чи одоо очоод аятайхан юм яриарай даа гэв. Мандах буцан ирээд ширээнд суун юу ч дугарсангүй . Саруул Мандах руу харан: — Зүгээр дээ, миний найз. Би харин Уянгатай уулзах санаатай л байна.

Харин яаж олох оо мэдэхгүй юм. Ядаж сургуулиа сольсон, хаана байгааг нь мэдэхгүй. Ямарч байсан хайна л гэж бодож байгаа гэхэд Мандах: — Манай эгч бий л дээ. Би утсыг нь өгнөө, чамд тусална аа. Нэгэнт очиж байгаа юм чинь олж уулзсан нь дээр ш дээ. Тиймээ Энжи ? Энхжин : – За өөрөө явж байгаа хүнийг явуулах л хэрэгтэй ш дээ.

Ер нь тэгээд царайны сайхнаар юу чанах гэдэг билээ дээ ? Болороо цаанаас ирэн “Цай сүлэх биш” гээч юун чанах манах вэ? За за манайхаан өөр юм яръяа. Дараа жил төгслөөш дээ. Өнөөдөр Энжи даана гэсэн болохоор нэг сайхан бүжиглэх үү, Аан ? Дөрвөн найз оройг хөгжилдөж өнгөрөөсөн ч Саруулын сэтгэлд Уянгатай яаж уулзах уу? эсвэл ингээд орхих уу? гэсэн бодол л эргэлдэж байлаа. Саруулын явах өдөр ч ойртож, хичээнгүйлэн гүйсний эцэст хэдхэн хоногт гадаад пасспорт , виз зэрэг ажлаа амжуулсан болой. Онгоцны буудал дээр Сэргэлэн ахынхан бас Дондог ах ч ирэв. Дондог Саруулыг тэврэн : – Миний дүү сайн яваад ирээрэй.

Гарын бэл хийгээрэй гээд дугтуй атгуулав. Сэргэлэн ах ч мөн тэврэн: – Амжилт хүсээд, наашаа битгий санаа зовоорой, байнга ярьж байна биз. Бид санаа зовно шүү гэв. Харин Сэргэлэнгийн охин Тэргэл уйлж байв. Саруул түүнийг тэврэн: – Миний дүү яагаад уйлаад байгаан ? – Таныг би явуулахгүй . Шүрээ эгч эндээс яваад ирээгүй, ирнэ гэчхээд. Та ч гэсэн тэгнэш дээ. Би таныг сананаш дээ, та битгий яв л даа . Саруул ахаа ! Гэртээ харьяа гээд уйлав – Миний дүү энэ цагийг хараа ах нь энэ цагийн зүүг 120 удаа тойрохоор л яваад ирнэ ойлгосон уу? гээд Тэргэлийг тэврэн нулимсаа нууна.

Чагнаа эмч Саруулыг дуудан: – За сайн яваарай. Миний итгэлийг битгий л хөсөрдүүлээрэй дээ. Чамайг ирэхээр хоёуланд нь ярилцах юм байгаа шүү . Баяртай амжилт хүсье . Саруул толгой дохин инээмсэглэн эргэн харвал Энхжин , Болороо, Мандах , өрөөний найз Түмээ , Бек нар ирэв. Болороо: – Май энэ бэлэг. Бид 3 чамд жаахан юм бэлдсэн юм аа. Очоод задлаарай, санаа зовмоор юм байгаа . Түмээ : -Бек бид хоёр мөнгө солиулах гээд удчихлаа. Энэ Бек л Солонгост доллар хэрэглэдэггүй гээд …… Бек : -За чи өөрөө солонгос мөнгө гэж байхад японы дэвсгэрт болгоцон байсан биз дээ . Саруул : -За яах нь вэ? Та хоёрт тэгж солиулаад байх мөнгө байгаа юм уу? Ганц ундаа авч ууя л гэхэд харамлаад байдаг нарийн юм байж. хэмээн инээмсэглэн хэлэв. Түмээ: -За боль доо , тэр ундаа энэ хоёр чинь өөр асуудал.

За нээгээд яах вэ? гээд халаасанд нь дугтуй хийгээд “Сайн яваарай найз минь” гээд тэврэв. Ийн бүгдтэй нь салах ёс хийгээд онгоцондоо оров. Гар тээшээ дээр шүүгээнд хийн сандал дээр тухлав. Анх удаа онгоцоор нисч үзэх гэж байгаа түүнд бүх юм соньхон байв. Бүх хүн орж дуусан тухалцгаасны дараа онгоц хөөрөхийг мэдэгдэн суудлын бүс зүүхийг анхааруулан мөн ослын урьдчилан сэргийлэх заавар хүргэн тайлбарлав. Удалгүй онгоц хөөрлөө. Саруулын чих дөжрөн яагаад ч юм жингүйдэлд орж байгаа мэт мэдрэгдэн айдаст хэсэг зуур хүлэгдэв.

Онгоц өндрөө аван чиглэлээ тодорхойлон тогтох мөчид Саруул дээр үйлчлэгч бүсгүй ирээд: – Ямар нэгэн уух юм захиалах уу? Таны анхны нислэг үү? Таны бие эвгүй байна уу ? бидэнд хэлж болно шүү гэв. Саруул ичингүйрэн: -Үгүй ээ, Зүгээрээ баярлалаа хэмээн аргацаан өнгөрөөв. Саруул үйлчлэгчийг явсны дараа нээрээ ам цангаад байдаг. Энэ цүнхэнд юу хийсэн юм бол доо, нөгөө гурав маань. Ундаа байж юун магад гээд жижиг гар цүнхээ онгойлгон харвал цамц , өмд , гутал, мөн түрсик ч харагдав. Саруул инээмсэглэн Болороо галзуугийн л хийсэн юм биз хэмээн бодоод халаасаа уудлан Түмээ , Бек хоёрын дугтуйг задлан харвал 300 мянган вон байв. Энэ хоёр чинь надаас л идэж уудаг байж яахаараа ийм мөнгө байдаг байна аа ? Хамаг мөнгөө шавхаж дээ . Урд нь мөнгө байхгүй л гээд гурил будаанд ч мөнгө нэмэрлэдэггүй хоёр чинь гээд инээмсэглэнэ. Ийн суудалдаа хэсэг холхисны эцэст Саруул үйлчлэгчийг дуудан: – Уучлаарай танайд ундаа байна уу? хэд билээ гээд мөнгөө сарвайхад үйлчлэгч инээмсэглэн: — Энд үнэгүй байдаг юмаа, Та юм идэх үү? Саруул: — За, Та өөрөө мэдээд нэг юм аваад ир дээ.

Баярлалаа гэв. Ичиж үхэх нь ээ, Ундаа хэд вэ? байхдаа ч яахав дээ гээд ичингүйрэн онгоцноос хурдан буух юмсан гэж бодов. 3 цаг гаран ниссэний эцэст Инчоны ОУНО буудалд газардахыг мэдээлэв . Онгоц газардаж Саруул гар тээшээ аван дараалалд зогсон явсаар шалган нэвтрүүлэх зурвас дээр ирэв. Тэрээр хэл ус мэдэхгүй тул цуг яваа хэдийгээ бараадан хажууд нь зогсов. Хажидмаа гэх эмч бүсгүй Саруулыг дуудан: — Чи чинь сандраад байгаа юм уу ? Хөлс чинь бурзайчхаж. Наад ноосон цамц аа тайл, энд их халуун ,чийглэг бүгчим шүү гээд инээмсэглэн: — Миний урд зогс. Би хэд хэдэн удаа ирсэн, бас ч хэл ус гайгүй болсон гэв. Саруул сая тайвшран цамцаа тайлан нээрээ бүгчим байна шүү гэж бодон эргэн тойрон шинэ орчинтой танилцан яасан ч гоё газар вэ ? Гадаа нь гарвал ямар байдаг бол хэмээн сониуч зан нь улам хөдөлнө. Ийн бүгд хилийн зурвас алхан орж ирвэл тэдний нэрийг бичсэн солонгос хүмүүс тосон авав. Тэд ачаа тээшээ бас хүмүүсээ бүртгэв. Нийт 9 хүний бүрэлдхүүнтэй яваагаа ахалж яваа дунд орчим насны Цамба хэмээх өндөр залуу тайлагнав. Энэ өдрөөс би та бүхний хэлмэрчээр ажиллах болно. Намайг Намуунаа гэдэг анагаах ухааны сургуулийн төгсөх курсийн оюутан хэмээн танилцуулав. Цэвэрхэн царайтай яг л солонгос охин мэт харагдах түүнийг хараад Саруул мэл гайхав. юу вэ? солонгос охин байна гэж “андуурчээ” Шөнө болсон тул тэднийг буудаллах газар руу нь авч явлаа. Саруулд шинэ газар ихэд таалагдсан бөгөөд ганцхан зүйлд л амьсгал нь давчидна. Тэр бол өнөөх цэнгэг эрх чөлөөний уужим агаар нутгийн салхи юмсанж.

Нэг л бүгчим, чийглэг агаар түүнд таалагдахгүй байгаач харин гял цал гэрэл чимэглэл нь өдөр мэт л сайхан санагдана. Нилээн удаан автобусаар явсаар байрлах буудлынхаа гадаа ирлээ. Саруул толгой өргөн ямар ч сүрхий том буудал вэ? Энд орох юм байхдаа хэмээн бодож суутал Хажидмаа: — За Саруулаа , Чи чинь юу бодоод суучив аа ? ирчихлээ. Саруул: — Хэдэн давхар бол яасан том юм бэ ? гэхэд Хажидмаа: — Эндэхийн дунд зэрэглэлийн л буудал ямарч байсан биднийг эмнэлгийн хажууд байр бэлдэж өгтөл энд байрлуулна гэнэ. За орцгооё ядарч байна гэв. Саруул ачаа тээшээ аван тэднийг даган оров.

Цахилгаан шатанд суун 8 давхарт гаран тэднийг өрөөнд хуваарилав. Саруул, Цогтгэрэл гэх намхан бор залуутай нэг өрөөнд оров. Цогтгэрэл бол төгсөөд 5, 6 жил ажиллачихсан туршлагатай сайн эмч төдийгүй салбартаа толгой цохидог нэгэн юмсанж. Хоёр залуу орон хувцас хунараа янзлав. Цогтоо Саруул руу харан: – Өлсөж байна уу? Чи. – Гайгүй ээ – Өлсөж байх чинь вэ? Цаадуул руугаа явах уу ? энэ доор ресторантай юм билээ. Гарах уу ? – За тэгье тэгье Хоёул хаалгаар гартал хэлмэрч охин Намуун урдаас нь ирж яваа харагдав.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *